"Парис-2024" паралимпийн 17 дахь удаагийн наадамд амжилттай оролцсон таэквондогийн тамирчид эх орондоо 2024 оны есдүгээр сарын 6-нд газардана. Монголын тамирчдаас таэквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав алтан медаль хүртсэн бол Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ "Парис-2024" паралимпын наадмаас мөнгөн медаль хүртээд буй.
Тус наадам 2024 оны наймдугаар сарын 28-нд эхэлж, нээлтээ хийсэн бөгөөд нийт 4400 тамирчин спортын 22 төрөлд хүч үзэж, өрсөлдөж байгаа юм.
Энэ удаагийн паралимпд Монгол Улсын 12 тамирчин оролцсон.
Монголын шигшээ багийн тамирчид хуваарийн дагуу наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 8-ныг дуустал оролцоно. Тус наадамд Монгол Улсаас спортын зургаан төрөлд тамирчид хүчээ сорино. Тухайлбал,
- Пара хөнгөн атлетикийн “ F-40” ангиллын бөөрөнцөг түлхэлтэд Ц.Баттулга.
- Пара хөнгөн атлетик. “T-53” ангиллын 100 метрийн тэргэнцэртэй гүйлтэд П.Энхманлай.
- Пара жүдо бөхийн “J1” ангиллын +90 кг-ын жинд Д.Ганбат.
- Пара жүдо бөхийн “J1” ангиллын -90 кг-ын жинд. Т.Сувд-Эрдэнэ.
- Пара жүдо бөхийн “J1” ангиллын 70 кг-ын жинд. Л.Туруунаа.
- Пара жүдо бөхийн “J1” ангиллын 48 кг-ын жинд. Б.Баттөгс
- Пара пауэрлифтингийн “PO” ангилалд. Э.Содномпилжээ.
- Пара усанд сэлэлтийн “S6” ангиллын. 50 метрийн чөлөөт сэлэлтэд Х.Номуун
- Пара байт харвааны “ST” ангилалд. Д.Сэлэнгээ
- Пара байт харвааны “ST” ангилалд Б.Оюун-Эрдэнэ
- Пара таэквондогийн “К44” ангиллын 63 кг-ын жинд Г.Болор-Эрдэнэ.
- Пара таэквондогийн “К44” ангиллын 52 кг-ын жинд У.Сүрэнжав нар өрсөлдөж байгаа юм.
3,595.72














































