Төсөв: Сургууль, соёлын төвөөс татгалзаж, дэд бүтцэд л хөрөнгө оруулна

Төсөв: Сургууль, соёлын төвөөс татгалзаж, дэд бүтцэд л хөрөнгө оруулна

Төсөв: Сургууль, соёлын төвөөс татгалзаж, дэд бүтцэд л хөрөнгө оруулна

Сангийн яамнаас өнөөдөр /2025.09.02/ ирэх 2025 оны төсвийн төслийг танилцууллаа. Ирэх оны төсвийн гол онцлог нь бүсчилсэн хөгжлийн хүрээнд дэд бүтцийг дэмжихэд чиглэж байна. Төсвийн тухайд бүхэлд нь дэд бүтцийн чиглэлд зарцуулахаар Засгийн газар төлөвлөжээ. Тухайлбал, зам тээвэр логистик, эрчим хүч болон дулаан хангамжийг сайжруулах үндсэн гурван чиглэлд хөрөнгө оруулалтыг боломжит дээд хувилбараар тусгасан байна. Монгол Улсад 4000 гаруй км хатуу хучилттай авто зам барих шаардлагатай байгаагаас 2025 онд боомтууд болон аймаг хоорондыг холбосон 2200 гаруй км хатуу хучилттай зам шинээр барина. Мөн эрчим хүчний эх үүсвэрүүдийг өртгөтгөх, шинэ эх үүсвэр барих, дулааны газар доорх болон агаарын шугамуудын ажлыг эрчимжүүлэхэд төсвийн хөрөнгө оруулалтын ихэнх хувийг нь зарцуулах тооцоолол гарчээ.

ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, ИНФЛЯЦИ ТОГТВОРЖИХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА 

2025 онд дэлхийн эдийн засгийн өсөлт, инфляци тогтворжих төлөвтэй байгааг Сангийн яамнаас мэдээллээ. Тодруулбал, улс орнууд бодлогын хүүгээ бууруулж эхэлснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих төлөвтэй. Мөн дэлхийн инфляцийн түвшин буурах төлөвтэй байна. Монгол Улс үйлдвэрлэгч биш орон бөгөөд урд хөршөөс салшгүй хамааралтай импортлогч улс. Тиймээс эдийн засгийн хувьд Хятадын эдийн засгийн төлөв байдал ихээхэн хамааралтай.

Хятадын 2025 оны эдийн засгийн өсөлт 4.1-4.5 хувь байх төлөвтэй байна. Монгол Улсад үзүүлэх нөлөөллийн хувьд тогтвортой байхыг мөн Сангийн яамнаас онцолсон юм.

Нөлөөллийн хувьд нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр зэрэг гол түүхий эдийн эрэлт тогтвортой, гадаад худалдааны эргэлт мөн тогтвортой байх төлөвтэй гарчээ.

Төсөв нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх хэрэгсэл бөгөөд 1-12 дугаар сард төрийн санд хуримтлагдах нийт орлого, түүнийг  зарцуулах арга хэмжээг багтаасан орлого, зарлагын тэнцэл. Ирэх оны төсвийн төслийн тэнцлийг дараах зурагт дэлгэрэнгүй харуулсан болно.

Засгийн газрын өрийн тухайд гадаад зээлийн төслүүдийн хэрэгжилтийг түргэсгэнэ. Ингэхдээ 2025 онд 2.2 их наяд, 2026 оноос таван их наяд төгрөг хүртэл байхаар тусгасан байна. Мөн Засгийн газрын өрийн өсөлтийг хязгаарлах бөгөөд суурь тэнцлийн хоёр хувийн ашгаар үндсэн төлбөр төлнө.

ИРЭХ ОНЫ ТӨСӨВ ЯМАР, ЯМАР САЛБАРТ ЗАРЦУУЛАГДАХ ВЭ?

Сүүлийн жилүүдэд авто зам, тээвэр логистик, эрчим хүч, дулаан болон дулааны агаарын, газар доорх дэд бүтцийн шугамуудад хөрөнгө оруулалт маш бага зарцуулсан. Харин ирэх оны төсвийн хувьд дээрх салбаруудад хөрөнгө оруулалтыг ихээр тусгаж өгсөн нь онцлог байгаа юм. Өнөөдөр эрчим хүчний салбарт хамгийн оргил үедээ 1480 МВт эрчим хүч нийлүүлэх хүчин чадалтай системтэй байна. Гэхдээ хэдээр дутаж байгааг тооцоолох боломжгүй. Тиймээс бүсчилсэн хөгжлийн загвараар шаардлагатай байгаа эрчим хүчний эх үүсвэрүүд дээр ирэх жилийн хөрөнгө оруулалтыг чиглүүлсэн гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцолсон.

Ойрын жилүүдэд Монгол Улс дор хаяж 1000-2000 МВт-аар эрчим хүчний нийлүүлэлтээ нэмэхгүй бол эдийн засгийн өсөлтөө улс дийлэхгүй болох эрсдэлтэй.

Эрчим хүчний тухайд Эрдэнэс таван толгойн 450 МВт оруулаад ойрын жилүүдэд 1200 МВт, ирэх жил 270 МВт эрчим хүчийг эхлүүлэхээр зорьж ажиллаж байна.

Дараагийн хөрөнгө оруулалт нэн шаардлагатай нэгж болж замын бүтээн байгуулалт. Сүүлийн 50 жилийн хугацаанд хатуу хучилттай болон сайжруулсан орон нутгийн зам замын санд бүртгэлтэй 14900 км байгаагаас 7500 км нь хатуу хучилттай зам байна. Зам тээврийн яамнаас гаргасан судалгаа, төлөвлөгөөний дагуу 4000 гаруй хатуу хучилттай замыг нэмэхээр ажиллаж байгаагаас 2200 км замыг 2025 онд эхлүүлэхээр зорьжээ.

Гэхдээ замын ажлыг шат дараатайгаар буюу эдийн засгийн үр өгөөжөөр эрэмбэлж, эхлээд эдийн засгийн гол өгөөжтэй хэсэг болох боомтууд руу чиглэсэн уул уурхай, аялал жуулчлалын эргэлт сайтай хэсэгт тавьж эхлэх аж.

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ШИНЭЭР НЭГИЙГ Ч БАРИХГҮЙ

Ирэх 2025 оны улсын төсвийн өөр нэг онцлог нь сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн бүтээн байгуулалт шинээр нэгийг ч эхлүүлэхгүй бөгөөд зөвхөн хуучин төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлж, үндсэн төсвийн хөрөнгөөр үр ашиг, ач холбогдол өндөр бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх.

Хэдийгээр нь сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, сурах орчин 100 хувь таатай болоогүй ч эхлээд дуусаагүй боловсролын салбарын олон бүтээн байгуулалт байгаа аж. Тиймээс эдгээр ажлуудыг дуусгасны дараагаар шинийг эхлүүлэх нь зөв гэж хамтарсан Засгийн газраас шийджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

49 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

LisaNichols 2024-09-02 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonWade 2024-09-02 94.158.190.213

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaLuckett 2024-09-02 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

MissyDixon 2024-09-02 188.130.129.27

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiBlack 2024-09-02 188.130.211.189

Харуулах боломжгүй.

Avatar

MagalyDavis 2024-09-02 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

GinaThompson 2024-09-02 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

RachelTorres 2024-09-02 46.8.222.111

Харуулах боломжгүй.

Avatar

KristinShah 2024-09-02 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

DominiqueCampbell 2024-09-02 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieRichardson 2024-09-02 46.8.106.95

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKelley 2024-09-02 46.8.22.4

Харуулах боломжгүй.

Avatar

LisaAntishin 2024-09-02 46.8.56.215

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyPerry 2024-09-02 5.183.130.116

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaWilson 2024-09-02 46.8.110.251

Харуулах боломжгүй.

Avatar

JamieOrtega 2024-09-02 109.248.142.83

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferAnderson 2024-09-02 109.248.48.244

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenBishop 2024-09-02 45.86.0.72

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferKaiser 2024-09-02 46.8.11.56

Харуулах боломжгүй.

Avatar

JulieAdams 2024-09-02 109.248.138.233

Харуулах боломжгүй.

Avatar

LauraJohnson 2024-09-02 109.248.48.126

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenYoung 2024-09-02 188.130.186.44

Харуулах боломжгүй.

Avatar

MaylinWilliams 2024-09-02 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

SandraMasters 2024-09-02 185.181.245.27

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleRueschhoff 2024-09-02 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaVillarreal 2024-09-02 109.248.15.234

Харуулах боломжгүй.

Avatar

TaraHoward 2024-09-02 109.248.142.2

Харуулах боломжгүй.

Avatar

LoriTaylor 2024-09-02 45.87.253.242

Харуулах боломжгүй.

Avatar

LauraSchulte 2024-09-02 46.8.222.245

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-02 66.181.168.82

орон нутагт шаардлагагүй сургууль, ялангуяа соёлын төвөөс татгалзаж байгаа гь хамгийн зөв шийдвэр болжээ.

Avatar

212121 2024-09-02 202.131.225.242

ЭНЭ ЖАВХЛАН п***а ХУЛГАЙЧАА ЗАЙЛУУЛААЧЭЭӨ МАН. САНГИЙН САЙДААР БЭТ БАЙСАН ТӨРИЙН НАРИЙН ГАНБАТЫГ ТАВЬ. САЛБАР САЛБАРТ НЬ МЭРГЭШСЭН ХҮМҮҮСИЙГ ТАВИХ ХЭРЭГТЭЙ. Ж ГАНБАТ ЖАВХЛАНГИЙН ЭНЭД ХҮРЭХГҮЙ Л БАЙВ ГЭЖ. ЕР ЭНЭ НАМЧИН ЛАЛРУУД ЮУ Ч ЧАДДАГГҮЙ ЧАДВАРГҮЙ ПИЗДАКУУД БАЙДАГ ЮМ ШДЭЭ. ХАМГИЙН АМЬДРАХ ЧАДВАРГҮЙ АРЧААГҮЙ НОВШНДУУ НАМ ДАГАЖ ЦҮНХ БАРЬЖ б**с ДОЛООЖ ТӨРИЙН ЭРХЭНД ГАРДАГ ШҮҮ.

Avatar

LoraHanson 2024-09-02 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaDunn 2024-09-02 109.248.205.198

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaParks 2024-09-02 188.130.210.210

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferThompson 2024-09-02 46.8.22.68

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-02 117.111.1.113

боловсрол мэдлэгүй чадалгүйусны үхэрээ миэий монголд сургууль ус агаар шиг хэрэгтэй энэ бузарын тархийг зад буудах юм сан

Avatar

StephanieWashington 2024-09-02 188.130.137.112

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-09-02 192.82.92.42

Зев зев. МУИС -д байшин хангалттай, гэтэл дахин бариад байх!!!

Avatar

Даваа 2024-09-02 66.181.184.59

Маш зөв

Avatar

Нэргүй 2024-09-02 66.181.186.10

Монгол Улс ойрын жилүүдэд эрчим хүчний нийлүүлэлтээ 1000–2000 мвт -ээр нэмэхгүй бол болохгүй гэжээ !
Эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэх бүтээн байгуулал тын ажлаа Монгол Улс өөрөө толгой мэдээд хийчихэж болохгүй, Орос ах нар хөндлөнгөөс хөлөө жийн орж ир саатуулаад бна ш дээ !!!
Тэх мөртөө ганцхан Женкогийн хувийн буюу цавчааны мөнгөөр барьж байгаа Бөөрөлжүүтийн ЦС чимээгүйхэн урагшлаад бөйгаа юм шүү !!!
Путин нахуй Монголд улаан гэрэл тавиад, харин Женк од ногоон гэрэл асааж бна

Avatar

PatriciaRamirez 2024-09-02 45.87.252.72

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-02 66.181.186.49

энэ жавхлан гэж хүн сүг явсан газараа бузар бдаг яахав үйлийн үрээ даах чадалтай бгаарай үүлний цаана хүн х****л сууэ бгаа новшоо

Avatar

Нэргүй 2024-09-02 139.5.216.157

Zam barih ni zuitei gehdee mash undur urtguur barisan zam chini jil hurehgui l hagarch evdreed udalgui tam bolon huvirdag shuu luivarchid aa uun deeree anhaarahgui bol ter undur urtguus bolood dampuurna shuu

Avatar

Нэргүй 2024-09-02 103.57.92.153

Эрт ухаарч дээ???

Avatar

Зөв 2024-09-02 202.21.127.142

Зөв, үндсэн бүтцээ, суурь бүтцээ эхлээд шийд, түүндээ хөрөнгө оруул, одоо л зөв зам руугаа орж байна.
Ус, зам, цахилгаан зэрэг асуудлаа эхлээд шийд, дараа нь тэр байшингаа босго,

Avatar

Infrastructure 2024-09-02 202.21.127.142

Infrastructure гэдгийг дэд бүтэц гэж буруу орчуулж, нийгэм даяар буруу ойлгол төрүүлсэн тэр нөхрийг олж ял оноох хэрэгтэй. Үндсэн, суурь бүтэц гэж орчуулах ёстой зүйлийг магадгүй зориудаар тухайн үед дэд бүтэц гэж орчуулж төөрөгдөл үүсгэсэн байж ч болох.
Миний мэдэхийн infrared гэвэл улаан туяаны захын биш, үндсэн муж, нил улаан туяаны муж. Үүнтэй нэгэн адил
зам, цахилгаан, цэвэр, бохирын систем зэрэг нь нийгмийн суурь бүтэц юм, үүнээ эхлээд шийдэхгүйгээр хичнээн сайхан байшин бариад хэрэггүй

Avatar

сонгогч 2024-09-02 202.9.47.47

замын хашлага, явган хүний замаа 4 жилд 4 удаа сольж төсвийн мөнгө идсээр байх уу ???? УБ хотод энэ ажил маш эрчтэй явагдаж зүгээр байгаа хашлагуудыг хайр найргүй сольж хаясаар…..улс их мөнгөтэй болжээ,,,,ямар ч хяналт алга….яах вэ? солисоор л байх уу?

Avatar

Нэргүй 2024-09-02 202.70.43.34

Брожуртаа хөрөнгө оруулсаар байхуу цаашид ???
Нэг л их шударга 126 гишүүд сонгогдсон хаачив ????

Avatar

Нэргүй 2024-09-02 103.161.242.165

чуулган дээр өөрөөр л яриад байсан даа та

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж