Жил бүр хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд сургуулийн анги танхимын хүртээмжийн асуудал хөндөгддөг. Боловсролын ерөнхий газраас 2024-2025 оны хичээлийн жилд найман сургууль гурван ээлжээр хичээллэнэ гэхээс өөрөөр хаана хаана ямар сургууль, тэдгээрийг энэ онд хэрхэх, засвар нь дуусаагүй сургуулийн сурагчдыг яаж зохицуулалт хийх талаар мэдээлэл өгсөнгүй.
Нийслэлээс 2024-2025 оны хичээлийн жилд 36 ерөнхий боловсролын сургуулийн 23 мянган хүүхэд анги танхимын хүрэлцээ муугаас болж гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй байна гэсэн судалгаа гарсан гэх мэдээллийг Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир өгч байж. Ямартай ч энэ зун гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй сургуулиудыг өргөтгөж, түрээсийн байруудад шилжүүлэх зохицуулалтыг хийснээр найм болсон бололтой.
Тэдгээр сургуулиудын нэг нь нийслэлийн ерөнхий боловсролын “Тэргүүний” 62 дугаар сургууль. Есдүгээр сарын 1-ний өдөр тухайн сургуулийн эцэг, эхчүүд тус сургуулийн сурагчдыг гэр хороолол дунд зориулалтын бус хүүхэд сурах эрүүл аюулгүй орчин хангаагүй байранд хичээллүүлэх нь гэж эсэргүүцлээ илэрхийлсэн. Энэ мэдээж. Учир нь Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд байрлах уг сургууль ачааллаа дийлэхээ болиод удаж буй. Гурав битгий хэл дөрвөн ээлжээр хичээллэхэд хүрээд байгааг сургуулийн удирдлагууд хэлж байгаа юм. Уг нь 62-р сургуулийн өргөтгөлийн шавыг 2018 онд тавьж 2019 онд барилгын ажлыг эхлүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй, Сонгинохайрхан дүүргийн 4300 гаруй сурагчдын сурч боловсрох эрх зөрчигдөж байгаа юм. Тус сургуулийн хувьд Их засаг их сургуулийн байранд түрээсээр хичээллэдэг байж. Гэтэл энэ оноос эхлэн тухайн сургуульд түрээслэн суух боломжгүй болсон аж.
Олдсон байр нь гадаа 00-той, дотор бие засах өрөөтэй хэдий ч зөөврийн устай, бойлуураар халдаг аж.
Хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчиж буй асуудал ганц 62 дугаар сургуулиар зогсохгүй энэ ердөө ганцхан жишээ. Энэ мэт олон сургууль нийслэл болон орон нутгуудад байна. Гурван ээлжээр хичээллэж буй сургуулийн сурагчид орой 9:00 цаг хүртэл тарахгүй. Угтаа бол хоёр ээлжээр хичээллэдэг сургуулийн сурагчдын гэртээ харьсан байдаг цагт тэд тардаг. Үүн дээр анги дүүргэлтийн асуудал. Нэг ширээнд гурван сурагч сууна. Багтахгүй бол цонх өөр юу байдаг юм хичээл хийж болох талбай байвал хичээлээ бичдэг гэхэд хилсдэхгүй. Дурдаад байвал асуудал дуусашгүй.
Бага ангийн 44-ээс дээш сурагчтай бүлэг 150 гаруй байгааг Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлсэн. Гэтэл Сангийн яамнаас 2025 оны төсвийг хоёр хоногийн өмнө танилцуулсан.
Энэ үеэр 2025 онд нэг ч сургууль цэцэрлэг шинээр барихгүй гэв.
Тодруулбал, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн бүтээн байгуулалт шинээр нэгийг ч эхлүүлэхгүй бөгөөд зөвхөн хуучин төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлнэ. Хэдийгээр сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, сурах орчин 100 хувь таатай болоогүй ч эхлээд дуусаагүй боловсролын салбарын олон бүтээн байгуулалт байгаа. Тиймээс эдгээр ажлуудыг дуусгасны дараагаар шинийг эхлүүлэх нь зөв гэж үзсэн, Засгийн газар. Бухын доодхыг харж үнэг турж үхэв гэгчээр энэ олон жилийн нүүр үзсэн бүтээн байгуулалтууд хэзээ дуусаж ардын хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурах орчин бүрдэх вэ? Жил бүр хэнд ч хүртээлгүй хөшөө дурсгал барьж, зүгээр байгаа замын бордюр сольж байхаар дээр дурдсан олон жил гацсан боловсролын салбарын бүтээн байгуулалтдаа анхаарвал зүгээрсэн.
дорж 2024-09-04 202.131.251.130
Тэр Нямочир гэдэг гөлийсөн нөхрийг маш яаралтай халаачээ.Хүнгүй хүн намаас болж боловсролын салбар сүйрлээ шүү. Энхамгалангийн авилга авч томилсон хэдэн захирлуудыг нэн яаралтай халж, бодлогоо хэрэгжүүлэх сэтгэлтэй, зориг зүрхтэй хүмүүсийг томилоочээ.ү****ц царайлаад ,цаг алдаад явах хэнд хэрэгтэйюм бэ?
HilaryStangel 2024-09-04 46.8.14.69
Харуулах боломжгүй.
DanielleDavis 2024-09-04 188.130.128.215
Харуулах боломжгүй.
KerriBrown 2024-09-04 46.8.22.113
Харуулах боломжгүй.
FeliciaHart 2024-09-04 46.8.154.48
Харуулах боломжгүй.
AmandaQuintero 2024-09-04 188.130.128.213
Харуулах боломжгүй.
PamelaBlack 2024-09-04 188.130.137.112
Харуулах боломжгүй.
AshleyAnderson 2024-09-04 188.130.187.31
Харуулах боломжгүй.
AmandaHill 2024-09-04 5.183.130.117
Харуулах боломжгүй.
MichelleKline 2024-09-04 188.130.137.81
Харуулах боломжгүй.
TessaAdams 2024-09-04 46.8.223.153
Харуулах боломжгүй.
LisaNichols 2024-09-04 46.8.107.131
Харуулах боломжгүй.
AllisonWade 2024-09-04 94.158.190.213
Харуулах боломжгүй.
PamelaLuckett 2024-09-04 46.8.223.153
Харуулах боломжгүй.
MissyDixon 2024-09-04 188.130.129.27
Харуулах боломжгүй.
NikkiBlack 2024-09-04 188.130.211.189
Харуулах боломжгүй.
MagalyDavis 2024-09-04 95.182.125.22
Харуулах боломжгүй.
GinaThompson 2024-09-04 109.248.138.149
Харуулах боломжгүй.
RachelTorres 2024-09-04 46.8.222.111
Харуулах боломжгүй.
KristinShah 2024-09-04 45.11.21.102
Харуулах боломжгүй.
DominiqueCampbell 2024-09-04 45.11.21.102
Харуулах боломжгүй.
StephanieRichardson 2024-09-04 46.8.106.95
Харуулах боломжгүй.
AllisonDudley 2024-09-04 109.248.129.227
Харуулах боломжгүй.
LisaAntishin 2024-09-04 46.8.56.215
Харуулах боломжгүй.
AshleyPerry 2024-09-04 5.183.130.116
Харуулах боломжгүй.
RebeccaWilson 2024-09-04 46.8.110.251
Харуулах боломжгүй.
JamieOrtega 2024-09-04 109.248.142.83
Харуулах боломжгүй.
JenniferAnderson 2024-09-04 109.248.48.244
Харуулах боломжгүй.
LaurenBishop 2024-09-04 45.86.0.72
Харуулах боломжгүй.
JenniferKaiser 2024-09-04 46.8.11.56
Харуулах боломжгүй.
JulieAdams 2024-09-04 109.248.138.233
Харуулах боломжгүй.
KrisKellner 2024-09-04 188.130.136.178
Харуулах боломжгүй.
LauraJohnson 2024-09-04 109.248.48.126
Харуулах боломжгүй.
YeseniaGarcia 2024-09-04 46.8.10.165
Харуулах боломжгүй.
-ylcuink bycduin y 2024-09-04 216.38.195.74
gadni 2014 xoish
gadni MANGAR OC kabel, yxsenui toolyyr kompani byreesui ni TODRUUL,xybida ylcuin 2024-09-04 216.38.195.74
baga nasni xyyxduin xychirxuilluin esreg gadni mangaryyduin vaksinaas tatgalzuid,
– yduin tsaigaar zeregtsen bydyylegtexee boli.
!ихөө 2024-09-04 202.9.40.245
Тархины тураал нусгай хог шаарууд төр болж тоглоод.
дорж 2024-09-04 202.131.251.130
Боловсролын яам бодлогогүй болоод удаж бна.Дээр нь ухаангүй ноён, урагшгүй албатаар дүүрээд ажил хийх, ажлаа мэддэг хүнгүй болсон.Тэр Нямочирыг үтэр түргэн хал явуулах хэрэгтэй. Саяхан томилогдсон Ариунболд гэдэг долдой ажил хийж чадахгүй дээ. харж л байя.Наранбаяр сайдад зориг зүрх гэж юм даанч алга даа.Энэ салбар яана даа, сүйрлээ.Их сургуулиудийн удирдах зөвлөлийн дарга, захирлуудийг нэн яаралтай өөрчлөх хэрэгтэй. Тэд нар ажил хийхгүй. харин яаж ийгээд жаахан юм хулгайлах арга зам хайж байгаа
Bvcx 2024-09-04 202.9.40.219
Ард түмний баялаг боломжийг хулгайлж нам төрийн толгойд заларч манж х***а тархины өлөн шуналын дэв оюуны хомсдолтуудыг яллаж зөв замдаа гарнаа.