Олны анхаарлын төвд буй шийдэгдээгүй хэргүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
НОГООН АВТОБУСНЫ ХЭРГИЙН ХУРЛЫГ 2 САРААР ХОЙШЛУУЛАВ
Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлыг өнгөрсөн наймдугаар сард /2024.08.12/-нд хийхээр товлосон ч, өмгөөлөгчдийн хүсэлтээр дахин хойшилсон юм.
Тодруулбал, тус хэргийн өмгөөлөгчид хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирэх боломжгүй байгаа талаар нотлох баримтын хамт хүсэлтээ ирүүлсэн байна. Иймд дараагийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч нарт авсан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Шүүх хуралдааныг 2024 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 10:00 дахин цагт товлосон юм.
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
"БЭЛТЭС МӨРӨН" ХХК-ИЙН ХЭРГИЙГ ШИЙДЭЭГҮЙ БАЙНА
Шүүхээс хэргийг өмнө нь 2023 оны зургадугаар сард нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байсан юм.
Нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал 15 хоног үргэлжилж 2024 оны нэгдүгээр сарын 31-нд шийдвэрээ гаргасан. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, И.Даваадорж, Б.Отгонжаргал, П.Бадамханд, О.Дагвадорж, Б.Эрдэнэбаяр, Х.Батхишиг, Т.Түвшинбаатар, Г.Гантөмөр, О.Данзанлувсантүдэв нарт шүүхээс ял оноосон юм.
Тэгвэл нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/94 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.А, Т.Т, И.Д, Б.О, Г.Г, Б.Г, Х.Б, Б.Э, О.Д, П.Б, О.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны наймдугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар хаалттайгаар хянан хэлэлцсэн.
Давж заалдах шатны шүүх 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх явцад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх сидиг хэргийн хамт давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүй байх тул дээрх сидиг эд мөрийн баримтын бүрэн бүтэн байдлыг хангасан хэлбэрээр ирүүлэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт даалгаж, тус 11 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 09:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ.
ЭХ ОРНООСОО УРВАСАН ХЭРГЭЭР ХОЁР ИРГЭНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж нарын хоёр хүнийг саатуулсан гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлсэн.
Хэргийг тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн гуравдугаар сард /2024.03.29/ Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын нэг иргэн болон эх орноосоо урвасан гэх иргэдийг баривчилж, саатуулсан талаар мэдээлсэн. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тухайн үед Монгол Улсын иргэн З.Санждорж, Д.Бямбажав нарыг баривчилж, саатуулсан гэж мэдээлж байв. Энэ хэргийг хэрхэн шийдвэрлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм.
GinaThompson 2024-09-02 109.248.138.149
Харуулах боломжгүй.
RachelTorres 2024-09-02 46.8.222.111
Харуулах боломжгүй.
KristinShah 2024-09-02 45.11.21.102
Харуулах боломжгүй.
DominiqueCampbell 2024-09-02 45.11.21.102
Харуулах боломжгүй.
StephanieRichardson 2024-09-02 46.8.106.95
Харуулах боломжгүй.
AllisonDudley 2024-09-02 109.248.129.227
Харуулах боломжгүй.
LisaAntishin 2024-09-02 46.8.56.215
Харуулах боломжгүй.
AshleyPerry 2024-09-02 5.183.130.116
Харуулах боломжгүй.
RebeccaWilson 2024-09-02 46.8.110.251
Харуулах боломжгүй.
JamieOrtega 2024-09-02 109.248.142.83
Харуулах боломжгүй.
SusieJohnson 2024-09-02 109.248.54.35
Харуулах боломжгүй.
JenniferAnderson 2024-09-02 109.248.48.244
Харуулах боломжгүй.
LaurenBishop 2024-09-02 45.86.0.72
Харуулах боломжгүй.
JenniferKaiser 2024-09-02 46.8.11.56
Харуулах боломжгүй.
JulieAdams 2024-09-02 109.248.138.233
Харуулах боломжгүй.
KrisKellner 2024-09-02 188.130.136.178
Харуулах боломжгүй.
LauraJohnson 2024-09-02 109.248.48.126
Харуулах боломжгүй.
SandraMasters 2024-09-02 185.181.245.27
Харуулах боломжгүй.
MichelleRueschhoff 2024-09-02 46.8.14.149
Харуулах боломжгүй.
MelissaVillarreal 2024-09-02 109.248.15.234
Харуулах боломжгүй.
AngelaDunn 2024-09-02 109.248.205.198
Харуулах боломжгүй.
JenniferThompson 2024-09-02 46.8.22.68
Харуулах боломжгүй.
PatriciaRamirez 2024-09-02 45.87.252.72
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-02 122.201.23.219
Нүүрсний хулгайчид яасан бэ? Сонсголоор ил болсон Тавантолгойн нэг толгой болох Бор тээгийн уурхайн хулгай яасан бэ? Наад ногоон автобусны хэрэг чинь нүүрсчид хулгайгаа дарах гэж гаргаж ирсэн сэдэв. Хулхи Тэнүүн огоо компани учруулсан хохирлоо барагдуулчихсан. Дээр нь 55 цахилгаан, 50 дунд оврын автобус нь явж байна, үлдсэн мөнгөөр нь Нямбаа 600 автобус авчихсан. Бас одоо явж байна.
Нэргүй 2024-09-02 66.181.180.109
С БАТБОЛДЫН АМЕРИКТ ЗУВЧУУЛСАН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН АСУУДЛЫГ ЯАХ ГЭЖ БАЙГАА ВЭ ЭНЭ ШУДАРГА ЯВДАЛ УУ ААН
Юу болохов дээ 2024-09-02 66.181.177.172
Дуулиант хэргүүд юу болов гэнэ үү. Өөр оронд амьдарч байгаад ирсэн хүн шиг юм асуух юм. Юу болохов дээ, ингэж байгаад замхардаг шүү дээ. Манай шүүхийнхний шалгарсан арга. Үүнийг мэдэхгүй хүн Монголд байхгүй л баймаар.
Гэрэл 2024-09-02 122.201.31.87
Авилага шүүдээ
Хуулийнхан үгээ хэлээрэй. 2024-09-02 103.212.118.198
Нүүрсний хамгийн гол том хулгайч УИХ удирдаад сууж байна??? АТГ юу бодож байна? Прокурор юу бодож байна???
зочин 2024-09-02 66.181.161.190
TTГ-ын 4 ажилтан з****г хэрэглэн ОХУ-ын иргэний 50 000$ дээрэмдээд баригдсан хэрэг юу болж дууссан бэ.? Тэр 4 ямар ямар ял авсийн?
Уншигч 2024-09-02 202.9.46.238
Нүүрсний хулгай яасан бэ?