Хятад: Аз жаргалгүй байвал ажлаасаа чөлөө авч болно

Хятад: Аз жаргалгүй байвал ажлаасаа чөлөө авч болно

Хятад: Аз жаргалгүй байвал ажлаасаа чөлөө авч болно

Хятадын "Pang Dong Lai" жижглэн худалдааны компанийн захирал  Юу Донглай "Аз жаргалгүй чөлөө" гэх шинэ үзэл баримтлалыг нэвтрүүллээ. Энэ нь ажиллах үед аз жаргал, баяр баясал мэдрэхгүй эсвэл сэтгэл санаагаар унасан үед 10 хоногийн амралт авахыг хэлдэг аж. Юу Донглай хэлэхдээ "Хүн сэтгэлээр унаж, баяр баясалгүй мэдрэмжтэй байвал ажлын бүтээмж муудна. Тиймээс ажил олгогч нь ажилчдадаа сэтгэл санаагаа сайжруулах боломжийг олгож, чөлөө олгох хэрэгтэй. Хэрвээ чи өдөр бүр ажиллаад ямар нэгэн шалтгаанаар сэтгэл санаагаар унасан бол ажилдаа битгий ир. Өөртөө анхаарч, дуртай зүйлээ хий. Аз жаргалгүй чөлөөг удирдах албан тушаалтнууд үгүйсгэж, буруутгаж болохгүй. Хэрэв чөлөө олгохгүй бол байгууллагын ёс зүй, дүрмийг зөрчсөн гэж тооцогдох ёстой" гэжээ.

Хятадын цахим сүлжээ хэрэглэгчид Юу Донглайн санаачилсан "Аз жаргалгүй чөлөө"-г дэмжиж байна. "Weibo" хэрэглэгчдийн дунд түүний жижиглэнгийн бизнес эрхэлдэг компанид орох хүсэлтэй хүмүүс олширчээ. Хятадад 2021 онд хийсэн ажлын байрны сэтгэл түгшилтийн талаарх судалгаагаар нийт ажилчдын 65 гаруй хувь нь ажил дээрээ ядарч туйлдсан, аз жаргалгүй байдаг гэсэн дүгнэлт гарчээ. Юу Донглай "Ажилчдыг илүү цагаар ажиллуулах нь ёс зүйгүй бөгөөд өсөн дэвших бололцоог нь хорьж байна" гэжээ.

Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 21 минутын өмнө 139.5.217.246

Ухаантай удирдагч байна. Ийм компани бол алсдаа хөгжинө, ашиг ч их олно.

Avatar

AmberLittle 1 цагийн өмнө 46.8.22.48

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKlimek 4 цагийн өмнө 46.8.212.131

Харуулах боломжгүй.

Avatar

CharlotteLarson 9 цагийн өмнө 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

TammiFord 2024-08-30 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

EricaDelgado 2024-08-30 185.181.247.128

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHolmes 2024-08-30 46.8.23.87

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж