Автомашины Улаанбаатарын дугаар олгож эхлээгүй байна

Хуучирсан мэдээ: 2024.09.04-нд нийтлэгдсэн

Автомашины Улаанбаатарын дугаар олгож эхлээгүй байна

Автомашины Улаанбаатарын дугаар олгож эхлээгүй байна

Хичээлийн шинэ жил эхэлж, түгжрэлийн оргил ачааллын цаг ирээд буй. Гэхдээ түгжрэл бууруулах ажлын хүрээнд асуудлыг шат дараатайгаар шийдэхээ илэрхийлсэн албаныхан одоогоор бодит шийдвэр гаргаагүй байна.

Эхний ээлжинд төрийн албаныхныг нийтийн тээвэрт шилжүүлсэн ч хувийн автомашины хэрэглээ төдийлөн буурахгүй байгаа юм. Тиймээс автомашины улсын дугаарт хязгаарлалт тогтоох шийдвэр гарсан.

Гэсэн ч үүнийг олон хүн эсэргүүцсэн учир тус шийдвэрийг цуцалж, Улаанбаатарын дугаар олголтыг хэвийн үргэлжлүүлэх талаар мэдэгдээд буй. Бид Авто тээврийн үндэсний төвд очиход хүмүүс Улаанбаатарын дугаар сайтаар захиалахаар боломжгүй, авах гэхээр гарахгүй гэх хариу өгч байна. Үйлдвэрүүд ч хэвлэхгүй гэж байхад гарч байгаа гэж албаны хүмүүс хэлээд байгаа.

Улсын дугаар худалдахгүй гэдэг бол хязгаарлалт биш зөрчил гэдгийг ч хүмүүс хэлж байлаа.

Ямартай ч Улаанбаатарын дугаар олголтыг өнөөдрөөс сайтаар болон захиалгаар авах боломжийг нээж байгаа учир захиалах хүмүүс үдээс хойш АТҮТ-ийн сайтад хандах боломжтой байна.

Эргэн сануулахад, өнгөрсөн хоёрдугаар сарын 8-ны өдөр НИТХ-аас 18 дугаар тогтоолыг баталж,  нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлд буюу Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх Зам, тээврийн сайдын тушаал гарсан юм. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Харин сэргээгдэх магадлалтай 55400 тээврийн хэрэгслийн улсын дугаар бүртгэлтэй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж