Парисын паралимп ид үргэлжилж, одоогоор Монгол Улс нэг алт, хоёр мөнгөн медальтай хүртэн, түүхэн амжилтаа үзүүлж байна. Анх удаагаа монгол орон даяар паралимпын наадмыг шууд дамжуулж, олимптой адил анхаарал хандуулж байгаад олон хүн олзуурхаж буй. Төр засгаас ч паралимпын тамирчдыг олимпийн тамирчидтай адил урамшуулдаг нь магтууштай. Гэтэл зарим улс орнууд олимп, паралимпын тамирчдадаа тун ялгаатай ханддаг гэнэ. Жишээлбэл, Хонг Конгийн тамирчид олимпоос алтан медаль хүртвэл ойролцоогоор 770 мянган ам.долларын урамшуулал хүртдэг бол паралимпоос алтан медаль хүртвэл ойролцоогоор 192,369 ам.долларын урамшуулал хүртдэг аж. Олимпийн алтан медальтны урамшууллын дөрөвний нэг буюу 25 хувь л гэсэн үг.
Харин Сингапур олимпийн алтан медальд 765,184 мянган ам.доллар амладаг бол паралимпын алтан медальд 382,000 ам.долларын урамшуулал олгодог. Хоёр дахин бага урамшуулал.
Гэтэл зарим улс орнууд олимп, паралимпын тамирчдаа адилхан урамшуулж эхлэв. Канад л гэхэд энэ жилээс эхлэн паралимпын тамирчдаа олимптой адил урамшуулдаг болжээ. Алтан медальд 20 мянган канад доллар, мөнгөн медальд 15 мянган канад доллар, хүрэл медаль 10 мянган канад доллар өгдөг.
Малайз 2016 оноос, Австрали 2021 оноос эхлэн олимп, паралимпын тамирчдаа адилхан урамшуулдаг болжээ.
Наадмыг зохион байгуулагч Франц улс паралимпын тамирчдадаа анхаарал хандуулж, 2017-2023 оны хооронд төсвийг нь 250 хувиар нэмэгдүүлжээ. Мөн урамшууллын мөнгөө өсгөсөн аж. Токиогийн паралимпоос алтан медаль хүртсэн тамирчин 65 мянган евро хүртсэн бол Парисын паралимпоос алтан медаль хүртвэл 80 мянган еврог хүртэх гэнэ. Мөн дасгалжуулагч нар ч энэ хэмжээний мөнгөн урамшуулал хүртэх учиртай.
Ингээд та бүхэндээ улс орнууд паралимпын медальтнуудаа хэрхэн урамшуулдаг талаарх мэдээллийг дэлгэрэнгүй хүргэе.
Улс | Алт | Мөнгө | Хүрэл |
---|---|---|---|
Сингапур | $380,000 | $230,000 | $115,000 |
Израиль | $273,000 | $192,000 | $137,000 |
Малайз | $230,000 | $70,000 | $23,000 |
Хонг Конг | $192,000 | $96,000 | $48,000 |
Испани | $105,000 | $54,000 | $34,000 |
Франц | $89,000 | $45,000 | $22,000 |
Бразил | $45,000 | $18,000 | $9,000 |
Өмнөд Солонгос | $47,000 | $26,000 | $14,000 |
АНУ | $38,000 | $23,000 | $15,000 |
Герман | $22,000 | $17,000 | $11,000 |
Япон | $21,000 | $14,000 | $7,000 |
Канад | $15,000 | $11,000 | $7,000 |
Австрали | $13,000 | $10,000 | $7,000 |
Монгол Улсын тухайд паралимпоос медаль хүртвэл нэг удаагийн болон сар бүрийн мөнгөн урамшуулал олгодог.
- Алтан медаль – 120 сая төгрөг
- Мөнгөн медаль – 60 сая төгрөг
- Хүрэл медаль – 30 сая төгрөг
- Алтан медаль – 4 сая төгрөг
- Мөнгөн медаль – 3 сая төгрөг
- Хүрэл медаль – 2 сая төгрөг
Дашрамд дурдахад, паралимпийн тамирчид төрөөс хамгийн өндөр урамшууллын хүртдэг.
Одоогоор дараах арван тамирчин хамгийн өндөр урамшууллыг хүртэж байна.
- Э.СОДНОМПИЛЖЭЭ/ПАУЭРЛИФТИНГ/ – 10 САЯ ТӨГРӨГ
Амжилт: Токио 2020 паралимп – алт, Рио де Жанейро 2016 паралимп – хүрэл, Нур Султан 2019 ДАШТ – алт, Мехико 2017 ДАШТ – мөнгө, Тбилиси 2021 ДАШТ – мөнгө
- Г.БОЛОР-ЭРДЭНЭ/ТАЕКВОНДО/ – 8 САЯ ТӨГРӨГ
Амжилт: Москва 2014 ДАШТ – алт, Самсун 2017 ДАШТ – алт, Лондон 2017 ДАШТ – алт, Анталья 2019 ДАШТ – алт
Г.Болор-Эрдэнэ Парисын паралимпоос мөнгөн медаль хүртсэн учир дахин гурван сая төгрөгний урамшуулал авахаар болсон. Ингэснээр тэрбээр сардаа 11 сая төгрөгийн урамшуулал авахаар болж байна.
- З.ОЙДОВ/ЧӨЛӨӨТ БӨХ/ – 7.5 САЯ ТӨГРӨГ
Амжилт: Монтреал 1976 олимп – мөнгө, Истанбул 1974 ДАШТ – алт, Минск 1975 ДАШТ – алт, Льюзанне 1977 ДАШТ – хүрэл
- Н.ТҮВШИНБАЯР/ЖҮДО/ – 7.5 САЯ ТӨГРӨГ
Амжилт: Бээжин 2008 олимп – алт, Лондон 2012 олимп – мөнгө, Будапешт 2017 ДАШТ – хүрэл
Засгийн газар журмын өөрчлөлтийн дагуу Н.Түвшинбаяр нь хуулийн хариуцлага хүлээсэн тул цаашдаа сар бүрийн тэтгэмж авах боломжгүй болж байна.
- Х.БАЯНМӨНХ/ЧӨЛӨӨТ БӨХ/ – 7 САЯ ТӨГРӨГ
Амжилт: Мюнхен 1972 олимп – мөнгө, Софи 1971 ДАШТ – мөнгө, Истанбул 1974 ДАШТ – мөнгө, Минск 1975 ДАШТ – алт
- Д.СУМЪЯА/ЖҮДО/ – 6 САЯ ТӨГРӨГ
Амжилт: Рио де Жанейро 2016 олимп – мөнгө, Астана 2015 ДАШТ – хүрэл, Будапешт 2017 ДАШТ – алт, Баку 2018 ДАШТ – хүрэл
7. М.УРАНЦЭЦЭГ/ЖҮДО/ – 6 САЯ ТӨГРӨГ
Амжилт: Токио 2020 олимп – хүрэл, Рио де Жанейро 2013 ДАШТ – алт, Будапешт 2017 ДАШТ – мөнгө, Токио 2019 ДАШТ – хүрэл, Будапешт 2021 ДАШТ – хүрэл
8. С.БАТЦЭЦЭГ/ЧӨЛӨӨТ БӨХ/ – 5.5 САЯ ТӨГРӨГ
Амжилт: Лондон 2012 олимп – хүрэл, Москва 2010 ДАШТ – алт, Лас Вегас 2015 ДАШТ – алт, Будапешт 2013 ДАШТ – мөнгө, Нур Султан 2019 ДАШТ – хүрэл
- П.СЭРДАМБА/БОКС/ – 5.5 САЯ ТӨГРӨГ
Амжилт: Бээжин 2008 олимп – мөнгө, Милан 2009 ДАШТ – алт, Баку 2011 ДАШТ – хүрэл
- Э.БАДАР-УУГАН/БОКС/ – 5 САЯ ТӨГРӨГ
Амжилт: Бээжин 2008 олимп – алт, Чикаго 2007 ДАШТ – хүрэл
FeliciaHart 2024-09-03 46.8.154.48
Харуулах боломжгүй.
AmandaQuintero 2024-09-03 188.130.128.213
Харуулах боломжгүй.
PamelaBlack 2024-09-03 188.130.137.112
Харуулах боломжгүй.
AshleyAnderson 2024-09-03 188.130.187.31
Харуулах боломжгүй.
AmandaHill 2024-09-03 5.183.130.117
Харуулах боломжгүй.
MichelleKline 2024-09-03 188.130.137.81
Харуулах боломжгүй.
TessaAdams 2024-09-03 46.8.223.153
Харуулах боломжгүй.
LisaNichols 2024-09-03 46.8.107.131
Харуулах боломжгүй.
AllisonWade 2024-09-03 94.158.190.213
Харуулах боломжгүй.
PamelaLuckett 2024-09-03 46.8.223.153
Харуулах боломжгүй.
MissyDixon 2024-09-03 188.130.129.27
Харуулах боломжгүй.
NikkiBlack 2024-09-03 188.130.211.189
Харуулах боломжгүй.
MagalyDavis 2024-09-03 95.182.125.22
Харуулах боломжгүй.
GinaThompson 2024-09-03 109.248.138.149
Харуулах боломжгүй.
RachelTorres 2024-09-03 46.8.222.111
Харуулах боломжгүй.
KristinShah 2024-09-03 45.11.21.102
Харуулах боломжгүй.
DominiqueCampbell 2024-09-03 45.11.21.102
Харуулах боломжгүй.
StephanieRichardson 2024-09-03 46.8.106.95
Харуулах боломжгүй.
AllisonDudley 2024-09-03 109.248.129.227
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-03 202.55.191.130
Харуулах боломжтой
LisaAntishin 2024-09-03 46.8.56.215
Харуулах боломжгүй.
AshleyPerry 2024-09-03 5.183.130.116
Харуулах боломжгүй.
RebeccaWilson 2024-09-03 46.8.110.251
Харуулах боломжгүй.
JamieOrtega 2024-09-03 109.248.142.83
Харуулах боломжгүй.
SusieJohnson 2024-09-03 109.248.54.35
Харуулах боломжгүй.
JenniferAnderson 2024-09-03 109.248.48.244
Харуулах боломжгүй.
LaurenBishop 2024-09-03 45.86.0.72
Харуулах боломжгүй.
JenniferKaiser 2024-09-03 46.8.11.56
Харуулах боломжгүй.
JulieAdams 2024-09-03 109.248.138.233
Харуулах боломжгүй.
KrisKellner 2024-09-03 188.130.136.178
Харуулах боломжгүй.
LauraJohnson 2024-09-03 109.248.48.126
Харуулах боломжгүй.
DianeHill 2024-09-03 194.34.248.154
Харуулах боломжгүй.
JanetSilva 2024-09-03 109.248.13.219
Харуулах боломжгүй.
KendraGleason 2024-09-03 46.8.22.48
Харуулах боломжгүй.
SandraMasters 2024-09-03 185.181.245.27
Харуулах боломжгүй.
MichelleRueschhoff 2024-09-03 46.8.14.149
Харуулах боломжгүй.
MelissaVillarreal 2024-09-03 109.248.15.234
Харуулах боломжгүй.
TaraHoward 2024-09-03 109.248.142.2
Харуулах боломжгүй.
MeganClaeys 2024-09-03 46.8.22.198
Харуулах боломжгүй.
LoriTaylor 2024-09-03 45.87.253.242
Харуулах боломжгүй.
LauraSchulte 2024-09-03 46.8.222.245
Харуулах боломжгүй.
BernadetteEdwards 2024-09-03 188.130.188.210
Харуулах боломжгүй.