Паралимп: Г.Болор-Эрдэнэ хоёрдугаар байрт эрэмбэлэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2024.08.31-нд нийтлэгдсэн

Паралимп: Г.Болор-Эрдэнэ хоёрдугаар байрт эрэмбэлэгдэж байна

Паралимп: Г.Болор-Эрдэнэ хоёрдугаар байрт эрэмбэлэгдэж байна

МУГТ Г.Болор-Эрдэнэ "Парис-2024" паралимпын наадмаас мөнгөн медаль хүртлээ.

“Парис-2024” паралимпын наадмын таеквондогийн төрлийн тэмцээн үргэлжилж байна. Паралимпын эхний өдөр алтан медаль хүртсэн Монголчууд бид дахин шинэ медальтнаа өлгийдөж авлаа. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 63 кгд хүч сорьсон дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г. Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртэж Монголчууд амралтын өглөөг баяртай эхлүүлж байна. Тэрбээр, Туркийн Базтеке Махмуттай тулалдаж үндсэн цагт 7:7 -оор тэнцэж алтан онооны цагт ялагдсан юм. Ингэснээр Туркийн тамирчин дэлхийд чансаагаар нэгт, манай тамирчин хоёрдугаар байрт эрэмбэлэгдээд байгаа юм.

Г.Болор-Эрдэнэ нь пара таэквондогийн дэлхийн 5, Ази тивийн 5 удаагийн аварга бөгөөд өнгөрсөн онд болсон "Ханжоу 2022" Азийн зуны спортын пара наадам түрүүлж, Азийн пара наадмаас алтан медаль хүртсэн анхны монгол таэквондоч болсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж