Монгол Улсын нийт гадаад өр 2015 оны байдлаар 22.7 тэрбум ам.доллар байсан ба үүний 16 хувь буюу 3.7 тэрбум ам.долларыг засгийн газрын өр эзэлж байв. Харин 2021 оны байдлаар улсын нийт гадаад мөн үеэс 45 хувиар өсөж 33.1 тэрбум ам.доллар болсон. Үүнийг даган засгийн газрын өр 2.2 дахин өсөж 8.4 тэрбум ам.доллар болов. “Goldman Sachs” банкны эдийн засагчид 2022 онд Монгол улсыг өрийн дарамтад орж болзошгүй орнуудын жагсаалтад оруулсан. Үүнээс харахад манай улсын гадаад өр нь макро эдийн засгийн орчинд эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байгааг харуулж байна.
Буруу бодлого, хяналтгүй үрэлгэн, мөнгө угаасан байдлаас болж Монгол Улсын гадаад, дотоодын өр нэмэгдэж байна. Тэгвэл дэлхий дахинд засгийн газрууд хэрхэн өр тавьдаг талаар энэ удаагийн "Дэлхийн эдийн засаг" буландаа онцолж байна.
Дэлхийн нийт жишгийг харгалзан үзвэл засгийн газрууд татвар нэмнэснээсээ илүү их мөнгө зарцуулдаг. Орлого зарлагаа тэнцүүлж, алдангаа нөхөхийн тулд мөнгө зээлдэг аж. Мэдээж зээлсэн мөнгөнийхөө хүүг төлөх ёстой байдгаас болж татварын хэмжээ нэмэгдэж, өдөр тутмын амьдрал илүү үнэтэй болдог аж.
ЗАСГИЙН ГАЗАР ЯАГААД МӨНГӨ ЗЭЭЛДЭГ ВЭ?
Засгийн газар орлогынхоо ихэнхийг татвараас авдаг. Тухайлбал, ажилчид орлогын албан татвар төлдөг, хүн бүр тодорхой бараа бүтээгдэхүүнд НӨАТ төлдөг, компаниуд ашгаасаа татвар төлдөг. Энэ нь онолын хувьд засгийн газар бүх зардлаа татвараас нөхөх боломжтой болдог.
Хэрэв зарлагаа нөхөж чадахгүй бол татвар нэмж, зарлагаа танан, зээл авах зэргээр алдангаа нөхдөг юм.
Татвар өндөр болсноор хүмүүст зарцуулах мөнгө багасаж, бизнесүүд ашиг бага олдог. Энэ нь ажлын байр, цалин хөлсөнд муугаар нөлөөлдөг. Гэхдээ ашиг бага байгаа компаниуд бага татвар төлдөг бөгөөд зарим тохиолдолд татвараас зайлсхийх гэсэн байгууллагууд орлогоо хуурамчаар үйлдэх явдал гардаг. Засгийн газрууд эдийн засгаа өсгөхийн тулд ихэвчлэн зээл авдаг.
Мөн шинэ төмөр зам, авто зам зэрэг томоохон төслүүдийг бүтээн байгуулахын тулд зээл авдаг бөгөөд энэ нь эдийн засагт тусална гэж найддаг аж.
Гэхдээ хэрхэн зээл авдаг вэ гэх сэдэв нь олон хүмүүсийн дунд нууцлаг хэвээр. Олон улсын зээл авдаг схемийг ажиглавал улсынхаа бондыг зарж байж зээл авдаг байна. Бонд нь ирээдүйд зээлсэн мөнгөө буцааж төлнө гэх амлалт юм. Тиймээс ихэнхи зээлдэгчид бондын эзэмшил хугацаандаа хүүг төлж байхыг зээлдэгчдэд шаарддаг аж. Жишээ нь, Их Британийн засгийн газрын бондыг "алтадмал" буюу "gilts" гэдэг бөгөөд энэ нь маш найдвартайдаа ордог тул зээлдэгчид тус улсад ногоон гэрлээр зээл олгох нь элбэг. Алтадмалыг Их Британийн болон гадаадын тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын сан, банк, даатгалын компани гэх мэт санхүүгийн байгууллагууд худалдан авдаг байна. Мөн Английн Төв банк өнгөрсөн хугацаанд эдийн засгаа дэмжих зорилгоор хэдэн зуун тэрбум ам.долларын засгийн газрын бондыг "тооцооллыг зөөлрүүлэх"замаар худалдаж авсан байна.
Засгийн газрын зээлийн хэмжээ сар бүр харилцан адилгүй байдаг.
Жишээлбэл, хүмүүс нэгдүгээр сард татварын тайлангаа гаргахдаа бүтэн жилийн татварын талаас илүү хувийг нэг дор төлдөг аж. Үүнээс улбаалан аливаа нэгэн засгийн газрын зээлийн хэмжээ огцом өөрчлөгддөг. Өнгөрсөн санхүүгийн жилд буюу 2024 оны гуравдугаар сар хүртэл Их Британийн засгийн газар 150 тэрбум ам.долларын өр тавьжээ. Хамгийн сүүлийн сарын тоо баримтаас харахад долдугаар сард зээлийн хэмжээ 4 тэрбум ам.доллар байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 2.3 тэрбум ам.доллароор өссөн байна.
Улсын өр ихсэх тусам засгийн газар илүү их хүү төлөх болно.
Зээлийн хүү 2010 онд одоогийнхоос хамаагүй бага байх үед нэмэлт зардал тийм ч их гардаггүй байсан. Гэхдээ зарим чинээлэг орнуудын төв банкнууд бодлогын хүүгээ нэмэгдүүлснээр дэлхий дахинд үнийн өсөлт нөлөөлсөн юм. Засгийн газруудын зээлсэн мөнгөний хүү өрнөөс хамааран хэлбэлзэж, нэг үзүүлэлтээр 2023 оны аравдугаар сарын эхээр харахад сүүлийн 20 жилд байгаагүй их мөнгө төлж байгааг харж болно. Их Британийн хувьд өрийн дөрөвний нэг орчим хувь нь индекстэй шууд холбоотой байдаг. Энэ нь буцаан төлөх мөнгө, хүүгийн хэмжээ инфляцтай шууд хамааралтай гэсэн үг юм.
Зарим эдийн засагчид засгийн газруудыг хэт их зээл авч, их зардал гаргаж байна гэж сануулж байна. Дэлхийн хүн ам хөгширч, татварын орлого буурах тусам улсын өр нэмэгдэж болзошгүйг анхааруулж байна. Хөдөлмөрийн насны хүмүүсийн эзлэх хувь буурч байгаа нь засгийн газар бага татвар авч, тэтгэвэр, халамжид мөнгө зарцуулах нь нэмэгдэх аюултай тулгарч байна.
Эх сурвалж: BBC, ORB
FeliciaHart 2024-09-03 46.8.154.48
Харуулах боломжгүй.
AmandaQuintero 2024-09-03 188.130.128.213
Харуулах боломжгүй.
PamelaBlack 2024-09-03 188.130.137.112
Харуулах боломжгүй.
AshleyAnderson 2024-09-03 188.130.187.31
Харуулах боломжгүй.
AmandaHill 2024-09-03 5.183.130.117
Харуулах боломжгүй.
MichelleKline 2024-09-03 188.130.137.81
Харуулах боломжгүй.
TessaAdams 2024-09-03 46.8.223.153
Харуулах боломжгүй.
LisaNichols 2024-09-03 46.8.107.131
Харуулах боломжгүй.
AllisonWade 2024-09-03 94.158.190.213
Харуулах боломжгүй.
PamelaLuckett 2024-09-03 46.8.223.153
Харуулах боломжгүй.
MissyDixon 2024-09-03 188.130.129.27
Харуулах боломжгүй.
NikkiBlack 2024-09-03 188.130.211.189
Харуулах боломжгүй.
MagalyDavis 2024-09-03 95.182.125.22
Харуулах боломжгүй.
GinaThompson 2024-09-03 109.248.138.149
Харуулах боломжгүй.
RachelTorres 2024-09-03 46.8.222.111
Харуулах боломжгүй.
KristinShah 2024-09-03 45.11.21.102
Харуулах боломжгүй.
DominiqueCampbell 2024-09-03 45.11.21.102
Харуулах боломжгүй.
StephanieRichardson 2024-09-03 46.8.106.95
Харуулах боломжгүй.
AllisonDudley 2024-09-03 109.248.129.227
Харуулах боломжгүй.
MeganKelley 2024-09-03 46.8.22.4
Харуулах боломжгүй.
LisaAntishin 2024-09-03 46.8.56.215
Харуулах боломжгүй.
AshleyPerry 2024-09-03 5.183.130.116
Харуулах боломжгүй.
RebeccaWilson 2024-09-03 46.8.110.251
Харуулах боломжгүй.
JamieOrtega 2024-09-03 109.248.142.83
Харуулах боломжгүй.
JenniferAnderson 2024-09-03 109.248.48.244
Харуулах боломжгүй.
LaurenBishop 2024-09-03 45.86.0.72
Харуулах боломжгүй.
JenniferKaiser 2024-09-03 46.8.11.56
Харуулах боломжгүй.
JulieAdams 2024-09-03 109.248.138.233
Харуулах боломжгүй.
LauraJohnson 2024-09-03 109.248.48.126
Харуулах боломжгүй.
JanetSilva 2024-09-03 109.248.13.219
Харуулах боломжгүй.
LaurenYoung 2024-09-03 188.130.186.44
Харуулах боломжгүй.
SandraMasters 2024-09-03 185.181.245.27
Харуулах боломжгүй.
MichelleRueschhoff 2024-09-03 46.8.14.149
Харуулах боломжгүй.
MelissaVillarreal 2024-09-03 109.248.15.234
Харуулах боломжгүй.
LauraSchulte 2024-09-03 46.8.222.245
Харуулах боломжгүй.