Америк залуус гоё биеэрээ өрсөлдөж байна

Америк залуус гоё биеэрээ өрсөлдөж байна

Америк залуус гоё биеэрээ өрсөлдөж байна

Америк залуус гоё биеэрээ өрсөлдөж байна. Instagram, Facebook, TikTok, YouTube гээд нийгмийн сүлжээний сувгуудад нийтэлж буй пост, видео бичлэгүүд нь америк залуус амьдралын хэв маягтаа илүү эрүүл сонголтыг хэвшүүлж, илүү органик, эрүүл хүнс хэрэглэж, түүгээрээ өөр хоорондоо өрсөлдөж буйг харуулж байна.

Өнөөдрөөс 5-10 жилийн өмнө нийгмийн сүлжээнд та, бидний "junk food" хэмээн нэрлэдэг бургер, хачиртай талх, хотдог, шарсан төмс сэлт түлхүү үзэгддэг байсан бол харин өнөөдөр бүхэл үрийн үр тарианы бүтээгдэхүүн, тахианы мах, ногоон навчит ургамал тэргүүтнүүд нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаж, хоол хүнсний трэндийг тодорхойлж байна. Өдөр тутамдаа хэрэглэж буй хоол хүнсэндээ эрүүл хүнс идэхийг уриалсан #EatClean хаштагтай постын тоо л гэхэд Instagram дээр 60 сая хэдийн давжээ.

Товчхондоо, сахар, амт, үнэр оруулагч хиймэл орц, нөөшлөгч бодис зэргийг агуулсан, боловсруулсан, савласан хоол хүнснээс татгалзаж, харин оронд нь бүхэл хүнсийг хэрэглэхийг дэлхийн залуучууд уриалж, дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч буйг энэ чиг хандлага харуулж байна. Идэж буй хоол хүнсээрээ эрүүл өөрчлөлтийг эхлүүлж, улмаар биеийн галбир, цаашилбал, эрүүл мэнддээ хөрөнгө оруулахыг олон сая хүн эрмэлзэж эхэлсэн гэсэн үг.

Гаднаас нь харахад энэ чиг хандлага эрүүл хүнс сонгохыг хүн төрөлхтөнд уриалж буй мэт боловч өргөн цар хүрээгээр авч үзвэл эрүүл, сайхан оршихуйтай нягт уялдаатай ойлголт билээ.

Эрүүл чийрэг, гоё сайхан бие галбиртай байхад тэнцвэртэй хооллолт нь дасгал хөдөлгөөн, нойрноос дутахгүй чухал. Аюулгүй, баталгаатай, шим тэжээлт хоол хүнсийг өдөр тутамдаа тэнцвэртэйгээр хэрэглэж, эрүүл, гоё бие галбиртай болох энэхүү трендийг “Грийн групп” компани “Слава” брэндээр дэмжиж байна. Органик, генийн өөрчлөлтгүй үр тарианы бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэж, америк залуучуудын адил гоё биеэрээ мөн сошиал орчинд өрсөлдөхийг “Слава” уриалж, “Гоё биетэй залуус Славаг хэрэглэдэг” уриалгыг эхлүүлж байна.

Эрүүл чийрэг, гоё сайхан биетэй болохын тулд яагаад “Слава” брэндийг хэрэглэх ёстойг мэргэжлийн шим тэжээл судлаач, хоолзүйчийн дараах байдлаар тайлбарлаж байна.

Тахианы мах, өндөг, дүпү, шош буурцгаар хүн төрөлхтөн уургийн хэрэгцээгээ хангах боломжтой. Тахианы маханд уураг, B бүлгийн витамин, селен, холин зэрэг эрүүл мэндэд ашигтай шим тэжээл өндөр хувьтай агуулагддаг бөгөөд эдгээр нэгдэл нь хүний биеийн булчингийн өсөлт, тархины эрүүл мэндэд тустайгаар зогсохгүй мөн жингийн менежментэд эергээр нөлөөлдөг нь шинжлэх ухаанаар батлагдсан билээ. “Слава” брэндийн тахианы мах нь

  • GMO болон Антибиотикийг илрүүлэх шинжилгээгээр баталгаажсан
  • Олон улсын эрүүл ахуйн чанар стандарт хангасан үйлдвэрт боловсруулсан
  • Нэмэлт бодисгүй, байгалийн цэвэр хөрсөнд ургасан тэжээлээр өсөж бойжуулсан
  • Шинжилгээний дүгнэлтээр хорио цээр, эрүүл ахуй, чанарын шаардлага хангах лабораториор шалгагдсан гэсэн дүгнэлтээр Монгол Улсын хилээр орох зөвшөөрлийг авдаг цөөн бүтээгдэхүүнүүдийн нэгт тооцогддог.

Түүнчлэн бүхэл үр, арвай, хөх тарианы гурил, гурвалжин будаа, булгур будаа, шар будаа, овьёос зэрэг хальстай үр тарианы бүтээгдэхүүн нь хүний биед нэн шаардлагатай B бүлгийн аминдэм, эрдэс бодисоор мөн баялаг байдаг. Насанд хүрсэн хүн хоногт 25-30 гр эслэгийг хоол хүнсээр дамжуулан авч байх ёстой ба хальстай үр тариа нь эслэгийн агууламж өндөртэй байдаг аж.

Эрүүл мэнд төдийгүй гоолиг биеийг бүтээхэд нэн чухал эдгээр онцгой талуудыг агуулдаг, органик бүтээгдэхүүнийг Монголд нэвтрүүлэгч “Слава” брэндийг гоё биетэй залуус сонгон хэрэглэж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MagalyDavis 2024-09-02 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

GinaThompson 2024-09-02 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

RachelTorres 2024-09-02 46.8.222.111

Харуулах боломжгүй.

Avatar

KristinShah 2024-09-02 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

DominiqueCampbell 2024-09-02 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieRichardson 2024-09-02 46.8.106.95

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonDudley 2024-09-02 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-02 202.131.225.197

монгол сайхан биетэй залуус байж болохгүй юу

Avatar

ColleenPrice 2024-09-02 45.11.21.120

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKelley 2024-09-02 46.8.22.4

Харуулах боломжгүй.

Avatar

LisaAntishin 2024-09-02 46.8.56.215

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyPerry 2024-09-02 5.183.130.116

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaWilson 2024-09-02 46.8.110.251

Харуулах боломжгүй.

Avatar

JamieOrtega 2024-09-02 109.248.142.83

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaPhillips 2024-09-02 46.8.156.139

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferAnderson 2024-09-02 109.248.48.244

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenBishop 2024-09-02 45.86.0.72

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferKaiser 2024-09-02 46.8.11.56

Харуулах боломжгүй.

Avatar

JulieAdams 2024-09-02 109.248.138.233

Харуулах боломжгүй.

Avatar

KrisKellner 2024-09-02 188.130.136.178

Харуулах боломжгүй.

Avatar

LauraJohnson 2024-09-02 109.248.48.126

Харуулах боломжгүй.

Avatar

StacyHoefling 2024-09-02 188.130.129.211

Харуулах боломжгүй.

Avatar

KendraGleason 2024-09-02 46.8.22.48

Харуулах боломжгүй.

Avatar

SandraMasters 2024-09-02 185.181.245.27

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleRueschhoff 2024-09-02 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaVillarreal 2024-09-02 109.248.15.234

Харуулах боломжгүй.

Avatar

TaraHoward 2024-09-02 109.248.142.2

Харуулах боломжгүй.

Avatar

LoriTaylor 2024-09-02 45.87.253.242

Харуулах боломжгүй.

Avatar

LauraSchulte 2024-09-02 46.8.222.245

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaDunn 2024-09-02 109.248.205.198

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferThompson 2024-09-02 46.8.22.68

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieWashington 2024-09-02 188.130.137.112

Харуулах боломжгүй.

Avatar

JulieFeeney 2024-09-02 188.130.210.43

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-02 202.55.191.130

Ха ха. Слава л лав эрүүл биш шүү.

Avatar

Нэргүй 2024-09-02 202.70.37.221

Органик гэж ёстой худлаа. ядаж баглаа боодол хүртэл хулхи

Avatar

zochin 2024-09-02 184.147.51.206

. Нэр нь л мууxай юм даа Слав гэдэг "slave " буюу слэйв зарц гэсэн үгнээс үүссэн

Avatar

Vfff 2024-09-02 202.9.40.163

Ард түмэн одоо гэр гэрт бга төмөр сав сэрээ юу юу ч байдгийн төмөрөөр биеийн баг хийгээд шууд нам төрийн удирдлагаа авах зөв ардын хувьсгал хийх зөв нам төрийн толгойд заларсан хог шааруудыг гудамж чирч гаргаж ирээд олон түмний өмнө яллах зөв өлөн хулгайчуудыг ард түмэн төр барьдагийг харуулах зөв

Avatar

Нэргүй 2024-09-02 202.9.46.168

Re- branding хийхгүй бол явахгүй ээ наадах чинь. Очиж очиж Слава нэртэй. Ертөнцийн адаг болж ад үзэгдсэн орос нэр, орос соёлоос зайгаа барих хэрэгтэй шд

Avatar

Нэргүй 2024-09-02 185.220.101.15

Слава Украйна – зарц Украйн, ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж