Оросын алс дорнод дахь Камчаткийн хойгийн галт уулын ойролцоо 22 хүн тээвэрлэж явсан нисдэг тэрэг ор сураггүй алга болсон байна. "Ми-8т" нисдэг тэрэг Бямба гаригт алга болохоос өмнө 19 зорчигч, хөлгийн багын гурван гишүүний хамт нисч явсан гэж Камчаткийн хязгаарын захирагч Владимир Солодов видео мэдэгдэлдээ дурджээ. Тухайн нисдэг тэрэг нь Вачкажец галт уулын ойролцоох газраас хөдөлж, Николаевка тосгон руу нисч байсан байна.
Нисдэг тэрэг алга болсон өдөр Камчатка мужид үзэгдэх орчин муу, шиврээ бороо орж, манантай байсан тухай Оросын төрийн мэдээллийн ТАСС мэдээлэв. Тухайн үед "Ми-8т" нисдэг тэрэгний нисгэгчид хөлөгт ямар нэгэн гэмтэл, асуудал гарсан талаар мэдээлээгүй байжээ. Нисдэг тэрэг сураггүй болсны дараа эрлийн нисдэг тэрэг хамгийн сүүлд үзэгдсэн газрын дээгүүр хайгуул хийсэн байна. Мөн газар дээрх аврах багийнхан нисдэг тэрэгний нисч өнгөрөх байсан Быстрая голын хөндийгөөр хайлт хийжээ.
Орон нутгийн цагаар Бямба гаригийн орой Солодов хэлэхдээ, эрлийн баг нисдэг тэрэг болон зорчигчдыг харанхуй, цаг агаарын таагүй нөхцөлд үргэлжлүүлэн хайж байна. Камчаткийн Тээврийн мөрдөн байцаах хэлтэс замын хөдөлгөөний аюулгүй байдал, агаарын тээврийн үйл ажиллагаатай холбоотой дүрэм зөрчсөн байж болзошгүй хэргийг шалгаж байна гэж "Telegram"-д мэдээлэв.
Эх сурвалж: CNN
3,595.72






















































Холбоотой мэдээ