Оршин суугчид: 207 дугаар байрны түрээсийг сунгана

Оршин суугчид: 207 дугаар байрны түрээсийг сунгана

Оршин суугчид: 207 дугаар байрны түрээсийг сунгана

Газ дэлбэрэлтэд өртөж, орон байргүй болсон 207 дугаар байрны оршин суугчид хотын дарга Х.Нямбаатартай биечлэн уулзжээ. Тус байрны оршин суугчдын түрээсийн байрны хугацаа 2024 оны есдүгээр сарын 30-ны өдөр дуусна. Нийслэлийн удирдлагын зүгээс түрээсийн байрны төлбөрийг найман сараар үргэлжлүүлэн сунгах захирамж гаргаж, оршин суугчидтай гэрээ байгуулсан байна.

Энэ талаар оршин суугчдаас тодруулахад, төрийн зүгээс оршин суугчдын түрээсийн байрны зардлыг төлж, хэргийг бүрэн шалгаж дууссаны дараа гэмт этгээдээр хохирлыг барагдуулна гэдгийг хэлж буй. Удахгүй оршин суугчдын түрээсийн байрны хугацаа дуусах гэж байгаа учраас үргэлжлүүлэн найман сараар сургах гэрээг хийсэн. Түрээсийн байрны зардлыг чухам хаанаас гаргаж байгаа талаарх тодорхой мэдээллийг оршин суугчдад өгөөгүй гэдгийг хэлсэн юм.

Албаныхны тооцоо судалгаагаар 207 дугаар байрыг буулгаж, дахин шинээр барихад 1 жил найман сар шаардлагатай гэжээ.

"ХОЁР УТГАТАЙ ДҮГНЭЛТЭЭС БОЛЖ, КОМПАНИУД ХАРИУЦЛАГА ҮҮРЭХЭЭС ЗУГТАЖ БАЙНА"

Тус байрны оршин суугч н.Жавхлан "Нийслэлийн удирдлага манай байрыг сэргээн засварлах ажлыг хариуцахаар болсон. Гэтэл засвар хийх дээрээ тулахад Барилга, хот байгуулалтын яам тэргүүтэй мэргэжлийн байгууллагуудын хийсэн дүгнэлт нь учир дутагдалтай болж таарсан.

Тэр дүгнэлтээр тухайн орон сууцыг сэргээн засварлах боломжтой ч юм шиг эсвэл нураах шаардлагатай юм шиг хоёр утгатай дүгнэсэн байна.

Гэтэл энэ дүгнэлттэй танилцсан хүчитгэл засвар хийдэг компанийн мэргэжилтнүүд "Ийм эргэлзээтэй дүгнэлт дээр ажиллахгүй" гэдэг хариултыг өгч байна. Энэ асуудлыг нийслэл, Барилга, хот байгуулалтын яам нь шийдэх юм уу бүү мэд. УИХ-ын сонгууль, баяр наадам гээд хариулт өгдөг газар, дарга ч алга. Шадар сайд С.Амарсайхан өмнө нь "Мэргэжлийн дүгнэлтээр нураах шаардлагатай гэсэн орон сууцыг засварлах бол тэр хүмүүс нь хариуцлагаа хүлээнэ шүү" гэж мэдээлсэн. Тэр мэдээллийн дараа манай барилга руу ойртох хүн байхгүй болсон" гэдгийг хэлсэн юм.

ЗАСГИЙН ГАЗРААС 5 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖ, 2.9 ТЭРБУМЫГ НИЙСЛЭЛД ШИЛЖҮҮЛСЭН

Газ дэлбэрэлтэд өртөж, орон гэргүй болсон 63 айлын 207 дугаар байрыг нийслэлээс  засварлахаар болсон ч ажил нь хэзээ эхлэх нь тодорхойгүй байна. Оршин суугчдын зүгээс ямар ч мэдээлэлгүй байгаагаа хэлж байв. Дэлбэрэлтэд өртсөн байрны гаднах цагдаагийн хамгаалалтыг буулгаснаас хойш байранд орон гэргүй хүмүүс хоноглож, галд өртөөгүй айлуудад хулгай оржээ.

Уг байрыг засварлахад нийслэлийн төсвөөс долоон тэрбум төгрөгийг төсөвт тодотгол хийж, тусгасан.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөхдөө "Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд урсгал зардал хооронд 58.8 тэрбум төгрөгийн төсвийн зохицуулалтыг хийж, төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал зардлыг 11.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. Төсвийн төсөлд тусган боловсруулсан томоохон зардлын нэг нь нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо "Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 24-нд гарсан ослын улмаас 207 дугаар байр галд өртөж, шатсан. Оршин суугчдад учирсан хохирлыг арилгах хүрээнд Барилга, хот байгуулалтын яамны ажлын хэсгийн дүгнэлтээр гарсан зардлын урьдчилсан тооцоо Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу Засаг даргын нөөц хөрөнгийг долоон тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан" гэдгийг НИТХ-д оролцох үеэр онцолж байв.

Газ дэлбэрсэн асуудалтай холбоотой Засгийн газраас таван тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд зарцуулалтаас үлдсэн 2.9 тэрбумыг нийслэлд шилжүүлсэн гэх мэдээлэл өгч байсан юм.

