Музей ба өнгөрсөн түүх. Энэ хоёр үг ижил утга агуулна гээд хэлбэл хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, музей нь чухал хэрэгтэй эсвэл сургамж бүхий эд өлгийн зүйлсийн цуглуулгыг хадгалах, ангилаx, шинжлэн судлан зарим хэсгийг нь үзэсгэлэн болгон нийтэд үзүүлдэг институт аж.
Музей гэх хэвшмэл ойлголтыг Тайванийн шинжлэх ухаан, технологийн музейнүүд эвдэж чаджээ.
Хагас дамжуулагчийн аварга “TSMC”-ийн музейгээр зочлоход тэнд өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван хэсэгт төвлөрсөн байсныг бид өмнө нь онцолсон билээ. Өнгөрсөн хэсэгт мэдээж компанийн түүх, дэлхийн хамгийн том хагас дамжуулагчийн үйлдвэр болтлоо хөгжсөн замнал, сорилтууд зэргийг багтаажээ. Харин одоо хэсэгт технологи ба инновацийг дэлгэн харуулжээ. Ирээдүй хэсэгт алсын хараа ба нөлөөллөө онцолсон байна. Хагас дамжуулагчийн салбарын ирээдүй, хөгжилд "TSMC" ямар үүрэг гүйцэтгэхийг зочин эндээс баримжаалж болно.
Тэгвэл тайваньчууд өнгөрсөн түүхийг бус ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж буйг Шинчу хот дахь Шинжлэх ухааны паркийн судалгааны музей дахин бататгаж өгөв. Шинийг санаачлан, бизнесээ хөгжүүлэхэд тань урам зориг өгөх шинжлэх ухааны парк гэсэн үгийг тус музейн хананд шигтгэжээ. Тайваньчууд хэрхэн шинийг санаачилж, түрүүлж алхаж буйгаас цухас дурдвал:
Тайванийн “ZyAura” компанийн “ZGkb301” нүүрстөрөгчийн давхар исэл мэдрэгч нь нийтийн эзэмшлийн талбайг хянах зориулалтаар бүтээгджээ. Энэ нь агаар дахь нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж, температур, харьцангуй чийгшилийг хэмждэг нэн зардал багатай төхөөрөмж юм. Тус төхөөрөмжийг цэцэрлэг сургуулийн анги танхим, оффисын барилга, худалдааны төв, театр, үзэсгэлэн, эмнэлэг, зочид буудал, галт тэрэгний буудал, автобусны буудал, нисэх буудал гээд том, бага бүх байгууламжид ашиглаж байна. Гол давуу тал нь батерей ашигладаггүй, тогонд залгадаг, том дэлгэцтэй.
Гэтэл улаанбаатарчуудыг утаандаа хордож үхэх вий гээд угаар мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулсан нь нэг л үр дүнгээ өгөхгүй, иргэд угаартсан гэх мэдээлэл чих дэлссээр байгаа билээ. Зайгаар болон цахилгаанд залгаж хоёр янзаар ашигладаг боловч айлууд зөв хэрэглэж чадахаасаа чадахгүй нь олон. Албаныхан шалгалт хийхэд 2020 онд суурилуулсан 200 гаруй мянган өрхөөс 60 мянга орчимд нь л угаар мэдрэгч үлдсэн байжээ.
Угтаа бол аливаа дэвшилтэт технологи бидний өдөр тутмын амьдралыг илүү хялбаршуулах тусмаа тустай. Тэр дундаа эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг бол улам л таатай. Засгийн газрын зарласан эдийн засгийн төлөвлөгөөний дагуу тайваньчууд аж үйлдвэрийн зургаан гол салбарт төвлөрч, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний итгэлтэй түнш болохоор зорьж буй. Үүнд хиймэл оюун ухаанжсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ багтжээ.
Шинжлэх ухааны паркийн судалгааны музейд эрүүл мэндийн чиглэлээр хийгдсэн гайхамшигтай бүтээлүүд цөөнгүй байлаа. Хүн төрөлхтөний аюул заналхийлэл болсон хорт хавдрыг эрт илрүүлэх төхөөрөмж хүртэл тэнд байв. Амны хөндийн хорт хавдрыг шүлсний сорьцоор илрүүлэгчийг “S&T BioMed” компани зохион бүтээжээ. Тус төхөөрөмж нь сорьцын хариуг 30 минутын дотор гаргах ба үнэн зөвийн магадлал нь 79-85 хувь.
Мөн нялх хүүхдийн арчилгаанд зориулсан “UniWhale” төхөөрөмж нь дэлхийд анхдагч болжээ. Тус төхөөрөмж нь нялх хүүхдийн зүрхний цохилт, амьсгал, биеийн температур, гэдэсний хөдөлгөөн, нойрны чанар зэрэг олон зүйлд нэг дор иж бүрэн хяналт тавих боломжтой.
Цусны даралт хэмжигч, цусан дахь сахар хэмжигч зэрэг ухаалаг төхөөрөмжүүд ч мөн бий.
