"BRICS" бүлэг Туркээр бүл нэмнэ

Хуучирсан мэдээ: 2024.09.03-нд нийтлэгдсэн

"BRICS" бүлэг Туркээр бүл нэмнэ

"BRICS" бүлэг Туркээр бүл нэмнэ

Дэлхийн хэмжээнд нөлөөгөө бэхжүүлж, барууны холбоотнуудаас тусдаа шинэ харилцаа тогтоохыг эрмэлзэж буй "BRICS" бүлэгт нэгдэх хүсэлтээ Турк улс албан ёсоор өгчээ.

Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр, геополитикийн хүндийн төв хөгжингүй эдийн засгуудаас холдож байна гэсэн байр суурийг Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы засаг захиргаа баримталж байгаа аж. Тиймээс тус улсын шинэ дипломат бодлого нь НАТО-ийн гишүүний хувиар хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ олон туйлт ертөнцийн бүх талуудтай харилцаа холбоогоо хөгжүүлэхэд чиглэж байна. Европ, Азийг холбосон Турк улс Европын холбоонд элсэхийг олон жилийн өмнөөс санаархсан ч тодорхой ахиц дэвшил гараагүй учир "BRICS"-т элсэх хүсэлтээ хэдэн сарын өмнө өгсөн гэж тухайн эх сурвалж хэллээ. Орос, Украины дайн эхэлсний дараа Турк улс НАТО-ийн гишүүдтэй зөрчилдсөний үр дүн нь мөн л энэ санаачлагын нэгээхэн хэсэг гэв.

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өнгөрсөн амралтын өдрөөр үг хэлэхдээ "Турк улс зүүн, баруунтай харилцаагаа нэгэн зэрэг сайжруулбал хүчирхэг, цэцэглэн хөгжсөн, нэр хүндтэй улс болж чадна. Үүнээс бусад арга бидэнд ашиггүй, харин ч хор хөнөөл учруулах болно" гэжээ.

"BRICS" бүлгийн анхдагчид нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк гэсэн таван улс юм. Эдгээр таван улсын нэрийн эхний үсгээр бүлгийг нэрлэсэн билээ. Тэгвэл энэ оны эхээр Иран, Арабын нэгдсэн Эмират, Этиоп, Египет гэсэн дөрвөн улсаар хүрээгээ тэлсэн. ОХУ-ын Казань хотноо аравдугаар сард болох дээд хэмжээний уулзалтын үеэр бүлгийг дахин өргөжүүлэх асуудлыг авч хэлэлцэнэ. Одоогоор Туркээс гадна Малайз, Тайланд, Азербайжан улсууд бүлэгт нэгдэхийг хүсч байна.

Эх сурвалж: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж