Утаанаас унагаж буй их наядын хулгай…

Утаанаас унагаж буй их наядын хулгай…

Утаанаас унагаж буй их наядын хулгай…

Монголын тэн хагас нь амьдарч буй нийслэлд хамгийн том ассуудал нь утаа болсон. Утааг багасгах нэрийдлээр бий болгосон “Тавантолгой түлш” төрийн өмчит компаниар дамжуулан 1,1 их наядын хулгайг Улсын ерөнхий аудитор Д.Загджав 2023 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн тайлан дүгнэлтэндээ мэдэгдэв. Гэтэл Эрчим хүчний ТНБД Н.ТавинбэхЭрчим хүчний яам "Тавантолгой түлш" ХХК-ийн 39 хувийг эзэлдэг. "Тавантолгой түлш" ХХК нь "Эрдэнэс Тавантолгой"-гоос хөрөнгө оруулалтын зээл авч санхүүжиж гүйцэтгэл хангагддаг. Хөрөнгө оруулалттай бүх ажил "Эрдэнэс Тавантолгой" компани дээр байдаг. Энэ талаар мэдээлэл алга” гэж хээв нэг хариулаад сууж байна.

Байгуулагдсан анхны жилдээ л ашигтай ажиллаж, дараа дараагийн жилд байнга алдагдалтай ажиллаж ирсэн тус компанийн үзүүлэлтийг хараад үзье.

"Тавантолгой түлш" ХХК-ийн үзүүлэлт 

Анх 160 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан тус төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани 2020 онд 4094 ажиллагсадтай болтлоо 25 дахин орон тоогоо нэмжээ. Харин 2021 онд 2860 хүн ажилласан гэж тайланг гаргасан байх. Орлого, зарлагыг нь харвал ямар ч ашиггүй төдийгүй хасах баланстай явж байна. Үүсгэн байгуулагдсан ондоо л 982 тэрбум төгрөгийн ашиг олсон бол түүнээс хойш байнга алдагдалтай ажиллаж ирсэн төдийгүй 2021 оны байдлаар 510 тэрбум 732 сая төгрөгийн өглөгтэй болжээ. Зардал нь орлогоосоо гурав дахин их, өглөг нь авлагаасаа хэдэн зуу дахин их энэ үйлдвэр төрийнх учраас л татаасаар өнөөг хүргэжээ. Үйлдвэр нь нэмэгдээд, хангалмж нь өсөөд байдаг ч үзүүлэлт нь байнга хасах руу тэмүүлэх аж.

Өөрөөр хэлбэл, энэ байгууллага нэг төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ гурван төгрөгийн зарлага гаргадаг гэсэн үг. Энэ нөхцөл үйлдвэрлэл явуулах тусам алдалд орно гэсэн үг. Гэтэл татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэсээр байгаа төдийгүй эрүүл мэндийг нь давхар хохироож байна. Энэ түлшийг өмөөрч, иргэдийг басамжилсан Байгаль орчны сайд суудлаасаа огцорсон. Сайд явсан ч шахмал түлш нь үлдсэн. Тэгэхээр асуудал хэвээрээ байна гэсэн үг.

Өнөөдөр шахмал түлшний шахаанаас гадна утаа хэмжигч, утаагүй зуух гэх мэт шахааг шахдаг болсон. Ингэж иргэдийн эрүүл мэндээр бизнес хийдэг болсон ч бид чимээгүй хүлцсээр байгаа.

Гэтэл энэ үйлдвэрт 1,1 их наядын хулгай гарчээ. Энэ зөвхөн 2023 оны тоо. Бусад жилүүдийнхийг нь сайтар нягталвал ямар ч тоо гарч ирэхийг бүү мэд. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаар тэмдэглэлийн “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай” хуралдааны шийдвэрийг үндэслэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Таван толгой түлш” ХХК үүсэн байгуулагдсан.

Хамгийн хачирхалтай нь “Энержи Ресурс”-ээс угаасан эрчим хүчний нүүрс үнэ төлбөргүйгээр татан авдаг хэр нь ийнхүү алдагдалтай ажилладаг. “Тавантолгой түлш” үнэ төлбөргүй авсан нүүрсээ өөрийн эзэмшлийн үйлдвэртээ татан авч барьцалдуулагчтай хольж сайжруулсан түлш үйлдвэрлэн нийслэлчүүдэд зардаг. Цар тахлаас өмнөх хугацаа буюу 2019 оны хувьд “Тавантолгой түлш” компани борлуулалтын орлогоос нийт 25.2 тэрбум төгрөг олсон боловч бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг 25.3 тэрбум төгрөгтэй тэнцсэн тухай Үндэсний аудитын газар мэдээлжээ.

Дээр нь “Эрдэнэс Тавантолгой”-оос жил бүр 100 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт авч ажилладаг. Энэ мөнгөөр гэр хорооллын мянган айлыг орон сууцтай болгох боломж бий.

Гэтэл ийм байтал ямар ашиггүй, дээр нь иргэдийн эрүүл мэндийг хордуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй компанийг байлгаад буй нь түүнээс олох улстөрчдийн ашиг өндөр байна л гэсэн үг. Хэрэвзээ энэ үйлдвэр байсаар байвал төрөөс угжуулсаар байх агаад агаарын бохидол ч байсаар байж бид эдийн засаг, эрүүл мэндээсээ төлбөрийг нь төлнө. Үүнээс ч өмнө утаатай байсан, ийм үйлдвэртэй болноос илүү хоруу чанартай утаатай болсныг бидний улаан хоолой, уушги хоёр хэлээд өгнө.

Шахмал түлш түлдэг болсноос хойш нийслэлчүфүд хэдэн зуугаараа угаартан нас барсан. Энэ тоолонд өөрсдийн хайхрамжгүй, хариуцлагагүй үйлдэл гэж албаныхан тавласаар ирсэн.

Өвөлдөө ханиад, томуунд зарцуулж буй өрхийн төсвөө нэмбэл бүр ч өндөр тоо гарах нь дамжиггүй.

Яагаад ашиггүй, орлогогүй, алдагдалтай үйлдвэрийг эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж байлгах ёстой гэж…Төрд өмч байх л юм бол түүнээс ашиг хонжоо хайгсад байсаар л байна. Зах зээлийн зарчмаас гажуудуулж, ямар ч өрсөлдөгчгүйгээр төсвийн татаасаар явж ирсэн тус компанийн хэрэг дараагийн дуулиант хэрэг болох нь тодорхой болчихлоо. Хэргийн учгийг хөөвөл Ерөнхийлөгчийн ойр дотныхон ч холбогдож магадгүй талаар УИХ-ын гишүүд яриад эхлэв. Хэн хийсэн нь чухал биш. Хэргийн эзнийг олж, угаартаж өөд болоочдын сүнсийг амраах цаг болжээ. Энэ үйлдвэрийг төсвөөс санхүүждэг, ямар ч ашиггүй байтал байнга алдагдлыг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс өгдөг жишгийг болиулахгүй бол хулгай тонуул байсаар л байх болно. Ийм байхад 120 их наядаар хэрэгжүүлнэ гээд буй Засгийн газрын хөтөлбөрийг ямар ч тендергүйгээр сайдын үзэмжээр гүйцэтгэгчийг нь шалгаруулдаг болох тухай төсөл боловсруулаад зүтгэж байна. Одоо хариуцлага нэхэх цаг…

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

67 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferAnderson 2024-08-30 109.248.48.244

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenBishop 2024-08-30 45.86.0.72

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferKaiser 2024-08-30 46.8.11.56

Харуулах боломжгүй.

Avatar

JulieAdams 2024-08-30 109.248.138.233

Харуулах боломжгүй.

Avatar

LauraJohnson 2024-08-30 109.248.48.126

Харуулах боломжгүй.

Avatar

JanetSilva 2024-08-30 109.248.13.219

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenYoung 2024-08-30 188.130.186.44

Харуулах боломжгүй.

Avatar

SandraMasters 2024-08-30 185.181.245.27

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleRueschhoff 2024-08-30 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaVillarreal 2024-08-30 109.248.15.234

Харуулах боломжгүй.

Avatar

TaraHoward 2024-08-30 109.248.142.2

Харуулах боломжгүй.

Avatar

LoriTaylor 2024-08-30 45.87.253.242

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaDunn 2024-08-30 109.248.205.198

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaParks 2024-08-30 188.130.210.210

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferThompson 2024-08-30 46.8.22.68

Харуулах боломжгүй.

Avatar

PatriciaRamirez 2024-08-30 45.87.252.72

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-08-30 103.212.116.126

Энэ утаа олон хүнийг хөрөнгөжүүлж бгаа бх, даа. Түлш, зуух мэтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж бгаа нь ч яахав, шахаа л болохоос бас ч үйлдвэрлэл явуулж. Гэтэл "Утааны эсрэг"ТББ байгуулаад баяжсан хүнийг яахав.

Avatar

ChristineHorsford 2024-08-30 46.8.11.77

Харуулах боломжгүй.

Avatar

LaurelTriepke 2024-08-30 188.130.142.126

Харуулах боломжгүй.

Avatar

Zochin 2024-08-30 87.200.207.107

Маш харамсалтай шахаа Монголчуудад тохиолдсон . Хүрэлсүхийн үед эхэлсэн шахмал түлшний шахаа

Avatar

LindseyMorrison 2024-08-30 188.130.137.168

Харуулах боломжгүй.

Avatar

ErinWoods 2024-08-30 188.130.184.145

Харуулах боломжгүй.

Avatar

ShirleySmith 2024-08-30 194.35.113.156

Харуулах боломжгүй.

Avatar

ыбө 2024-08-30 103.168.34.91

Үүнд МАН-ын гуравдугаар үеийнхэн холбоотой биз

Avatar

Covid mining check all 2024-08-30 66.181.182.118

mining and money mining

Avatar

Covid 2024-08-30 66.181.182.118

covid was moning of money

Avatar

Vivid was money mining 2024-08-30 66.181.182.118

utaa and covid

Avatar

MelissaHoffman 2024-08-30 188.130.143.67

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-08-30 103.212.118.163

Утаагаа багасгах талаар багагүй ажил хийж үр дүн ч муугүй байгаа. Гэтэл зарим хүмүүс түүнийг үгүйсгэж муулж байдаг боловч тэднээс яаж сайжируулах талаар бодитой санал , санаачлагыг хэлдэггүй нь туйлийн харамсалтай юм.Утааг хүн бүрийн чармайлт , хариуцлага , санаачлагаас шалтгайлдаг. асуудал. Шахмал түлшний барьцалтуулагчийг хоргүй эко болгох талаар Шинжлэх ухааны байгууллага , эрдэмтэд судалгаа , шинжилгээгээ идэвхижуулж сайжируулсан технологийг санал болгохыг иргэд хүлээсээр байна.

Avatar

AmberLittle 2024-08-30 46.8.22.48

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKlimek 2024-08-30 46.8.212.131

Харуулах боломжгүй.

Avatar

TammiFord 2024-08-30 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

KimWhite 2024-08-30 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaJones 2024-08-30 45.84.176.37

Харуулах боломжгүй.

Avatar

KimScott 2024-08-30 5.183.130.116

Харуулах боломжгүй.

Avatar

иргэн. 2024-08-30 59.153.114.19

ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, улсын хөгжлийн боломжийг хулгайлж баяжиж байгаа юм биз дээ. Ерөнхийлөгчийн санал санаачлагийн ашиглан улс ороноо паразиталж байгаа нөхдөд хариуцлага тооцуулж нөхөн төлүүл.

Avatar

Зочин 2024-08-30 66.181.179.51

Одоо утаанаас олигархууд терех болж дээ. Хялбар менге…

Avatar

NicoleBalderas 2024-08-30 95.182.125.217

Харуулах боломжгүй.

Avatar

EricaDelgado 2024-08-30 185.181.247.128

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-08-30 202.9.46.229

Ажил хийсэн хүнийг муулж, гүтгэж , доромжлон унагаах донтонгуудын бичсэн , захиалсан бичлэг бололтой. Утаагүй түлш Улаанбаатар хотын утааг багасгах бууруулахад ашиглааа их өгсөн .Улам харин сайжруулах ёстой..Муулагчид сөнөтүгэй .

Avatar

AmberHolmes 2024-08-30 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

Isee 2024-08-30 103.212.116.94

Жинхэнэ эзэн Хүрэлсэг л дээ. Гардаж гүйцэтгэсэн хүн нь Мягмаржавын Ганбаатар, 5толгойн Ганхуяг тэргүүтэй хүмүшс бгаа. Ер нь энэ их мөнгийг Хүрэлсэгийн ах дүү, танил тал, хүрээлэгчид идсэн, мөнгө гадагшаа гарсан.

Avatar

Зочин 2024-08-30 66.181.185.234

Хэн хэн рүү хэн байнга дайрч байгааг Монголчууд дэндүү сайн мэдэх юм шүү.

Avatar

Хулгайч монгол 2024-08-30 103.212.118.111

ийм юм битгий бичээд бай л даа хулгайч ард түмэн чинь хулгайлж чадаагүйдээ уурлаж бухимдаад байна ш дээ

Avatar

Нэргүй 2024-08-30 202.126.90.179

ard irged uchnuun Jil baigaliin tsewer nvvrsee tvleed odooniihshig olnooroo vhej vregdeegvi irsendee yag vnendee ard irgediin tvlj bgaa nvvrsiig hulgailj awhiin tuld shahmal tvlj nertei hor bas hogiig undur vneer ard irgeded shahsan vvniigee zarj borluulahiin told hudal surtal uhuulag ywuulj ard irgediin tarhiig zasgiin gazartaigaa niilj tarhi ugaasan etsest svvld in irged olnooroo vhej vregdeed irehleer in ger horoololiinhnii buruu geed s****a uursduu ger horoolold amdar in bithiil galch tvlj

Avatar

StaceyLynn 2024-08-30 188.130.137.246

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-08-30 66.181.185.234

Хэлэмгий нь сурамгай гэдэг танд яг тохирмой, х***а минь!

Avatar

Зочин 2024-08-30 64.119.29.46

Энэ арай биш шүү дээ юун үйлдвэр үгээр л нүүрс угаахгүы шууд хүчээр барьцалдуулагч хийж өндөр даралттай уураар хурдан хугацаанд хатаагаад гаргадаг шүү дээ үүнийг ТЭЦ-2 ийн инженерүүд өүгд мэднэ

Avatar

Сүр сар 2024-08-30 103.57.92.155

Ямар ч тооцоо судалгаагүй, попорч сүр сар хийсэн юм тухайн үедээ л болж байгаа мэт боловч алсдаа хохирол болдог жамтай. Тухайн үедээ утаа арилсан мэт боловч ямар олон хүний амь нас, цаашлаад эдийн засагт ямар их хохирол амсаа бэ? Эхлүүлсэн хүн нь ерөнхийлөгч болтлоо дэвшсэн байдаг, Монголын ард түмэн ийм л байна даа

Avatar

Нэргүй 2024-08-30 59.153.115.178

Энэ ерөнхийлөгч чинь гэмт хэрэгтэн төрөөс хулгайлж төрсөн тэрбумтан шүү дээ. ЕС УИХ-н дарга ч адилхан. Цаана нь бас баахан гишүүд байна. Даваасүрэнгээс авахуулаад бизнес хийж үзээгүй мөртлөө л тэрбумтан гэхээр хэнд ч ойлгомжтой. Гэтэл АТГ шүүх прокурор шударга ёс тогтоох ажлаа юу ч хийхгүй…мөхөж байна даа энэ улс

Avatar

Хаха 2024-08-30 202.179.24.116

Утаагүй түлш гэгчийг шатаагаад элгэнд хор үүсгэгч вирус Монгол хүмүүст илэрчээ. Чимээгүй чойжилсүрэн гэж чөтгөр тэжээгээд өөрсдөө үхээд дуусахиймуу тэмцэж зогсоохымуу яахын. !!!!! эсвэл 126 хүнээ нэмээд 1200 хүн болгоод өөрсдөө боол болсон гэдгээ зарлахымуу яахын.

Avatar

Иргэн 2024-08-30 202.131.236.22

Цахилгааны мөнгөө хэмнээд эрүүл мэндээрээ хохироод цахилгаанд хэмнэсэнээсээ их мөнгийг эмчилгээнд зарцуулаад насан туршийн эрүүл мэндээрээ хохироод. Төр ингэж л улсаа уирдаж байна.

Avatar

Нүүрсны ЭХЯ 2024-08-30 202.131.236.22

Тавинбэх Чойжилсүрэн 2 байнга нүүрсээ ярьдаг. Энэ хүмүүст улсын хөгжил, ард түмний эрүүл мэнд бол сохор зоосны үнэгүй.

Avatar

Утаа 2024-08-30 202.131.236.22

энэ мэт хичнээн цахилгаан станцыг утаа бууруулах нэрээр идэж уусан бол… Тэгээд нийтдээ утаандаа хордоол..

Avatar

Нэргүй 2024-08-30 202.126.88.203

Нийт борлуулалтын орлогыг хулгай гэж мал иргэдийнхээ цөсийг хөөргөнө.44 их наядын борлуулалт тэр чигтээ хулгай биш.Женкогийн хэлсэн 17 тэрбум доллар оффшорт байх боломжгүй жижиг улс.

Avatar

иргэн 2024-08-30 66.181.189.180

Иргэд нь ,,,,Олимп, Тив, Дэлхийн аварга болж Дэлхийд Монгол улсынхаа нэрийг
өндөрт өргөж , Гавьяа байгуулж явахад Төр засаг удирдаж яваа Хулгайчууд идэж ууж Хулгай хийж байгаагаараа Дэлхийд улсынхаа нэрийг Авилгажсан гэж дуудуулж явж байх гэж ,,,,,

Avatar

Нэргүй 2024-08-30 66.181.187.94

Иргэд бид ийм хулгайч нарыг сонгон толгой дээрээ залж сууна. Хөөрхийдөө бид …

Avatar

Иргэн 2024-08-30 202.126.90.212

Энэ утаагүй шахмал түлш гэдэг, аюултай хорны эсрэг, эртнээс дуу хоолойгоо нэгтгэе, тэмцэе ээ. Одоо хэдхэн сарын дараа ахиад бид энэ хороор хордож, хорт утаа суунаглах болно шдээ. Энхийг болиулах талаар дуугай байж болохгүй баймаар байна. Хортой гэдгийг нь баталчхаад байгаа шүү дээ

Avatar

Нэргүй 2024-08-30 37.19.205.152

Хүрэлсүхээс 2 ял асууя: 1-рт 1,5 их наяд төгрөгөөр юу хийв? яагаад сүүлийн 6 жил 3000 гаруй иргэд энэ нүүрснээс болж нас барав. 2-рт яагаад Монгол улсын нэр хүндийг унагаж, Путинг Монголын нутаг дэвсгэрт урив? Яагаад Монгол улсыг олон улсын хоригт оруулав?

Avatar

Нэргүй 2024-08-30 202.126.89.158

Иргэдийн амь нас маш чухал
Нөхөн олговор өгөх ёстой
Нара дуугарах байлгүй дээ.

Avatar

Нэргүй 2024-08-30 66.181.177.139

Энэ үйлдвэр түүнийг шахааны бизнэсээ болгосон хүмүүс нэг л өдөр мөнгө хулгайлснаас гадна иргдийн амь нас эрүүл мэндтэй холбоотой хэргээр асуудал босох нь тодорхой байсан. Зөвхөн хэзээ вэ гэдэг цаг хугацааных байв. Одоо унтрааж болохгүй улам үлээх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-08-30 66.181.180.196

одоо тэр даваацэрэнг барьж хорь. гадагшаа гарах сураг байнашүү?!

Avatar

JennyCarter 2024-08-30 185.181.246.160

Харуулах боломжгүй.

Avatar

212121 2024-08-30 202.131.225.242

Загджав харин шулуухан л хэлчихлээ дээ. Даваасүрэн наанаа Хүрэлсүх ерөнхийлөгчөө тэглээ ингэлээ гээд өмөөрсөн мэт боловч цаагуураа хулгайчийг ил шулуухан заагаад өгчлөө. санамсаргүй ч хэрэг биш болов уу. Одоо энэ иргэдийнхээ амь насаар тоглосон бохир бизнесээ зогсооё гэж шийдээ юм байлгүй дээ МАН.

Avatar

Нэргүй 2024-08-30 202.9.46.158

Цаана нь У.Хүрэлсүх байна.

Avatar

Чагнаа 2024-08-30 66.181.179.138

Харин Хүрэлсүхийн үед утаа арилсан шүү дээ

Avatar

Нэргүй 2024-08-30 192.82.65.88

Загджавын мэдэглийг унш. Тэгээд Хүхрлсүхээ өмгөөл. Хүүк мэдээгүй, сонсоогүй байн гэж байхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж