Бразилын дээд шүүх Элон Масктай заргалдав

Бразилын дээд шүүх Элон Масктай заргалдав

Бразилын дээд шүүх Элон Масктай заргалдав
Элон Маск ба Александр де Мораес

Бразил улс Элон Маскын "X" платформыг өөрийн улсын цахим сүлжээнээс түдгэлзүүлж эхэллээ. Энэ нь тус улсад "Х" платформ вэб сайт болон гар утасны апплекейшнээр ашиглах боломжгүй гэсэн үг юм. Өнгөрсөн сард тус улсын дээд шүүгч Александр де Мораес Элон Маскийг Бразилын хэт барууны бүлэглэлүүдтэй холбоотой хаягуудыг идэвхжүүлсэн гэж буруутгаж байв.

Улмаар дээд шүүгч "Х" платформ дээр мөрдөн байцаалт явуулах шийдвэр гаргаж, ерөнхийлөгч асан Жаир Болсонарогийн дэмжигчдэд хамаарах бүх хаягийг худал мэдээлэл тараасан гэж мэдэгджээ.

Үүнийг үзэл бодлоо тууштай хамгаалах үзэл баримтлалтай Маск буруутгаж, төрийн дарамт үзүүлсэн гэж мэдэгдсэн байна. Дараа нь дээд шүүгч Мораес "Х" платформын удирдлагуудад Бразилд төлөөлөгч томилохыг шаардсан бөгөөд 24 цагийн хугацаа олгожээ. Гэвч заасан хугацаанд хууль ёсны төлөөлөгчөө томилоогүй тул тус платформ Бразилын нутаг дэвсгэр дээр ажиллах боломжгүй болсон байна.

Элон Маск дээд шүүгчийн шийдвэрийг улс төрийн зорилготой, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчсөн гэж шүүмжилжээ.

Тэрбээр Александр де Мораесийг "ард түмнээр сонгогдоогүй", "дарангуйлагч" гэж тодорхойлж, тэмцэхээ амлав. Бразилын ерөнхийлөгч Лула да Силва мөн энэ асуудалд оролцож, иргэдийг бусад цахим платформ болох "Bluesky", "Instagram" эсвэл "WhatsApp" ашиглахыг зөвлөжээ.

Элон Маск болон Бразилын дээд шүүхийн маргаан хамгийн чухал цаг үед буюу хотын сонгууль болохоос сар гаруйн өмнө болж байна.

Шүүгч Мораесийн шийдвэр нь олон нийтийн сүлжээ гол үүрэг гүйцэтгэдэг Бразилын хувьд худал мэдээллээс сэргийлэх өргөн үйл ажиллагааны нэг гэж шинжээчид дүгнэсэн. Энэ төрлийн хэрэг Бразил улсын хувьд анхных биш бөгөөд "Telegram" өмнө нь ижил шалтгааны улмаас хоёр удаа хаагдаж байсан аж. Гэсэн хэдий ч Бразилд 22 сая орчим хэрэглэгчтэй "X"-ийг түдгэлзүүлсэн нь тус компанид болон тус улсын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд ихээхэн нөлөө сөрөг үзүүлж болзошгүй юм.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

PamelaLuckett 2024-09-02 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

MissyDixon 2024-09-02 188.130.129.27

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiBlack 2024-09-02 188.130.211.189

Харуулах боломжгүй.

Avatar

MagalyDavis 2024-09-02 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

GinaThompson 2024-09-02 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

RachelTorres 2024-09-02 46.8.222.111

Харуулах боломжгүй.

Avatar

KristinShah 2024-09-02 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

DominiqueCampbell 2024-09-02 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieRichardson 2024-09-02 46.8.106.95

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonDudley 2024-09-02 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ColleenPrice 2024-09-02 45.11.21.120

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKelley 2024-09-02 46.8.22.4

Харуулах боломжгүй.

Avatar

LisaAntishin 2024-09-02 46.8.56.215

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyPerry 2024-09-02 5.183.130.116

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaWilson 2024-09-02 46.8.110.251

Харуулах боломжгүй.

Avatar

JamieOrtega 2024-09-02 109.248.142.83

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferAnderson 2024-09-02 109.248.48.244

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenBishop 2024-09-02 45.86.0.72

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferKaiser 2024-09-02 46.8.11.56

Харуулах боломжгүй.

Avatar

JulieAdams 2024-09-02 109.248.138.233

Харуулах боломжгүй.

Avatar

KrisKellner 2024-09-02 188.130.136.178

Харуулах боломжгүй.

Avatar

LauraJohnson 2024-09-02 109.248.48.126

Харуулах боломжгүй.

Avatar

MaylinWilliams 2024-09-02 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

SandraMasters 2024-09-02 185.181.245.27

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleRueschhoff 2024-09-02 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaVillarreal 2024-09-02 109.248.15.234

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaDunn 2024-09-02 109.248.205.198

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferThompson 2024-09-02 46.8.22.68

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieWashington 2024-09-02 188.130.137.112

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж