"Д.Сумъяабазар авлига хорооллын газрын зөвшөөрлийг сэргээсэн"

"Д.Сумъяабазар авлига хорооллын газрын зөвшөөрлийг сэргээсэн"

"Д.Сумъяабазар авлига хорооллын газрын зөвшөөрлийг сэргээсэн"

УИХ-ын гишүүн Г.Дамдинням өнөөдөр /2024.08.30/ авлига хороолол гэж нэрлэгдээд буй хууль бус барилгын талаар цуглуулсан мэдээллээ нийтэд мэдээллээ. 


Тэрбээр, Би сүүлийн хоёр жилийн хугацаанд шударга ёсны төлөө, Улаанбаатар хотын ард иргэдийн ажиллах, амьдрах таатай орчныг бүрдүүлэх, хотын утаа түгжрэлийн үндсэн шалтгаан болсон газрын наймаа, барилгын техникийн нөхцөлүүдтэй холбоотой асуудлын араас хөөцөлдсөн. Хууль бус үйлдлүүдийн тод жишээ бол усан парк баригдах нэрийдлээр орон сууцны хотхон болсон авлигал хороолол. Тус газар усан парк баригдах байсан ч өнөөдөр орон сууц баригдсан. Энэ барилга дээр Монгол Улсын Ерөнхий сайд, хотын дарга, УИХ-ын гишүүд, хууль хяналтын байгууллагууд бүгд очоод дийлэхгүй байгаа. Ийнхүү газрын наймааны гэрэлт хөшөө авлигын бахархалт хөшөө болсон авлига хорооллын асуудлыг анхаарч, би тасралтгүй тодруулга аваад явж байна.

Аливаа зүйл цаг хугацаатай. Энэ барилгын асуудлыг цэгцлэх, зогсоох цаг болсон. Монгол Улсад эзэн, хууль, шүүх, төр гэж байгаа бол энэ даварсан үйлдлийг цэглэх ёстой.

Энэ асуудал зогсох цаг болсон. УИХ-ын дарга энэ асуудлаар нээлттэй сонсгол хийе, ажлын хэсэг гаргая гэсэн мэдээллийг өнөөдөр олон нийтэд өглөө. Өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ барилүгын асуудлаар миний бие ярихаас гадна холбоотой бүхий л мэдээллийг цуглуулсан. Ерөнхий сайдад асуулга явуулж, тавдугаар сарын 9-нд хариу ирсэн. Энэ хариуг өнөөдрөөс эхэлж би олон нийтэд мэдээлнэ. Зөвшөөрөл олгосон хүмүүсээс  хэвлэл мэдээллийнхэн ч тодруулах нь зүйтэй. Энэ барилгад хэн, хэн давуу эрх олгосноос улсын төсвөөр далангаа хүртэл засуулсан нь сонин. Тус барилгын газартай холбоотой асуудал 2007 оны долдугаар сарын 4-нд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 40 мянган айл орон сууц хөтөлбөрийн хүрээнд "Эм энд жи констракшн" ХХК-д төмөр замын дуу чимээнээс тусгаарлах хана босгох, авто замын холболт хийх, үерийн далан барих, инженерийн шугам сүлжээг холбох хүрээнд газар ашиглах зөвшөөрлийг анх олгосон байдаг. Ийнхүү 2008 оны есдүгээр сарын 17-нд Нийслэлийн Засаг дарга Т.Билэгт дунд голоо салаа урсгал ус урсдаг 18.8 га газрыг "Эм энд жи констракшн" ХХК-д орон сууцны зориулалтаар ашиглах таван жилийн хугацаатай зөвшөөрлийг олгосон.

Нэг зүйлийг анхаараарай. Дунд голын салаа гэж заасан. Угтаа бүх хуулиар энэ хэсэгт газар олгох хориотой.

Дараа нь 2011 оны гуравдугаар сарын 15-нд Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр тус газрын тус компанийн ашиглах эрхийг эзэмших эрх болгон зөвшөөрөл олгосон. 2013 оны аравдугаар сарын 18-нд Хотын дарга Э.Бат-Үүл Дээд шүүхийн шийдвэрийн дагуу газрын гэрчилгээг А951 тоот захирамжаар тус компанид гэрчилгээг ногоон байгууламж барих зориулалтаар олгосон байгаа юм. Үүний дараа 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд Нийслэлийн Засаг дарга С.Батболд өмнөх захирамжийг өөрчилж А1111 захирамжаа гаргасан байна. 11.8 га газрыг 7.9 га, 2.9 га, 0.26 га гэж нэгж талбай бүхийгээр гурав хувааж тус бүр газрын гэрчилгээ олгосон. Газрын зориулалтыг худалдаа нийтийн үйлчилгээний газрын төв цогцолбор болгон өөрчилсөн. Дараа нь 2020 оны есдүгээр 30-нд Нийслэлийн Засаг даргын үүргийг түр гүйцэтгэгч Ж.Батбаясгалан "Эм энд жи констракшн" ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших  эрхийг цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж болгох А1155 захирамж гаргасан.

Ингээд 2022 онд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар А17 тоот захирамж гаргаж "Эм энд жи констракшн" ХХК-д газар эзэмшүүлэх эрхийг сэргээн олгосон.

Сэргээхдээ газрын зориулалтыг худалдаа, нийтийн үйлчилгээний газрын төв цогцолбор, орон сууц гэж өөрчилж эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг олгосон байгаа юм. Энэ бол товч мэдээлэл үүний цаана дэлгэрэнгүй маш олон мэдээлэл бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

49 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JamieOrtega 2024-08-30 109.248.142.83

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferAnderson 2024-08-30 109.248.48.244

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenBishop 2024-08-30 45.86.0.72

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferKaiser 2024-08-30 46.8.11.56

Харуулах боломжгүй.

Avatar

JulieAdams 2024-08-30 109.248.138.233

Харуулах боломжгүй.

Avatar

LauraJohnson 2024-08-30 109.248.48.126

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenYoung 2024-08-30 188.130.186.44

Харуулах боломжгүй.

Avatar

MaylinWilliams 2024-08-30 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

SandraMasters 2024-08-30 185.181.245.27

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleRueschhoff 2024-08-30 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaVillarreal 2024-08-30 109.248.15.234

Харуулах боломжгүй.

Avatar

LoriTaylor 2024-08-30 45.87.253.242

Харуулах боломжгүй.

Avatar

LauraSchulte 2024-08-30 46.8.222.245

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaDunn 2024-08-30 109.248.205.198

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaParks 2024-08-30 188.130.210.210

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferThompson 2024-08-30 46.8.22.68

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieWashington 2024-08-30 188.130.137.112

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineHorsford 2024-08-30 46.8.11.77

Харуулах боломжгүй.

Avatar

LaurelTriepke 2024-08-30 188.130.142.126

Харуулах боломжгүй.

Avatar

LindseyMorrison 2024-08-30 188.130.137.168

Харуулах боломжгүй.

Avatar

TammyGarner 2024-08-30 95.182.126.36

Харуулах боломжгүй.

Avatar

ErinWoods 2024-08-30 188.130.184.145

Харуулах боломжгүй.

Avatar

AmberLittle 2024-08-30 46.8.22.48

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKlimek 2024-08-30 46.8.212.131

Харуулах боломжгүй.

Avatar

CharlotteLarson 2024-08-30 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-08-30 66.181.179.81

дархан цаазат Богд уулын амуудад зориулалтын бусаар баригдсан орон сууц. хаусуудыг эхлээд шалгачих …ХУД -т баригдаж байгаа өндөр үнэтэй хорооллуудаа шалгаж чадах уу

Avatar

к 2024-08-30 202.9.40.232

Батбаясгалан л газрын зөвшөөрлийг хүчингүй болгосон байна шдээ. Түүгээрээ явчихсан бол ийм зүйл болохгүй байж. Эргэж сэргээсэн Сумъяабазарт хариуцлага тооцохыг шаардаж байна.

Avatar

Нэргүй 2024-08-30 202.126.89.204

сайн эцгийн нэрийг гутаасан авилгач Сумьяабазарыг барьж шоронд хийвэл таарна авилгад авсан мөнгө хөрөнгийн хураагаарай

Avatar

Зочин 2024-08-30 202.126.90.151

Сайн эцэг гэнэ үү, Долгорсүрэн заан чинь хөгийн гар ш дээ, эх хээр алаг бол хүү нь шийр алаг л болсон хэрэг шүү

Avatar

EricaDelgado 2024-08-30 185.181.247.128

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHolmes 2024-08-30 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-30 202.21.127.167

Гадаадад дэлбэлдэг арга байдаг юм байна лээ.

Avatar

Зочин 2024-08-30 139.5.217.116

Одоо тэгээд нураая гэсэн ч нурааж чадахгүй байхөө.манайд өндөр байшин нураах туршлага байхгүй .Бат үүл дарга уг нь ногоон байгууламж болгоно гэж байж.

Avatar

Нэргүй 2024-08-30 66.181.186.10

Дамдинням чи далчиганаж байж НАМ тавиулав даа !

Avatar

иргэн 2024-08-30 66.181.189.180

ингээд хамгийн сүүлд Нямбаатар хамгаалж оронд нь Дунд голыг сүйтгэж самарсан, юу Үнэн энэ Үнэн,

Avatar

Bffd 2024-08-30 202.9.40.31

Ман нарийн бичгийг яаартай соли монголд асар хортлонтй даалгавр гүйцэтгсээр монголд х***а зг гаргахад нэр оруулсан шүүх прокурорд бузруудыг асар их шургуулж шигдүүлсн.

Avatar

Нэргүй 2024-08-30 202.9.40.208

Үүл дарга хөөрхий уг нь газраа авч үлдсэн л юм бна шт

Avatar

Нэргүй 2024-08-30 59.153.115.163

АТГ, төрийн хяналт яагаав. Төр өөрийгөө хянадаггүй олон улсын туршлага бн. МАнай хулгайнар ч бүдүүлгээр дураараа идэж бн даа.

Avatar

Нэргүй 2024-08-30 122.201.23.219

Шүүхийн шийдвэр гарсан биз дээ. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс өөр арга байхгүй.

Avatar

StaceyLynn 2024-08-30 188.130.137.246

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-08-30 103.215.14.2

Махан толгойт, өөхөн бөмбөөхий болсон бөхчүүдийг эрхэмлэн шүтээд төрийн толгойд гаргасан улс манайхаас өөр байхгүй шүү. Өөрийгөө засаагүй, гэрээ засаагүй байж яаж төр засдагийг яруу тодоор харуулсан Сумьяабазар гуйа хаа нэгтээ нам жимхэн сууж, идсэн ууснаа шингээх гэж тарчилж буй за. Нүгэл нүдээрээ гарч, үйлийн үр зам тосоод хэвтэж байгааг энэ их луйвар хулгай, дээрэм хийсэн нохдуудад сануулах илүүц биз дээ. Үйлийн үрийг хүлээхгүйгээр төр, хууль цааз гэж байдаг бол яллаж шийтгээч.

Avatar

Зочин 2024-08-30 202.126.90.144

Гай Долгорсүрэнгийн өсөхийн өлөн бөх хогнууд улсын циркийг нурааж өндөр байшин барьж их хэмжээний ашиг олно гээд сууж байдаг бөх хогнууд ийм л зүйл хийнэ.

Avatar

Зочин 2024-08-30 59.153.112.55

сумъяа бөх хичнээнч олон удаа шоронд орох ажил хийв дээ хэний бөх болоод өршөөгөөд явна вэ

Avatar

Зочин 2024-08-30 103.145.234.104

Энэ бөх хог зөвхөн циркийн хэргээр гэхэд л БНХАУ-д гарсан бол цаазлуулчихсан байгаа….

Avatar

Зочин 2024-08-30 64.119.29.46

Энэ мэдээж эрх мэдэлтэй хүмүүсийн шийдвэр шүү дээ хурдан хариуцлага тооц

Avatar

777 2024-08-30 66.181.180.196

долгорсүрэнгийн сумтайбузарыг авилгалын хэргээр цааш нь хийгээч

Avatar

Нэргүй 2024-08-30 66.181.160.79

Билэгт , Сумьябузар нарын хөрөнгийг хурааж , гол усыг минь сэргээж – өөрсдийг нь буудан хороож , авлигыг нь ариутгатугай …

Avatar

Нэргүй 2024-08-30 103.242.47.254

АТГ юу хийж байгаа юм бол сонсохгүй байна гэж байх уу яах аргагүй албан тушаалын хэрэг байна биш үү

Avatar

лутаа 2024-08-30 66.181.164.23

Долгорсүрэнг заанд бүгдээрэ ард түмнээрээ нийлж хандив цуглуулж өгий, хэдэн хүүхэд нь турж үхчих гээд өлсөж цангаад явдаг юм байна зайлуул дээр нь өсөхийн өлөн нь арилаагүй болхоор хот улс ард олонд дан гай болнооо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж