I ангийнхан: Цэцэрлэгээ жаахан санах л байх

Хуучирсан мэдээ: 2024.09.01-нд нийтлэгдсэн

I ангийнхан: Цэцэрлэгээ жаахан санах л байх

I ангийнхан: Цэцэрлэгээ жаахан санах л байх

Хичээлийн шинэ жилийн нээлт энэ жил цомхон бөгөөд нам гүм болж байна. Сургуулиуд ихэвчлэн бага, дунд ангиудын хүрээнд хичээлийн шинэ жилийн нээлт хийж байгаа бөгөөд бид I, V. 23 дугаар сургуулиудын сурагчдаас сэтгэгдлийг нь сонирхлоо.

Нэгдүгээр ангид элсэн орохоор үсээ хоёр боож, дүрэмтээ өмсч, цэцэг барин зогсох сурагчид сургуулийн үүдэндээ догдлон зогсоно.

Өөрөөсөө ч том цэцэг барьсан сурагчид өнөөдөр ямар өдөр гэдгийг ихэнх нь мэдэхгүй байгаа аж. Тэднээс хичээл хийж эхлэх гэж байна сэтгэгдэл ямар байна гэхэд, одоохондоо гоё хичээл хийхээр цэцэрлэгээ жаахан санах л байх гэж хариулна.

Өнгө өнгийн баглаа, өөдөсхөн сурагчид, анги танхим, багштайгаа танилцах гээд сургуулийн амьдрал өрнүүн харагдана. Аав, ээжүүд нь нэгдүгээр ангид орж байгаа сурагчдаа сургуультайи нь танилцуулж, бараг өөрсдөө хичээлд суух мэт л догдолж байгаагаа мөн хэлж байлаа. Өнөөдөр бол хүн бүрийн хүсэн хүлээдэг есдүгээр сарын 1. Эрдмийн их далайд хөл тавьж байгаа нийт сурагчдадаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж