Оросын армийн түлшний агуулах дроны цохилтод өртжээ

Хуучирсан мэдээ: 2024.08.30-нд нийтлэгдсэн

Оросын армийн түлшний агуулах дроны цохилтод өртжээ

Оросын армийн түлшний агуулах дроны цохилтод өртжээ

ОХУ-ын өмнөд хэсэгт орших Ростов мужийн хоёр дахь нефтийн агуулах Украины нисгэгчгүй нисэх онгоцны цохилтод өртсөн талаар Лхагва гаригт тус улсын эрх баригчид мэдээллээ. Ростов мужид сарын дотор хоёр дахь нефтийн агууулах шатаж буй нь энэ юм. Өмнөх халдлага нь наймдугаар сарын 3-нд болжээ.

Ростов мужийн захирагч Василий Голубев хэлэхдээ "Каменскийн дүүрэг дэх шатахууны агуулахад нисгэгчгүй онгоцоор дайрсны улмаас гал гарсан. Цохилтын улмаас нас барсан, бэртэж гэмтсэн хүн байхгүй. Мөн орон сууцны хороололд түймэр тархах аюул байхгүй" гэжээ.

Тус газар нь төрийн өмчит Атлас түлшний агуулах аж. Цэргийн сургуулилалтын үеэр тус агуулах Оросын армид түлш нийлүүлсэн гэсэн мэдээлэл өмнө нь Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байжээ.

Оросын Батлан ​​хамгаалах яамнаас тухайн өдөр мэдэгдэл хийхдээ агаарын довтолгооноос хамгаалах системүүд Ростов мужид нэг шөнийн дотор дөрвөн нисгэгчгүй онгоц устгасан гэж мэдэгдсэн боловч нефтийн агуулахын халдлагын талаар дурдаагүй.

Эх сурвалж: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж