Үрэлгэн АНУ

АНУ тэргүүтэй цөөн хэдэн баян орнууд олон тэрбум ам.долларыг баталгаагүй уур амьсгалын өөрчлөлтийн технологит зарцуулж буй нь чулуужсан түлшнээс шилжих шилжилтийг улам удаашруулах эрсдэлтэй гэж шинэ дүн шинжилгээ харуулжээ. Газрын тосны өөрчлөлтийн олон улсын (OCI) шинэ тайланд дурдсанаар эдгээр баян орнууд сүүлийн 40 жилийн хугацаанд нүүрстөрөгч болон чулуужсан устөрөгчийн технологид 30 тэрбум ам.доллар зарцуулсан.

Үүнээс АНУ хамгийн их мөнгийг зарцуулсан буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс 12 тэрбум ам.долларыг зарцуулжээ.

"Exxon" зэрэг чулуужсан түлшний магнат компаниудын хувьд өмнөх хугацаанд олж авсан хэдэн тэрбум ам.долларыг ирээдүйд хэд дахин нугалан авах хүсэлтэй байгаа нь гарцаагүй. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөл (IPCC)-ийн мэдээлснээр, нүүрстөрөгчийг багасах технологийн салбарууд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд маш бага хувь нэмрээ оруулдаг.

Ямар ч үр дүнгүй байсан ч татвар төлөгчдийн мөнгийг ашиглах зарим технологийг НҮБ-ын цаг уурын асуудлаарх жил бүрийн дээд хэмжээний уулзалтын үеэр баян орны удирдлагууд хэрэгжүүлэхийг шаарддаг аж.

Өмнөх онуудын нүүрстөрөгчийг хуримтлуулах, хадгалах төслүүд байнга бүтэлгүйтэж, дутуу гүйцэтгэлтэй байдаг нь Газрын тосны өөрчлөлтийн олон улсын (OCI) шинэ тайланг батална.

Одоо хэрэгжүүлээд буй нүүрстөрөгчийг хуримтлуулах, хадгалах (CCS) төслүүд дэлхийн дулаарлыг багасгахаас илүү хүлэмжийн хийн өсөлт, агаарын бохирдол зэрэг олон тооны байгаль орчинд хор хөнөөл учруулж болзошгүй асуудлыг үүсгээд байгаа юм. Учир нь "CCS" болон цэнхэр устөрөгчийн төслүүд нь чулуужсан түлшинд тулгуурладаг аж.

Нүүрстөрөгчийн болон чулуужсан устөрөгчийн олборлолтод зориулсан улсын нийт санхүүжилт

Корнелийн их сургуулийн экологи, байгаль орчны биологийн тэнхимийн профессор Роберт Ховарт хэлэхдээ "Нэгдсэн Улс болон бусад засгийн газрууд нүүрстөрөгчийн агууламжтай эдгээр их хэмжээний хөрөнгө оруулалтыг үр дүнтэй байгааг батлах, харуулах зүйлгүй. Тэд зүгээр л татвар төлөгчдийн мөнгөөр тоглож байна" гэжээ.

Түүний хувьд чулуужсан түлш дээр тулгуурласан технологиос илүү цоорхойтой нефтийн цооногийг бөглөх, барилга байгууламжийн эрчим хүчний хэмнэлт, тээврийн цахилгаанжуулалт, ногоон шилжилтийг хурдасгах, сэргээгдэх эрчим хүч зэрэг баталгаатай, эрсдэл багатай шийдэлд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах ёстой гэж санал болгож байна.

Зөвхөн "Guardian" сонинд нийтэлсэн "OCI" тайланд дурдсанаар АНУ, Канад улсууд газрын тосны нөөцийг олборлоход ашигладаг "CO2"-т дөрвөн тэрбум гаруй ам.доллар зарцуулсан байна. Гэсэн хэдий ч энэ мөнгө нь хангалттай гэж үзэхгүй байгаа тул нэмэлт хөрөнгө оруулалт босгохоор зэхэж байна. Үүнд Норвеги гар бие оролцон зургаан тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор болжээ.

Газрын тос олборлох АНУ-ын төлөвлөгөөнд чулуужсан түлш хамгийн их хэрэгтэй учир дэлхийн уур амьсгал, дулаарлыг улам нэмэгдүүлэх аюултай болоод байна.

"OCI"-ийн судалгааны захирал Лорне Стокман хэлэхдээ, "Засгийн газар татвар төлөгчдийн олон тэрбум долларыг амлалтаа биелүүлээгүй технологид зарцуулж байна. Энэ нь чулуужсан түлшний компаниудад бизнесээ үргэлжлүүлэх боломжийг олгож байна" гэв. Дэлхийн хамгийн том газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэгч АНУ-аас авах татаас нь энэ оны байдлаар 100 тэрбум ам.доллар давах магадлалтай байна гэж тэрбээр мөн хэлжээ.

Байдены засаг захиргаа уур амьсгал, дэд бүтцийн хууль тогтоомжоо ашиглаж, инфляцийн үнийг бууруулах нэрийдлээр "CCS" болон устөрөгчийн татварын хөнгөлөлтийг цөөн тооны чулуужсан түлшний компанид олгож байгаа юм байна.

2021 оноос хойших санхүүжилт өмнөх 13 жилийн санхүүжилттэй ойролцоо байна

АНУ, Канад, Норвеги зэрэг орнууд газрын тос олборлохын тулд хэдэн тэрбум ам.доллар зарцуулдаг атал арлын орнууд болон хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд зориулж ердөө 700 сая ам.доллар төсөвлөдөг байна. Дубай дахь "Cop28" буюу "United Nations Climate Change Conference"-ийн арга хэмжээний үеэр Нидерланд улс газрын тос, байгалийн хийн санхүүгийн дэмжлэгийг жилд дор хаяж 43 тэрбум ам.доллар гэж тооцож байсан нь олон нийтийн дарамт шахалтыг зогсоох гэж байв. Газрын тосны өөрчлөлтийн олон улсын (OCI) тайлан болон дэлхийн уур амьсгалын эсрэг бүлгүүдийн хувьд үр ашиггүй төсөл, технологиудад мөнгө зарахын оронд хурдан үр дэнгээ өгөх, шаардлагатай асуудлуудын эсрэг төсөл боловсруулах нь чулуужсан түлшний хэрэглээг хянахад хамгийн эхний алхам болно гэж үзэж байна.

Эх сурвалж: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

GinaThompson 2024-09-02 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

RachelTorres 2024-09-02 46.8.222.111

Харуулах боломжгүй.

Avatar

KristinShah 2024-09-02 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

DominiqueCampbell 2024-09-02 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieRichardson 2024-09-02 46.8.106.95

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonDudley 2024-09-02 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKelley 2024-09-02 46.8.22.4

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyPerry 2024-09-02 5.183.130.116

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaWilson 2024-09-02 46.8.110.251

Харуулах боломжгүй.

Avatar

JamieOrtega 2024-09-02 109.248.142.83

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethRees 2024-09-02 45.87.253.82

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferAnderson 2024-09-02 109.248.48.244

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenBishop 2024-09-02 45.86.0.72

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferKaiser 2024-09-02 46.8.11.56

Харуулах боломжгүй.

Avatar

JulieAdams 2024-09-02 109.248.138.233

Харуулах боломжгүй.

Avatar

LauraJohnson 2024-09-02 109.248.48.126

Харуулах боломжгүй.

Avatar

JanetSilva 2024-09-02 109.248.13.219

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenYoung 2024-09-02 188.130.186.44

Харуулах боломжгүй.

Avatar

MaylinWilliams 2024-09-02 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

SandraMasters 2024-09-02 185.181.245.27

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleRueschhoff 2024-09-02 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaVillarreal 2024-09-02 109.248.15.234

Харуулах боломжгүй.

Avatar

TaraHoward 2024-09-02 109.248.142.2

Харуулах боломжгүй.

Avatar

LauraSchulte 2024-09-02 46.8.222.245

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaDunn 2024-09-02 109.248.205.198

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferThompson 2024-09-02 46.8.22.68

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieWashington 2024-09-02 188.130.137.112

Харуулах боломжгүй.

Avatar

JulieFeeney 2024-09-02 188.130.210.43

Харуулах боломжгүй.

Avatar

JulieDavis 2024-09-02 46.8.213.36

Харуулах боломжгүй.

Avatar

Иргэн 2024-09-02 202.21.127.114

"Fossil fuel" гэдгийг чулуужсан биш малтмал түлш гэж орчуулбал илүү зөв болно до.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж