Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний улмаас залуучууд уушгины үжил болж хүндэрч ирэх, амь нас нь эрсдэлд орох тохиолдол нэмэгдэх болсон байна. Энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн Уушги, харшил судлалын төвийн уушги, харшлын их эмч Г.Анхболдоос тодрууллаа.
Тэрбээр "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ жил тутам нэмэгдэх болсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж анхааруулдаг. Энэ төрлийн эм бодис нь зөвхөн сэтгэцэд нөлөөлж донтолт үүсгээд зогсохгүй бие махбодид маш хор хөнөөлтэй. Сэтгэцэд нөлөөт эм бодисыг залуучууд дур мэдэн хэрэглэж, судсаар тарьсны улмаас цусны халдвар авч үжил үүсгэж байна.
Учир нь хүний биеийн арьсны гадаргуу, бохир орчинд MRSA буюу антибиотикт тэсвэртэй бүлгийн стафилококк ауреус бактерийн халдвар байдаг. Халдвар хамгааллын дэглэмгүй бохир орчинд өөрөө дур мэдэн судсаар сэтгэц нөлөөт эм бодис тарьж хэрэглэхэд цусанд халдвар орж улмаар хүнд хэлбэрийн цусны халдвар, үжил болдог. Уушгинд үжлийн хатгаа үүсэх нь маш аюултай. Уушгины энд тэнд голомтод хөндий үүсгэж, амьсгалын дутагдалд оруулах цаашлаад үхэлд хүргэх хүртэл эрсдэлтэй учраас анхаарал хандуулах шаардлагатай болоод байгаа юм.
Яг ийм байдлаар халдвар авч хүндэрсэн тохиолдол сүүлийн таван жилд манай тасагт олон ирэх болсон. Тэр дундаа залуу насны хүмүүс байгааг нь харамсалтай.
2020 онд АНУ-д хийсэн судалгаагаар мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсний улмаас 66 мянган хүн амьсгалын дутагдалд орж нас барсан гэдэг тоо бий. Мөн олон улсад хийсэн судалгаанаас харахад мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн, судсаар тарьсан хүмүүс энгийн хүмүүстэй харьцуулахад уушгины хүнд хэлбэрийн хатгаагаар өвдөх эрсдэл 10 дахин өндөр байдаг.
Сэтгэц нөлөөт эм бодис нь уушгийг маш хурдан хугацаанд гэмтээдэг. Цусанд халдвар орсон бол хүндрэл нь цаг минутаар нэмэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авалгүй оройтвол амь нас ч эрсдэх аюултай. Ингэж хүндэрсэн тохиолдлууд нас баралтаар дуусах нь их байдаг.
Сэтгэц нөлөөт эм бодисыг хэрэглэсэн арга замаас шалтгаалж хамгийн түрүүнд амьсгал, зүрх судасны төвийг дарангуйлдаг учраас амьсгалын дутагдалд орох, амьсгалын замаас цус алдах, архаг бронхит амьсгалын замын үрэвсэл, уушгины цочмог гэмтлүүд, эмфизем, зүрхний асуудал үүсгэдэг. Эмнэл зүйд ханиалгах, амьсгаадах, цэр гарах, цээжээр өвдөх, цаашлаад уушгинаас цус алдах, цустай ханиах шинж тэмдэг илэрнэ. Уушгинаас цус алдах нь маш аюултай бөгөөд тогтооход хүндрэлтэй. Богино хугацаанд амь нас эрсдүүлдэг. Тиймээс ийм анамнезтай залуу хүмүүсийг яаралтай ялган оношилж дотрын эмч, уушгины эмч, сэтгэцийн эмч хамтарсан үзлэг хийж, баг болж ажиллаж байж эмчилдэг. Хэдийгээр эмчилгээ авч, амь аврагдах боловч цаашид уушгинд сорвижилт үүсгэж, амьсгалах талбай багасах, архаг хүндрэл үүсгэдэг үлдэц урхаг ихтэй гэдгийг анхааруулах байна" гэсэн юм.
LisaAntishin 2024-08-31 46.8.56.215
Харуулах боломжгүй.
AshleyPerry 2024-08-31 5.183.130.116
Харуулах боломжгүй.
RebeccaWilson 2024-08-31 46.8.110.251
Харуулах боломжгүй.
JamieOrtega 2024-08-31 109.248.142.83
Харуулах боломжгүй.
SusieJohnson 2024-08-31 109.248.54.35
Харуулах боломжгүй.
AlainaBucio 2024-08-31 185.181.244.29
Харуулах боломжгүй.
JenniferAnderson 2024-08-31 109.248.48.244
Харуулах боломжгүй.
LaurenBishop 2024-08-31 45.86.0.72
Харуулах боломжгүй.
JenniferKaiser 2024-08-31 46.8.11.56
Харуулах боломжгүй.
JulieAdams 2024-08-31 109.248.138.233
Харуулах боломжгүй.
KrisKellner 2024-08-31 188.130.136.178
Харуулах боломжгүй.
LauraJohnson 2024-08-31 109.248.48.126
Харуулах боломжгүй.
JanetSilva 2024-08-31 109.248.13.219
Харуулах боломжгүй.
KendraGleason 2024-08-31 46.8.22.48
Харуулах боломжгүй.
SandraMasters 2024-08-31 185.181.245.27
Харуулах боломжгүй.
MichelleRueschhoff 2024-08-31 46.8.14.149
Харуулах боломжгүй.
MelissaVillarreal 2024-08-31 109.248.15.234
Харуулах боломжгүй.
AngelaDunn 2024-08-31 109.248.205.198
Харуулах боломжгүй.
JenniferThompson 2024-08-31 46.8.22.68
Харуулах боломжгүй.
JulieFeeney 2024-08-31 188.130.210.43
Харуулах боломжгүй.
ChristineHorsford 2024-08-31 46.8.11.77
Харуулах боломжгүй.
LaurelTriepke 2024-08-31 188.130.142.126
Харуулах боломжгүй.
LindseyMorrison 2024-08-31 188.130.137.168
Харуулах боломжгүй.
PatriciaAnderson 2024-08-31 185.181.246.16
Харуулах боломжгүй.
TammyGarner 2024-08-31 95.182.126.36
Харуулах боломжгүй.
MelissaHoffman 2024-08-31 188.130.143.67
Харуулах боломжгүй.
AmberLittle 2024-08-31 46.8.22.48
Харуулах боломжгүй.
MeganKlimek 2024-08-31 46.8.212.131
Харуулах боломжгүй.
CharlotteLarson 2024-08-31 95.182.124.23
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-31 192.82.92.153
Маш чухал шүү. Энэ талаас нь огт анхаарахгүй байсан. Анхаарч эхэлж байгаа нь маш сайн байна
.
Нэргүй 2024-08-31 103.168.34.31
Чи юугаа мэдэхэв дээ их мэдэгч
TammiFord 2024-08-31 46.8.222.143
Харуулах боломжгүй.
KimWhite 2024-08-31 46.8.56.92
Харуулах боломжгүй.
AndreaJones 2024-08-31 45.84.176.37
Харуулах боломжгүй.