НИЙТ 5.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРСАН БОЛОХ НЬ ТОГТООГДСОН

Тус байрны оршин суугчид 2024 оны тавдугаар сарын 9-нд мэдээлэл хийхдээ "Барилга хот байгуулалтын яамнаас гаргасан дүгнэлт дээр бетоны чанар аюулгүй байдлыг хангасан байна, Барилгын  бүтэц хийцэд дэлбэрэлтээс үүдэн ямар нэгэн гажилт, хазайлт үүсээгүй. Барилгын норм дүрмийг хангаж байна гэсэн дүгнэлт ирсэн.  Газ ачиж явсан автомашин дэлбэрсний улмаас 207 дугаар байрны 63 өрхийн 218 оршин суугчид гамшигт өртсөн. Үүнд өндөр настан 17, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хоёр, бага дунд насны 83 хүүхэд, хэвтрийн өвчтөн нэг, жирэмсэн эх гурав, хөдөлмөрийн насны иргэн 112 буюу нийт 218 иргэн идэр есийн хүйтэнд орон гэргүй болж үлдсэн. Өнөөдрийг хүртэл бидний ирээдүй шийдэгдээгүй байгаад санаа зовж байна.

Бид Улсын онцгой комиссын дүгнэлттэй нэг бүрчлэн уншиж танилцсан. Энэ байрны бодит дүгнэлт дээр гуравхан айл бүрэн галд өртсөн гэсэн байсан. Тэр дундаа барилгын үндсэн хийцлэлд байгаа нэг айл галд өртсөн. Тэр айлууд нь 13 давхрын өргөтгөлийн хэсгийн айлууд байсан. Барилгыг хүчитгэх арга хэмжээг авах шаардлагатай гэдгийг Барилга, хот байгуулалтын яамны дүгнэлтэд бичсэн байсан" гэдгийг хэлсэн байдаг.

Хуулийн байгууллагын хамтарсан ажлын хэсгээс гал гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэр хэмжээг тогтоохоор зургаан төрлийн 62 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 60 орчим дүгнэлтийг гаргуулжээ.

Галын улмаас онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, есөн хүн хөнгөн, хүнд гэмтэж, 26 иргэнд угаарын хийн хөнгөн зэргийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-04 103.168.34.155

Zarim ni zugeer sard 3 say togrog avaad hevtej bn lee lalruud tatvar mongo bi toldog bga shuu glguudee

Avatar

HilaryStangel 2024-09-04 46.8.14.69

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleDavis 2024-09-04 188.130.128.215

Харуулах боломжгүй.

Avatar

KerriBrown 2024-09-04 46.8.22.113

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaHart 2024-09-04 46.8.154.48

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaQuintero 2024-09-04 188.130.128.213

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaBlack 2024-09-04 188.130.137.112

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyAnderson 2024-09-04 188.130.187.31

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaHill 2024-09-04 5.183.130.117

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleKline 2024-09-04 188.130.137.81

Харуулах боломжгүй.

Avatar

TessaAdams 2024-09-04 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

KelliShaw 2024-09-04 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

LisaNichols 2024-09-04 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonWade 2024-09-04 94.158.190.213

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaLuckett 2024-09-04 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

MissyDixon 2024-09-04 188.130.129.27

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiBlack 2024-09-04 188.130.211.189

Харуулах боломжгүй.

Avatar

MagalyDavis 2024-09-04 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

GinaThompson 2024-09-04 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

RachelTorres 2024-09-04 46.8.222.111

Харуулах боломжгүй.

Avatar

KristinShah 2024-09-04 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

DominiqueCampbell 2024-09-04 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieRichardson 2024-09-04 46.8.106.95

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonDudley 2024-09-04 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

LisaAntishin 2024-09-04 46.8.56.215

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyPerry 2024-09-04 5.183.130.116

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaWilson 2024-09-04 46.8.110.251

Харуулах боломжгүй.

Avatar

JamieOrtega 2024-09-04 109.248.142.83

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferAnderson 2024-09-04 109.248.48.244

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenBishop 2024-09-04 45.86.0.72

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferKaiser 2024-09-04 46.8.11.56

Харуулах боломжгүй.

Avatar

JulieAdams 2024-09-04 109.248.138.233

Харуулах боломжгүй.

Avatar

KrisKellner 2024-09-04 188.130.136.178

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-04 66.181.180.121

Одоо бас орон сууцныхныг тэжээх үү? Галд өртсөн айл болгонд түрээсийн мөнгө өгдөггүй шүү дээ.

Avatar

LauraJohnson 2024-09-04 109.248.48.126

Харуулах боломжгүй.

Avatar

b** muu chuluutei bariulna geed bsn 2024-09-04 59.153.114.42

ed nar tgd yu bodoj b** barih iom boldoo

Avatar

Нэргүй 2024-09-04 66.181.176.149

irgeddee eelgui tur yumaa. Barilga barij bna geed barilgyn companuud hotyg chigjees bolgood. Odoo nar uzdeggui bair, zai zamgui talbai, tuslamj avah bolomjgui hul tavih gazargui bolgosny gor. Tegeed odoo ene humuusiig yaj amidar gej bgaa yum boloo

Avatar

Нэргүй 2024-09-04 202.179.24.253

Ehnii eeljind ailuudaa Dashvaanjilaas nuhun tulbur uguud daraa ni naadahaa nuraanuu yaanuu hurdan shiideed yavaachee

Avatar

ө 2024-09-04 103.57.94.93

Энэ байр ахиж засах боломж байгаа юм уу.Маш их эрсдэлтэй гэж сонссон. Амарсайхан зөв хэлсэн бна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж