Роналдо: Цаг нь ирэхээр би яваад өгнө

Роналдо: Цаг нь ирэхээр би яваад өгнө

Роналдо: Цаг нь ирэхээр би яваад өгнө

Португалын домогт Кристиано Роналдо одоохондоо шигшээ багаасаа зодог тайлах хүсэлгүй байгаагаа мэдэгджээ. Гэхдээ цаг нь ирвэл тийм ч хэцүү шийдвэр биш гэнэ. Өдгөө 39 настай тэрбээр хөлбөмбөгийн түүхэнд шигшээ багийнхаа төлөө хамгийн олон тоглолтод оролцож, хамгийн олон гоол оруулсан эрхэм билээ. Түүний хувьд Португалын төлөө 212 тоглолтод 130 гоол оруулсан гэх сүрдэм үзүүлэлттэй.

Роналдогийн хувьд Португалын шигшээ багтаа дуудагдсан бөгөөд ирэх өдрүүдэд Үндэстнүүдийн лигийн хүрээнд Хорват, Шотландын эсрэг талбайд гарах боломжтой.

Роналдо саяхан өгсөн ярилцлагадаа "Цаг нь ирэхээр би яваад өгнө. Хэрэв би хэрэггүй мэт санагдвал хамгийн түрүүнд явна. Энэ тийм ч хэцүү шийдвэр биш байх болно" гэжээ.

Манчестер Юнайтед, Реал Мадридад домог гэж дуудуулж, хүртэж үзээгүй цомгүй тэрбээр өдгөө Саудын Арабын Аль-Насср клубд тоглож буй. Өнгөрсөн зуны Европын аваргаар гоол оруулж чадаагүй түүнийг шүүмжлэх хүмүүс олон байсан. Гэсэн хэдий ч шигшээ багаасаа зодог тайлах талаар ер бодоогүй аж.

Роналдотой нэгэн цаг үед шигшээ багт хамт тоглож явсан Хосе Фонте Еврогийн үеэр "Роналдо, Пепе хоёр магадгүй шигшээ баг дахь төгсгөл нь энэ гэдгийг мэдсэн байх. Тэд Португалын төлөө маш их зүйл хийж, бүтээсэн. Заримдаа залуу үедээ зайгаа тавьж өгөх нь зөв байдаг" гэсэн юм.

Европын аваргын дараа 41 настай Пепе зодог тайлсан.

Кристиано Роналдо өнгөрсөн сард ярихдаа "Хэзээ зодог тайлахаа би мэдэхгүй байна. Удахгүй юу эсвэл хоёр, гурван жилийн дараа юу? Гагцхүү энд, Аль-Насср клубд зодог тайлж магадгүй. Шигшээ багаасаа зодог тайлахдаа би хэн нэгэнд урьдчилж хэлэхгүй. Миний тааллаараа гаргах шийдвэр байх болно. Мэдээж маш сайн бодож шийдвэрээ гаргана" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

LisaNichols 57 минутын өмнө 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonWade 3 цагийн өмнө 94.158.190.213

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaLuckett 9 цагийн өмнө 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

MissyDixon 11 цагийн өмнө 188.130.129.27

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiBlack 2024-09-03 188.130.211.189

Харуулах боломжгүй.

Avatar

MagalyDavis 2024-09-03 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

GinaThompson 2024-09-03 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

RachelTorres 2024-09-03 46.8.222.111

Харуулах боломжгүй.

Avatar

KristinShah 2024-09-03 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

DominiqueCampbell 2024-09-03 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieRichardson 2024-09-03 46.8.106.95

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonDudley 2024-09-03 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKelley 2024-09-03 46.8.22.4

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyPerry 2024-09-03 5.183.130.116

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaWilson 2024-09-03 46.8.110.251

Харуулах боломжгүй.

Avatar

JamieOrtega 2024-09-03 109.248.142.83

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferAnderson 2024-09-03 109.248.48.244

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenBishop 2024-09-03 45.86.0.72

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferKaiser 2024-09-03 46.8.11.56

Харуулах боломжгүй.

Avatar

JulieAdams 2024-09-03 109.248.138.233

Харуулах боломжгүй.

Avatar

LauraJohnson 2024-09-03 109.248.48.126

Харуулах боломжгүй.

Avatar

YeseniaGarcia 2024-09-03 46.8.10.165

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenYoung 2024-09-03 188.130.186.44

Харуулах боломжгүй.

Avatar

SandraMasters 2024-09-03 185.181.245.27

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleRueschhoff 2024-09-03 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-03 202.180.219.28

39 nas bol hol bombogt hetsyy l nas baina,.

Avatar

MelissaVillarreal 2024-09-03 109.248.15.234

Харуулах боломжгүй.

Avatar

LoriTaylor 2024-09-03 45.87.253.242

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж