Зориг нь хүрвэл арга нь олдоно!

Зориг нь хүрвэл арга нь олдоно!

Зориг нь хүрвэл арга нь олдоно!

“Бидний стратеги бол нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээг 10 мянган ам.долларт хүргэнэ. Үүнийг амлаж байна. УИХ, Засгийн газрын гишүүд үүний төлөө ажиллана. Нөөцөө арвижуулаад явна. Тухайлбал, 2028 онд гадаад валютын 10 тэрбум ам.долларын нөөц үлдээнэ. Дээр нь алтны нөөцтэй болно. Үүний тулд төр гэхээсээ илүүтэй хувийн хэвшлийг дайчилна. Хувийн хэвшилтэй нягт хамтарч ажиллана. Садаа, гай болдог, дээрэлхэж дарамталдаг хандлагыг бүрмөсөн хална. Засгийн газраас үзэл бодол, намын гишүүнчлэлээс болж ялгаварлан гадуурхдаг байдлыг хална. Үзэл бодлоосоо болж улс орны эрх ашгийг уландаа гишгэдэг байдлыг халж байж улс орныхоо төлөө нэгдэнэ.” Энэ бол Хамтарсан Засгийн газрын Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Л.Гантөмөрийн ард түмэндээ өгсөн амлалт.

Ердөө 30 жилийн өмнө нэг гараанаас “уралдсан” Казакстаны нэг иргэнд ДНБ-ий хэмжээгээрээ бүс нутагтаа тэргүүлж байна. Астана хотын нэг иргэнд ногдох ДНБ гэхэл 45.4 мянган ам.доллар аж. Тус улс 2026 он гэхэд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг 25.5 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Харин Монголын нэг иргэнд ногдох ДНБ-ий хэмжээ 2021 онд 4484 ам.доллар байсан бол энэ оны эцэст 6107 ам.доллар, 2025 онд 7516 ам.доллар болж өсөхөөр байгаа аж. Гадаадын хөрөнгө оруулагчдаа “хөөгөөд” гаргачихсан Монголын хувьд чамлахаар чанга атгах тоо. Гэхдээ эдийн засаг үүнээс илүү томрох боломж байсан нь үнэн, “эх орончид” нь хулгайлж, нурааж, луйвардсан бүр үнэн.

2021 онд Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилогдох үед Монголын ДНБ-ий нэрлэсэн дүн 43.5 их наяд төгрөг байсан бол 2025 оны төсөөллөөр 95 их наяд төгрөгт хүрч, хоёр дахин өснө гэсэн төсөөлөлтэй байгаа аж. Мөн Монголын гадаад худалдааны эргэлт, экспорт, импорт ирэх онд хоёр дахин нэмэгдэх гэнэ. 2025 оны төсөвт анх удаа гадаад зээл, тусламж, улсын төсөв нийлээд 6.9 их наяд төгрөгийн санхүүжилт хийхээр суулгажээ. Үүнээс 2.9 их наяд төгрөг буюу 42 хувь нь зам, тээвэр, эрчим хүч, шугам сүлжээ, дэд бүтцийн бүтээн байгуулалтад зарцуулагдах аж.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнесийн төлөөллийнхөнтэй уулзах үеэрээ бүсчилсэн хөгжлийг “хөдөлгөх”, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого, зорилгоо танилцуулсан.

Үнэндээ үе, үеийн Засгийн газар болгон гараан дээрээ эдийн засгийн талаарх бал бурам шиг зорилтуудаа танилцуулдаг. Харин барианд очих үед нь амалсан, төлөвлөснөөс нь ажил хэрэг болсон нь тун цөөхөн байдаг. Хамгийн том жишээ нь гэвэл Тавдугаар болон Тавантолгойн цахилгаан станц, төмөр замын төслүүд, Газрын тосны үйлдвэр, Шинэ цэвэрлэх байгууламж, Сайншандын аж үйлдвэр зэрэг төслүүдийг дурдаж болно.

Хамтарсан засаг ирэх онд дэд бүтцийн томоохон 38 төслийг санхүүжүүлэхээр 2025 оны улсын төсөвт суулгасан агаад үүнд  олон жил гацсан, улстөржсөн томоохон бүтээн байгуулалтууд багтах аж.  Тэрчлэн төрийн оролцоог хумьж, хувийн хэвшлийг дэмжихээ улс төрийн намуудын дарга нар амлаж буй юм.

Гэвч, энэ нь цоо шинэ амлалт биш. Төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжинэ гэх улстөрчид амлалтаа биелүүлдэгсэн бол Монголд авлига, хулгай нүүрлэхгүй байсан нь мэдээж. Атал том компаниуд нь  хүртэл төсвөөс тендер чавчаад зогсохгүй өвчүү, ууц чанах хүртлээ “өлөн, ховдог” болсон нь өнөөдрийн дүр зураг юм.

Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, Хөшигийн хөндийн туннел, Тавантолгойн 450 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90 мВт-ын усан цахилгаан станц, Эгийн голын 310 мВт-ын усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах цогцолбор зэрэг томоохон төслийн санжүүжилтийг үе шаттай шийдвэрлэнэ гэсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэвзээ мөрөөдлийн жагсаалт болчихгүй аваас дөрвөн жилийн дараа Монголын эдийн засаг шинээр сэргэж, монголчуудын ашиг орлого нэмэгдэх эерэг тооцоолол бий. Эцэст хэлэхэд гэрээгээ юу гэж нэрлэх нь гол биш гэрээ яаж хөгжүүлэх нь иргэдэд чухал. Зориг нь хүрвэл арга нь олдоно гэдэг дэмий үг биш.  Тэр тусмаа эрчим хүчний салбарт реформ хийх эсэх нь эрх баригчдын эр зоригоос шалтгаална.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

52 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

FeliciaHart 2024-09-03 46.8.154.48

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaQuintero 2024-09-03 188.130.128.213

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaBlack 2024-09-03 188.130.137.112

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyAnderson 2024-09-03 188.130.187.31

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaHill 2024-09-03 5.183.130.117

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleKline 2024-09-03 188.130.137.81

Харуулах боломжгүй.

Avatar

TessaAdams 2024-09-03 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

KelliShaw 2024-09-03 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

LisaNichols 2024-09-03 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonWade 2024-09-03 94.158.190.213

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaLuckett 2024-09-03 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

MissyDixon 2024-09-03 188.130.129.27

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiBlack 2024-09-03 188.130.211.189

Харуулах боломжгүй.

Avatar

MagalyDavis 2024-09-03 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

GinaThompson 2024-09-03 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

RachelTorres 2024-09-03 46.8.222.111

Харуулах боломжгүй.

Avatar

KristinShah 2024-09-03 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

DominiqueCampbell 2024-09-03 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieRichardson 2024-09-03 46.8.106.95

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonDudley 2024-09-03 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

LisaAntishin 2024-09-03 46.8.56.215

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyPerry 2024-09-03 5.183.130.116

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaWilson 2024-09-03 46.8.110.251

Харуулах боломжгүй.

Avatar

JamieOrtega 2024-09-03 109.248.142.83

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaPhillips 2024-09-03 46.8.156.139

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferAnderson 2024-09-03 109.248.48.244

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenBishop 2024-09-03 45.86.0.72

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferKaiser 2024-09-03 46.8.11.56

Харуулах боломжгүй.

Avatar

JulieAdams 2024-09-03 109.248.138.233

Харуулах боломжгүй.

Avatar

LauraJohnson 2024-09-03 109.248.48.126

Харуулах боломжгүй.

Avatar

JanetSilva 2024-09-03 109.248.13.219

Харуулах боломжгүй.

Avatar

KendraGleason 2024-09-03 46.8.22.48

Харуулах боломжгүй.

Avatar

1 2024-09-03 202.21.115.165

Зориг байгаад ухаан хүркүүлдээ, санаа байгаад сачий хүрэхгүй гэдэг шиг

Avatar

Нэргүй 2024-09-03 66.181.177.155

Оюун-эрдэнийн ЗГ бүх зүйлийг ярьсанаасаа эсрэг хийдэг. 60 тэрбумаасаа ч илүү үнээр албан тушаал зардаг болсон. Төрийн өмчит компаниуд гэхэд л 200 саяаас хэдэн тэрбумаар албан тушаал нь үнэлэгддэг болсон. Одоо баахан үүрэг гүйцэтгэгчтэй албан тушаалуудыг 10 сараас эхлэн мөнгийг нь аваад томилно

Avatar

Нэргүй 2024-09-03 66.181.185.233

Уг салбарт маш том хөндлөнгийн аудитын баг оруулж шалгаад, тайланг сонсголоор ард түмэнд тайлагнасны дараа үнэ нэмэх эсэх асуудлыг хөндөх ёстой.

Avatar

MaylinWilliams 2024-09-03 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

SandraMasters 2024-09-03 185.181.245.27

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-09-03 202.9.47.61

УЦС-г баахан золбин, гуйлгачин хэдэн мянган хар хятадыг оруулж ирж хар хятадуудыг цалинжуулж 10 жил хийх нь маш ноцтой ба хар хятадын хороолол бий болох аюултай хар хятад бол Монголын дайсан юм

Avatar

Хүргэ 2024-09-03 66.181.184.192

Завтай бол Монгол киног үзчих. Зарим үед дуулсан дууг анхаарчих. Аяндаа солиоролд орно. Үүнийг аж ахуйн ажил гэдэг болвол…

Avatar

MichelleRueschhoff 2024-09-03 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaVillarreal 2024-09-03 109.248.15.234

Харуулах боломжгүй.

Avatar

Ж 2024-09-03 103.57.92.85

34 жилд зориг хүрээгүй.хулгай хийсээр

Avatar

Зочин 2024-09-03 192.82.92.42

Зоригоор биш ухаанаар улс удирдаг юм!!!

Avatar

Нэргүй 2024-09-03 66.181.160.76

Эгийн УЦС-ыг оросууд зөвшөөрөхгүй, зөвшөөрье ч гэсэн бөөлжисөө долоох (болохгүй гэж байснаа одоо гэнэт болно гэх юм уу) хэрэг гарна биз дээ?!

Avatar

Нэргүй 2024-09-03 103.212.117.149

УСАН ЦАХИЛГААН СТАНЦАА МОНГОЛДОО МОНГОЛЧУУД БИД БАРИХ ГЭЖ БАЙГАА БОЛОХООС НОВШИЙН ОРОСУУДАД ОГТ ХАМААГУЙ

Avatar

Нэргүй 2024-09-03 202.9.40.118

НАМЧИРХАЖ, ХЭРЭЛДЭЖ МУУДАЛЦАЖ ХАНАСАН. ОДОО ХЭДҮҮЛЭЭ НЭГДЭЭД ЭХ ОРНОО ХӨГЖҮҮЛЖ АРД ТҮМНИЙХЭЭ АМЬДРАЛЫГ САЙЖРУУЛАХЫН ТӨЛӨӨ ЭРЧТЭЙ УРАГШЛАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Нэргүй 2024-09-03 66.181.180.121

Хүнийг хорлоё гэвэл ахуйн хэрэгцээгээр нь хорлодог. Тийм ч учраас АН-ынхан АНУ-ын даалгаврын дагуу эрчим хүчний салбарыг оролдоод байгаа юм.

Avatar

Нэргүй 2024-09-03 103.212.117.149

ЭРЧИМ ХУЧНИЙ САЛБАРТ РЕФОРМ ХИЙНЭ ГЭЖ ЯРЬЖ БАЙГАА НЬ ГАНЦХАН УНЭ НЭМНЭ ГЭДГЭЭ Л ХЭЛЖ БАЙГАА ОРОНД НЬ 1.5 гигагийн хучин ЧАДАЛТАЙ УСАН ЦАХИЛГААН СТАНЦАА БАРЬЧИХВАЛ ЯМАРЧ АСУУДАЛГУЙ ШУУ ДЭЭ ТОР ЗАСГИЙНХАН 35 ЖИЛ ХООСОН ЧАЛЧИЖ ИРЛЭЭ БАЙСААР ХОРИГ СААД ХИЙЖ ИРСЭН ПУТЛЕРЭЭС ХУРТЭЛ ГУЙЖ ХОГОО ТАРЬЖ БАЙНА ДАА УСАН ЦАХИЛГААН СТАНЦАА БАРЬЧИХ ЯНЗ БУРИЙН ГАРГАЛГАА БАЙСААР Л БАЙНА

Avatar

Баяр хүргэе 2024-09-03 59.153.87.25

нэн хүчит зүрх зоригт д…х

Avatar

Нэргүй 2024-09-03 66.181.184.71

дөрвөд Чойжилсүрэнг зайлуулаачээ Данхаа

Avatar

Төрийн шийдвэр гэдэг бол угтаа эдийн засгийн зөв удирдлага юм. Зүй тогтолоо хараач! 2024-09-03 202.21.104.2

Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэж.. Мөрөөдөл, зорилго байж болно.Гэхдээ аливаа ажлыг хийхэд нөөц боломж, үе шат, эрэмбэ дараалал чухал. Цээжний бангаар боломжгүй юмыг зүтгүүлэх нь эцэстээ улсынхаа сан хөмрөгийг хоосолж, өр ширэнд оруулахаас гадна татвар төлөгч, ард иргэдийгээ гар газар, хөл хөсөр хэвтүүлж, улсаа дампууралд хүргэнэ. Эдийн засагч биш хүмүүс төр удирдаж, шийдвэр гаргаж байгаа учраас татварын ачаалал, мөнгөний ханшийн уналт, инфляц, өрийн өсөлтийг тооцож мэдэхгүй бн.

Avatar

Bvcxd 2024-09-03 202.126.89.198

Манж хужаагууд оросыг муулна яаагад вэ манж хужаагууд монголыг тонож баялаг хулгайсн. Орсууд монголыг хамгаалдаг манж х***а дургуй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж