Израиль түр гал зогсооно

Израиль түр гал зогсооно

Израиль түр гал зогсооно

Газын зурваст полио вирусийн халдвар тархсантай холбогдуулан ДЭМБ-аас Палестины хүүхдүүдийг дархлаажуулах болсон. Гэхдээ үргэлжилж буй дайнаас болж вакцинжуулах аянд саад  учирч магадгүй тул ДЭМБ-ын удирдлага Израильд түр гал зогсоох хүсэл тавьсан байна.  Израильд хүсэлтэд зөвшөөрч, ирэх Бямба гаригаас эхлэн гурван өдрийн турш өглөөний 06:00 цагаас 15:00 цаг хүртэл гал зогсооно.

Тодруулбал, полио вирусийн вакциныг Газын өмнөд, төв, хойд хэсэгт гурав хувааж хийнэ. Вакцин хийж буй хэсэгт тухайн хугацаанд гал зогсоох бөгөөд нийт 640 мянган хүүхдийг хамруулахаар төлөвлөж байна.

ДЭМБ-ын мэдээлснээр, Газын зурваст полио вирусийн халдвар 25 жилийн өмнө тархаж байсан. Энэ удаа дайны нөхцөл байдлаас үүдэн Газад эрүүл ахуйн шаардлага хангасан орчин үгүй болж, ундны уснаас илүү шалбаагийн усыг иргэд ашиглаж байгаа юм. Халдвар тархсаны улмаас 10 сартай хүүхэд хагас саажилттай болсноор Израиль ДЭМБ-ын хүсэлтийг хүлээн авсан байна.

Полиомиелитийн хоёрдугаар төрлийн (nOPV2) амны хөндийн вакцины 1.26 сая орчим тун Газын зурваст хэдийнээ хүргэгдсэн байгаа бөгөөд нэмэлтээр 400 мянган тун вакцин тун удахгүй хүргэгдэнэ.

Вакцинжуулалтын аяныг Палестины Эрүүл мэндийн яам, ДЭМБ, UNICEF, "UNRWA"-тай хамтран зохион байгуулж буй. Мөн 2000 гаруй эрүүл мэнд, олон нийтийн үйл ажиллагаатай холбоотой ажилчдыг вакцин хийх сургалтад хамруулсан байна. ДЭМБ вакцинжуулалтад нийт хүүхдүүдийн 90 хувийг зайлшгүй хамруулахаар хичээж байгаа ба шаардлагатай тохиолдолд аяныг дахин нэг хоногоор сунгана. Полио вирус нь маш халдвартай бөгөөд ихэвчлэн бохир усаар дамждаг. Хүндэрсэн тохиолдолд саажилттай болж, амь насанд аюултай юм.

 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferAnderson 2024-08-30 109.248.48.244

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenBishop 2024-08-30 45.86.0.72

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferKaiser 2024-08-30 46.8.11.56

Харуулах боломжгүй.

Avatar

JulieAdams 2024-08-30 109.248.138.233

Харуулах боломжгүй.

Avatar

LauraJohnson 2024-08-30 109.248.48.126

Харуулах боломжгүй.

Avatar

JanetSilva 2024-08-30 109.248.13.219

Харуулах боломжгүй.

Avatar

MaylinWilliams 2024-08-30 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

SandraMasters 2024-08-30 185.181.245.27

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleRueschhoff 2024-08-30 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaVillarreal 2024-08-30 109.248.15.234

Харуулах боломжгүй.

Avatar

TaraHoward 2024-08-30 109.248.142.2

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaDunn 2024-08-30 109.248.205.198

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaParks 2024-08-30 188.130.210.210

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferThompson 2024-08-30 46.8.22.68

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieWashington 2024-08-30 188.130.137.112

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineHorsford 2024-08-30 46.8.11.77

Харуулах боломжгүй.

Avatar

LaurelTriepke 2024-08-30 188.130.142.126

Харуулах боломжгүй.

Avatar

LindseyMorrison 2024-08-30 188.130.137.168

Харуулах боломжгүй.

Avatar

ErinWoods 2024-08-30 188.130.184.145

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaHoffman 2024-08-30 188.130.143.67

Харуулах боломжгүй.

Avatar

AmberLittle 2024-08-30 46.8.22.48

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKlimek 2024-08-30 46.8.212.131

Харуулах боломжгүй.

Avatar

CharlotteLarson 2024-08-30 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

TammiFord 2024-08-30 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

KimWhite 2024-08-30 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleBalderas 2024-08-30 95.182.125.217

Харуулах боломжгүй.

Avatar

EricaDelgado 2024-08-30 185.181.247.128

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHolmes 2024-08-30 46.8.23.87

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж