Газар зүйн байрлалаа зөөлнөөр дүгнэвэл Монгол их гүрнүүдийн дунд оршдог жижиг агаад жийргэвч орон. Хатуугаар хэлбэл “хадны дундах” хавчуурга улс. Экспорт, импорт нь Бээжингээс, эрчим хүч, бензин шатахуунаар Москвагаас хараат. Бээжин эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд аман хүзүүддэг бол Москва газрын тосны экспортоороо хоёрт бичигддэг.
Ийм хоёр том гүрэнтэй хиллэн оршдог ч туурга тусгаар ардчилсан Монголд ах гэж үгүй, дайсан гэж үгүй. Орос бидний ах биш, Хятад бидний дайсан биш. Орос, Хятад нь Монголын хөрш орон, иж бүрэн стратегийн түншүүд юм. Монгол Улс гадаад харилцаандаа олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, төвийг сахисан бодлого хэрэгжүүлдэг. Иймээс хөршүүдтэйгээ эн тэнцүү, гуравдагч орнуудтай эн дүйцэхүйц харилцаж ирсэн нь үндэсний аюулгүй байдлаа хамгаалах арга, тусгаар тогтнолоо баталгаажуулах ур ухаан юм. Товчхондоо, энэ нь амьд үлдэх заль мэх агаад гоёор хэлэх юм бол “алтан аргамжаа” аж.
Даваа гаригийн үдэш Улаанбаатарт хөл тавьсан Кремлийн эзний 24 цагийн хугацаатай айлчлал монголчуудын төдийгүй дэлхийн анхаарлын төвд байлаа. Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн зочноор уригдаж ирсэн ч Путины айлчлалын гол зорилго нь өөр агуулгатай байсан нь нэн ойлгомжтой. Тэглээ гээд түүнийг хөөх эсвэл аялдан дагах нь Монголын эрх ашигт нийцэхгүй. Монголын эрх ашиг нь монголчуудын амар амгалан хийгээд ардчилал хүний эрх, эрх чөлөөгөө хадгалах, улсын бүрэн бүтэн, аюулгүй байдлаа хамгаалахад чиглэгдэх учиртай. Ямар ч тохиолдолд гэрийн гадаах геополитикийг гэр дотроо оруулж болохгүй билээ.
Эцэг өвгөд маань эрт дээрээсээ урьсан зочин, ирсэн гийчнээ цагаан сүүтэй угтаж, цагаан сүүгээр аяны дөрөөг мялаадаг уламжлалтай. “Ёс ёмбогор, төр төмбөгөр” гэдэг нь ийм учиртай.
Эзэн Богд Чингис хаан хүртэл эв найрамдал, энх тайвнаар зэрэгцэн оршихыг эрхэмлэдэг байсан нь түүхэнд бичигдэж үлдсэн бий. Судар номонд бичсэнээр Хорезмийн хаант улс Монголын элчийг алсны дараа Их хаан ихэд хилэгнэж тус улсыг дайлаар мордсон нь улс гүрний албан ёсны элч, төлөөлөгчийн халдашгүй дархан байдлыг хамгаалах нэг ёсны сургамж байжээ.
Мэдээж, жижиг улсын зовлон том. Жийргэвч орны хувьд далайд төдийгүй хуурай газраараа гарцгүй Монгол дипломат өрөг дээр гурван нүүдлийн наадах, цаадахыг харж тоглох ёстой. Гээд ирсэн зочноо хүндэтгэх угтах нь улсынхаа эрх ашгийг уландаа гишгэнэ гэсэн утга бүр биш.
Монголчууд 70 жил ЗХУ-ын де-юре улс байсан нь үнэн. Авчиг ардчилсан хувьсгалын ачаар Монгол жинхэнээсээ тусгаар тогтнолоо олсон. Улс төр, эдийн засгийн хувьд бие даасан, парламентын засаглалтай ардчилсан улс юм.
Ардчилалд алдаа, оноо алин бий ч Монголд ганц ухаалаг, том дарга хэрэггүй болохыг Путины энэ удаагийн айлчлалаас монголчууд илүү ухаарсан гэж найдъя. Эндээс олж харах ёстой гол өнцөг, ганц үнэн гэвэл нэг цэцнээс илүү 126 тэнэгээр удирдуулсан нь аминд өлзийтэй, энэ нь Монголын аюулгүй байдлын баталгаа юм байна.
Ардчилсан Үндсэн хуулиар парламентын засаглалыг сонгосон нь, ҮХНӨ-өөр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосон нь амьд үлдэх хар хайрцагны бодлого болж чадсан байна.
В.Путины айлчлал Монголын эрчим хүчний салбарт хийх реформыг онилсон нь эхнээсээ л ойлгомжтой байлаа. Халх голын ялалтын ойг зорьж ирсэн атал Халх гол очилгүйгээр буцсаны нь учир Монголын Засгийэ газраас зарласан мега төслүүд байв.
Шинэ Засгийн газраас ирэх дөрвөн жилд 14 мега төсөл хэрэгжүүлэхээ зарласан агаад үүнд эрчим хүчний либералчлал багтсан. Монгол Улс эрчим хүчний эрх чөлөөг олоод зогсохгүй, экспортлогч орон болох нь улс төр, эдийн засаг талаасаа Орост ашиггүй. Путин Улаанбаатар ирэхээс нэг хоногийн өмнө УИХ-ын Байнгын хорооны хурлаар ДЦС-3-ын өргөтгөлийг яаралтай горимоор хэлэлцсэн нь их гүрний шахалт шаардлага байсан нь тодорхой.
Иймээс Кремлийн эзний хүсэлтээр “Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл, төсөв боловсруулах тухай” хоёр улсын хэлэлцээрт гарын үсэг зурж, Эгийн голын УЦС-ыг онцгойлон анхаарч, “Байгал нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” санамж бичиг байгуулсан Монголын хувьд таагшй мэдээ мөн. Шулуухан хэлэхэд энэ хоёр төсөл ирэх дөрвөн жил хэрэгжихгүй гэсэн үг. Тэгээд ч ДЦС3-ын өргөтгөлийг 1.5 тэрбум еврогоор барьснаар шинээр цахилгаан станц барих эдийн засгийн үр ашигтай төсөл болж мэднэ.
Монголын мал, махыг шүлхийтэй гэж үргэлж сэжиглэдэг, дэлхийд энэ талаар эсрэг явуулга байнга хийж ирсэн ОХУ-ын төрийн тэргүүн “Монгол Улсаас Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад гаргах мал аж ахуйн гаралтай 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн импортын татвараас бүрэн чөлөөлөх” тухай ярьсан нь Москвагийн башир санаа биз.
Монгол-Оросын гадаад худалдааны 95 хувийг хойд хөрш эзэлдэг. Энэ бол оросууд монголчуудаас юу ч худалдаж авдаггүйн харуулсан статистик.
“Хөгшин Царь”-ийн айлчлалаар яригдсан бас нэг асуудал нь боловсролын салбарын хамтын ажиллагаа байв. Хоржоонтой нь, монгол хүүхдүүдийн тархийг орос суртал ухуулгаар угаах улс төр явж буй нь гашуун үнэн. Дашрамд дурдахад, ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт үндсэн гадаад хэлээр англи хэлийг сонгох өөрчлөлтийг хийсэн Засгийн газрын бодлого цагаа олсон хамгийн зөв шийдэл байжээ.
“Манай мөнхийн хөрш ОХУ нь даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд манлайлал үзүүлэн, дэлхийн улс орнуудын итгэлцэл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна”. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Путинд хандсан үг энэ. Өнгөцхөн харвал Оросын удирдагчид тал зассан мэт боловч ухаад уншвал даян дэлхийн энх тайвны төлөө дайнаа зогсоохыг дипломат аргаар илэрхийлсэн сануулга байх. Үгэн дотор үг дайдаг нь монгол хар ухаан билээ.
Ардчилсан улсын иргэд В.Путиныг эсэргүүцэж, жагсах нь хэвийн үзэгдэл. Монголчуудад энэ эрхийг нь Үндсэн хуулиар олгосон юм. Харин туурга тусгаар улсын олон нийтийн телевиз /МҮОНРТ/ нь “Россия” шиг ажилласан нь Монголын хэвлэлийн эрх чөлөөний эсрэг үйлдэл болов. Монголын олон нийтийн эрх ашгийн төлөө ажилла гэж Монголын татвар төлөгчид, монголчууд тус телевизийг санхүүжүүлдэг юм шүү дээ.
Энэхүү айлчлалын үеэр эрхээ эдэлсэн иргэдээ хууль хүчнийхэн нь баривчилж саатуулсан нь Монголыг гадаад талдаа илүү муухай харагдуулсан нь гарцаагүй. Тэр тусмаа ардчиллаар овоглож, хүний эрх, эрх чөлөөг тугаа болгож ирсэн АН хууль хүчнийхний хүчирхийллийг нүдээ аниад, амаа хамхиад өнгөрсөн нь эмгэнэл байв. АН цагтаа ардчиллын бамбай, “ах нар” нь иргэдийн эрх чөлөөний дуу хоолой нь болдог байсансан. Атал одоо АН ардчиллын дайсан, Ардын намын хатавчны боол нь болсон байна.
Жижиг улсын аюулгүй байдлын баталгаа цэрэг арми биш. Хүний эрх болоод эдийн засгийн, эрчим хүчний эрх чөлөө юм. Мөн дэлхийн улс орнуудтай энх тайвнаар зэрэгцэн орших дипломат бодлого юм.
Жич: Монгол Улсад ардчилал, хүний эрх, эрх чөлөөг авчирсан, зах зээлийн эдийн засгийн хөгжлийн суурийг тавьсан, Их өрийн тэглэж, оросуудын дарамтаас салгасан, Оюутолгойн гэрээг байгуулж, Монголын тусгаар тогтнолыг эдийн засгийн аргаар баталгаажуулсан, “Эрдэнэт”-ийг зуун хувь Монголын өмч болгоход хүчин чармайлт гаргасан хүмүүст хүрлээр хөшөө босгосон ч багадана.
JenniferMcmillan 2024-09-04 188.130.221.32
Харуулах боломжгүй.
KatrinFerguson 2024-09-04 95.182.125.195
Харуулах боломжгүй.
HilaryStangel 2024-09-04 46.8.14.69
Харуулах боломжгүй.
RoseLord 2024-09-04 45.11.21.199
Харуулах боломжгүй.
DanielleDavis 2024-09-04 188.130.128.215
Харуулах боломжгүй.
KerriBrown 2024-09-04 46.8.22.113
Харуулах боломжгүй.
FeliciaHart 2024-09-04 46.8.154.48
Харуулах боломжгүй.
AmandaQuintero 2024-09-04 188.130.128.213
Харуулах боломжгүй.
PamelaBlack 2024-09-04 188.130.137.112
Харуулах боломжгүй.
AshleyAnderson 2024-09-04 188.130.187.31
Харуулах боломжгүй.
AmandaHill 2024-09-04 5.183.130.117
Харуулах боломжгүй.
MichelleKline 2024-09-04 188.130.137.81
Харуулах боломжгүй.
TessaAdams 2024-09-04 46.8.223.153
Харуулах боломжгүй.
KelliShaw 2024-09-04 94.158.190.26
Харуулах боломжгүй.
LisaNichols 2024-09-04 46.8.107.131
Харуулах боломжгүй.
AllisonWade 2024-09-04 94.158.190.213
Харуулах боломжгүй.
