Олимпийн аварга Аарон Вольф зодог тайлна гэдгээ мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2024.09.04-нд нийтлэгдсэн

Олимпийн аварга Аарон Вольф зодог тайлна гэдгээ мэдэгдлээ

Олимпийн аварга Аарон Вольф зодог тайлна гэдгээ мэдэгдлээ

Токиогийн олимпийн аварга, япон жүдоч Ааран Вольф ирэх оны зургадугаар сард зодог тайлна гэдгээ мэдэгдлээ. Өдгөө 28 настай тэрбээр Токиогийн олимпийн 100 кг-ын жинд алтан медаль хүртэж байсан түүхтэй.

Өдгөө 28 настай түүний аав нь америк, ээж нь япон хүн.

Аарон Вольф Парисын олимпод долдугаар байр эзэлсэн бөгөөд өнгөрсөн оны Токиогийн Их дуулгаас хойш олон улсын тэмцээнд оролцоогүй байсан юм.

Зодог тайлах талаараа тэрбээр "Надад харамсах зүйл алга. Миний барилдааныг Японд олон хүн үзээсэй гэж би хүссэн. Жүдод өөрийгөө зориулж, гайхалтай цаг хугацааг өнгөрүүллээ" гэжээ.

Гэхдээ түүний хувьд зодог тайлсныхаа дараа юу хийхээ хараахан мэдэхгүй байгаа аж. Энэ талаараа ярихдаа "Би ойрын хугацаандаа дасгалжуулагч болно гэж бодохгүй байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж