Оффис ажилчдыг кофенд гарахыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2024.08.30-нд нийтлэгдсэн

Оффис ажилчдыг кофенд гарахыг эсэргүүцэв

Оффис ажилчдыг кофенд гарахыг эсэргүүцэв

Австралийн "Mineral Resources" компанийн гүйцэтгэх захирал Крис Эллисон ажилчдаа кофе худалдаж авахаар оффисоос гарахыг эсэргүүцэж буйгаа мэдэгджээ. Тэрбээр Лхагва гаригт санхүүгийн тайлан танилцуулах үеэрээ ажилтнуудыг бүтэн өдрийн турш ажлын байран дээрээ байгаасай гэж хүсч буйгаа дамжуулсан байна.

"Би тэднийг оффисоос гаргахыг хүсэхгүй байна. Перт дэх төв оффист ресторан, сэтгэл зүйчид, биеийн тамирын заал гээд ажилтнуудыг оффисоос гарахгүй байх боломжийг хангасан бүх байгууламж бий. Бидэнд олон төрлийн давуу тал бий. Компани гэрээс ажиллахгүй гэсэн хатуу бодлого баримталдаг. Яагаад ийм бодлого баримталсан байж таарах вэ? Тэднийг өглөө ирээд бүтэн өдрийн турш ажлын байрандаа байгаасай гэсэндээ тэр шүү дээ. Би тэднийг барилгаас гаргамааргүй байна. Аяга кофе уух гээд гараад явчихмааргүй байна. Энэ нь ямар үнэтэй болохыг хэдэн жилийн өмнө бид тооцоолсон. Оффис дээрээ ажиллахын ач тустай салбарын бусад компани санал нэгдэх ёстой. Бид үүнийг төлж дийлэхгүй. Долоо хоногт гурван өдөр ажиллачихаад таван өдрийн цалин авдаг хүн байж таарахгүй" гэж Крис Эллисон хэлжээ.

Тус компани ажилчдын ая тухыг бодолцож, дэргэдээ 105 хүүхдийн багтаамжтай өдөр өнжүүлэх төв барьжээ. Энэ нь хүмүүсийн ажилдаа дуртай байх бас нэгэн шалтгаан болдог гэлээ.

Зайнаас ажиллах бодлогыг дэмждэггүй өөр компани ч бий. Тухайлбал, Лондонд төвтэй ухаалаг гар утас үйлдвэрлэгч "Nothing" компани өнгөрсөн долоо хоногт зайнаас ажиллах соёлыг бүрэн халснаа зарлажээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж