Намиби: Зэрлэг амьтдыг алж иргэдэд махыг нь тараана

Намиби: Зэрлэг амьтдыг алж иргэдэд махыг нь тараана

Намиби: Зэрлэг амьтдыг алж иргэдэд махыг нь тараана

Намиби улс хүнсний аюулгүй байдлын асуудал болон ган гачигаас болоод 700 гаруй зэрлэг амьтныг алж, хүмүүстээ тараахаар төлөвлөж байна. Байгаль орчин, ой, аялал жуулчлалын яамнаас мэдээлснээр 700 гаруй амьтанд 83 заан, 30 усны үхэр, 60 одос үхэр, 50 пала гөрөөс, 300 тахь зэрэг багтах юм. Амьтдыг үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон нийтийн эзэмшлийн бүсээс мэргэжлийн анчид агнана.

Одоогоор 150 гаруй амьтныг устгаж, 62.5 тонн мах нийлүүлээд байна.

Тус улсад сүүлийн 100 жилд тохиогоогүй ган гачиг нүүрлээд буй. Гангийн нөлөөлөл аюултай түвшинд хүрсэн тул тавдугаар сард Намиби улс онц байдал зарласан. Хүн амын тал орчим хувь буюу ойролцоогоор 1.4 сая хүний хүнсний аюулгүй байдал эрсдлийн өндөр түвшинд байна. Зэрлэг ан амьтдын тоо толгой буурснаар усны нөөцөд нөлөөлөх аж.

Өмнөд Африкт 200 мянга гаруй заан байдаг. Ган гачиг болж, усны эх үүсвэр ширгэснээр өнгөрсөн жил бүс нутаг даяар олон зуун заан үхжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AmberLittle 2 цагийн өмнө 46.8.22.48

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKlimek 3 цагийн өмнө 46.8.212.131

Харуулах боломжгүй.

Avatar

CharlotteLarson 8 цагийн өмнө 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

KimWhite 2024-08-30 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

EricaDelgado 2024-08-30 185.181.247.128

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHolmes 2024-08-30 46.8.23.87

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж