Талибуудын төв байрны ойролцоох орон сууцанд 24 настай Брешна үсчин ажиллуулдаг. Тэр хэдэн зуун удаа үс зассан ч гэлээ сэнсний чимээ түүнийг айлгахын зэрэгцээ тайвшруулдаг. “Талибууд сонсчихвол яах вэ? Хаалганы хонх дуугарах вий гэж айж байна. Тэд хэдийд ч ирж магадгүй” гэж Брешна ярьжээ.
Талибууд 2023 оны долдугаар сард улс орон даяар бүх гоо сайхны газруудыг хааж байгаагаа зарласан. Ингэхдээ хөмсөг засах, үс будах, нүүр будах зэрэг хэд хэдэн үйлчилгээ нь Исламын шашны залбиралд саад болж байна гэж мэдэгдсэн юм. Дэлхий дээр исламын шашинтай ямар ч улс гоо сайхны газрыг хориглоогүй.
Талибуудын үзэж байгаагаар гоо сайхны газрууд нь айлын хүргэн болон тэдний гэр бүлийнхэнд шаардлагагүй санхүүгийн дарамт учруулдаг.
Тус улсад эмэгтэйчүүдийн олон эрхийг хааж боосон ч гоо сайхны газрууд харьцангуй удаан хугацаанд тэсч үлдсэн байсан юм. 12 мянга гаруй гоо сайхны газарт 60 мянган эмэгтэй ажиллаж байсан. Гэвч талибуудын хоригийн дараа тэдгээр эмэгтэйн ахуй амьжиргаа ихээхэн хохирсон. Энэ шийдвэр нь тухайн үед хүн амын 85 хувьд нөлөөлж, хүмүүнлэгийн хямралыг улам хурцатгажээ.
Гоо сайхны газрууд нь эдийн засгийн чадавхиас гадна афган эмэгтэйчүүдийн нэн шаардлагатай хэрэгцээ болох нийгэмших хэрэгцээг хангадаг байв. Энэ нь гэрээсээ гадуур эрэгтэй асран хамгаалагчгүйгээр явж болох цорын ганц газар байжээ.
Талибууд 1996-2001 онд анх засгийн эрхэнд байх үедээ гоо сайхны газруудын хориглосон байсан ч дараагийн 20 жилийн хугацаанд энэ салбар хангалттай хэмжээнд цэцэглэн хөгжсөн аж. 2021 онд талибууд засгийн эрхэнд эргэн ирсний дараа ч олонх гоо сайхны газар нээлттэй хэвээр байсан.
Өдгөө 21 сая орчим афган эмэгтэй сурч боловсрох, ажиллах, аялах, чөлөөтэй алхах эрхээ хасуулсан. Хууль зөрчиж эдгээрийг хийвэл их хэмжээний торгууль төлнө. Гэвч зарим эмэгтэй гоо сайхны нууц бизнес эрхэлсээр байна. Нууц бизнес нь илэрвэл 704 ам.доллараар торгуулахын зэрэгцээ нөхөр, асран хамгаалагчид нь хэл хүргэнэ. Ингээд хоёр дахь удаагаа баригдвал шоронд орох аж.
СЭТГЭЛИЙН ХЯМРАЛААС АВРАХ ГАЗАР
Брешна гоо сайхны газар ажиллуулаад гурван жил болж байна. Тэрбээр гэр бүлээсээ анх удаа их сургуульд элсэн орсон бөгөөд 22 настайдаа дипломатч болохыг мөрөөддөг байжээ. Гэвч Талибанчууд засгийн эрхэнд эргэн ирэхэд түүний хүсэл мөрөөдөл нуран унасан. Хэзээ ч их сургуулиа төгсөхгүй нь гэдгээ мэдсэн Брешна гоо сайхны газарт бага цалинтай ажилд оржээ. Энэ нь түүний чин хүсэл биш байсан ч гэр бүлээ тэжээхээс өөр аргагүй байсан юм. Сарын 197 ам.долларын цалингаар тэр гэр бүлийн бүхий л зардлаа нөхөхийг хичээдэг.
“Эхэндээ би төгс байгаагүй. Хоёр жил шахам суралцсан. Сүүлдээ үс засах дуртай болсон, сайжирсан. Гоо сайхны газрын үйлчлүүлэгчид намайг сэтгэлийн хямралаас аварсан. Гэвч сургуулиуд эмэгтэйчүүдэд хаалттай болсны дараа гоо сайхны газруудын ээлж ирсэн. Эрх чөлөөний ганц арал маань нүдний өмнө нуран унасан” гэж тэр ярьжээ.
22 настай Мурсал ч мөн гоо сайханчаар ажиллахыг хориглосон хоригийг эсэргүүцэж байна. Бусад олон эмэгтэйн адилаар Мурсал нэг ч секунд эргэлзэлгүй аюултай шийдвэр гаргаж, нууцаар ажиллажээ. “Айдас миний гэр бүлийг тэжээж, намайг их сургуульд эргүүлэн оруулахгүй" гэж тэр хэлсэн юм.
Нүүр будагчаар ажилладаг түүний хувьд хамгийн аюултай үйлдэл нь шинэ будаг шунхаа худалдаж авах явдал. Ажлаа тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд тэр байнга шинэ бүтээгдэхүүн авах шаардлагатай болдог. Тиймээс хүний анхааралд өртөхгүйн тулд нэг газраас бүх юмаа худалдан авалгүй энд тэндээс түүдэг аж.
Нууц гоо сайхны газраар үйлчлүүлэгсэд ч бас асар их эрсдэл дагуулан байж тэнд очдог. Хамида сард нэг удаа нууц гоо сайхны газраар үйлчлүүлж, хумсаа янзлуулдаг. Тэрбээр гоо сайханчдын аюулгүй байдлыг хангах үүднээс урт, өнгөлөг хумсаа хар бээлийгээр далдалдаг аж.
Талибанчууд хүн амын шилжилт хөдөлгөөнийг илүү сайн хянах, олон нийтийн газар эмэгтэйчүүдийг байлгахгүйн тулд айдас төрүүлэм хяналтыг бий болгосон ч эмэгтэйчүүд эдийн засаг болон нийгэмших хэрэгцээнийхээ төлөө үргэлжлүүлэн тэмцсээр байна.
Эх сурвалж: AL JAZEERA
HilaryStangel 2024-09-04 46.8.14.69
Харуулах боломжгүй.
KerriBrown 2024-09-04 46.8.22.113
Харуулах боломжгүй.
FeliciaHart 2024-09-04 46.8.154.48
Харуулах боломжгүй.
AmandaQuintero 2024-09-04 188.130.128.213
Харуулах боломжгүй.
PamelaBlack 2024-09-04 188.130.137.112
Харуулах боломжгүй.
AshleyAnderson 2024-09-04 188.130.187.31
Харуулах боломжгүй.
AmandaHill 2024-09-04 5.183.130.117
Харуулах боломжгүй.
MichelleKline 2024-09-04 188.130.137.81
Харуулах боломжгүй.
TessaAdams 2024-09-04 46.8.223.153
Харуулах боломжгүй.
KelliShaw 2024-09-04 94.158.190.26
Харуулах боломжгүй.
LisaNichols 2024-09-04 46.8.107.131
Харуулах боломжгүй.
AllisonWade 2024-09-04 94.158.190.213
Харуулах боломжгүй.
PamelaLuckett 2024-09-04 46.8.223.153
Харуулах боломжгүй.
MissyDixon 2024-09-04 188.130.129.27
Харуулах боломжгүй.
NikkiBlack 2024-09-04 188.130.211.189
Харуулах боломжгүй.
MagalyDavis 2024-09-04 95.182.125.22
Харуулах боломжгүй.
GinaThompson 2024-09-04 109.248.138.149
Харуулах боломжгүй.
RachelTorres 2024-09-04 46.8.222.111
Харуулах боломжгүй.
KristinShah 2024-09-04 45.11.21.102
Харуулах боломжгүй.
DominiqueCampbell 2024-09-04 45.11.21.102
Харуулах боломжгүй.
StephanieRichardson 2024-09-04 46.8.106.95
Харуулах боломжгүй.
AllisonDudley 2024-09-04 109.248.129.227
Харуулах боломжгүй.
KaylaHart 2024-09-04 92.119.193.70
Харуулах боломжгүй.
ColleenPrice 2024-09-04 45.11.21.120
Харуулах боломжгүй.
LisaAntishin 2024-09-04 46.8.56.215
Харуулах боломжгүй.
AshleyPerry 2024-09-04 5.183.130.116
Харуулах боломжгүй.
RebeccaWilson 2024-09-04 46.8.110.251
Харуулах боломжгүй.
JamieOrtega 2024-09-04 109.248.142.83
Харуулах боломжгүй.
JenniferAnderson 2024-09-04 109.248.48.244
Харуулах боломжгүй.
LaurenBishop 2024-09-04 45.86.0.72
Харуулах боломжгүй.
JenniferKaiser 2024-09-04 46.8.11.56
Харуулах боломжгүй.
JulieAdams 2024-09-04 109.248.138.233
Харуулах боломжгүй.
KrisKellner 2024-09-04 188.130.136.178
Харуулах боломжгүй.
LauraJohnson 2024-09-04 109.248.48.126
Харуулах боломжгүй.
JanetSilva 2024-09-04 109.248.13.219
Харуулах боломжгүй.
YeseniaGarcia 2024-09-04 46.8.10.165
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-04 66.181.179.153
энийг монголд хэрэгжүүлэх хэрэгтэй өрхийн эдийн засагт маш том эерэг нөлөө үзүүлнэ
Нэргүй 2024-09-04 202.21.109.1
Газар газрын тэнэгүүд ганц нэгээрээ явдаг байхад, эдний тэнэгүүд бүр арми армиар явж байхымаа