Эх сурвалжийн мэдээлснээр хууль, журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлсэн, ангийн зориулалттай галт зэвсгийг авч явсан гэнэ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр "Туушин" зочид буудлын гадна галт зэвсэг мэт хайрцагтай зүйл авч авсан гадаад улсын иргэн байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлага мэдээллийн дагуу шалгахад гадаад улсын хоёр иргэн 2024 оны наймдугаар сард Монгол Улсад ан агнах зорилгоор ирж, хөдөө орон нутгаар яваад өнөөдөр байрлаж буй буудалдаа эргэн ирэх үед дуудлага мэдээлэл ирсэн даруйд шалгасан. Авч явж байсан гэх галт зэвсгийг шалгахад ангийн буу байсан бөгөөд тус үйлдлийг үргэлжлүүлэн шалгах юм байна.