Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху ард иргэдээсээ уучлалт хүсчээ. Өнгөрсөн Бямба гаригт тус улсын Хамаст олзлогдоод байсан зургаан хүний цогцос олдсоны дараа иргэд эсэргүүцлийн жагсаал өрнүүлээд байна. Түүнчлэн, гал зогсоох хэлэлцээр хоёр өдөр үргэлжилж байгаа бөгөөд Хамасын зүгээс Израилийг түрэмгийллээ зогсоохгүй бол бусад олзны хүмүүс эсэн мэнд гэртээ харихгүй гэж шаардаад буй. Ерөнхий сайд Нетаньяху дайныг зогсоох болон олзлогдсон иргэдээ суллахыг шаардсан олон талт дарамтаас гадна зарим гадаадын түншүүдээ алдаж байна. Их Британи улс Израильд зэвсгийн борлуулалтаа түдгэлзүүлсэн бөгөөд дайны гэмт хэрэг үйлдэхэд ашиглаж байна гэж мэдэгджээ.
Энэ бүхнийг ерөнхий сайд эсэргүүцсэн өнгө аяс гаргаж, цэргүүд нь Газын Филадельфийн коридор буюу стратегийн ач холбогдол бүхий газрын зурваст хяналт тавих ёстой гэж хэлжээ.
Газын зурваст дайн эхэлснээс хойш сарын хугацаа өнгөрч байхад Израилийн засгийн газар олзлогдсон иргэдээ эх оронд нь буцааж авчирч чадахгүй байгаад иргэд бухимдаж байна. "Times of Israel" сонинд мэдээлснээр, Иерусалим дахь ерөнхий сайдын гэрийн гадаа жагсаал хурцадмал байдалд орж, жагсагчид цагдаагийн хүчинтэй тэмцэж байна. Мөн сурвалжлагчид мөргөлдөөнд бие махбодын хохирол амсаж байна. Одоогийн байдлаар өнгөрсөн оны аравдугаар сард барьцаалагдсан Израилийн 97 хүн ор сураггүй хэвээр байгаа аж.
Эх сурвалж: BBC
3,576.03















































