Бага насны хүүхдийг "хүмүүжүүлэх" гэж онгоцны ариун цэврийн өрөөнд түгжжээ

Бага насны хүүхдийг "хүмүүжүүлэх" гэж онгоцны ариун цэврийн өрөөнд түгжжээ

Бага насны хүүхдийг "хүмүүжүүлэх" гэж онгоцны ариун цэврийн өрөөнд түгжжээ

Хятадын орон нутгийн агаарын тээвэрт уйлж буй бага насны хүүхдийг эмээгээс нь салган авч, ариун цэврийн өрөөнд түгжсэн хоёр эмэгтэй хүүхэд хүчирхийллийн хэрэгт буруутгагдаж байна. Тодруулбал, олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгт хоёроос гурван настай байх магадлалтай бага насны охиныг "хүмүүжилгүй, их уйлдаг" гэх үндэслэлээр онгоцонд зорчиж байсан хоёр эмэгтэй  ариун цэврийн өрөөнд түгжсэн байна.

Хүүхэд хаалга онгойлгох гэж хичээн,  уйлж байсан бөгөөд тухайн хоёр эмэгтэй "Уйлахаа болихгүй бол гаргахгүй шүү! Уйлаад байвал эмээ дээр чинь хүргэж өгөхгүй шүү" зэрэг үг хэлж байв.

Бага насны хүүхдийг хорьсон уг хоёр эмэгтэй нь хамаатан нь биш, танихгүй хүмүүс аж.  Энэ хэрэг өнгөрсөн наймдугаар сарын 24-нд Хятадын баруун өмнөд хэсэгт орших Гуян хотоос Шанхай руу нисэх онгоцонд болсон байна. Нислэгийг үйлдсэн "Juneyao Airlines" хэргийг  баталж, эмээгийнх нь зөвшөөрлөөр хүүхдийг "хүмүүжүүлэх" гэж ариун цэврийн өрөөнд түгжсэн байсан гэж мэдээлжээ. Дараа нь тус агаарын тээврийн компани хамт зорчоогүй хүүхдийн ээжтэй утсаар ярьж, асуудлыг шийдвэрлэсэн гэв. Ээж нь тухайн хоёр эмэгтэйн үйлдлийг ойлгож байна гэжээ.

Хэргийн бичлэг Хятадын "Douyin" платформ дээр нийтлэгдэж, олон сая үзэлттэй болжээ. Эмээгийн хувьд ариун цэврийн өрөөний гадна зогсож байсан. Бичлэгийг нийтэлсэн Гоү Тингтинг хэлэхдээ "Маш олон хүмүүс чихээ дарах гэж хичээж байсан. Зарим хүмүүс хүүхдийн уйлж буйгаас залхаж өөр хэсэг рүү суудлаа сольсон" гэсэн байна. Тухайн хоёр эмэгтэй болон эмээгийн хувьд бага насны хүүхдийг тайвшруулахын оронд угаалгын өрөөнд түгжих нь хүмүүжүүлэх сайн хувилбар байж болох ч цахим сүлжээ хэрэглэгчдийн хувьд уг эмэгтэйчүүд гэмт хэрэг үйлдэгсэд юм.  "Weibo" хэрэглэгч нэгэн эмэгтэй бичлэгийн доод санал хүсэлтийн хэсэгт "Тэр эмээ, хоёр эмэгтэйчүүд шалгагдах ёстой. Тэднийг шүүж, нийгмийн ажилтнууд хүүхдийг хамгаалах ёстой. Хэрвээ ийм хүчирхийлэгч эцэг эх, гэр бүлтэй бол тэр жоохон охин үргэлж зовно" гэж бичсэн байв.

Өөр нэгэн хэрэглэгч "Бага насны хүүхдүүд таагүй орчин, зүйлээс болж уйлах эрхтэй. Том хүмүүс бид л энийг ойлгох ухаантай байх хэрэгтэй. Хүүхдүүд ч гэсэн нийгмийн нэг хэсэг, тэдэнд уйлах эрх бий" гэв.

Энэхүү хэрэг гарсны дараа Хятадын цахим орчинд "шионг хайзү" буюу хэтэрхий эрхлүүлсэн, буруу хүмүүжилтэй хүүхэд гэх сэдвээр маргаан үүсэв. Зарим хүмүүс хүүхэд уйлах нь хэвийн үзэгдэл, хүүхэд өөртөө тухгүй байгаагаа илэрхийлж байна гэсэн бол хэсэг бүлэг хүмүүс тухайн бага насны охиныг хэтэрхий эрхэлсэн, хүмүүжилгүй гэ үзэн, хүүхдийг хатуу аргаар хүмүүжүүлэх ёстой гэсэн байна.

 

Эх сурвалж:GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

SusieJohnson 2024-08-30 109.248.54.35

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferAnderson 2024-08-30 109.248.48.244

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenBishop 2024-08-30 45.86.0.72

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferKaiser 2024-08-30 46.8.11.56

Харуулах боломжгүй.

Avatar

JulieAdams 2024-08-30 109.248.138.233

Харуулах боломжгүй.

Avatar

LauraJohnson 2024-08-30 109.248.48.126

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenYoung 2024-08-30 188.130.186.44

Харуулах боломжгүй.

Avatar

MaylinWilliams 2024-08-30 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

SandraMasters 2024-08-30 185.181.245.27

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleRueschhoff 2024-08-30 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaVillarreal 2024-08-30 109.248.15.234

Харуулах боломжгүй.

Avatar

TaraHoward 2024-08-30 109.248.142.2

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaDunn 2024-08-30 109.248.205.198

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaParks 2024-08-30 188.130.210.210

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferThompson 2024-08-30 46.8.22.68

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineHorsford 2024-08-30 46.8.11.77

Харуулах боломжгүй.

Avatar

LaurelTriepke 2024-08-30 188.130.142.126

Харуулах боломжгүй.

Avatar

LindseyMorrison 2024-08-30 188.130.137.168

Харуулах боломжгүй.

Avatar

ShirleySmith 2024-08-30 194.35.113.156

Харуулах боломжгүй.

Avatar

AmberLittle 2024-08-30 46.8.22.48

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKlimek 2024-08-30 46.8.212.131

Харуулах боломжгүй.

Avatar

TammiFord 2024-08-30 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

EricaDelgado 2024-08-30 185.181.247.128

Харуулах боломжгүй.

Avatar

BrandiSimpson 2024-08-30 109.248.14.134

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHolmes 2024-08-30 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyLynn 2024-08-30 188.130.137.246

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-30 66.181.186.10

Хятадын нийгмийн соёл ухамсарын түвшинийг ил тод харуулсан тодорхой баримт бна. Бид ийм л бүдүүлэг хөрш тэй улс даа ! Хятадууд ер нь нэлдээ хүүхдийг буруутгах янзтай, тэгж ярихын бол ХКН, төрөөс нь "нэг хүүхдийн" гэдэг хүмүүнлэгийн үзэл санаанд харшилсан бодлогыг олон үеийн турш харэгжүүлж ирсэний гай зовлонт ул мөр шүү, энэ чинь !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж