Улаанбаатарын дугаар олголтыг өнөөдрөөс зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2024.09.03-нд нийтлэгдсэн

Улаанбаатарын дугаар олголтыг өнөөдрөөс зогсоолоо

Улаанбаатарын дугаар олголтыг өнөөдрөөс зогсоолоо

Авто машины Улаанбаатарын улсын дугаар олголтыг өнөөдрөөс  /2024.09.03/ зогсоосон гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Авто тээврийн үндэсний төвөөс тодрууллаа.

-Улаанбаатарын дугаар олголтыг зогсоосон гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү. Ямар шалтгаанаар зогсоосон бэ?

-Улаанбаатарын дугаар олголтыг өнөөдрөөс  зогсоосон нь үнэн. Зам тээврийн яамнаас тушаал гаргасан. Одоогоор ажил хүлээлцэх шатандаа явж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

Эргэн сануулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сард Авто тээврийн үндэсний төвөөс тодруулахад, Улаанбаатарын улсын дугаар олголтыг хэвийн үргэлжлүүлж байгаа. Дугаар худалдаалахыг хориглосон эцсийн шийдвэр гараагүй. Импортын тээврийн хэрэгслийн дугаараа захиалаад орж ирвэл хэвийн олгож байна. Худалдан авах хүсэлт нь 300 мянган төгрөг гэж бичсэн байсан. Тийм зүйл огт байхгүй гэж байсан юм.

Харин өчигдөр “20 минутын хот” түгжрэл бууруулах үндэсний хорооноос гаргасан шийдвэрийн дагуу дээрх шийдвэрийг албажуулах болсон байна.

Э.Эрдэнэбилгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж