Сурвалжлага: Засвар дуусаагүйгээс зарим оюутан амьдрах газаргүй байна

Сурвалжлага: Засвар дуусаагүйгээс зарим оюутан амьдрах газаргүй байна

Сурвалжлага: Засвар дуусаагүйгээс зарим оюутан амьдрах газаргүй байна

Хичээлийн шинэ шил эхлээд дөрөв хонож байгаа ч их, дээд сургуулийн оюутнуудын заримынх нь амьдрал жигдрээгүй, бужигнаж явна. Орон нутгаас ирсэн оюутнуудын хувьд хамгийн хүндрэлтэй асуудал бол дотуур байр, түрээсийн байр байдаг. Нэг үеэ бодвол их, дээд сургуулиудын оюутны байрны хүртээмж нэмэгдэж, Оюутны өргөө зэргээр орон нутгаас ирж буй оюутнуудад зориулсан дотуур байр нэмэгдсэн. Гэвч хичээлийн шинэ жил эхлээд хэд хонож байхад зарим оюутны дотуур байрны засвар дуусаагүй, байрныхаа засварыг хүлээсэн оюутнууд түрээсийн байранд амьдрах, ах, дүү хамаатан садныдаа "хоног төөрүүлж" буй гэдгээ хэлж байлаа.

"ДОТУУР БАЙРНЫХАА ЗАСВАР ДУУСАХЫГ ХОНОГ ТООЛОН ХҮЛЭЭЖ БАЙНА"

Т.Хулан /нэрийг өөрчлөв/ МУИС-ийн 2-р дамжааны оюутан. Түүний хувьд өнгөрсөн хугацаанд дотуур байрны бүртгэлээс хоцорсон учраас энэ жил хичээл эхлэхээс өмнө ирж, дотуур байрандаа орох ажлаа хөөцөлджээ. Хэдийгээр дотуур байрныхаа төлбөрийг төлчихсөн, энэ жил байрандаа орох гэтэл засвартай гээд өргөдлөө ч авч эхлээгүй гэнэ. Дотуур байрны засвар бүрэн дуусаагүй байгаа учраас олон оюутнууд дотуур байрандаа орж чадахгүй байгааг хэлж байлаа. Т.Хулан өнгөрсөн жил дотуур байрандаа орж чадаагүй учраас хамаатныхаа айлд байрлажээ. Холоос явдаг, хоёр автобус дамждаг учраас хичээлдээ төвлөрөхөөс илүү харанхуйтай уралдаж гэртээ харихсан гэдэг нь илүү хэцүү байсан гэнэ. Тиймээс ч энэ жил яаж ийж байгаад дотуур байрандаа орж чадвал хичээлдээ анхаарах цаг их гарна гэдгээ ч хэлж байлаа. Сургуулийнх нь дотуур байрны засвар дуусаагүй учраас одоогоор бүртгэл нь эхлээгүй, засвар дууссаны дараа бүртгэл эхэлж, өргөдөл хүлээж авах байх гэсэн хүлээлттэй байгаа гэж Т.Хулан онцолсон юм.

Яг түүн шиг мянга мянган оюутан дотуур байрныхаа засвар дуусахыг хүлээж, айл бараадаж эсвэл түрээсийн байранд түр "орогнож" байгаа гэнэ.

МУИС зургаан дотуур байртай. Үүнээс хоёр, тавдугаар байруудын засвар одоогоор дуусаагүй байна. МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны хойно байрлах тус сургуулийн харьяа дотуур байр засварын ажил ид өрнөж байв. Шавар, шохой болчихсон замбараагүй харагдана. Бүрэн завсар хийж байгаа бололтой. Засвар хийж буй ажилчид нь тийм ч олон байсангүй. Барилгын хоёр давхар руу нь гарч ханыг нь будах нэгэн ажилчнаас засварын ажил хэзээ дуусахыг тодруулахад "Наймдугаар сараас засч эхэлсэн. Аравдугаар сарын 1-нд дуусгахаар ажиллаж байна" гэх хариултыг өглөө. Засвар хийж байгаа учраас оюутнуудаа бүртгэж аваагүй байгаа аж.

МУИС-ийн нэгдүгээр дотуур байран оюутнуудаа хүлээж аваад, амьдрал нь жигдэрсэн гэдгийг жижүүр багш нь хэлж байлаа. Харин VI дотуур байрны хувьд том том чемодан, тогоо, хогийн шүүрээ барьсан оюутнуудын нүүдэл ид өрнөж, хөл хөдөлгөөн ихтэй байсан юм. Тус байранд орох оюутнуудын бүртгэл арай дуусаагүй, сул өрөөнүүд байгаа учраас одоо ч оюутнууд нүүж орсоор байгааг жижүүр багш хэлж байсан юм.

Энэ мэтчилэн орон нутгаас ирэх шинэхэн оюутнууд, дотуур байранд амьдрах оюутнуудын амьдрал ид өрнөж, зарим нь дотуур байрандаа орж чадаагүй байхад зарим нь аль хэдийнэ тохижоод хичээл, амьдрал нь жигдэрчихсэн байв.

Арслантай гүүртэй хаяа залгаа оюутны хотхонуудын хувьд АШИУС-аас бусад нь оюутнуудаа аваад жигдэрчээ. Харин АШИУС нь засвар нь есдүгээр сарын 1-нтэй зэрэгцэн дууссан бөгөөд цэвэрлэгээ, оюутнуудаа авч байгаа учраас нүүдэл, суудалтай байлаа. Байгаа хэдэн дотуур байр нь хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн засвар үйлчилгээгээ хийж, оюутнуудаа хүлээн авдаг ч зарим дотуур байр нь ашиглалтын шаардлага хангахгүй, өнгө үзэмж муутай гэж шүүмжлэх нь бий.

"ОЮУТНУУД ДОТУУР БАЙРАНД ОРОХ ХҮСЭЛТЭЙ Ч ХҮРЭЛЦЭЭ МУУ БАЙДАГ"

Орон нутгаас ирж буй оюутнуудын хувьд хамгийн үнэ боломжийн, амьдрах тохиромжтой газар нь оюутны дотуур байрууд. Хэрэв дотуур байрандаа орж чадахгүй бол түрээсийн байр бараадах, ах, дүү хамаатан санднаа бараадахаас өөр аргагүйд хүрдэг. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиудын хувьд ч нийт элсэгч болон оюутнуудаа дотуур байранд бүрэн хамруулж чаддаггүй.

Монгол Улсад оюутны дотуур байр 70 гаруй бий гэсэн тооцоо байдаг.

  • МУИС зургаан дотуур байртай бөгөөд нэг жилийн төлбөр 700 мянгаас хоёр сая төгрөгийн үнэ ханштай. Жилдээ 1500-1600 оюутан хүлээн авах хүчин чадалтай.
  • МУБИС таван дотуур байртай бөгөөд нэг жилийн төлбөр 600 мянгаас нэг сая төгрөгийн үнэтэй. Жилдээ 1800 орчим оюутан хүлээн авах чадалтай.
  • ХААИС гурван дотуур байртай бөгөөд нэг жилийн төлбөр 800 мянган төгрөгийн төлбөртэй. Жилдээ 1300 орчим оюутан хүлээн авах чадалтай.
  • ШУТИС дөрвөн дотуур байртай бөгөөд нэг жилийн төлбөр 730-935 мянган төгрөгийн төлбөртэй. Жилдээ 1800 орчим оюутнууд хүлээн авах чадалтай.
  • АШИУС нь гурван  дотуур байртай бөгөөд нэг жилийн төлбөр 600-800 мянган төгрөгийн төлбөртэй. Жилдээ 1500 орчим оюутан хүлээн авах чадалтай.

Дотуур байранд орж чадаагүй оюутнуудын хувьд түрээсийн байранд амьдрах нь элбэг. Гэвч түрээсийн байрны үнэ жилээс жилд өсч, дунджаар нэг өрөө байрны сарын түрээс1,5-2 сая төгрөгийн үнэтэй. Түрээсийн төлбөрөө 3+1 буюу гурван сарын түрээсийн мөнгийг урьдчилж төлж байж орох боломжтой олон. Гэвч сургалтын төлбөрийнхөө зэрэгцээ өндөр төлбөртэй түрээсийн байранд амьдрах дундаж амьдралтай оюутны хувьд чанга даваа болдог.

Угтаа их, дээд сургуулиудыг нийслэлээс нүүлгэж, хотхоны зохион байгуулалттай болгох ажил олон жил яригдаж байгаа ч өнөөдөр ажил болохоос илүү цаасан дээрх мөрөөдөл болсоор. Гэтэл их, дээд сургуульд элсэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж, тэр хэрээр оюутнуудын амьдрах нөхцөл, сургалтын төлбөр гээд олон айл өрхийн толгойны өвчин болсоор буй. Нийслэлийг тэлэх, дагуул хотуудыг бий болгохын тулд эхний ээлжинд их, дээд сургуулиудыг хотоос гаргаж, дагуул хотуудад байршуулж, хичээлийн байр, оюутнуудын тоогоор дотуур байрыг нь барих зэргээр төлөвлөлттэй байж чадвал түгжрэлийг шийдэх нэг гарц болно гэдгийг зарим судлаачид онцолдог.

Т.ХҮСЛЭН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

HilaryStangel 2024-09-04 46.8.14.69

Харуулах боломжгүй.

Avatar

RoseLord 2024-09-04 45.11.21.199

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleDavis 2024-09-04 188.130.128.215

Харуулах боломжгүй.

Avatar

KerriBrown 2024-09-04 46.8.22.113

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaHart 2024-09-04 46.8.154.48

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaQuintero 2024-09-04 188.130.128.213

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaBlack 2024-09-04 188.130.137.112

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyAnderson 2024-09-04 188.130.187.31

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaHill 2024-09-04 5.183.130.117

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleKline 2024-09-04 188.130.137.81

Харуулах боломжгүй.

Avatar

TessaAdams 2024-09-04 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

LisaNichols 2024-09-04 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonWade 2024-09-04 94.158.190.213

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaLuckett 2024-09-04 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

MissyDixon 2024-09-04 188.130.129.27

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiBlack 2024-09-04 188.130.211.189

Харуулах боломжгүй.

Avatar

MagalyDavis 2024-09-04 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

GinaThompson 2024-09-04 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

RachelTorres 2024-09-04 46.8.222.111

Харуулах боломжгүй.

Avatar

KristinShah 2024-09-04 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

DominiqueCampbell 2024-09-04 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieRichardson 2024-09-04 46.8.106.95

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKelley 2024-09-04 46.8.22.4

Харуулах боломжгүй.

Avatar

LisaAntishin 2024-09-04 46.8.56.215

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyPerry 2024-09-04 5.183.130.116

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaWilson 2024-09-04 46.8.110.251

Харуулах боломжгүй.

Avatar

JamieOrtega 2024-09-04 109.248.142.83

Харуулах боломжгүй.

Avatar

SusieJohnson 2024-09-04 109.248.54.35

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferAnderson 2024-09-04 109.248.48.244

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenBishop 2024-09-04 45.86.0.72

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferKaiser 2024-09-04 46.8.11.56

Харуулах боломжгүй.

Avatar

JulieAdams 2024-09-04 109.248.138.233

Харуулах боломжгүй.

Avatar

KrisKellner 2024-09-04 188.130.136.178

Харуулах боломжгүй.

Avatar

LauraJohnson 2024-09-04 109.248.48.126

Харуулах боломжгүй.

Avatar

StacyHoefling 2024-09-04 188.130.129.211

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж