"Аль ч улсын төрийн тэргүүн халдашгүй дархан эрх эдэлнэ"

"Аль ч улсын төрийн тэргүүн халдашгүй дархан эрх эдэлнэ"

"Аль ч улсын төрийн тэргүүн халдашгүй дархан эрх эдэлнэ"

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байгаатай холбогдуулан  олон улс судлаач, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа.


-ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Халхын голын ялалтын 85 жилийн ойн хүрээнд Монголд айлчлах албан ёсны товоо зарласан. Цахим орчинд иргэд эсрэг тэсрэг байр суурийг илэрхийлж байна. Тиймээс олон улс судлаачийн хувьд та В.Путины айлчлалыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Бээжин хотноо өнгөрсөн 2023 оны аравдугаар сард зохион байгуулсан “Бүс ба зам” санаачилгын 10 жилийн ойд зориулсан гурав дахь удаагийн дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж,  ирэх жил Халхын голд хамтдаа ялалт байгуулсны 85 жилийн түүхэн ойг тэмдэглэх үеэр эрхэм хүндэт Владимир Владимирович Путин таныг Монголын сайхан оронд төрийн айлчлал хийхийг урьж байна хэмээн илэрхийлсэн.

Урилгыг Оросын удирдагч Владимир Путин талархан хүлээн авсан байдаг. Энэ хүрээнд төрийн айлчлалыг зохион байгуулах гэж байна.

Монгол Улс гадаад бодлогын тэргүүлэх зарчмыг удирдлага болгон 2003 оны зургадугаар сард Москвад сайн хөршийн уламжлалт түншлэл, 2006 оны арванхоёрдугаар сард  Стратегийн түншлэл байгуулах Москвагийн Тунхаглалд гарын үсэг зурав. Үүгээр Монгол Улс стратегийн түншлэлийн харилцааг анх удаа хойд хөрш ОХУ-тай тогтоосон.  2009 оны наймдугаар сард Халх голын ялалтын 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр  “Стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэх тухай Улаанбаатарын тунхаглалд гарын үсэг зурсан нь хоёр орны харилцааны түвшинг шат ахиулсан чухал ач холбогдолтой үйл явдал байв. Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойн үеэр 2014 оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр гарын үсэг зурсан “Иргэд харилцан визгүй зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр” амжилттай хэрэгжиж буйн илрэл нь хоёр улсын хил орчмын субьектүүдийн хоорондох худалдааны харилцааг идэвхжүүлж, иргэд хоорондын солилцоо, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдлоо өгч байна. Нөгөө талд Монголд импортоор орж ирж буй суудлын автомашины тоо ширхэг эрс өссөн нь түлш шатахууны импорт өсөхөд голлон нөлөөлж байгааг тэмдэглэх хэрэгтэй.

Халхын голын ялалтын түүх ялалтын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 2019 оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад мөн албан ёсоор айлчилж, энэ үеэр 21 зүйл бүхий Монгол-ОХУ-ын хооронд Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг хугацаагүй байгуулсан нь нэн чухал ач холбогдолтой үйл явдал болсон.

Гэрээг хугацаагүй байгуулсан нь хоёр улсын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны харилцан итгэлцлийн түвшинг харуулсан үйл явдал болсон гэж үзэж болно. Монгол Улсын гадаад бодлогын нэг чухал зарчим бол “Гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж, залгамж чанарыг хадгалах” тухай юм. Өөрөөр хэлбэл “шинэ түнштэй боллоо гээд хуучин андаа мартахгүй” гэсэн зарчим бөгөөд ОХУ манай хойд хөрш, олон арван жилийн сайн харилцаатай уламжлалт түнш. Өрнөдийн гүрнүүд Монгол Улсын газар зүйн байршлын онцлог хүчин зүйлийг ойлгон хүндэтгэж байгаагаа илэрхийлдэг.

Олон улс юу гэж харж байгаагаас илүүтэй Монгол Улсын үндэсний язгуур эрх ашиг гэдэг эрхэм зүйл бий. Монгол Улсын үндэсний язгуур эрх ашгийг хөндөөгүй хөрш болон их гүрнүүдийн сөргөлдөөнд оролцохгүй гэж Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан байдаг.

Социализм нуран унаж, хүйтэн дайн дууссаны дараа Монгол Улсын гадаад харилцаанд гарсан хамгийн том чанарын өөрчлөлт нь үндэсний язгуур эрхийг дээдэлсэн, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан гадаад бодлого явуулах боломжтой болсон явдал. Covid-19 цар тахлын үр дагаврыг даван туулсны дараа Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлт гарч, бүхэлдээ тэнцвэртэй гадаад бодлого, дипломат ажиллагаа явуулах болсныг иргэд, олон нийт маш сайн дэмжиж байна.

Орос улс 2022 оны хоёрдугаар сард Украинд бүрэн хэмжээний цэрэг дайны ажиллагааг эхлүүлсэн. Тэглээ гээд бид ОХУ-тай харилцаагаа хурцатгаж, тус улсаас түлш шатахуун, эрчим хүч импортоор авахаа зогсоох боломж байгаа юу гэсэн асуулт гарна.

Социалист систем дэх хүйтэн дайны үе буюу 1960-70-аад оны үед Зөвлөлт, Хятадын харилцаа ноцтой хурцадсан. Монгол Улс ЗХУ-ын талд баттай зогссон. Тийнхүү Монгол, Хятадын харилцаа томоохон сорилттой тулгарч, ноцтой хурцдаж, Зөвлөлтийн 100 мянган хүнтэй цэргийн анги Монгол Улсад байрлах болсныг бид мэднэ шүү дээ. ОХУ-ын Украинд түрэмгийлснээс шалтгаалан Монгол, Оросын харилцаа муудаагүй, Монгол, Украины харилцаа ч хурцдаагүй.

Монгол Улс ардчилсан улс, нээлттэй, чөлөөт хэвлэлтэй. Тиймээс иргэд байр сууриа чөлөөтэй илэрхийлж буй нь ардчилсан Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөө. Украин дахь Оросын түрэмгийллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээ, академик түвшинд буруушаан шүүмжилдэг. Энэ бол ардчиллын хэвийн үзэгдэл.

ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ БАРИВЧЛАХ БОЛОМЖ Ч ХУУЛИАРАА БАЙДАГГҮЙ

Олон улсын эрүүгийн шүүхээс ОХУ-ын удирдагчийг баривчлагдах шийдвэр гарснаас хойш В.Путин анх удаагаа ОУЭШ-ийн гишүүн орны нутагт төрийн айлчлал хийх гэж байна гэж гадаад хэвлэлүүд тэмдэглэж байна. Энэ талаар та ямар бодол, байр суурьтай байна вэ?

-Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын Дүрэм НҮБ-ын дипломатын бага хурлаар 1998 оны долдугаар сарын 17-нд батлагдаж, 2002 оны долдугаар сарын 1-нд хүчин төгөлдөр болсноор Нидерландын Хаага хотноо байнгын ажиллагаатай шүүх үйл ажиллагаагаа эхэлж, төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэргийг шүүх олон улсын эрх зүйн үндэс тавигдсан. Монгол Улс Ромын Дүрэмд 2000 оны арванхоёрдугаар сарын 29-нд нэгдэн орж, 2002 оны дөрөвдүгээр сарын 11-нд  соёрхон баталж, мөн оны долдугаар сарын 1-нд хүчин төгөлдөр болсноор хамтран ажиллах, түүнийг  заалтыг хэрэгжүүлэх эрхзүйн үндэс тавигдсан байдаг. В.Путин Халх голын дайны ялалтын 85 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монголд айлчлах урилга авсны дараахнаас дээрх асуудлаар гадаадын хэвлэлүүдэд бичигдэж эхэлсэн л дээ.

Владимир Путин бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван орны нэг ОХУ-ын төрийн тэргүүн. Гэхдээ аль ч улсын төрийн тэргүүн 1961 оны Дипломат харилцааны тухай Венийн конвенцын дагуу халдашгүй дархан эрх ямба эдэлнэ.

Аливаа улсын төрийн тэргүүн “дипломат төлөөлөгчийн нэгэн адил халдашгүй байна. Түүнийг ямар ч хэлбэрээр баривчлах буюу албадан саатуулж болохгүй. Хүлээн авагч улс дипломат төлөөлөгчийг зохих ёсоор хүндэтгэж, түүний бие, эрх чөлөө, нэр төрд аливаа ямарваа байдлаар халдахаас урьдчилан сэргийлэх бүхий л зохистой арга хэмжээ авна” гэж Дипломат харилцааны тухай Венийн конвенцид заасан байдаг. Тиймээс Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэр бүрэн эрх нь хэрэгжиж буй төрийн тэргүүнд үйлчлэх эрх зүйн боломжгүй. Энгийн жишээгээр тайлбарлавал гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүнийг баривчлах боломж хуулиараа байдаггүй. Халдашгүй, бүрэн эрх нь дуусгавар болсон, эсвэл түдгэлзүүлсэн тохиолдолд л шүүхийн шийдвэр хэрэгжих эрхзүйн боломж нь бүрддэг. Үүнтэй агаар нэг. Нөгөө талаар Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэр нь албадлагын гэхээс илүүтэй зөвлөмжийн шинжтэй гэж ойлгогддог.

Ер нь тэгээд “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ”-тэй, уламжлалт түнш хөрш орныхоо төрийн тэргүүнийг албан ёсоор урин залчхаад, ирэхээр нь баривчилна гэдэг нь дээд зэргийн ёс зүйгүй үйлдэл.

Ийм ёс зүйгүй үйлдлээс болж, дайн гарч байсныг дипломатын түүх маш тодорхой харуулдаг. Монголын дипломатын түүхэнд  Их эзэн богд Чингис хаан журмыг сахиж, найрамдлыг хадгалан орштугай хэмээж Сартуул иргэн буюу Хорезм руу худалдааны элч төлөөлөгчдийг илгээхэд тэднийг баривчлан хөнөөж ёсгүй аашилснаас шалтгаалж, дэлхийн түүх орвонгоороо өөрчлөгдсөн байдаг. Монголчууд эв найртай харилцаа тогтоохыг хүсэмжлэн “алтан аргамж” хэмээн ихэд чухалчлан дипломат элчийг довтолгож байсан нь зөөлөн хүчний бодлогын тод илрэл байсан. Дорно дахины уламжлал ёсоор элч гэдэг нь хүндэт дээд зочин учир итгэлийг хөсөрдүүлж, элчийг баривчлах, хороохыг хамгийн бузар үйл гэж үзэж үүнийг хэзээ ч өршөөдөггүй байсан. Элч нарыг хөнөөсөн хотуудыг монголчууд "догшин хот" гэж нэрлэж байсан гэдэг. Овгийн байгуулал, цэргийн ардчилал дээр суурилсан монгол заншил ёсоор хийсэн ялынхаа өр төлөөсийг хамтаараа эдлэх учиртай байсан гэж монголчуудын явуулсан цэрэг, дайны ажиллагааны нэг учир шалтгааныг Оросын нэрт эрдэмтэн Л.Н.Гумилёв тайлбарласан байдаг л даа.

-ОХУ-ын одоогийн байдлыг та олон улс судлаачийн хувьд ямар түвшинд байна гэж тодорхойлох вэ?

-Орос хамгийн өндөр худалдан авах чадавхтай, 600 тэрбум ам.доллараар хэмжигдэх Европын эрчим хүчний зах зээлээ эгнэгт алдсан болов уу. Бүр 2022 оны аравдугаар сард ХБНГУ-ын канцлер Олаф Шольц мэдэгдэхдээ, тус улс ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлтээс хамааралгүй болсноо зарласан. 2023 оны нэгдүгээр сарын сүүлчээр европын холбооны гадаад бодлого, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Жозеф Боррел европын холбоо ОХУ-ын эрчим хүчнээс бүрэн хамааралгүй болсон гэж мэдэгдэж байсан. Кремлийн эзэмшдэг хийн аварга магнат Газпром хувьцаат нийгэмлэг 2023 онд 629 тэрбум рубль буюу 6.9 тэрбум ам.долларын цэвэр алдагдал хүлээсэн нь 20 илүү жилийн хугацаанд буюу В.Путины засаглалын жилүүдийн анхны томоохон алдагдал болсон. Оросын байгалийн хий, газрын  тосыг Хятад, Энэтхэг хоёр дээд зэргийн хямд үнээр авч байна.

Украин энэ дайнд асар их хохирол амссан, бараг нэг их наяд ам. доллараар хэмжигдэж байгаа болов уу.

Орос Украинд цэрэг дайны ажиллагаа явуулсан үндсэн шалтгаанаа анхлан Зүүн Украин дахь орос иргэдийн аюулгүй байдлыг хангах, НАТО-гийн Дорно зүгт тэлэх үйл явцад анхааруулга өгч, зогсоох, Украиныг олон улсын эрхзүйн дагуу төвийг сахисан статустай болгох зорилготой байсан. Гэвч Оросын зэвсэгт хүчин 2024 оны долдугаар сарын албан бус мэдээллээр 550 мянган хүн хүчний хохирол амсч, НАТО-гийн шинэ гишүүн Финландтай 1340 хил км нутгаар шууд хиллэх болж, Өрнөдийн эдийн засгийн 13 багц хоригт орж, 2024 оны наймдугаар сарын 2-ны байдлаар 606.1 тэрбум ам. долларын гадаад валютын нөөцийн тэн хагас нь царцаагдаж, эхний ээлжинд түүний 3/1 хувийг Украины сэргээн босголт, зэвсэг техникийн тусламжид зарцуулах шийдвэрийг Еврокомисс, АНУ-ын конгресс гаргасан. Гадаадын хөрөнгө оруулалт бүхэлдээ Оросоос гарч, нийгэм, эдийн засгийн шинжтэй олон асуудал тунаж хуримтлагдаж ирснээс гадна аж үйлдвэрийн салбар нь асар хүчтэй цэрэгжиж байгаа. Эдийн засгийн өсөлт цэргийн аж үйлдвэрийн салбарт маш сайн байгаа бололтой. Хэт авианы дуунаас хурдан гэгдэж буй “Кинжал” пуужингийн өртөг 10 сая ам.доллар, “Циркон” пуужин 210 сая доллараар хэмжигдэж байгаа юм байна. Эдгээрийг нэг л харвахад дурдсан мөнгө шатаад дуусч байсан гэсэн үг л дээ. Хөдөө аж ахуйн салбарт ахиц дэвшил байгаа юм байна.

Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт хэвлэл хумигдаж байгааг гадаад шинжээчид тэмдэглэж байна. Иргэд нь олон улсын спорт, урлагийн тэмцээнд оролцох боломжгүй болсон.

Нөгөө талдаа худалдаа, эдийн засаг, санхүү, зээлийн хувьд Хятадаас ихээхэн хамааралтай болсоор байна. Эцсийн бүлэгт Оросын Украинд эхлүүлсэн цэрэг дайны ажиллагааны үр дүнд  ОХУ-ын үндэсний аюулгүй байдал баталгаажиж чадсан уу гэдэг асуулт хариултаа хүлээж байгаа болов уу.

В.ПУТИНЫ ЭНЭ УДААГИЙН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ “НАЙРСАГ ХАРИЛЦАА, ИЖ БҮРЭН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭ”-НД ГАРЫН ҮСЭГ ЗУРСНЫ 5, “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХНН-ИЙН 75 ЖИЛИЙН ОЙТОЙ ДАВХЦАЖ БАЙНА

-В.В.Путин нөхцөл байдлаас хамаарч төрийн айлчлалын тоогоо харьцангуй цөөлсөн. Гэхдээ Халх голын 85 жилийн ойг хүндэтгэн ирж байгаа нь агуулга, зорилгын хувьд өөр байж болох уу?

-В.Путины энэ удаагийн төрийн айлчлал нь Халх голын хамтын ялалтын 85 жилийн түүхэн ойгоос гадна “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ”-нд гарын үсэг зурсны таван жил, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 75 жилийн ойтой давхац байгаа явдал юм. Владимир Путины энэ удаагийн Монгол Улсад хийх төрийн айлчлал нь Украинд цэрэг дайны ажиллагаа эхэлснээс хойш зохион байгуулж байгаагаараа онцлог.

Оросын дотоодын зарим хэвлэлүүдэд Курск мужийн нэлээд хэсэг Украины хяналтад орсон байхад В.Путин санаа амар Чеченийн Бүгд найрамдах улс, Азарбайжанд айлчлал хийгээд явж байна гэсэн шүүмжлэлүүд гарч байна билээ.

ОХУ хэдхэн хоногийн өмнө Курскийн зарим хэсгийг хяналтдаа оруулсны хариуд Украинд дайн эхэлснээс хойшх 2.6 жилийн хамгийн том агаарын цохилт өглөө. Миний хувьд ардаа асар том асуудалтай байгаа ч Халх голын хамтын ялалтын 85 жилийн ойн арга хэмжээнд  В.Путин ихээхэн ач холбогдол өгч байна гэдэг үүднээс харж байна.

-Айлчлалын товлолт хугацаанд В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч болоод төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзана гэдгийг дурдсан. Тэгвэл энэ уулзалтуудаас гэрээ, хэлэлцээ хийгдэх төсөөлөл бий юу?

-Өнгөрсөн долдугаар сард Казакстаны Астана хотноо болсон ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын удирдагч В.Путинтай уулзах үеэр хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг ярилцсан. Энд онд багтаж Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээрт гарын үсэг зурж чадвал Монголын мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир болон олон нэрийн бүтээгдэхүүнд ногдох татвар буурах зарим нь тэглэгдэх учиртай. Эсрэгээрээ ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын бараа бүтээгдэхүүн Монголд татварын хөнгөлөлт эдэлнэ гэсэн үг. Оросод суралцах монгол оюутнуудын квот хамгийн том нь буюу 620 болж нэмэгдэхээр болсон.

Энэ онд Оросын талаас 10 сая тун шүлхийн вакцин, хонины салхин цэцгийн эсрэг эм арилжааны үндсэн дээр нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм билээ. ТЭЦ-3-ийн шинэчлэл, хос төмөр зам, эдийн засгийн зүүн, баруун коридор болон Эгийн голын УЦС-ын тухайд хамтрах зэрэг асуудал яригдах болов уу.

Айлчлалын тов гарч хугацаа бага байсан учраас санамж бичиг, гэрээ хэлэлцээрүүдийн бэлтгэл ажил хэр хангагдсан бол гэж бодож байна. Монголын нутгаар дамжуулан тавих байгалийн хийн хоолойн төсөл одоо  Монголоос шалтгаалахгүй болсон. Орос, Хятад хоёр үнийн асуудал дээрээ тохирох л үлдсэн болов уу.

-Хэрэв айлчлалын үеэр шатахуун болоод эрчим хүчтэй холбоотой гэрээ, хэлэлцээр хийгдвэл олон улс үүнийг юу гэж дүгнэх бол?

-Хоёр улс тусгаар тогтносон, бүрэн эрхт улсууд. Хоёр талт хамтын ажиллагааны аль ч асуудлаар хэнээс хамааралгүйгээр гэрээ хэлэлцээр байгуулах эрхтэй.  Нөгөө талд Монгол Улс, ОХУ-ын хооронд өрнөж байсан яриа хэлэлцээ, байгуулагдаж байсан бөгөөд байгуулагдаж буй ямарваа нэгэн гэрээ хэлэлцээрт гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн, түүний эсрэг чиглэсэн ямар ч үг өгүүлбэр, гэрээ хэлэлцээр байгуулж байгаагүй бөгөөд тийм эрх зүйн боломж ч байхгүй. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд хоёр хөрштэй харилцаагаа хөгжүүлэх асуудлыг ярих үед байнга Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хувь заяаг хөнддөг.

Монголчууд ардчилал, сайн засаглал, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт хэвлэл, зах зээлийн зарчмаас ухарсан тохиолдолд Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хувь заяа хамгийн том сорилттой тулгарна.

Монгол Улс Украинд түрэмгийлсэн Оросыг буруушаасан 2022-2023 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 6 удаагийн тогтоолын төсөлд “түдгэлзсэн” санал өгч байсан. Санал хураалтад оролцоод “түдгэлзсэн” санал өгч байгаа нь өөрөө идэвхтэй гадаад бодлогын илрэл болдог. Санал хураалтад хэсэг улс байнга оролцоогүй. Энэ бол ажлаа тасалсантай агаар нэг үйлдэл. “түдгэлзсэн” байр суурь бол “бие даасан байр суурь” баримталж байгааг харуулж буй хэрэг. Тухайн үед Монгол Улс санал хураалтад “түдгэлзсэн” санал өгч байсныг  “гуравдагч хөрш”-ийн бодлогоос ухарсан, Өрнөдийн эдийн засгийн хоригт орох боломжтой мэтээр аль нэг улс гүрний нэрийн өмнөөс монголчууд өөрсдөө тайлбар хийж байсан  нь үнэхээр зохисгүй үйлдэл байсан. “Гуравдагч хөрш”-ийн бодлого бол хоёр хөршийн эсрэг чиглэсэн бодлого биш. Энэ бодлого нь ардчилал, сайн засаглалыг цогцлоох, зах зээлийн тогтолцоог төгөлдөршүүлэх, үндэсний хөгжлийн ахиц дэвшлийг эрчимтэй урагшлуулах чиглэлд өрнө, дорнын өндөр хөгжилтэй ардчилсан улсуудтай бүх салбарт түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай л асуудал юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
25
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

108 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

RachelTorres 2024-09-02 46.8.222.111

Харуулах боломжгүй.

Avatar

KristinShah 2024-09-02 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

DominiqueCampbell 2024-09-02 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieRichardson 2024-09-02 46.8.106.95

Харуулах боломжгүй.

Avatar

ColleenPrice 2024-09-02 45.11.21.120

Харуулах боломжгүй.

Avatar

LisaAntishin 2024-09-02 46.8.56.215

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyPerry 2024-09-02 5.183.130.116

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaWilson 2024-09-02 46.8.110.251

Харуулах боломжгүй.

Avatar

JamieOrtega 2024-09-02 109.248.142.83

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferAnderson 2024-09-02 109.248.48.244

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenBishop 2024-09-02 45.86.0.72

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferKaiser 2024-09-02 46.8.11.56

Харуулах боломжгүй.

Avatar

JulieAdams 2024-09-02 109.248.138.233

Харуулах боломжгүй.

Avatar

LauraJohnson 2024-09-02 109.248.48.126

Харуулах боломжгүй.

Avatar

JanetSilva 2024-09-02 109.248.13.219

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenYoung 2024-09-02 188.130.186.44

Харуулах боломжгүй.

Avatar

SandraMasters 2024-09-02 185.181.245.27

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleRueschhoff 2024-09-02 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaVillarreal 2024-09-02 109.248.15.234

Харуулах боломжгүй.

Avatar

TaraHoward 2024-09-02 109.248.142.2

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaDunn 2024-09-02 109.248.205.198

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferThompson 2024-09-02 46.8.22.68

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-02 66.181.179.189

Эх орон гэхийг оросоор «отечество» гэдэг. Отец гэдэг үгнээс гаралтай. Тэгэхээр эх орон биш «эцэг орон» болж таарч байна.

Avatar

зочин 2024-09-02 122.201.23.28

Гадны улсад таалагдах эс таалагдахаас эмээж хүлцэнгүй суух уу? Монгол улс тусгаар улс хэнийг урьж хэнтэй харьцахаа хэнээр ч заалгахггүй, Францын ерөнхийлөгч, Беларусийн ерөнхийлөгч одоо Оросын ерөнхийлөгч яагаад болохгүй гэж..

Avatar

Уншигч 2024-09-02 178.63.254.41

хөөe, юм аа сайн унш, хууль байдаг гэж ярьж байна.( аль ч улсад дархан эрхтэй) Путин гээд байхын Израайлын дарангуйлагчдыг яагаад баримчлахгүй байгаа АНУ–чөлөөтэй яваад л ирсэн биз дээ.

Avatar

Нэргүй 2024-09-02 66.181.183.136

ЦАГ НЬ ГУЙЦСЭН ОЛОН УЛСЫН ШУУХЭЭР ДУУЖЛУУРТ ЯВАХ ГЭЖ БАЙГАА ЦУСТ а******н ПУТЛЕРИЙГ НЭГ ИХ ХУНДЛЭЭД УРИАД БАЙХ ХУН БИШ МОНГОЛД АВЧИРЧ БАРИВЧЛАХ ГЭЭГУЙ ЮМ БОЛ ЯМАР ЭЛИЙ БАЛАЙ ГЭРЭЭ ЭНЭ ТЭР ГЭЖ ОЛОН УЛСЫН ЭСРЭГ МОНГОЛОО ТУРХИРААД БАЙГАА ЮМ БЭ

Avatar

Нэргүй 2024-09-02 203.91.115.38

Худалдааны дайн хийж байгаа АНУ-Хятадын гаалийн татвар нь 15%, гэтэл найрсаг хөрш ОХУ-ын гаалийн татвар Монголоос бол 50%, Вьетнамаас бол 5%… Танд найрсаг хөрш харагдаж байна уу? Ийм байдлаар 34 жил болж байна. Энэ эдийн засгийн хориг арга хэмжээ биш гэж үү? Эргүү мулгуу УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ. " ш**** шалчгар зарчимгүй з**х*й Б.БАТЦЭЦЭГ ТААРСАН ТААР ШУУДАЙНУУД

Avatar

Нэргүй 2024-09-02 66.181.179.189

Монголыг Хятад заналхийлбэл хамгийн түрүүнд Орос хамгаална. Монголчууд угаасаа Орост элэгтэй ард түмэн. Дундаж монголчуудаас асууж болно.

Avatar

иргэн 2024-09-02 202.126.90.163

ТЭР ЦАГ ӨНГӨРСӨН, НЭРГҮЙ НАЙЗ АА, ТЭР ҮЕИЙН ОРОСУУД ҮГҮЙ БОЛСОН. ШИНЭ ОРОСУУД БИЙ БОЛСОН, ЦОО ШИНЭ ХАРИЛЦААНЫ ЭРИН ҮЕ ИРСЭН. ЯПОНЧУУДТАЙ БИД ХАЛХ ГОЛД БАЙЛДАЖ БАЙСАН, ӨНӨӨГИЙН ЯПОНЧУУД БИДНИЙ НАЙЗ БОЛЖ БИДЭНД ЯАЖ ТУСАЛЖ БАЙГАА БИЛ ЭЭ? ХЯТАДТАЙ 60-ААД ОНД ХАРИЛЦАА МУУ БАЙСАН, ОДОО БОЛ ХЯТАД МАНАЙ ХУДАЛДААНЫ ХАМГИЙН САЙН БӨГӨӨД ТОМ ТҮНШ БОЛСОН. ЦАГ ҮЕ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ.

Avatar

Нэргүй 2024-09-02 202.179.27.235

Читагаар дамжуулаад чимээгүйхэн шиг ирүүлсэн болоод явуулчихгүй дээ

Avatar

Нэргүй 2024-09-02 122.201.31.126

iim erguu uye unguruusun atsaas iim yarltslaga avch l bdag.

Avatar

Нэргүй 2024-09-02 66.181.180.121

Монголын хүн амын 70 хувь нь гэр хороололд амьдардаг, хэрэглээний барааныхаа 99 хувийг импортолдог, гадаад улсуудаас дандаа гуйлга гуйдаг, нэн ядуу улс байж бас дэлхийн буюу гадаад асуудалд хошуугаа дүрч буй нь инээд хүргэмээр.

Avatar

Зочин 2024-09-02 82.144.201.2

ОУЭШ-ын байгууллагаас Путинг баривчлах шийдвэр гаргасныг Монголын тал биелүүлээгүй тохиолдолд үр нөлөө нь яаж тусах бол манай орны хувьд, энэ талаар мэдмээр бн. Путин нь ОУЭШ-ын шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Монгол улс ямар "ЭВГҮЙ" байдалд орохыг сайн мэдэж бгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө ЗААВАЛ ЯАГААД ИРЭХ" гээд бгаа нь хардалт төрүүлж бндаа.

Avatar

Б 2024-09-02 202.179.15.226

Юм уншаад ойлгодоггүй юмуу

Avatar

Нэргүй 2024-09-02 66.181.190.116

ХООСОН ЦЭЭЖЭЭ ДЭЛДЭГСЭДЭЭ БАРИВЧЛААЧ, ТЭГЭЭД ХОНШООР ЧИНЬ НЬ БАЙВАЛ ОРОСТОЙ БАЙЛДААЧ. ДААНА Ч САНАА БАЙВЧ САЧИЙ ЧИНЬ ХҮРЭХГҮЙ Л ДЭЭ, ТЭГЭЭД АЦ ЧИНЬ БАЙВАЛ ХЯТАД БЕНЗИНЭЭР ХӨЛӨӨ ЗАЛГУУЛААЧ

Avatar

өөө 2024-09-02 122.201.23.44

насаараа оросын баас идсэн хөгшин нохой бн ккк

Avatar

Нэргүй 2024-09-02 66.181.190.116

Энэ этгээд өөрөө лав насаараа хятад баас иддэг байх л даа

Avatar

Нэргүй 2024-09-02 202.55.188.98

Өөрсдийгөө эхлээд төвхөнүүлж зас.Өт шиг олон болоогүй дээрээ бар арслангийнхаа омогыг дарж үр хойчоо бодож сурцгаа.Путин ирэх нь Хүрэлсүх урих нь дипломат ёс Монгол Оросын төрийн харилцааны асуудал.Та нар шиг нусан чавх нууд аман салаавчнуудад хамаа ч үгүй.

Avatar

Өвгөн 2024-09-02 66.181.160.35

Энэ ч Пүтингийн эцсийн гадаад аялал байх. Харина манай мулгуу Хүүк монголын ард түмэн, үр хойчид минь арилашгүй гай тарилаа даа. Бодлоггүй бодлогтны тарсан уршгийг ард түмэн амсах болждээ. Айлчлал сайхан болтугай… өөр юу ч гэхэвдээ.

Avatar

Нэргүй 2024-09-02 66.181.190.116

Монголчууд оросын тог цахилгаангүй, хятад бензинээр хэр хол сажилахыг нь л харах үлдлээ дээ

Avatar

Нэргүй 2024-09-02 202.55.188.98

Өөрсдийгөө эхлээд төвхөнүүлж зас.Өт шиг олон болоогүй дээрээ бар арслангийнхаа омогыг дарж үр хойчоо бодож сурцгаа.Путин ирэх нь Хүрэлсүх урих нь дипломат ёс Монгол Оросын төрийн харилцааны асуудал.Та нар шиг нусан чавх нууд аман салаавчнуудад хамаа ч үгүй.

Avatar

иргэн 2024-09-02 66.181.189.180

Монгол улс Халдашгүй дархан Эрхийг буруугаар ашиглаад сурцан Төр засагтай Улс орон, Халдашгүй дархан Эрх гэдэг эрх ямбатнуудын Хуулиар хамгаалагдчихсан Төрийн өндөр алба хашиж байгаа Гэмт хэрэгтэнгүүд зөндөөн байна,

Avatar

Нэргүй 2024-09-02 202.55.188.98

tedniigee l baribchil

Avatar

Нэргүй 2024-09-02 202.126.90.184

За,,,,Бөгспутин ч яахавээ,,,,,,наашаа гэсэн бүхэнлүү бөгсөөхаялаад л гүйдэг болсон баагий,,,,аа харин,,,,манай ахлах дэслэгч бол,,,,,мал гэж хэлбэл,,мал “””намайг доромжиллоо””” хэмээн уурлан улангасмаар,,,,сүг юмшүүдээ,,,,яахав зүгээр,,,монголтөрийн тэргүүн нь юмдаа л гэж бодож хүндлэх юмдаа,,,,

Avatar

Нэргүй 2024-09-02 202.55.188.98

хохь нь чи ийм тэргүүнтэйдээ …гутарч гундаад арилаарай.

Avatar

nastan 2024-09-02 66.181.177.70

Монголчууд ардчилал, сайн засаглал, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт хэвлэл, зах зээлийн зарчмаас ухарсан тохиолдолд л Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хувь заяа хамгийн том сорилттой тулгарна.

Avatar

zxcv 2024-09-02 66.181.180.30

ene l***r buunii nohoi hazgar huur uhej dald orooroi

Avatar

Ийм пялдаг юмнууд 2024-09-02 66.181.177.172

Харахад залуу хүн шиг, тэгсэн атлаа ОРОС АХ гэдэг 60, 70,80 настан шиг. Ийм пялдаг юмнууд нөхөн төлжсөөр байгаа юм байна. Царай нь ч пялдаг, оюун ухаан ньч пялдаг. Орост нь аваачаад тавьчих юм сан, энэ Олонбаяр гэдэг нөхрийг

Avatar

Нэргүй 2024-09-02 103.168.34.104

Миний монголчууд минь . Бүгдээрээ хийрхэх өвчнөө дараад УИХ ын луйварчин хулгачдаа гадахд дотоодоос цуглуулж ард түмний хөрөнгиөө олж авөя.

Avatar

Нэргүй 2024-09-02 103.168.34.104

Элбэгдоржоо л барихыг шаардацгаая.

Avatar

Нэргүй 2024-09-02 202.131.225.242

Хүүк Путиныг урисан явдал нь маш тэнэг бодлогогүй тэнэг хэрэг байлаа. Монгол Улс ОУ ын хоригт орох нь тодорхой болсон. Мөн дээрээс нь ДЦС 3 ын засварын 1.3 тэрбум еврогоор оростой гэрээ байгуулна гэдэг шууд утгаараа дайныг санхүүжүүлснээс ялгаагүй хэрэг болно. Ингэвэл МУ ын валютын гүйлгээг хоригт оруулж магадгүй. Уг нь бол барууныхан ойлгоод хориг арга хэмжээ аваагүй өнөөг хүртэл яваад бид валютаар ОХУ с худалдан авалт хийж байсан. Гэхдээ одоо бол тун эвгүй байдалд орох нь дээ.

Avatar

Нэргүй 2024-09-02 202.55.188.98

барууныхан барууныхан гэж айж чичрэх дипломат бодлого хэрэггүй,бид төвийг сахисан идэвхитэй гадаад бодлогыг баримтлах нь чухал гэжийншд. ОУ-ын хоригыг тодорхойлдог нь ч чи биш.Хоригт орчихоод долларгүй болчихдог бол хойд солонгос хийдгээ хийгээд Америкийг чичрүүлээд л байж байна.жишээ.Ер нь хоригт орвол эерэгээрээ сайн оюутолгойн эргэлзээтэй гэрээг цуцалхаас авхуулаад….чи ч дэнэг байна даа.

Avatar

Нэргүй 2024-09-02 202.9.46.198

Путиныг барих тухай онолын хүрээнд ч ярих нь илүүц. Оростой байлдах гээд байгаа юм уу.

Avatar

Нэргүй 2024-09-02 139.5.216.157

Ene huuchin komunistaas uur yariltslaga hiichih hun oldohgui baigaa yam bh daa,ene hunees yuch garahgui yag l sots ued yardag yamnuudaa l yarij bn,mongol er ni hezee hugjih yam bol oo,sots. ueiin setgelgeeneesee mud salahgui bololtoi

Avatar

зочин 2024-09-02 124.158.106.22

уламбаяр маш зөв ярьсан байна. Путинг манайх баривчлах эрх байхгүй. мөн баривчлах ч боломжгүй. гаагийн шүүхийн шийдвэр нь олон улсын хууль дүрэм зонвенцийг зөрчиж гарсан учраас хүчингүй шийдвэр гэж үзэх ёстой.

Avatar

Зочин 2024-09-02 66.181.161.226

"Мөр хооронд унших" гэсэн ойлголт байдаг. Дээрх ярилцлагын агуулгаас "Мөр хооронд бичигдсэн" олон зүйлийг ойлгож болохоор байна. Сошиал орчинд бид бие биенээ сайлах, муулах, аливаа асуудлыг нээлттэй шүүмжлэх бол маш сайн зүйл. Энэ чинь бидний сонгосон замын гол мөн чанар нь юм шүү дээ.

Avatar

Зочин 2024-09-02 192.82.92.42

Айлчлалд амжилт хусье! Олон улсын тоймч байхгуй юу? Уламбаяр энд тэндээс тайлан авч тавихаа больмоор!!!

Avatar

Нэргүй 2024-09-02 66.181.166.110

Уламбаяр гэж хуншгүй хүн байгаа юм даа

Avatar

Зочин 2024-09-02 66.181.161.113

Хүн нэг юм ярихаар ярьсан зүйлийг нь шүүмжлэхгүй, хүнийг нь муулаад байдаг. Энэ бол тун ядруухан зан араншин юм даа. Ер нь олон суут хүмүүс, алдартнуудын намтар түүхийг нь судлаад үзэхээр хувь хүнийхээ хувьд өөдгүй, муу, хувийн амьдрал нь маш адармаатай хүмүүс олон байдаг. Эцсийн бүлэгт тэдгээр хүмүүсийн олон суут нээлтүүдийн үр ашгийг нь бүгдээрээ хүртээд явах нь чухал болохоос биш, тэдгээр хүмүүсийг шүүх нь онцын ач холбогдолгүй зүйл юм.

Avatar

Нэргүй 2024-09-02 103.71.101.207

ПУТИНЫГ БАРИХГҮЙ БОЛ ХҮРЭЛСҮХ ГАДААД ЯВЖ БАЙГААД БАРИГДАХ БОЛОВ УУ.

Avatar

hen barih be dee malaa 2024-09-02 202.55.191.130

cham shig erguu garuud l amerikiig delhiin tsagdaa geed bodood bn uu esvel evropiin oronuud odoo boltol kolonchiliin ezent gvrenvvd geed boddog yum uu daa> horvo delhii ogt oor bolson shuu. odoo amerikiig bol ihenh tom oronuud ogt toohgui bolson doo..

Avatar

Нэргүй 2024-09-02 66.181.160.118

Гадаадын хэвлэлд: Монголд хийх Путины айлчлалын цаад зорилго нь Монголыг Гүрж шиг өөрийн хяналтад оруулах явдал гэжээ?!! Мөн: Монголын одоогийн Ерөнхийлөгч нь хуучин коммунист намын гаралтай хүн учраас Путинд талтай ханддаг, шахалтыг нь эсэргүүцэх чадваргүй хүн гэжээ!! Монгол нь цахилгаан эрчим хүч, нефтиэр ОХУ-аас бүрэн хараат улс учраас Путин яаж ч шахалт дарамт үзүүлэх боломжтой! Ийнхүү Монгол Улс дайн хийж буй ОХУ-ын хавсарга болох аюулын ирмэгт ирээд байна гэсэн байна!!!

Avatar

Mongol bol tusgaar uls heniig urih erhtei shuu. 2024-09-02 202.55.191.130

Gvrjuud svvliin ved baruunii tranjender ijil hvistenii bodoliig ers esergvvtsej ted nariin soeliin vnet zvils geh gaj buruu zvilsiig hvleen zuvshuuruhgui bnaa. ted bas gvrjiig orosiin esereg tavij dain hiilgeh geed chadsangui de.. gvrjuud baruunaas ilvv orostoi hudaldaa hiij borjuum us darsaa vinogoo zarj orosoos neft binzen tos ulaan budaa avch jild 1 say oros juulchin irj bgaa bnaa, getel baruuntai hudldaa tiim ih bish tul iim bodolgo barij bnaa. gvrjuudiin

Avatar

Монгол хүү 2024-09-02 64.119.29.63

ЭНЭ ХҮН БҮХ КОНВЕНЦИ, ШИЙДВЭР, ХУУЛИЙГ ӨӨРИЙНХӨӨРӨӨ ТАЙЛБАРЛААД Л ЯВЧИХДАГ ХҮН ШИГ БАЙНА. … ГЭВЧ ШИЙДВЭРИЙГ ЗӨВЛӨМЖ ГЭЭД Л ХЭЛЧИХДЭГ ЮМ БАЙЖ, УИХ -ын ГИШҮҮНИЙГ ХҮН АЛЧИХСАН БАЙСАН Ч БАРИВЧИЛЖ БОЛОХГҮЙ ТҮҮНИЙГ УИХ-ЫН ГИШҮҮН БИШ БОЛОХООР НЬ БАРИВЧИЛНА Ч ГЭХ ШИГ ИНГЭЖ ДУРААРАА БҮГД ХУУЛИЙГ ӨӨРТӨӨ АШИГТАЙГААР ТАЙЛБАР ХИЙЖ БОЛОХ НЬ БАЙНА ШҮҮ ДЭЭ ГЭЖ БОДОГДООД ЯВЧЛАА ГЖ…. ЁСТОЙ ДУРААРАА НӨГӨӨ ЮУ ВЭ…ХЭ ХЭ

Avatar

Mongol bol tusgaar uls heniig urih erhtei shuu. 2024-09-02 202.55.191.130

Chi Mongolhvv bsh hujaa hurliiz hvv bainaa. harin ni ene hvn yg vnen tailvarlaj helsen shuu. hujaa hvvd bol taalagdahgui l bhaa.Harin yagaad amerikuud olon ulsiin shvvhiin gishvvn bolohgui baigaag ni heleed uguuch de. Ug ni delhiin tsagdaa bolson uls ch dee.Nuuu goy ardchilal hvnii erh chuluu gedeg oron orohgui bolohoor hudalaa ardchilal bnaa.

Avatar

Монгол хүү 2024-09-02 64.119.29.63

ЧАМ ШИГ НОХОЙН БААС, НАСАН ТУРШДАА х***а, ХУРЛИЙЗТАЙГАА ХУТГАЛДААД БААСАНДАА ЖИВЖ ҮХЭХ ТАВИЛАНТАЙ. ЧИ ОРСЫН ХОШНОГОО ХИЧНЭЭН САЙН ДОЛООГООД Ч ЦААДАХ ОРОС ЧИНЬ ЧАМАЙГ НОХОЙНООСОО ДОРД ҮЗНЭ ДЭЭ…

Avatar

Нэргүй 2024-09-02 146.70.246.120

УБ Төмөр Замд яагаад 1970 оны вагон явж байгаа вэ? Та Замын үүд, Дархан, Эрдэнэт орохоор вагонд сууж үзсэн л байлгүй. Учир нь 50%-ийг нь Оросууд эзэмшдэг юм. Таны бодлоор тэд хөрөнгө оруулалт хийсэн байна уу? Путин сүүлийн 24 жилд 5 дахь удаагаа ирж байна, түүх сөхөөд харахад өмнөх 4 удаагийн айлчлалаас Монгол улсад юу үлдэв? Юу ч үлдээгүй. Бүр ганц ширхэг вагоны шруп ч үлдээгүй юм шүү. Бид бүгдийг нь өөрсдийн мөнгөөрөө худалдаж авсан, Орос ганц ч хөрөнгө оруулалт хийгээгүй.

Avatar

Mongol bol tusgaar uls heniig urih erhtei shuu. 2024-09-02 202.55.191.130

chi odoo yugaa buraad bna. Mongoliin tumur zad hoer talasai hurungu oruulalt higeed voganaa solij shineer tolgoi avaad tumur zamaa beton dertei bolgood shinjileed ybj bgaa ch dee. Putin halh gol sumand 11 terbum evrogoor sumiig ni shinjilj ugsun sh dee . hudalaa edehgui baij orosiig haraadag ovchintoi hvn bainaa..

Avatar

Нэргүй 2024-09-02 64.119.29.63

11 тэрбум евро ч гэх шиг… тоо ч мэдэхгүй, юм ч уншиж мэдэхгүй мэдлэггүй, юмны утга ч ойлгохгүй ийм л манкурт боолууд л орсуудын хошного долоож долигноно доо!!!

Avatar

Нэргүй 2024-09-02 146.70.246.120

2019 онд Орос Владивосток манай нүүрсийг хямд үнээр гаргана гэж хулхидаад Монгол улсаар дамжих Оросын барааг үнэгүй шахам тээвэрлэх гэрээнд гарын үсэг зуруулж билээ. Манай тэнэг Женко баярлаад л гүйгээд байсан. 5000км цаана байгаа Владивостокоор биш 1700км-т байгаа Тианжинаар яагаад хувийн хэвшлүүд бараагаа татдагийг Ерөнхийлөгчийн зөвлөхүүд мэдээгүй байсан л даа. Монголыг хульхидаад Оросууд Хятад руу бараагаа үнэгүй зөөдөг болчихсон. Найрсаг хөрш хульхиддаг уу?

Avatar

Нэргүй 2024-09-02 192.82.65.88

Мэдэхгүй сэдвээрээ мэддэг юм шиг бичиж, хүмүүст буруу ойлголт төрүүлэх хэрэггүй. Транзит ачааг үнэгүй тээвэрлэдэггүй шүү. Бид зүгээр нэг талаасаа хятдуудад бөлдөгдүүлээд, хятдууд дуртай цагтаа Тянжин дээр ачаа зогсоодог болсон. Улс төрчид, УИХ гишүүд хятдуудын гарт аль хэдийн орсон. Тянжинд ачаа гацаж байгаа нь улс төрийн шалтгаантай гэж хятдууд өөрсдөө хэлээд байгаа. 3 дахь хөршүүд хэзээ ч энэ асуудлыг шийдэж өгөхгүй. Ардчилал хүний эрх, Америктайгаа сүйрч байна.

Avatar

Нэргүй 2024-09-02 146.70.246.120

Худалдааны дайн хийж байгаа АНУ-Хятадын гаалийн татвар нь 15%, гэтэл найрсаг хөрш ОХУ-ын гаалийн татвар Монголоос бол 50%, Вьетнамаас бол 5%… Танд найрсаг хөрш харагдаж байна уу? Ийм байдлаар 34 жил болж байна. Энэ эдийн засгийн хориг арга хэмжээ биш гэж үү?

Avatar

Нэргүй 2024-09-02 64.119.29.63

ЭНЭ ОРСУУД АРАЙ Л ДЭНДҮҮ БАЙДЛААР МОНГОЛЧУУДЫГ ИЛТ ДЭЭРЭЛХЭЖ ДОРОМЖИЛЖ ЯВЖ ИРЛЭЭ ДЭЭ…

Avatar

Нэргүй 2024-09-02 146.70.246.120

Одоо 3-р цахилгаан станцыг өргөтгөлийг 1,3 тэрбум евро буюу 5 их наяд төгрөгөөр хийхээр Оросууд ирж байна. Асар их мөнгө, манайхыг зүгээр л дээрэмдэж байна ш дээ. 100 МВт шинэ цахилгаан станц Казакстанд 136 сая ам.доллараар баригдаж байхад манайд өргөтгөл нь 10 дахин үнэтэй байж болох уу? Танд эрүүл сонсогдож байна уу? эсвэл Монгол улс дайны санхүүжүүлж буй мэт харагдаж байна уу? Ийм л учраас бид хоригт орж магадгүй байгаа юм.

Avatar

Нэргүй 2024-09-02 64.119.29.63

АРАЙ Ч ДЭЭ!!! ЭНЭ ҮНЭН БОЛ, ИЙМ БУЗАР ЛУЙВАРЫГ БИД МОНГОЛЧУУД ЗӨВШӨӨРӨХГҮЙ!!!

Avatar

Ter buzar luivar bol Erdene bvrengiin 90 megawwtiin stansiig 1 terbum dollaraar barij bgaa ni shuu. 2024-09-02 202.131.225.197

Getel mongoliin BODI grupp tuv aimagt Booroljuulaltiin 300 megawwtiin nvvrsenii stansiig 400 han say dollaraar barij baina. Ene jil 150 megawwt ni orj bgaa shuu. getel hyataduud 90 megawwtiin stansiig 1 terbumaar barij bna. Mongoliin UBS garaltai Odhvv metiin heden hvmvvs hyatduudtai dandaa usan stans barih geree hiij buun hahuuli avch ulsaa hohirooj bna. Taishir durgun metiin stansuud ni bvgd ashiggui ajilaj tataasaar amidarch bna.

Avatar

tegeed bvr evrogoor tootson gej tenegteh yum daa 2024-09-02 202.131.225.197

ingej hudalaa gvtgej yaj chadaj bna. iim geree baiguulaagui bgaa shuu.

Avatar

Нэргүй 2024-09-02 59.153.112.57

….хулмасууд монголыг нар харуулахгүй байх хонзонтой юм бишүү

Avatar

Нэргүй 2024-09-02 146.70.246.120

2009 онд Ерөнхий Сайд С.Баярын гараар Мардайн ордоос АНУ-ын Хан Ресурсыг хөөлгөж, ОХУ-ын Росс Атом хөрөнгө оруулалт хийн, атомын цахилгаан станц барьж өгнө гэж амлаж, гэрээ хэлэлцээр хийж билээ… Гэтэл Хан Ресурс Монголын Засгийн Газрыг олон улсын арбитрын шүүхэд өгч заргалдсан, тэд ялсан, 100 сая ам.доллар Монгол улс муриснаа хүлээн зөвшөөрч төлсөн юм. Гэтэл Оросууд нь харин биднийгээ муричихсан байж билээ. Хаана байна? тэдний амалсан Атомын цахилгаан станц? 15 жил өнгөрөв.

Avatar

Нэргүй 2024-09-02 146.70.246.120

Оросын өмнөх айлчлалуудыг хар даа, та бүхэнд найрсаг хөрш үнэртэж байна уу? Медведев – ирэхдээ хялалзаад л, Чингис хааны хөшөөний өмнө огт бөхийгөөгүй. Бөөн сенсаац болж, Монголчууд харааж байсан. Лавров – Жинсэн өмдтэйгээ онгоцноос бууж ирэн Монголчуудыг доромжилж байлаа. Азизов – Элчин сайд нь хүртэл Женког ерөнхийлөгч байх үед Монголын аль албан тушаалд хэнийг томилохоо шийддэг байв. Путин – Хэзээ ч хөрөнгө оруулалт хийж байгаагүй, төмөр замаар Оросын барааг үнэгүй шахуу тээвэрлэх гэрээ хийв.

Avatar

Нэргүй 2024-09-02 146.70.246.120

Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орон Өмнөд Африк хүртэл 2023 оны Путины айлчлалыг цуцалж байсан. Тэд ямархуу дарамт ирэхийг эрхбиш гадарлана. Путины айчлал 2 талаараа ялалт болно: 1-рт Барууны орнуудаар чаддаг юм бол намайг баривчлаач гэж даажигнаж байна. 2-рт Монгол улсыг дайныг нь эсэргүүцэж буй Дэлхийн 190 гаруй улс орны өмнө сул дорой харагдуулж, хэрхэн найдваргүй, гэрээ хэлэлцээртээ туйлбаргүй, Путиныг хараад л сүүлээ шарваж байгаа нохой шиг байгааг харуулж, хооронд нь муудалцуулна.

Avatar

Нэргүй 2024-09-02 146.70.246.120

Монгол дахь Оросын туршуулуудаар Хүрэлсүхийн гараар могой бариулж урилга илгээн, Путины улс төрийн тоглолтод Монгол улсыг оролцуулж байна даа. Дайнд бид дургүй байгаа, учир нь Оросын дараагийн бай нь Монгол улс. Хэзээ ч байлдахгүй, слав цустай ахан дүүс гэж байсан Украйн руу дайрч, алж хядаж чадаж байгаа юм чинь Азийн онигор нүдэт, Оросыг 240 жил дарласан гэж хардаг Монголчуудыг ядах юмгүй газрын хөрснөөс арчиж хаяна.

Avatar

Зочин 2024-09-02 139.5.217.130

Монголыг дарамталвал Ромын Конвенцаас гарах хэрэгтэй Бас татвар толдог гэж байгаа Хэд вэ ГХЯ ил тод мэдээлээрэй

Avatar

Нэргүй 2024-09-02 43.242.242.59

Их ойлгомжтой сайхан тайлбархийсэн байна. Монголчууд бид урьсан зочноо хэзээ ч хөөж гаргадаггүй. Урьд нь нэгэнт ярьж тохироод түүний дагуу ирж байгаа бол зочин шиг хүлээж аваад явуулах хэрэгтэй. тэгээд ч бид Оростой муудаад хэрэггүй

Avatar

Зочин 2024-09-02 139.5.217.130

уламбаяр багш дэлгэрэнгуй сайхан тайлбарлажээ Соцзмын уед Кремлиийг дагаж дуурайдаг байсан нь унэн Харин одоо Барууныхныг дагаж дуурайхыг тор засгаас иргэдээсээ шаарддаг нам ходолгоон зувь хумуус олширчээ Тийм учраас ундэсний язгуур эрх ашиг гэдэг ойлголтыг туух нийгмийн ухааны хичээлээр заах цогц толовлогоотэй болж дунд сурргуулийн ахлах анги их дээд сургуулиудад заадаг болмоор Ер нь ЭЕШ дд. Заавал огдог шалгалтанд монгол хэл математикаас гадна Монголын туухийн хичээлийг оруулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-09-02 66.181.176.43

Буриад Бат-Үүлийн захиалгаар ерөнхийлөгч Хүрэлсүхийн урилгаар ирж байгаа ОХУ-ын ерөнхийлөгчийг барууныхны улс төржсөн шүүхийн шийдвэрээ барина гэвэл Монголын байх байхгүйн асуудал шийдэгдэх байлгүй. Гаагын энэ шүүх баруунд таалагдахгүй улс орны удирдагч нарыг шүүх болохоос Афганд Америкийн цэргүүд энгийн хүмүүсийг хядсаны төлөө шүүх болоход АНУ шүүхийнг байхгүй болгоно гэж занаснаар больж байсан цэвэр хуурамч шүүх дээ

Avatar

Нэргүй 2024-09-02 66.181.161.190

Одоо Францтай хийсэн ураны гэрээ будаа болсоон..

Avatar

Нэргүй 2024-09-02 66.181.176.43

Франц өөрийн хэрэгцээний ураны 30 хувийг авдаг байсан Нигерээс экологид их хор хохирол учруулсан гэж 2022 онд хөөгдөж гараад бас Орост хориг тавьж уран авч чадахаа больж ураны нөөцгүй болж сандрахдаа манайх энэ тэр гэсэн ураны нөөцтэй буурай орнуудыг царайчлах болсон сайндаа ч биш

Avatar

Лхагва очир 2024-09-02 66.181.179.230

францтай хийх манай гэрээ хүссэн хүсээгүй орос хятад хоёрын байр сууриас хамаарна. энд бид яаж ч чадахгүй чадах ч боломжгүй. франц ч энэхоёрын аль нэгтэй тохирч наймаа таарахгүй бол бас яаж ч чадахгүй. газар зүйн байрлал ийм юм энэ хоёрын дээгүүр франц шиг африкаас цэрэг нь байсаар байхад хөөгдөөд гарчихдаг улс давж орж ирж чадахгүй.

Avatar

Ediin zasagiin talaar bol hudalaa yriad bna. Putin oros oroniig ulam hvcherheg bolgoj ugluu dee.. 2024-09-02 202.131.225.197

orosiin ediin zasag mash sain osoltoi bgaa. Orosd togtvorjuulaltiin sand ih mungu bainaa. Baruuniihan orosiin 300 terbumiin mungiig zogsooj haasan bolovch odoo orosiin valtiin nuuts butsaad 600 terbum bolood bainaa..Ediin zasag usuj delhiin hudaldaanii 5 oron bolood bna.orosiin neft hiin orolgo ogt buuraagui ee.Baruuniihan orosiin neft hiig avsaar bna. hiig bol tankeraar abad bgaa bol neftiig
enhtheg turkees damjuulij abdag shuu.

Avatar

Нэргүй 2024-09-02 45.14.71.8

Үнэхээр тийм их өсөлттэй байсан бол Ядарсан Монгол улсад 10 дахин өндөр үнээр цахилгаан станцын өргөтгөл барьж өгнө гэж хошгоруулан 1,3 тэрбум еврог нь дээрэмдэх үү? Монгол улсын төсвийн 15% шүү. Оросууд бүгд дээрэмчид болсон, Путин өмнө нь 4 удаа айлчиллаа, ямар асуудал шийдэв? Одоо хүртэл УБ Төмөр Замд 1970 оны вагон явж байна. Герман, АНУ-ын компаниуд төмөр зам бариад өгье гэсэн чинь Босоо Хөхүүдээр зогсоолгосон. АНУ-ын компани уран олборлоё гэсэн чинь 2009 онд С.Баяраар хөөлгөж гаргуулсан

Avatar

Иргэн 2024-09-02 202.21.127.168

Уламбаяраа чи бас нэг долоогч болжээ, Орсгор Баяр гэж нэг тэнэг байдаг, түүний өрөөсөн гутал болж.

Avatar

Нэргүй 2024-09-02 66.181.186.98

Гэхдээ тэр Медведевийг уулзалтыг санаж байгаа бол гаднах бхйдал хэлж байгаа үг нүүр царайных нь хувьсалаас манайханыг яааж дэрэлхэж үл тоомсорлож байсаныг хараад ой гутаж байсан даа

Avatar

Асуулт 2024-09-02 59.153.87.54

фашист а******н ч байсан гэж үү

Avatar

Нэргүй 2024-09-02 66.181.183.136

МАНАЙ ЕРОНХИЙЛОГЧ ТУУХЭН БОЛОМЖИЙГ АШИГЛААД ЦУСТ а******н ПУТИНЫГ БАРИВЧЛАЛВАЛ ТУУХЭНД НЭРЭЭ МОНХЖУУЛНЭ ДЭЭ БЭЛТГЭЛТЭЙ Л БАЙГАА БАЙХ

Avatar

Gfdd 2024-09-02 202.9.40.163

Umhii sanaatai manj hujaa

Avatar

Нэргүй 2024-09-02 59.153.86.156

Битгий тэнэг юм яриад бай Уламбаяр гэж нэг эргүү. Ромын конвенцэд нэгдэг орсон учраас дайны гэмт хэрэгтэнг саатуулах үүрэгтэй малаа.

Avatar

mal min chi bariad uguuch 2024-09-02 202.131.225.197

Cham shig maluud ingej tenegtej uguh yum daa. Eh oronoo bodohgui erguu yum yrij mal tsarailj baih yum daa..

Avatar

Нэргүй 2024-09-02 66.181.190.116

Баривчлаач хэн хориод байгаа юм бэ?

Avatar

Bgff 2024-09-02 202.9.40.163

Дорнодын голыг хуучин өөрийнхөн нэрээр нэрлэх хэрэгтэй манж хог шаарууд гол усанд халх гэж манж нэрээр нэрлсэн хогийн муу манж санаа манж хог шаарууд адгуус шүү.

Avatar

Нэргүй 2024-09-02 103.57.94.88

Улирал чинь ирчихсэн байнаа,,,,эмч эмнэлэгээ бараадаа,,,,,дебыль ээ,,,,

Avatar

Нэргүй 2024-09-02 45.14.71.9

Путиныг урьж бололгүй яахав. Гэхдээ яагаад одоо гэж? Монгол дахь өөрийн талын нөхдүүдээ хөдөлгөж, Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн улсын нутаг дэвсгэрт албаар айлчлан, Барууны орнуудыг өдөх гэсэн улс төрийн тоглолтод нь бид ашиглуулах шаардлага байсан юм уу? Том том профессор сэтэртэй ч жирэмсэн эхийн шээх газраас холдож үзээгүй, ямар нэг байдлаар гадаадын тагнуулын байгууллагын атганд орсон ийм нөхдүүд эх орноосоо урваж байна. Энэ бол урвалт, Монголыг улсыг хорлон үйл явдал юм.

Avatar

Мхаа 2024-09-02 202.9.40.163

Чи муу манж х***а юу хуцаа бгаа бэ монгол-с зайлаач

Avatar

Нэргүй 2024-09-02 103.57.94.88

Эмээ уу,,,,дебыль ээ,,,,

Avatar

Удган 2024-09-02 122.201.31.237

тэнэгт чи өөрөө

Avatar

Нэргүй 2024-09-02 103.57.94.88

За,,,,, чи,,,, бол ,,,,зүгээр цаашаа,,,,муу луйварчин,,,,чиний удган бөө гэж юу байхавдээ,,,,,

2 0
Avatar

Hdcvf 2024-09-02 202.9.40.163

Umhii manj Honts
Uls eh orniiho toloo dugarsn mongol huniig galzu soliotoi setgetsiin ymtai gj yria gargaj harluulj doromjilj gutaadag gol argatai hog shaaruudig medne shd

Avatar

Нэргүй 2024-09-02 202.126.89.129

иймэрхүү хогийн улсуудаас болж монгол орны хувь заяа буруугаар шийдэгдэх учиргүй.Путин алуурчнуу! – мэдээж а******н. манайх олон улсын байгууллагад нэгдсэн үү! – нэгдсэн. гар хөлийн үсгээ зурсан уу!- зурсан. Тэгэхээр олон юм болохоос өмнө энэ айлчлалыг болиулах хэрэгтэй….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж