АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай харилцаа сайн байж найзлах нь сайн зүйл гэжээ. Мөн тэрбээр өрсөлдөгч Камала Харристай хэзээ ч сайхан харилцаатай байхгүй гэдгээ амласан байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болоход ердөө хоёр сарын хугацаа үлдээд буй. Хамгийн том сонгогсдын хэсэг болох Пенсильвани мужид болсон сонгуулийн сурталчилгааны үеэр ерөнхийлөгч асан Трамп дэд ерөнхийлөгчтэйгөө хамтран Ардчилсан намын эсрэг ширүүн тулаан өрнүүлж буй.
Тиймээс Трамп Хойд Солонгосын удирдагчтай харилцаа сайтай байдаг талаараа сайрхаж, иргэдийн сонирхлыг татах гэж хичээж байна.
"Би Хойд Солонгосын Ким Жон Унтай маш сайн ойлголцож байсан. Би Хойд Солонгосоос зүгээр гарч ирсэн анхны хүн гэдгийг олон нийт сайн санах хэрэгтэй" гэж Трамп ярьжээ. Тухайлбал, ерөнхийлөгч асан Хойд Солонгосын Панмунжом тосгонд хийсэн айлчлалынхаа тухай эргэн дурсаж, 2019 оны зургадугаар сард Цэргийн хилийн шугамыг хойд зүгт хэсэгхэн хугацаанд давсан талаараа ярьжээ.
Түүнчлэн "Бид Кимийн цөмийн хүч чадлыг харсан. Энэ үнэндээ маш ая холбогдолтой зүйл. Тиймээс эвлэрэх нь сайн зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. энэ тийм ч муу зүйл биш" гэж хэлсэн байна.
Эх сурвалж: YONHAP
3,576.03















































