Сонгууль 2024: Нутаг нутгийн буяны төлөө…

Сонгууль 2024: Нутаг нутгийн буяны төлөө…

Сонгууль 2024: Нутаг нутгийн буяны төлөө…

Нэгэн жаран нь ч юу юм. Одоогоос 12 жилийн өмнө орон нутгийн сонгууль гэж хэн ч тоодоггүй. Ирц нь хүрэхтэй, үгүйтэй болдог. Хэнээтэй амьтад, хөгшдийг эс тооцвол хэн ч оролцох хүмүүс ховорхон сонгуулийг орон нутгийн сонгууль гэдэг байлаа. Энэ сонгуульд намаа ялуулсан нь нутагтаа засаглах бөгөөд дараагийн УИХ-д сонгогдох том босго болдог байв. Дөрвөн жилийн хугацаанд төрийн мөнгөөр танигдаад зогсохгүй… Түүнийг л УИХ-д сонгож гэмээнэ энэ улс орон хөгжих нигууртай мэт. Ингэж М.Энхболд, Г.Мөнхбаяр, Ц.Батбаяр, Я.Санжмятав, С.Амарсайхан, С.Эрдэнэ, Д.Хаянхярваа… гээд хэдэн арваар тоологдох нөхөр УИХ-ын гишүүний суудалд тухалж байв. Харин УИХ-ын гишүүнээс татгалзан орон нутгийг “оодруулсан” анхны хүн бол Э.Бат-Үүл. Хот гээч амьд организм төдийгүй тэнд эдийн засгийг хөдөлгөгч ямар том мотор байгааг, түүгээр дамжуулан юу хийж болохыг тод томруулсан харуулсан болохоор түүнээс хойш орон нутаг гээч идэж, уухыг хүсэгсдийг эзэмджээ.

…Д.Сумъяабазар УИХ-ын гишүүний эрхэм суудлаасаа татгалзан хотын дарга болов. Тэр хууль тогтоох эрх мэдлээ ийн хаяад хотын дарга болоход 3 тэрбумаар зөөврийн усан оргилуур гүрийсээр хийлгэж, УИХ-ын гишүүн болсон С.Амарсайханаас эхлээд олон хүн гайхсан нь лавтай. Учир нь, очиж буй суудлаас нь УИХ-д сонгогддог жишиг байснаас орхин очсон тохиолдол үгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүхнийг татаж авчирч өөртөө хамааруулдаг УИХ-ын эрх мэдэл хумигдаж хууль тогтоох үндсэн үүргийг үлдээж Ерөнхий сайдыг хүчтэй болгосон. Ерөнхийлөгчийн ч хийх ёстой, ёсгүй ажлыг зааг ялгааг ч тогтоож өгсөн юм. Тэрхүү өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн хууль тогтоох л эрх мэдэлтэй үлджээ. Түүний хажууд гүйцэтгэх засаглал хүчирхэгжив. Эцэг хуулиас салбарласан хуулиудын зохицуулалтаар орон нутаг бие даан хөгжих боломж бүрджээ. Гэхдээ хуваарилалт нь шог хэвээрээ. Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч болсон Засаг одоо хотын есөн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдийг цуглуулан лоббидсоны хүчинд УИХ-д Нийслэлээс сонгогдсон гишүүдийн Түр хороо байгуулах санал гаргав. УИХ-д нийслэлээс сонгогдсон 23 гишүүн болон Ховд аймгаас сонгогдсон С.Бямбацогт зэрэг гишүүд нэгдсэн энэхүү Түр хороо ажиллаж эхэллээ байгуулав. Ингэхдээ нам харгалзахгүй байхаар тусгажээ. Араас нь хотын асуудлыг шийдэх нэрийдлээр хууль тогтоомжид өөрчлөлтүүд оруулав. Ингэснээр олсон орлогоо хотод эргүүлэн зарцуулах хууль эрх зүйн зохицуулалттай болж, УИХ-ын гишүүдийн 1/3-ийн том дэмжлэгтэйгээр хотод маш их хэмжээний мөнгө төвлөрүүлэв. Байн байсаар түгжрэлийн сайдтай, тэр нь өв залгамжилсан аятай засгийн бүтцэд багтах болжээ.

…Хотын дарга метро, дүүжин, усан тээвэр хүртэл ярих уран зоригтой болсон төдийгүй бүтэлгүй санаагаа бүр хэрэгжүүлэхэд зарцуулах төсөв, хөрөнгөтэй болох нь тэр. Эндээс л ногоон автобусны хулгай болов. Наймаа хийх газаргүй болсон нийслэлчүүдийн асуудал болгон дарга нарыг даам гарах шийдэл болов. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд хотын хороолол болгоны замыг биш хашлагыг нь сольж байна. Стандартад нийцүүлэх нэрийдлээр халхавч хийсэн энэ ажлаа хийхдээ зөв зүгээр байсан бетонон хашлагыг боржин чулуугаар сольж буйн цаана ямар их мөнгө зарцуулж буй нь хэнд ч ойлгомжтой.

Монгол Улсын нийт хүн амын 48 орчим хувь нь амьдардаг, 125 мянган аж ахуйн нэгжийн 75 хувь нь төвлөрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 66.7 орчим хувийг эзэлж буй нийслэлд мэдээж онцгой анхаарах ёстой. Гэхдээ онцгой их хотын асуудал болгоныг аж ахуйн нэгжийн ашиг олох хэрэгсэл болгож болохгүй. Харин улс төр хөөсөн нөхдөд карьераа өсгөж, бизнесээ явуулах боломж орон нутгийн эрхийг авах болчоод байна.

Монголд хамгийн том худалдан авагч нь төр болсон болохоор аж ахуйн нэгжүүд түүнд бараа, бүтээгдэхүүнээ борлуулах үүднээс түүнд өөрийн нөлөөгөө тогтоохыг зорих болжээ. Орон нутгийн сонгуульд намаас нэр дэвших хугацаа өчигдрөөр дуусгавар болов. Нам намын горилогчдыг харж суухад үйлчилгээ эрхлэгчид цөөнгүй харагдана. Учир нь хот төдийгүй орон нутгийн үйлдвэр, үйлчилгээнээс эхлээд бүхий л асуудлыг дарга нар шийддэг болсон болохоор эрх мэдэлд хүрч, учиргүй их ашиг олохгүй юм гэхэд бизнесээ хааж, боолгохгүй байх нь чухал гэж боддог болжээ. Нутаг нутгийнхаа буяныг эдлэхээр орон сонгуульд нэр дэвшигчид олширчээ. Энэ удаагийн Орон нутгийн сонгуульд урьд өмнөх жилүүдийнхээ хамаагүй олон нэр дэвшигчид дэвших нь тодорхой болов. Мэдээж тэр хэрээр мөнгө гарах нь ойлгомжтой. УИХ-ын сонгуулиас дутахгүй телевизийн цаг, хэвлэлийн хуудсаар өөрсдийгөө сурталчилах хүсэлтэй хүмүүс олширов. Их ажлын цагтай зэрэгцэн ирэх жилүүдэд оршин буй газартаа ямаршуухан байр байдалтай байхаа сонгох сонгууль ийнхүү эхэлж байна.

Нутаг нутгийн буяныг эдлэхээр нам намын нэр дэвшигчид алгаа үрэн байнам.

Л.ХАЛИУ 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AmandaQuintero 2024-09-03 188.130.128.213

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaBlack 2024-09-03 188.130.137.112

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyAnderson 2024-09-03 188.130.187.31

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaHill 2024-09-03 5.183.130.117

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleKline 2024-09-03 188.130.137.81

Харуулах боломжгүй.

Avatar

TessaAdams 2024-09-03 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

KelliShaw 2024-09-03 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

LisaNichols 2024-09-03 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonWade 2024-09-03 94.158.190.213

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaLuckett 2024-09-03 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

MissyDixon 2024-09-03 188.130.129.27

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiBlack 2024-09-03 188.130.211.189

Харуулах боломжгүй.

Avatar

MagalyDavis 2024-09-03 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

GinaThompson 2024-09-03 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

RachelTorres 2024-09-03 46.8.222.111

Харуулах боломжгүй.

Avatar

KristinShah 2024-09-03 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

DominiqueCampbell 2024-09-03 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieRichardson 2024-09-03 46.8.106.95

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonDudley 2024-09-03 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ColleenPrice 2024-09-03 45.11.21.120

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKelley 2024-09-03 46.8.22.4

Харуулах боломжгүй.

Avatar

LisaAntishin 2024-09-03 46.8.56.215

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyPerry 2024-09-03 5.183.130.116

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaWilson 2024-09-03 46.8.110.251

Харуулах боломжгүй.

Avatar

JamieOrtega 2024-09-03 109.248.142.83

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferAnderson 2024-09-03 109.248.48.244

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenBishop 2024-09-03 45.86.0.72

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferKaiser 2024-09-03 46.8.11.56

Харуулах боломжгүй.

Avatar

JulieAdams 2024-09-03 109.248.138.233

Харуулах боломжгүй.

Avatar

KrisKellner 2024-09-03 188.130.136.178

Харуулах боломжгүй.

Avatar

LauraJohnson 2024-09-03 109.248.48.126

Харуулах боломжгүй.

Avatar

JanetSilva 2024-09-03 109.248.13.219

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenYoung 2024-09-03 188.130.186.44

Харуулах боломжгүй.

Avatar

MaylinWilliams 2024-09-03 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

SandraMasters 2024-09-03 185.181.245.27

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleRueschhoff 2024-09-03 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaVillarreal 2024-09-03 109.248.15.234

Харуулах боломжгүй.

Avatar

TaraHoward 2024-09-03 109.248.142.2

Харуулах боломжгүй.

Avatar

LauraChaubal 2024-09-03 188.130.188.139

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferHumphrey 2024-09-03 45.81.136.186

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж