Японы ерөнхий сайдад өрсөлдөж буй хамгийн залуу нэр дэвшигч

Японы ерөнхий сайдад өрсөлдөж буй хамгийн залуу нэр дэвшигч

Японы ерөнхий сайдад өрсөлдөж буй хамгийн залуу нэр дэвшигч

Японы эрх баригч Либерал ардчилсан нам ирэх сарын 27-нд шинэ даргаа сонгоно. Өргөн утгаар нь авч үзвэл Японы дараагийн ерөнхий сайдыг сонгоно гэсэн үг юм. 10 гаруй нэр дэвшигч урьдчилан таамаглахын аргагүй өрсөлдөөнд оролцож байна.

Хамгийн залуу, цаашилбал сонгогдох өндөр магадлалтай нэр дэвшигчдийн нэг бол Шинжиро Коизүми. Тэрбээр ерөнхий сайд асан Жүничиро Коизүмигийн хүү бөгөөд 43 настай. Байгаль орчны сайд асан тэрбээр сэргээгдэх эрчим хүчийг сурталчилдгаараа алдартай. Фүкүшимагийн ойролцоох усны аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд сэлж үзүүлсэн, хүүхэд асрах чөлөө авсан засгийн газрын анхны сайд зэргээрээ мөн анхаарал татаж байсан. Бусад нэр дэвшигчтэй харьцуулбал Коизүми аавынхаа нэр хүнд, байгаль орчны асуудалд анхаарал тавьдаг байдал, хов живээс хол байдаг зэргээрээ олонд таалагддаг.

Коизүмигээс өмнө нэр дэвшихээ зарласан байсан Такаюки Кобаяаши 49 настай. Коизүми, Кобаяаши нарыг Либерал ардчилсан намын сонгуулийн шинэ үе гэж харж байна.

"Асахи Шинбүн" сониноос явуулсан санал асуулгаар Коизүми 21 хувийн санал авчээ. Харин Либерал ардчилсан намын нэр дэвшигчдийн дунд явуулсан санал асуулгаар 28 буюу хамгийн өндөр хувийн санал авчээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AmberLittle 1 цагийн өмнө 46.8.22.48

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKlimek 4 цагийн өмнө 46.8.212.131

Харуулах боломжгүй.

Avatar

CharlotteLarson 9 цагийн өмнө 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

TammiFord 2024-08-30 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleBalderas 2024-08-30 95.182.125.217

Харуулах боломжгүй.

Avatar

EricaDelgado 2024-08-30 185.181.247.128

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHolmes 2024-08-30 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

KristenWright 2024-08-30 45.11.21.174

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж