Намрын сэрүү орж, удахгүй өвөлтэй золгох нь бид. Үүнтэй зэрэгцээд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа ч эхэллээ. Энэ үеэр эцэг эхчүүдэд тулгамддаг асуудлын нэг нь томуу, томуу төст өвчлөл байдаг. Ялангуяа анх удаа сургууль, цэцэрлэгт явж буй хүүхдүүд хичээлийн эхний өдрөөс л нусгайрч ханиад хүрч эхэлдэг.
Тэгвэл сүүлийн жилүүдэд томуугаас урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдүүдэд томуугийн вакцин үнэ төлбөргүй хийдэг болсон билээ. Ингэхдээ эцэг, эхийн зөвшөөрлөөр хийдэг. Зарим эцэг эхчүүдийн хувьд томуугийн вакцин хийлгэхээс татгалздаг. Вакцин хийлгэх нь ямар үр дүнтэй, ханиаднаас хэрхэн урьдчилан сэргийлэх, хүрсэн тохиолдолд яаж хүндрүүлэхгүй байх талаар Хүүхдийн эмч Б.Мөнгөнчөдөрөөс тодрууллаа.
-Томуугийн вакцин хийлгэх нь хэр үр дүнтэй вэ. Хүүхэд болгон зайлшгүй хийлгэх шаардлагатай юу?
-Томуу бол вирусээр үүсгэгддэг халдварт өвчин. Тиймд томуугийн халдвараар бүх насныхан өвчилдөг. Тэр дундаа бага насны хүүхдүүд уг өвчнөөр илүү хүндэрдэг. Тиймээс томуугийн вакцин зайлшгүй хийлгэх шаардлагатай гэж зөвлөнө. Томуугийн вакцин хийлгэж байж томуу, томуу төст өвчлөлөөс 90 орчим хувь сэргийлж чадна. Мөн хүндрүүлэхгүй байх боломжтой. Вакцин, Шинжлэх ухааны хувьд дээд түвшинд хөгжсөн 100 мянган тохиолдолд нэг аюултай тохиолдол илрэхэд тухайн вакциныг дэлхий даяар татаж авдаг болсон тул эцэг эхчүүд вакцины тал дээр айхгүй байж болно.
Монгол Улсад тарьж буй томуугийн вакциныг Өмнөд Солонгос улсаас оруулж ирж байгаа. Уг вакциныг дэлхий даяар мэддэг болсон, Монголоос гадна олон улсад энэ вакциныг авч тарьж байгаа.
Хүндрэл өгөх нь хамгийн бага тухайлбал, өндөгний харшилтай болон өөр ямар нэг харшилтай хүүхдэд тарьж болдгоороо давуу талтай. Хувийн том эмнэлгүүдэд 60-90 мянган төгрөгөөр тухайн вакциныг хийдэг. Гэтэл улсаас хүүхэд бүрд томуугийн вакциныг үнэ төлбөргүй хийж өгч байна. Томуугийн вакцинд хамрагдсан хүүхэд тухайн жилдээ томуугаар өвчлөх, өвчилсөн ч хүндрэх нь, вакцин хийлгээгүй хүүхдээс бага байдаг. Хүүхдээ дархлаажуулалтад хамруулснаар мөнгө санхүү болоод цаг заваа хэмнэх боломжтой. Өнгөрсөн жилүүдэд томуугийн вакциныг арав, арваннэгдүгээр саруудад хийдэг байсан бол энэ жил томуу дэгдэхээс өмнө буюу найм, есдүгээр сард хийж байгаа нь давуу талтай. Учир нь аравдугаар сар гэхэд томуугийн өвчлөл дэгдчихсэн байдаг. Тиймээс өвчлөл дэгдэхээс өмнө хийснээр томуу дэгдэж эхлэх үед хэдийн дархлаа тогтчихсон байна гэсэн үг.
-Улирал солигдож хүйтэрч байгаа энэ үед хүүхдүүд томуугаар илүү өвчилдөг. Үүнээс өөр ямар аргаар хэрхэн сэргийлэх боломжтой вэ?
-Ханиад, томуу нь даарснаас болж эсвэл бидний ярьдгаар халуун хүйтэн харшихаар тусдаг зүйл огт биш. Харин нэгэнт ханиад хүрсэн үед хүүхдийг дааруулбал дархлаа унаж, ханиад, томуу хүндэрдэг. Дээр хэлсэнчлэн ханиад, томуу нь вирусээр халдаж, амьсгалын замаар халдварладаг өвчин.
Тухайн томуу үүсгэгч вирус нь хүйтэнд амьдрах чадвар өндөр. Тиймээс агааржуулалт маш чухал.
Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгээс нь авахдаа, багш нь цонхоо онгойлгосон байсан, үүнээс болж манай хүүхэд даараад ханиад хүрчихлээ гэдэг. Чухамдаа багшийн зөв. Тухайн ангийн агаарыг сэлгэж ангид тархсан халдварыг гадагшлуулж байх ёстой. Өөрөөр уг вирусийн шалтгаант өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүх, гараа ариутгах, чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж байх шаардлагатай. Анхлан цэцэрлэгт явж буй хүүхдүүдийг дөнгөж ханиадны шинж тэмдэг эхлэнгүүт зарим ээжүүд явуулаад байх нь зөв гэдэг бол, зарим нь шинж тэмдэг намжтал явуулахгүй байх ёстой гэдэг нь аль нь зөв юм бэ? Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас, хүүхэд жилдээ 6-8 удаа ханиад хүрэхийг хэвийн гэж үздэг. Томуу маш олон төрлийг өөр, өөр вирусээр үүсдэг. Тиймээс, угаас эхний жилд хүүхэд ханиад, томуу байнга хүрнэ. Тэгэхээр бага дээр нь үзүүлж, хүндрүүлэхгүй байх нь зөв. Эцэг, эхчүүд хоёулаа ажилтай үед ханиад тусах бүрд ажлаасаа чөлөө аваад гэртээ харах боломжгүй учир, ханиадны шинж тэмдэг бүрэн намжтал ойр ойрхон буюу 2-3 хоногийн давтамжтай өөрт ойр байрлах өрхийн эрүүл мэндийн төвдөө үзүүлж тохирох эм, эмчилгээг хийлгэх нь зүйтэй. Хоёр настайд цэцэрлэгт явуулаагүй хүүхэд, гурван нас хүрээд явснаар ханиад томуу бага хүрнэ гэж байхгүй. Мөн хоол, хүнсээр дархлааг дэмжих нь зөв.
Чихэрлэг, амттай зүйл их иддэг хүүхдүүд томуугаар илүү их өвчилдөг. Одоогоос 10-20-н жилийн өмнөх ханиад томуу үүсгэдэг байсан вирус, орчин үед өөрчлөгдөж амьдрах чадвар нь илүү сайжирсан. Жишээлбэл, риновирус гэхэд л 117 төрөл байдаг. Энэ мэтээр вирус болгоны шинж чанар, дэгдэх хугацаа өөр, өөр байдаг. Тухайлбал, одоо урьдчилан сэргийлэх вакцин хийж байгаа А хүрээний хоёр төрлийн вирус, В хүрээний хоёр төрлийн вирусийн дэгдэлт нь нэг, хоёр, гуравдугаар сард хамгийн их дэгддэг.
-Хүүхэд ханиад тусаад эмчид үзүүлэхэд, бичиж өгсөн эмдээ дарагдахгүй байх тохиолдол байдаг. Энэ нь тухайн вируст эм нь таарахгүй байна гэсэн үг үү?
-Энэ вируст энэ эм тохирно гэсэн ойлголт байхгүй. Тиймээс эмчийн бичиж өгсөн эмд гурав хоноод дарагдахгүй байвал эмчдээ үзүүлээд эмээ солино. Томуугаас урьдчилан сэргийлэх өвөрмөц болон өвөрмөц бус урьдчилан сэргийлэлт гэж байдаг.
Өвөрмөц сэргийлэлт нь гэдэг нь вакцин байдаг.
Мөн томуугийн дэгдэлт ихэссэн үеэр аль болох олон хөлийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх хэрэгтэй. Дээрээс нь Д витамин, цайр зэргийг хэрэглэх нь зөв. Мөн хамрыг угааж байх шаардлагатай ингэснээр ханиад хүндрэхгүй байх давуу талтай.
-Д витамин, цайрыг хэрхэн хэрэглэх вэ. Д витаминыг өвлийн улиралд уулгаад, зундаа больчихдог энэ нь зөв үү?
-Одоогоос арваад жилийн өмнөөс Д витамин уухыг зуны улиралд зогсоодог байсныг болиулсан.
Д витаминыг 0-6 сартай хүүхдэд 500, зургаан сараас 12 нас хүртэл 1000, 12-оос дээш насанд 2000 гэсэн тунгаар ууна.
Д витаминыг бидний бие боловсруулдаггүй, нөхөх өөр зүйл байхгүй учир насанд хүрсэн хүн болон хүүхэд жилийн дөрвөн улиралд тасралтгүй тогтмол ууна. Аль ч цагт ууж болно. Д витамин дутагдсанаар ясны маш олон өөрчлөлт гардаг, дархлаа сулардаг. Харин цайрыг ханиад томуу туссан үед уулгана.
GinaThompson 2024-09-02 109.248.138.149
Харуулах боломжгүй.
RachelTorres 2024-09-02 46.8.222.111
Харуулах боломжгүй.
KristinShah 2024-09-02 45.11.21.102
Харуулах боломжгүй.
DominiqueCampbell 2024-09-02 45.11.21.102
Харуулах боломжгүй.
StephanieRichardson 2024-09-02 46.8.106.95
Харуулах боломжгүй.
CarolineThornton 2024-09-02 46.8.110.82
Харуулах боломжгүй.
LisaAntishin 2024-09-02 46.8.56.215
Харуулах боломжгүй.
AshleyPerry 2024-09-02 5.183.130.116
Харуулах боломжгүй.
RebeccaWilson 2024-09-02 46.8.110.251
Харуулах боломжгүй.
JamieOrtega 2024-09-02 109.248.142.83
Харуулах боломжгүй.
SusieJohnson 2024-09-02 109.248.54.35
Харуулах боломжгүй.
JenniferAnderson 2024-09-02 109.248.48.244
Харуулах боломжгүй.
LaurenBishop 2024-09-02 45.86.0.72
Харуулах боломжгүй.
JenniferKaiser 2024-09-02 46.8.11.56
Харуулах боломжгүй.
JulieAdams 2024-09-02 109.248.138.233
Харуулах боломжгүй.
KrisKellner 2024-09-02 188.130.136.178
Харуулах боломжгүй.
LauraJohnson 2024-09-02 109.248.48.126
Харуулах боломжгүй.
MaylinWilliams 2024-09-02 95.182.124.23
Харуулах боломжгүй.
SandraMasters 2024-09-02 185.181.245.27
Харуулах боломжгүй.
MichelleRueschhoff 2024-09-02 46.8.14.149
Харуулах боломжгүй.
MelissaVillarreal 2024-09-02 109.248.15.234
Харуулах боломжгүй.
TaraHoward 2024-09-02 109.248.142.2
Харуулах боломжгүй.
AngelaDunn 2024-09-02 109.248.205.198
Харуулах боломжгүй.
JenniferThompson 2024-09-02 46.8.22.68
Харуулах боломжгүй.
StephanieWashington 2024-09-02 188.130.137.112
Харуулах боломжгүй.