Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Их Хурал 126 гишүүнтэй болж, шинээр байгуулагдсан парламент үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа билээ. Улсын Их Хурлын гишүүдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газрын чиг үүргийг нарийвчлан, бүтэц, зохион байгуулалтын зарим өөрчлөлтийг хийжээ. Энэ талаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад танилцууллаа.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийг Улсын Их Хурлын даргатай зөвшилцөж батална” хэмээн заасны дагуу Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн бүтэц, зохион байгуулалтыг хийсэн гэдгийг танилцуулгын эхэнд дурдсан.
Шинэ бүтцийн дагуу УИХ-ын Тамгын газар хууль, эрх зүйн асуудал хариуцсан Тэргүүн дэд дарга, хяналт шалгалт, үнэлгээ мониторингийн асуудал хариуцсан дэд дарга, хэвлэл мэдээлэл, хууль сурталчлах болон олон нийттэй харилцах асуудал хариуцсан дэд даргатай байх юм.
УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөн зохон байгуулж, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын дэргэд Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн хараат бусаар, бие даан ажиллаж, парламентат ёсыг төлөвшүүлэх, олон улсын судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрдэм судлалын ахисан түвшний судалгааны арга зүйг нэвтрүүлэх, судалгаа, шинжилгээг мэргэжлийн түвшинд хийж байх болсныг энэ үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга тодотгосон. Үргэлжлүүлэн УИХ-ын Тамгын газрын удирдлагын баг, бүрэлдэхүүнийг танилцууллаа.
Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын баг:
- УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан Тэргүүн дэд даргаар Чойжилсүрэнгийн Ариунхурыг,
- Тамгын газрын Хяналт шалгалт болон Үнэлгээ, мониторингийн асуудал хариуцсан дэд даргаар Үүрцайхын Амарбатыг,
- Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, хууль сурталчлах болон олон нийттэй харилцах асуудал хариуцсан дэд даргаар Эрдэнийн Лхагвыг,
- Хуулийн газрын даргаар Чулуунбаатарын Дондогмааг,
- Хэвлэл мэдээллийн газрын даргаар Энхтайваны Болортуяаг,
- Иргэд, олон нийттэй харилцах газрын даргаар Хишигбаярын Мөнхбилэгийг,
- Менежментийн газрын даргаар Цэвээнжавын Батбаатарыг,
- Хуулийн газрын Хууль зүйн дүн шинжилгээний хэлтсийн даргаар Маамбын Үнэнбатыг,
- Хуулийн газрын Хуралдаан зохион байгуулах хэлтсийн даргаар Намсрайн Наранцогтыг,
- Хяналт шалгалтын газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргаар Даваасүрэнгийн Эрдэнэсамбууг,
- Парламентын сурталчилгааны хэлтсийн даргаар Жаргалын Эрдэнэбаярыг,
- Иргэд, олон нийттэй харилцах газрын Зохион байгуулалт хариуцсан хэлтсийн даргаар Баттөмөрийн Төмөр-Очирыг,
- Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн даргаар Баатарын Лхагвасүрэнг,
- Байнгын хороодын ажлын албаны даргаар Батбаярын Хатантуулыг тус тус томилжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
LisaNichols 2024-09-02 46.8.107.131
Харуулах боломжгүй.
AllisonWade 2024-09-02 94.158.190.213
Харуулах боломжгүй.
PamelaLuckett 2024-09-02 46.8.223.153
Харуулах боломжгүй.
MissyDixon 2024-09-02 188.130.129.27
Харуулах боломжгүй.
NikkiBlack 2024-09-02 188.130.211.189
Харуулах боломжгүй.
MagalyDavis 2024-09-02 95.182.125.22
Харуулах боломжгүй.
GinaThompson 2024-09-02 109.248.138.149
Харуулах боломжгүй.
RachelTorres 2024-09-02 46.8.222.111
Харуулах боломжгүй.
KristinShah 2024-09-02 45.11.21.102
Харуулах боломжгүй.
DominiqueCampbell 2024-09-02 45.11.21.102
Харуулах боломжгүй.
StephanieRichardson 2024-09-02 46.8.106.95
Харуулах боломжгүй.
AllisonDudley 2024-09-02 109.248.129.227
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-02 202.55.191.130
yamar olon davhardsan oron too ve. dandaa ariin aris doloodog doldoinuud bna
LisaAntishin 2024-09-02 46.8.56.215
Харуулах боломжгүй.
AshleyPerry 2024-09-02 5.183.130.116
Харуулах боломжгүй.
RebeccaWilson 2024-09-02 46.8.110.251
Харуулах боломжгүй.
JamieOrtega 2024-09-02 109.248.142.83
Харуулах боломжгүй.
JenniferAnderson 2024-09-02 109.248.48.244
Харуулах боломжгүй.
LaurenBishop 2024-09-02 45.86.0.72
Харуулах боломжгүй.
JenniferKaiser 2024-09-02 46.8.11.56
Харуулах боломжгүй.
JulieAdams 2024-09-02 109.248.138.233
Харуулах боломжгүй.
LauraJohnson 2024-09-02 109.248.48.126
Харуулах боломжгүй.
JanetSilva 2024-09-02 109.248.13.219
Харуулах боломжгүй.
MaylinWilliams 2024-09-02 95.182.124.23
Харуулах боломжгүй.
SandraMasters 2024-09-02 185.181.245.27
Харуулах боломжгүй.
MichelleRueschhoff 2024-09-02 46.8.14.149
Харуулах боломжгүй.
MelissaVillarreal 2024-09-02 109.248.15.234
Харуулах боломжгүй.
LoriTaylor 2024-09-02 45.87.253.242
Харуулах боломжгүй.
LauraSchulte 2024-09-02 46.8.222.245
Харуулах боломжгүй.
Зочин 2024-09-02 43.228.130.188
ГУРВАН ДЭД ДАРГА 10 ГАРУЙ ХЭЛТЭСТЭЙ НЭГ ХЭЛТЭСТ 5-6 ХҮН АЖИЛЛАНА ТУСЛАХ НАРИЙН БИЧИГ ЖОЛООЧ БАГА ТУШААЛЫН АЖИЛЧИДТАЙГАА НИЙЛЭЭД 126 ГААСАА ДУТАХ ЮМГҮЙ ЮМ БН. ЯАСАН ИХ ОРОН ТОО ВЭ?
AngelaDunn 2024-09-02 109.248.205.198
Харуулах боломжгүй.
JenniferThompson 2024-09-02 46.8.22.68
Харуулах боломжгүй.
StephanieWashington 2024-09-02 188.130.137.112
Харуулах боломжгүй.
Vfff 2024-09-02 202.9.40.39
Manj helbert mongoliig awtuulah gesen manj sanaa yu buzar darga seterwee.
АЛТАА 2024-09-02 66.181.184.59
энэ нэг хаа сайгүй юм болгонд оролцож байдаг жонгиносон дуутай нөхөр дэд дарга болсон юм уу, явахгүй дээ
зочин 2024-09-02 66.181.184.149
ХЭТЭРХИЙ НҮСЭР БҮТЭЦ БАЙНА.БАГАСГАХ ХЭРЭГТЭЙ. ЯМАР ОЛОН ДЭД ДАРГАТАЙ ЮМ ВЭ?ДЭД ДАРГА НАРЫН Ч ХЭРЭГ АЛГА.
100 ЯМААНД 60 УХНА ГЭДЭГТЭЙ АДИЛХАН БАЙНА.
Ььл 2024-09-02 202.126.91.207
Дэд сайд хэрэггүй гэсэн чинь бүр гурван дэд даргатай газар байгуулж гэнэ МАНгас чинь
Нэргүй 2024-09-02 202.21.117.108
арламентын сурталчилгааны хэлтсийн даргаар Жаргалын Эрдэнэбаярыг,
Иргэд, олон нийттэй харилцах газрын Зохион байгуулалт хариуцсан хэлтсийн даргаар Баттөмөрийн Төмөр-Очирыг, энэ 2-ыг 1 л хүн хийхэд хангалттай ажил байна хэт данхайсан олон дарга байхаар татвар төлөгчдийн мөнгө л хайран байна наад даргын тоогоор жолооч, туслах, бензин, харилцаа холбоо өрөө тасалгаа гээд яьж өгнөшьдээ та нар юм бодооч
Нэргүй 2024-09-02 66.181.182.167
а дарга дураараа аашилж хэт нүсэр бүтэцтэй болгож.болио.ганцхан жишээ.ХМОНХА -ыг 3 хувааж 3 дарга томилж 3 хэлтэс шинээр байгуулар ямар хэрэг бна а.татварын мөнгөөр олон хүн цалинжуулах нь