-Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал бага зэрэг нэмэгдсэн. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө зүүнээсээ баруун, баруунаасаа зүүн тийш ачаалалтай байна. Цагдаагийн байгууллагаас "Хичээл эхэллээ" арга хэмжээг зохион байгуулж, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургууль орчимд хяналт тавьж ажиллаж байна.
Нийт 657 цэцэрлэгт 128 мянган хүүхэд багачууд хамрагдаж байна. Мөн 315 сургуульд 296 мянган хүүхэд хамрагдаж байгаа.
Цагдаагийн байгууллагаас сургууль орчмын аюулгүй байдлыг ханган, сургууль орчимд жижүүр хийж байгаа 1500 гаруй эцэг эхчүүдэд дэмжлэг үзүүлж байна. Замын хөдөлгөөнд оролцогчид дүрмээ баримталж, бусдад хүндэтгэлтэй хандахыг уриалж байна. Сургууль орчимд хичээл орох, тарах цагаар замын ачаалал үүсч байгаа. Энэ оны эхний долоон сарын байдлаар 721 хүүхэд авто осолд өртсөн. Эдгээрийн дийлэнх нь орон нутгийн замд зорчиж явахдаа осолдсон гэв.
3,595.11















































