“Монголын геологи ба ашигт малтмал” нэртэй найман боть номын нээлт өнөөдөр Монгол ньюс мэдээлллийн төвд боллоо. Энэхүү номыг анх МУИС-ын багш, ШУ-ын доктор, профессор Ж.Бямбаагийн санаачлагаар ШУТИС-ын багш, доктор, профессор, МУ-ын гавьяат багш, Д.Лхамсүрэн, ШУТИС-ын багш ШУ-ны доктор профессор, МУ-ын стратеги төлөвлөлтийн газрын дарга Ч.Минжин, ШУ-ны доктор Д.Бат-Эрдэнэ, МУ-ын зөвлөх инжинер С.Алтангэрэл ШУ-ын доктор Н.Жадамба нар хамтран бүтээжээ. Энэхүү бүтээлийг Эрдэнэт үйлдвэрийн ивээн тэтгэлгээр 2006 онд бичиж эхэлсэн ба 50 гаруй эрдэмтэн доктор хамтран ажилласан байна.
Одоогийн байдлаар найман боть номын таван боть нь эхний ээлжинд хэвлэгджээ. Үүнд:
-Монголын геологи ба ашигт малтмал IV /Литосферийн плитийн тектоник/
-Монголын геологи ба ашигт малтмал V /Шатах ашигт малтмал/
-Монголын геологи ба ашигт малтмал VI боть /Металл ашигт малтмал/
-Монголын геологи ба ашигт малтмал VII /Метал бус ашигт малтмал/
-Монголын геологи ба ашигт малтмал VIII /Гидрогеологи/
Дээрх боть номонд Монгол орны геологи, уул уурхай, ашигт малтмалын зах зээлд зориулсан, шинэтгэсэн анхны том бүтээл аж. Энэ салбарын эрдэмтэн багш нарын сүүлийн дал гаруй жилийн судалгаа шинжилгээн дээр үндэслэн Монгол орны геологийн тогтоц сая сая жилүүдэд хэрхэн өөрчлөгдөж, хувьсан болон ашигт малтмалын орд газар, палентлоги, мөн геологийн цаашдын төлөв, шинэ орд газар нээх, эрдэс баялагийн тогтоц зэргийг эх хэлээрээ бүх мэдээллийг авч болохоор бүтээл гэдгээрээ онцлогтой аж.

П.Наран