PamelaLuckett 2024-09-04 46.8.223.153
Харуулах боломжгүй.
MissyDixon 2024-09-04 188.130.129.27
Харуулах боломжгүй.
NikkiBlack 2024-09-04 188.130.211.189
Харуулах боломжгүй.
MagalyDavis 2024-09-04 95.182.125.22
Харуулах боломжгүй.
GinaThompson 2024-09-04 109.248.138.149
Харуулах боломжгүй.
RachelTorres 2024-09-04 46.8.222.111
Харуулах боломжгүй.
KristinShah 2024-09-04 45.11.21.102
Харуулах боломжгүй.
DominiqueCampbell 2024-09-04 45.11.21.102
Харуулах боломжгүй.
StephanieRichardson 2024-09-04 46.8.106.95
Харуулах боломжгүй.
AllisonDudley 2024-09-04 109.248.129.227
Харуулах боломжгүй.
MeganKelley 2024-09-04 46.8.22.4
Харуулах боломжгүй.
LisaAntishin 2024-09-04 46.8.56.215
Харуулах боломжгүй.
AshleyPerry 2024-09-04 5.183.130.116
Харуулах боломжгүй.
RebeccaWilson 2024-09-04 46.8.110.251
Харуулах боломжгүй.
JamieOrtega 2024-09-04 109.248.142.83
Харуулах боломжгүй.
Зочин 2024-09-04 103.145.234.104
Өөрсдийнхөө шийдэж чадахгүй байгаа том асуудлыг Монгол улсаар шийдүүлнэ гэж байхгүй ээ. Дэлхий нийтээрээ Украйны дайны асуудлыг зохицуулж чадахгүй байна.
JenniferAnderson 2024-09-04 109.248.48.244
Харуулах боломжгүй.
зочин 2024-09-04 122.201.23.83
Манай мөнхийн хөрш ОХУ нь даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд манлайлал үзүүлэн, дэлхийн улс орнуудын итгэлцэл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна”
Хотын уугуул иргэн 2024-09-04 139.5.218.243
"Эрх чөлөө", "эрх чөлөө" гэх юм. Тэр эрх чөлөө чинь хууль, журам, дүрэмтэй байх ёстой шүү дээ. Туйлын эрх чөлөө гэж байдаггүй. Түүнээс биш, эрх чөлөө гээч юмыг бүх хуулиас дээр тавьж, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэхийг хэлэхгүй. Хэн нэгний эрх чөлөө нөгөө хүний эрх чөлөөгөөр хяүгаарлагдаж байдаг юм. Эрх чөлөөг анархизм гэж ойлгуулах гэж оролдож бусдыг турхирдагаа больмоор байна шүү. Монгол улс чинь бас чиг хууль, журамтай улс шүү, ичээндээ очсон Тарвагдорж оо .
LaurenBishop 2024-09-04 45.86.0.72
Харуулах боломжгүй.
JenniferKaiser 2024-09-04 46.8.11.56
Харуулах боломжгүй.
JulieAdams 2024-09-04 109.248.138.233
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-04 203.91.115.43
" маш зөв бичжээ. Орос бидний ах биш, Хятад бидний дайсан биш. " бид эрх тэгш эн тэнцүү төв төвшин шударга л харилцах хэрэгтэй. сайн дураараа сайн дүү болж наль шаль хийхгүй дайсан болгож харааж зүхэхгүй мөнхийн эрх ашгаа бодож харилцах хэрэгтэй баймаарсан.
Нэргүй 2024-09-04 66.181.187.173
Монгол улс хоюулангийнх нь я***н шүү, шаль Наль гэдэг төрийн хулгайчид аар дүүрсэн улс чинь өөр яах билээ
Del 2024-09-04 202.55.188.35
Эрдэнэтийн 49 хувийг луйвардсанд хөшөө босгох үлгэрээ дахиад солиороод байна уу
Нэргүй 2024-09-04 85.70.46.107
Дажгүй бичсэн байна шүү. Харин сүүлийн жич: илүү юм байна.
Zochin 2024-09-04 66.181.183.41
Эва гэгч эх орноо худалдагч х***а ах чинь захиалж бичүүлсэн үү Со д төрийн соёрхол өгснийхөө хариуд сая нэг өдөр нохой шиг явуулж харагдсан
Zochin 2024-09-04 66.181.183.41
Ийм худалч ,боловсрол мэдлэггүй хогийн янхануудын нийтлэлийг нийтэлсэн сайтуудыг хааж бай яшка минь бензингүй нэг хоноод үз тоггүй ганц цаг бол үхээч
Зочин 2024-09-04 101.127.170.199
Дажгүй бичжээ. ТЭЦ3-ын өргөтгөл зогсоод, 5-аа бариасай. Эгийн голын УЦС хувь заяа л харамсалтай
Иргэдээ жагсахад баривчилдаг цагдаад реформ хийх шаардлагатай
Зочин 2024-09-04 139.5.218.188
Мөн гужваа, их өрийг чинь орсоууд тэглэсэн юм ш дээ. Эрдэнэтийн 49%-ийг бас л оросууд (мафи авилгачид нь оролцсон л байх) өгсөн ш дээ, харин их юм зөб зөгөөр авч хэмжээлшгүй баян болох гэсэн хэсэг монголын ханд нь хага дарагдсан.
Нэргүй 2024-09-04 66.181.177.9
Uchigdur jagsalaa geed ardchilal bolchihgui, jagsaagui geed arhchilalgui bas bolohgui. Busad ruu uzegnii uzuuree chigluulehdee teriig bodoj baih heregtei bicheech gua
Цог Мн 2024-09-04 66.181.161.2
фб р
Нэргүй 2024-09-04 66.181.180.121
ОХУ мандтугай! Оросуудын ачаар Монголчууд бензин, дизель, цахилгаан, дулаан, төмөр замтай байгаа.
Нэргүй 2024-09-04 66.181.186.10
Одоо тэр бүгдийгээ өөрсдөө хиймээр бна шүү дээ !!!
Нэргүй 2024-09-04 66.181.182.194
Боол,,,,
Цог Мн 2024-09-04 66.181.161.2
өөрөө 126 хүнээс ухаантай юм шиг. нээх том оо.
орхие. Жижиг улсын нтр . бас л том амьтан улс нь бол жижиг. ямар гөлөг нь энэ сайтад ийм юм бичдийн бэ. юмыг бичнэ гэдэг чинь учир утга найруулгаас л шалтгаална. Монгол хэл мэддэггүй юм бол найруулга дээрээ( улс төрд нь ормооргүй бна) найруулга мэдлэг хүнээр гуйгаад ч болсон бичүүл л дээ. . туслая . ёооё. Монгол бичиг, хэлзүйн нэр хүнд алаад дууслаа. гуйж болно ш дээ танай сөйт. bolor Gegee гээд харьцаад гуйж болно шүү дээ
Нэргүй 2024-09-04 66.181.182.194
Өөрийгөө л хичээ,,,тэнэг ээ,,,
LauraJohnson 2024-09-04 109.248.48.126
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-04 202.9.46.72
Балай авгай хачин юм бичжээ.
zochin 2024-09-04 66.181.182.26
монголчууд аа сонор сэрэмжтэй байгтун.сүүлийн үед урд зүгийн шандунь.шаньси мужаас шаахайгаа чирэн ирэгсэд луухааны удам угсааныхан хөрш орос оронтой дайсагнуулцахаар өдөөн турхирч нийгмийг талцуулан улс төрийн тогтворгүй байдал буй болгохоор 5 р цувааны бааз суурь болж нэгдсэн зохион байгуулалтанд орлоо.
Нэргүй 2024-09-04 66.181.182.194
л** шоохуузаа,,,эмээ уу,,,,,
Нэргүй 2024-09-04 66.181.182.194
Товчихон дүгнэвээс,,,,хүрэлсүх маш тэнэг хүн болохоо батлав,,,,,
Зочин 2024-09-04 46.211.99.199
яагаад орчуулсан мэдээг оруулахгүй бгаа юмб, манайЗГ–аас өгсөн мэдээлэл гэж бнлээ шүү..зөв л хариулт өгсөн бн, тухайбал, Монгол яагаад Путиныг баривчлаагүй юм бэ
Тус улс эрчим хүчний хараат байдалд орчихоод байгаа нь Путиныг ОУЦХБ-ын тушаалаар баривчлах боломжийг улам хүндрүүлж байгааг Монголын засгийн газрын төлөөлөгч тэмдэглэв.
Монгол Улс нефтийн бүтээгдэхүүнийхээ 95 хувийг, цахилгаан эрчим хүчнийхээ 20 гаруй хувийг ойрын хөршүүдээс импортолдог бөгөөд өмнө нь техникийн шалтгааны улмаас та
Зочин 2024-09-04 202.21.103.139
Эрх чөлөө, энх тайван байдал нь гээд л Аюулгүй байдлын баталгаа болчих уу? Тэрэн шиг худлаа юм байхгүй. Энх тайван гэдэг чинь жижиг улсын том улсуудад хандсан, зөв гадаад бодлогоос хамаарах болохоос биш цээжээ дэлдээд, талбай дээр гарч жагсаад болчихдог зүйл биш. Харин манайх шиг жижиг улсын зовлонгоор тоглож хөршүүдтэй нь муудалцуулах гэсэн башир бодлогыг та нар дэмжээд байгаа нь эрх чөлөө ч биш, энх тайван ч биш.
Зочин 2024-09-04 46.211.99.199
гадаадын хэвлэлд гарсан мэдээг орчуулж хавсаргав, тухайбал, Монгол яагаад Путиныг баривчлаагүй юм бэ
Тус улс эрчим хүчний хараат байдалд орчихоод байгаа нь Путиныг ОУЦХБ-ын тушаалаар баривчлах боломжийг улам хүндрүүлж байгааг Монголын засгийн газрын төлөөлөгч тэмдэглэв.
Монгол Улс нефтийн бүтээгдэхүүнийхээ 95 хувийг, цахилгаан эрчим хүчнийхээ 20 гаруй хувийг ойрын хөршүүдээс импортолдог бөгөөд өмнө нь техникийн шалтгааны улмаас тасалдал үүсч байсан. Эдгээр хангамж нь бидний оршин тогтнох, а
Нэргүй 2024-09-04 66.181.160.7
Энэ сэтгүүлч охин залуу хүн гэхэд тун дажгүй сэтгэж, сайн бичсэн байна!! Амжилт хүсье! Харин Путины айлчлал манайд ямар ч ашиггүй, харин ч олон улсын тавцанд сүүлийн 30 жил чармайж олсон нэр хүндээ 24 цагийн дотор үнс болголоо доо!!! Энэ л маш харамсалтай байна!!! "Муутай нөхөрлөвөл Могойн хор" гэгч л энэ дээ!!!
Нэргүй 2024-09-04 188.162.254.48
Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!!!
Iii 2024-09-04 80.148.22.12
Elvegdorjiig mongolchuud ueiin ued izen yadna
Нэргүй 2024-09-04 103.212.118.200
За болио энэ одоо, саваагүй нохой саранд хуцав.
Нэргүй 2024-09-04 66.181.182.26
сүүлийн үед урд зүгийн шаньси шаньдун мужаас шаахайгаа чирэн ирэгсдийн удам угсаа нэгдсэн зохион байгуулалтанд орон 5 р цуваа болон нийгмийг талцуулан улс төрийн тогтворгүй байдал буй болгохыг хичээх боллоо.хөрш оронтой дайсагнуулцуулан үзэн ядуулах гэж мэрийн чармайдаг болов
Нэргүй 2024-09-04 202.131.225.242
Монгол Улс Путины зүгээс барууныханд үзүүлэх салаавч нь боллоо. Монголчууд бидний хувьд ичгэвтэр юм боллоо доо. Мунхаг том ерөнхийлөгчтэй жижиг улсын зовлон их юм даа.
Нэргүй 2024-09-04 64.119.29.60
mongoldoo awchirsan gechijee huwidaa awsan abisan bizde luiwaraar. Hutsdag O. Tergel
Зочин 2024-09-04 139.5.217.130
Орнодийн орнуудаас бид ардчилсан засаглал хуний эрхийн асуудал зах зээлийг Оросоос гэртбулийн унэт зуйлс хунлэг энэрэнгуй ес Эх орноо хайрлаж нэгдмэл байж чаддаг чанар Хятадаас хун хоорондын харилцааны ондор ес зуй ахмад уеэ хайрлан хундэтгэдэг уламжлал амьдралд бодитой ханддаг чанар зэргийг нэрлэж болно Бид овормоц монгол зан чанараа улам бур гээж байгаагаа хулээн зовшоорох естой
Зочин 2024-09-04 139.5.217.130
Нэг талд Орос ба Хятад ногоо талд яорнодийн орнууд улс тор цэрэг з****г узэл суртпл ертонцийг узэх узлээрээ ялгарч тэмцэлдэн орсолдож байна яийм нохцолд монголчууд англи орос хятад хэл сурч Орос Хятад Америк яорнодоос мон Япон яомнод Солонгосоос еэрег сайхтбух юмыг нь судалж манайд тохирохыг нь авах хэрэгтэй юм
Зочин 2024-09-04 139.5.217.130
Элбэгдорж нарт хошоо босгое л гэж байгаа юм байна Нийтлэлийн ундсэн санаа нь Тэд 90 ээд онд Оросыг эмэгууцэн тэмцсэн Одоо ч бух юм тэдний супгаалиар гэх гэсэн санаа байнаа Унэн сэтгээний хоцрогдолд автжээ Соц уе байтугай 90 ээд он онгорсон туух болчихлоо Орчин уеийн Оросыг олигтой судалдаг байгууллага ч бацхгуй нийтээрээ ялангуяа сэтгуулчид орос хэл ч байхгуй англи хэл ч байхгуй дэлхий оорчлогдож байна Орос Хятад хоер дэлхийн туухэнд асар том уурэг гуйцэтгэхээр болж байна
zochin 2024-09-04 116.206.231.220
ПУТИНЫ АЧ ЗЭЭ НАР ХЯТАДААР УС ЦАС ГЭВ!
Orosuud hujaag huleen zevsheerch hundeldeg uum uu daa?
jopoltikiin atsnuudaa 2024-09-04 59.153.114.42
mongloos dor bairshiltai gants ornmiig nerlechih? delhiid bhguiee. uhaarch medsenuud n tegeed tolgoi bundgus b**s chas bolhoos umnu durveed bdiimaa uur iomgui
ссс 2024-09-04 210.148.94.144
Сүүлийн үед босоо хөхдөгүүдээс эхлүүлээд зарим нэгэн коммунизмын үлдэгдэл хөгшин т*гцөгүүд эргээд оросын дарлалд орохыг уриалж Орос Ах, Агуу эх Орон гэж ярьдаг болж. Өөрийн улсаас илүү бусад улс оронд хайртай энэ мэт хог новшнуудыг үтэр түргэн зайлуулах ёстой.
Xmxkxnxnxn 2024-09-04 202.9.40.245
Hog shaaruudig tsewerlej bj uls ezed ni huni daitai amidtran shuu.
Zochin 2024-09-04 59.153.115.203
Erdenetiin mongol taliin huviig ooriin bolgoson hun n newsiin ezen huzuugui nohor biz dee