Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын харьяа байгууллагуудад ажиллан, үйл ажиллагаатай нь танилцаж байна. Тэрбээр өнөөдөр (2024.09.03) Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг нарын хамтаар Үндэсний статистикийн хороонд ажиллав.
Уулзалтын эхэнд Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа байгууллагын бүтэц, зохион байгуулалт, статистикийн системийн тогтолцоо, уламжлалт болон шинээр боловсруулж буй тоон үзүүлэлт, аргачлалуудын талаар танилцууллаа. Үндэсний статистикийн хороо нь салбарын хууль эрх зүй, эрсдэлийн удирдлагыг сайжруулах, өгөгдлийн шинжлэх ухаанаар мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх, цахим аргачлалыг цогцоор нь нэвтрүүлж, дэд бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох зэрэг үндсэн чиглэлүүдийг зорилт болгон ажиллаж байгаа гэлээ.
Түүнчлэн 2022 оноос эхлүүлсэн “Төрийн нэгдсэн мэдээллийн сан: Төрийн их өгөгдөл” төслийн зураглал, явц, ач холбогдлын талаар мэдээлэл өгч, цаашид үндэсний статистикийн системийн албан хаагчдыг системтэй сургах болон албан хаагчдын цалинтай холбоотой асуудлыг хөндсөн.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, “Статистик, судалгаа, мэдээлэлгүйгээр аливаа түвшинд шийдвэр гаргах нь нүдээ боогоод харанхуйд алхахаас ялгаагүй. Үндэсний статистикийн хорооноос боловсруулсан өгөгдөл, тоон мэдээллийг төр бүх шатны шийдвэр гаргалтдаа ашиглаж чадаж буй эсэх нь анхаарал хандуулах асуудал” хэмээгээд иргэдэд тулгамдаж буй үнийн өсөлт тэргүүтэй асуудлыг шийдвэрлэхэд өгөгдөл, тоон мэдээлэл ашиглах чадвартай байх нь чухал гэлээ. Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийн хэрэгжилтийг хангахад Үндэсний статистикийн хороо нэн чухал үүрэгтэйг тэрбээр онцлоод, тус хорооны судалгаа, тоон мэдээллийг яамдаас эхлээд шийдвэр гаргах төрийн байгууллагууд ашигладаг харилцан уялдаатай байх нь чухал. Монголбанк мөнгөний бодлогыг ямар статистик мэдээлэл дээр үндэслэж барих вэ, Эдийн засаг, хөгжлийн яам ямар судалгаанд үндэслэж эдийн засгийн тэлэлтийн бодлого явуулах вэ, Сангийн яам ямар дата ашиглаж ухаалаг төсөвлөлт хийх вэ гэдгийг эмх цэгцэд нь оруулах шаардлагатай байна гэв. Мөн шийдвэр гаргах бүх түвшинд статистикийн байгууллагаас гаргасан тоон мэдээллийг оновчтой ашиглаж, үр дүнг тооцоолдог байх, өгөгдлийн шинжлэх ухаанаар мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд онцгой анхаарал хандуулна гэдгээ илэрхийллээ.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг цахим шилжилттэй зэрэгцэн тоон мэдээллийн чанар, аюулгүй байдлыг олон улсын чанар, стандартын жишгээр хэрэгжүүүлж байгааг сайшаагаад салбарын хүний нөөцийн дутагдал, нийгмийн баталгаа, цалин хөлсний асуудалд анхаарал хандуулж ажиллахаа цохон тэмдэглэлээ.
Уулзалтын төгсгөлд Мэдээллийн технологийн газрын зорилтот ажлуудтай танилцаж, статистикийн үйл ажиллагаанд дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн байдал, судалгааны аргачлал, боловсруулалтын мэдээлэлтэй танилцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
KerriBrown 2024-09-03 46.8.22.113
Харуулах боломжгүй.
FeliciaHart 2024-09-03 46.8.154.48
Харуулах боломжгүй.
AmandaQuintero 2024-09-03 188.130.128.213
Харуулах боломжгүй.
PamelaBlack 2024-09-03 188.130.137.112
Харуулах боломжгүй.
AshleyAnderson 2024-09-03 188.130.187.31
Харуулах боломжгүй.
AmandaHill 2024-09-03 5.183.130.117
Харуулах боломжгүй.
MichelleKline 2024-09-03 188.130.137.81
Харуулах боломжгүй.
TessaAdams 2024-09-03 46.8.223.153
Харуулах боломжгүй.
KelliShaw 2024-09-03 94.158.190.26
Харуулах боломжгүй.
LisaNichols 2024-09-03 46.8.107.131
Харуулах боломжгүй.
AllisonWade 2024-09-03 94.158.190.213
Харуулах боломжгүй.
PamelaLuckett 2024-09-03 46.8.223.153
Харуулах боломжгүй.
MissyDixon 2024-09-03 188.130.129.27
Харуулах боломжгүй.
NikkiBlack 2024-09-03 188.130.211.189
Харуулах боломжгүй.
MagalyDavis 2024-09-03 95.182.125.22
Харуулах боломжгүй.
GinaThompson 2024-09-03 109.248.138.149
Харуулах боломжгүй.
RachelTorres 2024-09-03 46.8.222.111
Харуулах боломжгүй.
KristinShah 2024-09-03 45.11.21.102
Харуулах боломжгүй.
DominiqueCampbell 2024-09-03 45.11.21.102
Харуулах боломжгүй.
StephanieRichardson 2024-09-03 46.8.106.95
Харуулах боломжгүй.
KaylaHart 2024-09-03 92.119.193.70
Харуулах боломжгүй.
AshleyPerry 2024-09-03 5.183.130.116
Харуулах боломжгүй.
RebeccaWilson 2024-09-03 46.8.110.251
Харуулах боломжгүй.
JamieOrtega 2024-09-03 109.248.142.83
Харуулах боломжгүй.
JenniferAnderson 2024-09-03 109.248.48.244
Харуулах боломжгүй.
LaurenBishop 2024-09-03 45.86.0.72
Харуулах боломжгүй.
JenniferKaiser 2024-09-03 46.8.11.56
Харуулах боломжгүй.
JulieAdams 2024-09-03 109.248.138.233
Харуулах боломжгүй.
LauraJohnson 2024-09-03 109.248.48.126
Харуулах боломжгүй.
JanetSilva 2024-09-03 109.248.13.219
Харуулах боломжгүй.
YeseniaGarcia 2024-09-03 46.8.10.165
Харуулах боломжгүй.
KendraGleason 2024-09-03 46.8.22.48
Харуулах боломжгүй.
MaylinWilliams 2024-09-03 95.182.124.23
Харуулах боломжгүй.
SandraMasters 2024-09-03 185.181.245.27
Харуулах боломжгүй.
MichelleRueschhoff 2024-09-03 46.8.14.149
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-03 66.181.160.108
ИНГЭЖ ХИЙ ХООСОН ХУДЛАА СҮРЖИГНЭДЭГЭЭ БОЛИО.
MelissaVillarreal 2024-09-03 109.248.15.234
Харуулах боломжгүй.
Hggf 2024-09-03 202.9.40.219
Ногоорсн нойлууд хоосон толгойтууд хаанаас мөнгөжсн гэж асуухаар юмууд төрийн өндөр албан тушаалд очсн монголын хөгжилд гай болж монголын баялагыг манж х***а хулгайлагчидад хулгайлхд мод бологчид оролцогчид.