Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулж буй. Эхний бүртгэл наймдугаар сарын 1-18 хооронд үргэлжилж E-Mongolia системээр хүсэлт хүлээн авч нийт 105,044 хүүхэд хүсэлтээ ирүүлсэн юм. Эхний шатанд бүртгүүлсэн хүүхдүүдийн хичээл эхлээд байгаа. Тэгвэл хоёр дахь шатны бүртгэл маргааш буюу энэ сарын 5-ны өдөр эхэлнэ. Бүртгэлийг энэ сарын 15-ныг хүртэл E-Mongolia системээр хүлээж авна.
2024-2025 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142,150 хүүхэд байна.
Энэ удаагийн бүртгэлд цэцэрлэгт бүртгэлгүй хүүхэд болон нэгдүгээр шатанд хүсэлтээ илгээж амжаагүй эцэг эх, асран хамгаалагчид, түр оршин сууж буй иргэд хүсэлтээ цахимаар илгээн нийслэлийн цэцэрлэгт хамрагдах боломжтой.
Хэрвээ E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй байгаа тохиолдолд харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг Цахим Хөгжил, Инновац, Харилцаа Холбооны Яамнаас сануулав.
3,569.17




















































Холбоотой мэдээ