Эрүүл мэндийн салбарт улаан дохио асаад удаж байна. Ажлын ачаалал их ч цалин урамшуулал бага байгаагаас эрүүл мэндийн байгууллагууд ажиллах хүчний хомсдолд оржээ. Нэмэр дээр нэрмээс гэгчээр 2024 оны нэг сараас хэрэгжиж буй ЭМДЕГ-ын гаргасан шийдвэрээс болж иргэд эмнэлэгт хэвтэх ч боломжгүй болж магадгүй байна. Өөрөөр хэлбэл, зарим томоохон эмнэлэгт ажиллах сувилагч олдохгүй, өвчтөн хэвтэн эмчлүүлэх орныхоо тоог 10-20 хувиар бууруулжээ. Улсдаа ганц гэгддэг Хавдар судлалын үндэсний төвд ч ийм асуудал тулгарч байгааг удирдлагууд нь нуусангүй.
Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү “Бүхий л эмнэлэгт энэ асуудал тулгамдаж байна. Орон нутгийн эмнэлгүүдэд сувилагч нараас гадна эмнэлгийн дүрс оношилгооны техникч гэх мэт дэмжих мэргэжилтэн дутагдалтай байна. Үүнээс бол ганц хоёр улсын томоохон эмнэлэг өвчтөн хэвтэн эмчлүүлэх орныхоо тоог багасгалаа. Манай эмнэлэг өвчтөн хэвтэн эмчлүүлэх хамгийн бага ортой учраас орныхоо тоог цөөлөөгүй. Гэхдээ санхүүгийн алдагдлын хувьд бүх эмнэлгүүдэд ижилхэн асуудал үүсч байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эмнэлгийн тусламж үйлчилгээний нэгж өртгийг шинэ тогтоолоор бусад мэс заслыг нэмэхгүйгээр багц үйлчилгээ нэрээр өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээг нэгтгэж, үнийг нь 60 хувиар багасгасан.
Жишээлбэл, манай эмч шинжилгээгээ бичиж, хийлгээд, үзээд 52 мянган төгрөгийг даатгалаас авдаг байсан. Тэгээд тодосгогчтой компьютер граф хийлгэхээр 280 мянган төгрөг, MRI 500 мянган төгрөг гэх мэт өндөр өртөгтэй шинжилгээнүүд тусдаа үнэтэй байсан бол одоо багц тусламж үйлчилгээ нэрийн дор эмч анх онош тавьж, бүх төрлийн шинжилгээг нь хийлгээд оношоо хааснаар даатгалаас мөнгөө авдаг болсон.
Санаа нь зөв ч хийж байгаа ажил нь бидний ажлын үнийг 60 хувь бууруулсан. Ингэснээр эмнэлгүүд даатгалаас 300 мянган төгрөг авах байсан бол 150 мянган төгрөг болсон.
Манай эмнэлгийн санхүүжилт сар бүр 500 сая төгрөгөөр багассан. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас сард 500 сая, 12 сард зургаан тэрбум төгрөг хэмнэж байна гэж баярлаж байгаа байх. Энд хэмнэлт хийх нь чухал асуудал биш. Эмч, сувилагч ажилтнууд хийсэн ажлынхаа цалин урамшууллыг авч чадахгүй, эм эмнэлгийн хэрэгслээ авч чадахгүй байна.
Энэ бүхэн 2024 оны эхний саруудад төдийлөн мэдэгдэхгүй байснаа сар болгон тодорхой хэмжээний мөнгө эмнэлгүүд алдаад ирэхээр цалингаа тавьж чадахгүй хэмжээнд хүрч эхэлж байна.
Удахгүй эмнэлгүүд 1990 оны байдал руугаа шилжих гэж байна. Энэ бол буруу. Эхлээд амин чухал эмнэлгийн тусламж үйлчилгээндээ санхүүжилтээ өгч, хувийн эмнэлгүүдээр шинжилгээ хийлгэхээ болиоч ээ гэдгийг зөндөө хэлсэн. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлага, мэргэжилтнүүд авч хэлэлцэхгүй байна. Өнгөрсөн хугацаанд даатгалын мөнгийг дураараа цацсан. Тэрийг шалгадаг газар нь шалгана биз. Зарим эмнэлгийн тусламж үйлчилгээгээ хумиж, өвчтөнөө хувийн эмнэлэг, лабораториудаар явуулдаг болгоно. Эмнэлгийн сувилагч нар гадаадад ажиллах, хувийн хэвшилд ажиллах сонголтыг хийхээс аргагүй болж байна. Манай эмнэлэг үндсэн цалингаа хоёр гурван удаа үе шаттайгаар нэмж чадсан учраас сувилагч мэргэжилтны хомсдол харьцангуй бага байна” гэв.
НИЙТ 63 МЯНГАН АЖИЛТНЫ 14 МЯНГА НЬ СУВИЛАГЧ БАЙНА
Монголд 2023 оны байдлаар нийт 63 мянга гаруй эмнэлгийн ажилтны 14,5 мянга нь ард иргэдэд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлдэг сувилагч нар байна гэх тоо бий. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас сувилагчийн тоог нэмэгдүүлэх, мэргэжлийн статусыг нь бэхжүүлэх, мэргэшүүлэх чиглэлээр Засгийн газрын 2023 оны 115 дугаар тогтоолоор “Дээд боловсролын эрэлттэй мэргэжлийн чиглэл”-д дипломын болон бакалаврын боловсролтой сувилагч мэргэжлийг оруулж баталсан.
Сувилагчаар суралцах оюутны сургалтын төлбөрийн 70-100 хувийг төрөөс дааж, санхүүгийн дэмжлэг үзүүлснээр сувилагч мэргэжлийг сонгон суралцагчдын тоо хоёр дахин нэмэгдэж, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж буй сувилагч нарын 60 гаруй хувийг улсын төсвийн санхүүжилтээр сургаж, ажлын талбарт гарч буй сувилагчийн тоо 2020 онтой харьцуулахад өнгөрсөн онд 100 гаруй сувилагчаар нэмэгдсэн гэдгийг салбар яамнаас онцолдог.
Засгийн газрын 2024 оны 128 дугаар тогтоолоор сувилагчдын цалин, хөлсний доод жишиг албан тушаалын зэрэглэлээр 1,3 сая төгрөгт хүрч, дунджаар 45 хувь нэмжээ. Сувилагч болон бусад мэргэжилтэн үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлсний хамт 1,9-2,8 сая төгрөгийн цалин хөлс авч байгаа нь 2019 онтой харьцуулахад 83 хувиар нэмэгдсэн байна.
Нийт сувилагчийн 50 орчим хувь нь бакалаврын боловсролтой, 20 гаруй хувь нь ахлах, тэргүүлэх мэргэшлийн зэрэгтэй байгаа бөгөөд сувилахуйн доктор, магистрын зэрэгтэй сувилагчийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг албаныхан онцолж байсан юм.
AmandaQuintero 2024-09-03 188.130.128.213
Харуулах боломжгүй.
PamelaBlack 2024-09-03 188.130.137.112
Харуулах боломжгүй.
AshleyAnderson 2024-09-03 188.130.187.31
Харуулах боломжгүй.
AmandaHill 2024-09-03 5.183.130.117
Харуулах боломжгүй.
MichelleKline 2024-09-03 188.130.137.81
Харуулах боломжгүй.
TessaAdams 2024-09-03 46.8.223.153
Харуулах боломжгүй.
KelliShaw 2024-09-03 94.158.190.26
Харуулах боломжгүй.
LisaNichols 2024-09-03 46.8.107.131
Харуулах боломжгүй.
AllisonWade 2024-09-03 94.158.190.213
Харуулах боломжгүй.
PamelaLuckett 2024-09-03 46.8.223.153
Харуулах боломжгүй.
MissyDixon 2024-09-03 188.130.129.27
Харуулах боломжгүй.
NikkiBlack 2024-09-03 188.130.211.189
Харуулах боломжгүй.
MagalyDavis 2024-09-03 95.182.125.22
Харуулах боломжгүй.
GinaThompson 2024-09-03 109.248.138.149
Харуулах боломжгүй.
RachelTorres 2024-09-03 46.8.222.111
Харуулах боломжгүй.
KristinShah 2024-09-03 45.11.21.102
Харуулах боломжгүй.
DominiqueCampbell 2024-09-03 45.11.21.102
Харуулах боломжгүй.
StephanieRichardson 2024-09-03 46.8.106.95
Харуулах боломжгүй.
AllisonDudley 2024-09-03 109.248.129.227
Харуулах боломжгүй.
LisaAntishin 2024-09-03 46.8.56.215
Харуулах боломжгүй.
AshleyPerry 2024-09-03 5.183.130.116
Харуулах боломжгүй.
RebeccaWilson 2024-09-03 46.8.110.251
Харуулах боломжгүй.
JamieOrtega 2024-09-03 109.248.142.83
Харуулах боломжгүй.
SusieJohnson 2024-09-03 109.248.54.35
Харуулах боломжгүй.
JenniferAnderson 2024-09-03 109.248.48.244
Харуулах боломжгүй.
чагнаа 2024-09-03 124.158.123.244
Гудамжны цэвэрлэгч 3 сая гаруй төгрөгийн цалинтай, эмч сувилагч, багш нарын цалин хэд вэ? Энэ улсын цалин хөлсний тогтолцоог байхгүй болгосон…
LaurenBishop 2024-09-03 45.86.0.72
Харуулах боломжгүй.
JenniferKaiser 2024-09-03 46.8.11.56
Харуулах боломжгүй.
JulieAdams 2024-09-03 109.248.138.233
Харуулах боломжгүй.
LauraJohnson 2024-09-03 109.248.48.126
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-03 66.181.179.153
хохь нь комунист тогтолцоондоо хайртай ард түмэн дампуурах нь ойлгомжтой
LaurenYoung 2024-09-03 188.130.186.44
Харуулах боломжгүй.
MaylinWilliams 2024-09-03 95.182.124.23
Харуулах боломжгүй.
SandraMasters 2024-09-03 185.181.245.27
Харуулах боломжгүй.
MichelleRueschhoff 2024-09-03 46.8.14.149
Харуулах боломжгүй.
MelissaVillarreal 2024-09-03 109.248.15.234
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-03 188.162.254.29
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!
LauraSchulte 2024-09-03 46.8.222.245
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-03 122.201.31.150
Хорт хавдраар мөнгө л хийдэг болохоос биш та нар ямар хүнээ эмчилдэг, хүн шиг харж ханддаг биш. Сав л хийвэл дугтуйтай мөнгө хайж өнгөлзөөд байдаг биздээ. Танай мөнгө сүүлийн 4 жилд 3 дахин өссөн юм байна лээ шдээ. Мөнгө нь 3 дахин өсөөд байхад ямар ч мөнгөгүй юм шиг ярих бол утгагүй л хэрэг. Чи өөрөө ажиллаж чадахгүй байгаа л гэсэн үг шдээ.
иргэн 2024-09-03 66.181.189.180
ерөнхийдөө МАН энэ Улс орныг Элгээр нь хэвтүүллээ,,,,, Иргэд ажил хийж амьдрах, Өвдөж чилээрхсэн ч Эмнэлэгт хэвтэх Эрхгүй, болжээ
777 2024-09-03 66.181.180.196
мэргэжилийн яамыг нь чадах чадахгүй мэргэжлийн бус хүмүүсээр толгойлуулсаны гор гарч байгаа юм. жнь: ламбаа сарангэрэл чинзориг г.м лдоо мөд сэхэхгүй бүр шалөн дээр унаж амь тавина.
Нэргүй 2024-09-03 149.88.103.41
Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын мөнгийг нь МАН-ын Бишрэлтийн Ундармаа хулгайлаад явчихсан даа. МАН хамгаалаад 2 жилийн ял өгөөд салсан. 300 тэрбум төгрөг, аймшигтай их мөнгө.
Хасах 2024-09-03 202.5.202.36
Стандарт нормоо бариад ажиллуулах юм байхгүй, хэт их ачааллаас шалтгаалж гараад байгаа асуудал шүү. Хэнтийд шөнө сувилагчаараа асрагч хийлгэдэг юм билээ. Хүний нөөц нь хүнээ бодоогүй, маш муу зохион байгуулалттай ажилладаг юм билээ шүү. Энд төсөв мөнгө хэмнэх ямар нэг асуудал ер байхгүй. Өвчтөнд ноогдох стандартаа л барьж ажиллах хэрэгтэй байгаа юм.
Нэргүй 2024-09-03 202.126.90.186
АЖИЛ ХИЙХ ЧАДВАРЛАГ БОЛГОНЫГ СОЛОНГОСД ХАР АЖИЛЧНААР ЯВУУЛСАНЫ ГАЙ ХАА САЙГҮЙ ГАРЧ БАЙНА
Нэргүй 2024-09-03 192.82.65.88
Нэг сувилагчид маш олон өвчтөн ноогддог. Ачаалал нь хэтэрхий их байна. Мал биш хүнд үйлчилгээ үзүүлж байгаа гэдгийг дээр суугаа хэдэн малнууд ойлгохгүй бна. Өөрсдөө гадаадад эмнэлэгт очдог, сайхныг гайхаад байдаг, тэнд үйлчилгээний стандарт, эрүүл мэндийн шинэ шийдэл байгаа учраас. Дээрх малнууд биднийг өөрсөд шигээ мал байдаг, хашаанд (утаатай хөндийд) хашаад эхнээс нь өвчлөөд үхээсэй гэж хардаг биз.
Зочин 2024-09-03 124.158.119.35
Бурууг өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Ажилчдаа татан ажиллуулах нь эмнэлгийн менежер аргын үүрэг. Хамт олон бүрдүүлж чадахгүй, зөвхөн ачаалал нэмж даатгалын мөнгөний хойноос улайраад хүнээ бодохгүй бол таны эмнэлэгт хүн тогтохгүй дээ даргаа!
Нэргүй 2024-09-03 202.72.245.121
ЭМДЕГ бол мөнгийг хуваарилах үүрэгтэй л газар. Сайн тусламж үзүүлж байгаа эмнэлгийг гуйж мөнгө цутгаж байх үүрэгтэй. Гэтэл Чингис банк руу мөнгөө хийгээд алдчихсан сууж байдаг газар шүү дээ. Нүсэр бүтэцтэй, цалин урамшуулал шагнал тусламж нь хяналтаас гарсан газар даа. Энэ газрыг татан буулга. Даатгалыг машиных шиг олон сонголттой болго. Зөвхөн эмнэлгээр үйлчилдэг цахим карт гарга. Жилийн хэмнэлтээ хүнд шилжүүлдэг бэлэглэдэг боломжтой, эмнэлгээс гадна заал фитнесс бассейн гэх мэт
Нэргүй 2024-09-03 64.119.31.162
Дампуурсан даатгалаас болоод хүнд хөдөлмөртэй сувилагч нар цалингаа нэмүүлэх нь битгий хэл авч чадахгүйд хүрээд байнаа. Дампууруулсан эрүүл мэндийн даатгалын газрыг шинэчлэх хэрэгтэй.
Нэргүй 2024-09-03 202.126.91.214
Buruug uuruusuu haigaachee Erdenehuu zahiralaa tani ued ene emneleg dampuurch guitslee