Энэ бүхний хажуугаар эмэгтэйчүүдийн анхаарлыг татах нэгэн төхөөрөмж байсан нь ухаалаг толь. Харахад энгийн дугуй толь мэт боловч эндээс та “Цасангоо ба долоон одой” хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг юу эсийг хүсч болно.
Уг толь нь таны хүссэн дууг тоглуулах, чатлах, хуанли хөтлөх, “Line” платформын хэрэглэгчид мессеж үлдээх зэрэг ухаалаг үйлдлүүдтэй. Мөн өдөр тутмын хэрэглээнээс цаашлаад эрүүл мэндийн хяналт ч хийх боломжтой. Ухаалаг толины зарим загвар нь хэрэглэгчийн арьсны байдлаас шалтгаалаад эрүүл мэндийн зарим үзүүлэлтийг нь хянадаг аж. Интерактив шинж чанартай учир янз бүрийн аппликейшнүүдэд хандах, вэб үзэх, ухаалаг гэрийн төхөөрөмжүүдээ удирдах боломжтой.
Гэх мэтчилэн хүүхэд асрах, эрүүл мэнддээ анхаарах, цагийг зугаатай өнгөрөөх гээд амьдралд шаардлагатай бүхний ухаалаг бөгөөд хялбараар амжуулах боломжийг олгосон олон гайхалтай бүтээлүүдийг Тайванийн Шинжлэх ухааны паркийн судалгааны музейд дэлгэжээ. Тайваньчууд өнгөрсөн түүхээ нурших бус өнө ирээдүйг тодорхойлохоор алхаж буйг Шинжлэх ухааны паркийн судалгааны музей бэлхэнээ харууллаа. Тэд шинжлэх ухаан, технологитой холбоотой интерактив үзүүлэн, үзмэрээр дамжуулан эрэл хайгуул хийх, суралцах, инновацийг хөгжүүлэх боловсролын орчныг бүрдүүлэхээр зориж байна.
FeliciaHart 2024-09-03 46.8.154.48
Харуулах боломжгүй.
AmandaQuintero 2024-09-03 188.130.128.213
Харуулах боломжгүй.
PamelaBlack 2024-09-03 188.130.137.112
Харуулах боломжгүй.
AshleyAnderson 2024-09-03 188.130.187.31
Харуулах боломжгүй.
AmandaHill 2024-09-03 5.183.130.117
Харуулах боломжгүй.
MichelleKline 2024-09-03 188.130.137.81
Харуулах боломжгүй.
TessaAdams 2024-09-03 46.8.223.153
Харуулах боломжгүй.
TerriDorsey 2024-09-03 45.15.73.19
Харуулах боломжгүй.
LisaNichols 2024-09-03 46.8.107.131
Харуулах боломжгүй.
AllisonWade 2024-09-03 94.158.190.213
Харуулах боломжгүй.
PamelaLuckett 2024-09-03 46.8.223.153
Харуулах боломжгүй.
MissyDixon 2024-09-03 188.130.129.27
Харуулах боломжгүй.
NikkiBlack 2024-09-03 188.130.211.189
Харуулах боломжгүй.
MagalyDavis 2024-09-03 95.182.125.22
Харуулах боломжгүй.
GinaThompson 2024-09-03 109.248.138.149
Харуулах боломжгүй.
RachelTorres 2024-09-03 46.8.222.111
Харуулах боломжгүй.
KristinShah 2024-09-03 45.11.21.102
Харуулах боломжгүй.
DominiqueCampbell 2024-09-03 45.11.21.102
Харуулах боломжгүй.
StephanieRichardson 2024-09-03 46.8.106.95
Харуулах боломжгүй.
AllisonDudley 2024-09-03 109.248.129.227
Харуулах боломжгүй.
AshleyPerry 2024-09-03 5.183.130.116
Харуулах боломжгүй.
RebeccaWilson 2024-09-03 46.8.110.251
Харуулах боломжгүй.
JamieOrtega 2024-09-03 109.248.142.83
Харуулах боломжгүй.
JenniferAnderson 2024-09-03 109.248.48.244
Харуулах боломжгүй.
LaurenBishop 2024-09-03 45.86.0.72
Харуулах боломжгүй.
JenniferKaiser 2024-09-03 46.8.11.56
Харуулах боломжгүй.
JulieAdams 2024-09-03 109.248.138.233
Харуулах боломжгүй.
KrisKellner 2024-09-03 188.130.136.178
Харуулах боломжгүй.
LauraJohnson 2024-09-03 109.248.48.126
Харуулах боломжгүй.
LaurenYoung 2024-09-03 188.130.186.44
Харуулах боломжгүй.
MaylinWilliams 2024-09-03 95.182.124.23
Харуулах боломжгүй.
SandraMasters 2024-09-03 185.181.245.27
Харуулах боломжгүй.
MichelleRueschhoff 2024-09-03 46.8.14.149
Харуулах боломжгүй.
MelissaVillarreal 2024-09-03 109.248.15.234
Харуулах боломжгүй.
LoraHanson 2024-09-03 94.158.190.26
Харуулах боломжгүй.