Төрийн эзэмшиж буй эх кодыг эргэлтэд оруулна

Хуучирсан мэдээ: 2024.09.02-нд нийтлэгдсэн

Төрийн эзэмшиж буй эх кодыг эргэлтэд оруулна

Төрийн эзэмшиж буй эх кодыг эргэлтэд оруулна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү төр болон хувийн хэвшлийн бичсэн сайн кодыг гадаад улсад экспортлох замаар салбарын эдийн засгийг хөгжүүлэхээр төлөвлөж буй.  Тодруулбал, зургаадугаар сард батлагдсан “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуульд “Төсвийн байгууллага өөрийн эзэмшиж буй программ хангамжийн эх кодыг гадаад улсад гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заажээ.

Энэ ч үүднээс e-barimt болон e-Mongolia системийг дэлхийн олон улс судлах, туршлага солилцох хүсэлтийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд Элчин сайдаараа дамжуулан илэрхийлээд байна.

Төр өөрийн эзэмшиж буй эх кодыг олон улсад экспортолж олсон орлогоороо мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгүүлсэн аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэхээр хуульд тусгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж