Хуралдаан тасласан гишүүнд хариуцлага хүлээлгэнэ

Хуралдаан тасласан гишүүнд хариуцлага хүлээлгэнэ

Хуралдаан тасласан гишүүнд хариуцлага хүлээлгэнэ

Монгол Улсын парламентын гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагын хэм хэмжээнд итгэх иргэдийн итгэл ёроолдоо хүрсэн. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүдийн нэр хүнд гангар шаазан шиг хэвэргэ байна. Монголчуудын төрөө дээдлэх ёс, төрдөө итгэх итгэлийг үе үеийн парламентын гишүүдийн гаргасан ёс зүй, сахилга хариуцлагын болоод авлига, ашиг сонирхлын зөрчлүүд дэвсэлж орхисон.

"… би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ." гэж өргөсөн тангарсгаасаа няцаж, иргэдийн боломжийг хулгайлж, их наядаар нь хулгайлж, ахан дүүсээ албан тушаалд томилох, авгай хүүхний асуудалд орооцолдсон гээд тоочоод барамгүй олон. Хүрээний бузарыг ярьвал далай далай…

Шинэ 30 жилийн түүхийг цоо шинээр эхлүүлэх амлалт өгөөд байгаа Засгийн газрын гишүүд,  УИХ-ын 126 гишүүнээс иргэд одоо ёс зүй, сахилга хариуцлага шаардаж эхэллээ. УИХ-ын 126 гишүүнээс Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар орж эхнээсээ сануулга аваад буй.

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг  шинэчлэн баталж 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн байдаг. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд УИХ-ын тухай хуульд заасан гишүүний бүрэн эрх, гишүүний бүрэн эрхийн баталгаа, гишүүн хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаал, гишүүнд хориглох үйл ажиллагаа, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан хуралдааны дэгтэй холбоотой зохицуулалт, хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлага зэрэг гишүүний ёс зүйн хэм хэмжээ, шаардлага, хариуцлагын талаар тусгасан. Мөн УИХ-ын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний тухайлбал, УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагын асуудал, чуулганы хуралдааны дэг сахиулах, хөрөнгө орлогын мэдүүлэг, төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, нэгдсэн хуралдааны ирцийн асуудал, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, УИХ-ын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хариуцлага ногдуулах зэрэг асуудлыг тус тус зохицуулсан байна.

 

ОНЦЛОХ ЗААЛТУУД:

  • Гишүүн төрийн албан хаагчдад хүлээсэн үүргээс нь өөр даалгавар өгөх, шаардахыг хориглоно
  • Гишүүн бүрэн эрхийн хугацаанд хамаарал бүхий этгээдээ төрийн байгууллагад ажиллахыг санал болгохыг хориглоно.
  • Ажил үүргийн дагуу олж авсан мэдээллийг хувийн эрх ашгийн төлөө ашиглахгүй байх.
  • Өөрийн нэрийг ашиглан давуу эрх олж авах, бусдад давуу эрх олгох, аливаа этгээдэд нөлөөлөхийг хориглоно.
  • Гишүүд Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр гадаад орны төрийн дээд шагнал авахыг хориглоно.

ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ 6 САР ХҮРТЭЛ ХУГАЦААГААР 20 ХҮРТЭЛ ХУВИАР БУУРУУЛНА

  • УИХ-ын гишүүний ёс зүй, сахилгын асуудал, чуулганы хуралдааны дэг сахиулах, гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг, гишүүний төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, нэгдсэн хуралдааны ирцийн асуудал, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, УИХ-ын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хариуцлага хүлээнэ.
  • Гишүүн өвчтэй, чөлөөтэй, албан томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд ирж оролцох үүрэгтэй.
  • Гишүүн өвчтэй буюу өвчтэй хүн асарсан бол эмнэлгийн магадалгаа, гадаад, дотоод албан томилолтоор явсан тохиолдолд томилолтын хуудсыг гишүүний ажлын алба Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлнэ.
  • Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг тухайн жилд хуралдааны /цахим/ ирцэд бүртгүүлсэн дүнгээр хоцорсон буюу тасалсан цаг нь ажлын 5 өдрийн цагаас дээш гарсан бол ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ.
  • Ёс зүйн зөрчил гаргасан бол сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалингийн хэмжээг зургаан сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулна. Ёс зүйн шинж байдлыг харгалзан үзэж ард түмнээс уучлал гуйх хариуцлага хүлээсэн гишүүн таван өдрийн дотор ард түмэн, сонгогчдоосоо уучлалт гуйж, түүнийгээ УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээр дамжуулан олон нийтэд хүргэнэ.

 

ХАВСРАН ГҮЙЦЭТГЭСНЭЭС ОЛОХ ОРЛОГЫН ХЭМЖЭЭ НЬ ГИШҮҮНИЙ ЖИЛИЙН ҮНДСЭН ЦАЛИНГИЙН 40 ХУВИАС ХЭТРЭХГҮЙ БАЙНА

  • Гишүүн төрийн өмчлөлийн эд хөрөнгө, техник, тээврийн хэрэгсэл, санхүүгийн нөөц болон мэдээллийг зөвхөн албан ажлын хэрэгцээнд ашиглана.
  • Чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааны дэг зөрчиж хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, хуралдаанд үг хэлэх, байр сууриа илэрхийлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдын нэр төр, алдар хүндийг гутаах, доромжлохыг хориглоно.
  • Гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд хуулиар зөвшөөрсөн албан тушаал хавсран гүйцэтгэснээс олох орлогын хэмжээ нь гишүүний жилийн үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байвал зохино.
  • УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэх, хуулийг дээдлэн сахих, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна.
  • Өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал үүсгэх үүднээс шалгалт хийх, гэрээ байгуулах, хууль санаачлах, санал хураалтад оролцохыг хориглоно.
  • УИХ-ын гишүүн төрийн албан хаагчаар албаны чиг үүрэгт хамааралгүй ажил хийлгэх, үүрэг гүйцэтгүүлэх чиглэл өгөхийг хориглоно.
  • УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд аав ээж, ах дүү, гэр бүлийн гишүүнээ төрийн байгууллагын ажил албан тушаалд томилуулах, санал болгох, иргэн, хуулийн этгээдээс хандив, мөнгөн хөрөнгө, шан харамж гаргахыг санал болгохыг хориглоно.
  • Гишүүний ёс зүйн зөрчлийн хэм хэмжээ нь гэмт хэргийн болон авлигын шинжтэй бол Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар харьяаллын дагуу холбогдох байгууллагад албан бичгээр шилжүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferAnderson 2024-08-30 109.248.48.244

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenBishop 2024-08-30 45.86.0.72

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferKaiser 2024-08-30 46.8.11.56

Харуулах боломжгүй.

Avatar

JulieAdams 2024-08-30 109.248.138.233

Харуулах боломжгүй.

Avatar

LauraJohnson 2024-08-30 109.248.48.126

Харуулах боломжгүй.

Avatar

YeseniaGarcia 2024-08-30 46.8.10.165

Харуулах боломжгүй.

Avatar

MaylinWilliams 2024-08-30 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

SandraMasters 2024-08-30 185.181.245.27

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleRueschhoff 2024-08-30 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaVillarreal 2024-08-30 109.248.15.234

Харуулах боломжгүй.

Avatar

LauraSchulte 2024-08-30 46.8.222.245

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaDunn 2024-08-30 109.248.205.198

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferThompson 2024-08-30 46.8.22.68

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineHorsford 2024-08-30 46.8.11.77

Харуулах боломжгүй.

Avatar

LaurelTriepke 2024-08-30 188.130.142.126

Харуулах боломжгүй.

Avatar

LindseyMorrison 2024-08-30 188.130.137.168

Харуулах боломжгүй.

Avatar

ErinWoods 2024-08-30 188.130.184.145

Харуулах боломжгүй.

Avatar

ShirleySmith 2024-08-30 194.35.113.156

Харуулах боломжгүй.

Avatar

AmberLittle 2024-08-30 46.8.22.48

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKlimek 2024-08-30 46.8.212.131

Харуулах боломжгүй.

Avatar

TammiFord 2024-08-30 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

KimWhite 2024-08-30 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-30 66.181.189.184

Хувийн хэвшлүүд жилд 16 цаг тасалсан ажилтаныг халдаг юм, үүнийг УИХ-д хэрэгжүүлэх нь зүйтэй.

Avatar

NicoleBalderas 2024-08-30 95.182.125.217

Харуулах боломжгүй.

Avatar

EricaDelgado 2024-08-30 185.181.247.128

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHolmes 2024-08-30 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

DarleneShutt 2024-08-30 188.130.137.246

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-08-30 103.57.95.149

УИХ-ын гишүүн болсон ГИШҮҮД … Өргөсөн тангаргын утгыг ер ойлгоогүй бололтой, бас ёс зүйгүй байна шдээ Тухайлбал Лодойсамбуу, Нарантуяа /НААРА / хурал үймүүлэх, зөвхөн өөрийгөө ард түмэнд попордох, намынхаа сөрөг хүчин гэж шоудах нь одоо үед хоцрогдсон шүү гишүүдээ? Аль ч намын гишүүд байсан ялггаагүй шүү. МОНГОЛЧУУД ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ БАЙНА ШҮҮ. УЛС ОРОН, АРД ИРГЭДИЙНХЭЭ ТӨЛӨӨ АЖИЛЦГААЯАА ГИШҮҮДЭЭ???? Хурал тасалсан гишүүдийг сануулга өгч, олон удаа бол гишүүнээс нь нам нь татах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-08-30 202.9.40.116

ҮНЭН ҮНЭН….ТУГ СҮЛД ЦУУЛЧИХААД ТӨРИЙН СЭНТИЙД ДӨВЧИГНӨӨД , ДЭВЭЭД , ДЭЛДЭГНЭЭД БАЙЖ БОЛОХГҮЙ

Avatar

Нэргүй 2024-08-30 202.9.46.136

Тасалсан гэж бичнэ шүү.

Avatar

Зочин 2024-08-30 103.212.118.187

Женко хэзээ ч суухгүй дээд.

Avatar

Зочин 2024-08-30 59.153.112.55

гишүүдээ хуралдаанд ирүүлж чаддаггүй их хурлын даргыг огцруулдаг болъё харин гишүүдийг эргүүлэн татдаг байх хууль журам батал хулгайчуудаа

Avatar

зочин 2024-08-30 66.181.190.14

Улс орныг самуун байдалд оруулахыг хүсэгчид л учир зүггүй нотлогоо баримтгүй зүйлээр бусдыг гүтгэж төрийн түшээд рүү дайрдаг, Хулгайчуудаа гэж хараана Юм л бол огцруул зайлуул гэж солиорно, Төрийн түшээд бол иргэдийн олонхын саналаар сонгогдсон хүтүүс, Эрх чөлөөгөө хасуулсэн муу нэртэй шоронгийн хоригдлууд биш, Хэвлэлийнхэнд доромлуулж шоглуулахаар томилогдсон гарзанд гарах обьект бүр биш, Зарим хүмүүс амнаас гарах хийгээ хяна Араатан авираа өөрчил,Хүн шиг төрхтэй бай,

Avatar

Бадарч тахар 2024-08-30 59.153.113.120

Номт Жёнко хоёр хуралдаа суухгүй байгаа бтз дэ ! тэгэж жижигрэх хүмүүс биш !

Avatar

Нэргүй 2024-08-30 66.181.160.79

Ёо – ёооо , 7 хоног ажил таслахыг зөвшөөрчихөж – ХӨГ өөч тайлж , хөлдөөч чирчээ …

Avatar

Ц. Эрдэнэбат 2024-08-30 202.9.46.118

Сонгогчдын итгэлийг хүлээж чадахгүй!бол ёс зүйн хариуцлага хүлээлгээд, жагсаалтад багтсан дараагийн хүнийг оруулж болох заалт оруулчих…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж