Жүдо: Ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар ажлаа өгөх хүсэлтээ хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2024.09.02-нд нийтлэгдсэн

Жүдо: Ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар ажлаа өгөх хүсэлтээ хүргүүлжээ

Жүдо: Ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар ажлаа өгөх хүсэлтээ хүргүүлжээ
Монголын жүдо бөхийн холбоо Токиогоос Парис хүртэлх зуны олимпийн наадмын тайлангийн хурлаа зохион байгуулжээ.  Уг хуралд тус холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Хөдөлмөрийн баатар, гавьяат дасгалжуулагч, зөвлөх Ч.Насантогтох, дэд ерөнхийлөгч Д.Цогтбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл, жүдо бөхийн холбооны ажилчид, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй дасгалжуулагчид, шигшээ багийн тамирчид оролцов.
Уг хурлын үеээр Токио-2020 олимпийн наадмаас Парис-2024 зуны олимп дараалан шигшээ багийг ахлан ажилласан Х.Болдбаатар амласан зорилт болох олимпийн аварга дахин төрүүлэх, олимпийн наадмын алтан медаль Монгол Улсад авч ирэх зорилго, ажлын үр дүнгээ хангалтгүй хэмээн үзэж албан ёсоор ахлах дасгалжуулагчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ холбооны ерөнхийлөгчид хүргүүлжээ.
Мөн 2024-2028 онуудад өсвөр, залуучуудын ангилалд олон улсын тэмцээнийг зохион байгуулах, залгамж тамирчид олноор гаргахаа цохон тэмдэглэв. Монголын жүдо бөхийн холбооны Лос Анжелес-2028 олимпын цикль өнөөдрөөс албан ёсоор эхэллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж