Эцсийн найдвар: Эрчим хүчний мега төслүүд!

Эцсийн найдвар: Эрчим хүчний мега төслүүд!

Эцсийн найдвар: Эрчим хүчний мега төслүүд!

УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцсэн. Тус хөтөлбөрт эрчим хүчний реформ хийхээр тусгасан. Энэ хүрээнд эрчим хүчний салбарт хэд, хэдэн мега төсөл хэрэгжүүлэх, либералчлалыг шат дараатайгаар хийхээр хамтарсан засгаас төлөвлөж байгаа юм.

Монгол Улс эрчим хүчний салбарт алдагдалд орж, хомсдол хэдийнэ нүүрлэсэн. Тиймээс эхний ээлжинд эрчим хүчний үнийг 30 хувиар нэмэх асуудал яригдаж байгаа юм. Эрчим хүний тарифыг шинэчлэх Засгийн газрын төлөвлөгөөг шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй, дэмжин хүн ч олон байна. Нэг хэсэг нь эрчим хүчний үнийг нэмж, хөрөнгө оруулалт татах, гадны хараат байдлаас гарах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа бол эдийн засгийн өсөлт нь айл өрхийн амьдрал бодит нөлөөлөл үзүүлээгүй, инфляци өндөр байгаа нөхцөлд тог цахилгааны үнийг нэмбэл эмзэг болон дундаж төвшнийхөнд дарамт болно гэсэн шүүмжлэл хэлж буй.

Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь үе, үеийн Засгийн газрын мөрөөдөл байж ирсэн. Харамсалтай нь, хэрэгждэг нь тун цөөн. Ихэнх нь цаасан дээрээ үлдсэн.

ЭГИЙН УЦС УРАГШЛАХАД САНХҮҮЖИЛТ Л ДУТУУ

Булган аймгийн Хутаг-Өндөр сум Эг, Сэлэнгийн бэлчирт Хантай багийн нутагт баригдах Эгийн голын усан цахилгаан станц өдгөө 30 гаруй жил яригдаж буй. Анх 1991, 1996, 2007 онд Засгийн газраас 220 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барихаар шийдвэрлэсэн ч тодорхой шалтгааны улмаас түр саатсан. Улмаар 2013 онд Эгийн голын усан цахилгаан станцыг барих тухай Засгийн газрын шийдвэр дахин гарч, 2014 уг станцыг 315 МВт-ын хүчин чадалтай байхаар техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж байв.

2016 оноос БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барилга угсралтын ажил эхэлсэн ч ОХУ НҮБ-ын ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд  гомдол гаргаснаар ажил саатсан байдаг. Өнгөрсөн хугацаанд ажил саатсан ч Эгийн голын усан цахилгаан станц ТӨХК, ШУА- тай хамтарч хийсэн судалгаанууд үргэлжилсэн байна.

Эгийн голын усан цахилгаан станц баригдсанаар 606 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, төвийн бүсийн нэгдсэн сүлжээний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангаж, системд нэн шаардлагатай горим тохируулгын үүрэг гүйцэтгэх тооцоололтой. Жилд 50 гаруй сая ам.долларын цахилгаан эрчим хүч импортоор авдаг байсныг дотоодоосоо хангаж, жил бүр 4.2 сая ам.доллартай тэнцэхүйц татварын орлого бүрдэх зэрэг эдийн засгийн ач холбогдолтой юм.

Гэвч ОХУ-ын Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй асуудлаас болж ажил өнөөг хүртэл бодитоор явагдаж эхлээгүй.

Тодруулбал, Оросын зүгээс НҮБ болон ЮНЕСКО-д Байгаль нуурын эко системд нөлөөлнө гэдэг үндэслэлээр Эгийн голын усан цахилгаан станцын асуудал тавиад Дэлхийн өвийн хороо хориг тавиад буй. Үүнийг цааш нь явуулахын тулд Засгийн газартаа санал боловсруулж өгсөн оросын эрдэмтэдтэй нь ажиллах асуудал байгаа талаар УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганы үеэр гишүүд онцолсон. Тиймээс энэ асуудлыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулаад, мөнгө төгрөгийг нь тусгачихвал цааш явах боломжтой гэдгийг мөн хэлсэн юм. Тиймээс энэ төсөл зайлшгүй үргэлжлэх шаардлагатай мега төслүүдийн нэг юм.

ШҮРЭНГИЙН ЦАХИЛГААН СТАНЦЫГ Ч ТҮРГЭВЧЛЭХ ХЭРЭГЦЭЭ ИХ БИЙ

Эгийн голын усан цахилгаан станцын төслийг дагаж орж ирж байгаа Шүрэнгийн цахилгаан станцын төсөл гэдэгт мөн анхаарал хэрэгтэй. Хэдийгээр Эгийн голын цахилгаан станц, Шүрэнгийн цахилгаан станцыг зэрэг яривал Орос улс дэмжихгүй ч хоёулаа Сэлэнгийн бассейн дээр баригдах учраас асуудлыг нь хамт л авч үзэх нь зөв. Шүрэнгийн усан цахилгаан станцын тухайд урьдчилсан судалгааг 1970-аад онд Оросын “Gidroenergioproikt” хүрээлэн болон Монгол Улсын Хөдөө аж ахуйн яамны хийж боловсруулж байсан судалгаанд үндэслэжээ.

Хоёр компанийн судалгаагаар Шүрэнгийн усан цахилгаан станцыг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэр дээр барих нь хамгийн тохиромжтой гэж үзсэн бөгөөд нийт хүчин чадал нь 244 МВт байх. Гэвч тус бүтээн байгуулалтын ажил мөн л өнөөг хүртэл эхлээгүй.

Станцыг хэдий хугацаанд ашиглалтад оруулах боломжтойг ч урьдчилсан судалгаанд дурдаагүй аж. Төлөвлөгөө ёсоор Шүрэнгийн усан цахилгаан станц жилдээ 50-60 сая ам.долларын цахилгаан борлуулах боломжийг дэвшүүлжээ. Харин төсөлд зарцуулагдах нийт хөрөнгө оруулалт 780 гаруй сая ам.доллар байна гэж гарчээ. Уг цсан цахилгаан станцын хүрээнд 4.8 тэрбум м3 ус хуримтлуулах бөгөөд энэ бол үлэмж том усан сан үүснэ гэсэн үг юм. Гэхдээ энэ бүтээн байгуулалт шат дарааллын хувьд ойрын жилүүдийн томоохон төсөл хөтөлбөрийн тоонд багтаагүй.

БАЙДРАГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЭЗҮ БЭЛЭН БОЛСОН

Баянхонгор аймгийн Байдраг голд олон жилийн урсцын тохируулгатай ус нөөцлөх сан бүхий Усан цахилгаан станц байгуулах ажлын техник эдийн засгийн үндэслэлийг өнгөрсөн 2023 онд хийж дууссан талаар мэдээлсэн. Усан цахилгаан станцтай болсноор Баянхонгор аймаг усны сэргээгдэх, хямд эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангагдах боломжтой болохоос гадна усалгаатай газар тариалан хөгжих боломж бүрдэнэ.

Байдраг гол болон Бөөнцагаан нуурын экологийн тулгамдсан асуудлууд ч энэ усан цахилгаан станцаар шийдэгдэх чухал ач холбогдолтой ач.

Зураг төслөөр Лууны дүрстэй нуур үүсэх төлөвтэй тул Луут хэмээн нэрийдээд буй хиймэл нуурт 400 сая м.куб цэвэр ус хураах ба энэ нь ойролцоогоор Монголын нэг жилийн цэвэр усны хэрэгцээ юм. УЦС-д нөөцөлсөн усан сангийн усаар 3000-6000 га талбайг ямар ч цахилгаан энерги шаардахгүй зөвхөн усны өөрийн түрэлтээр бороожуулан ажилладаг услалтын системийг сэргээн байгуулж, газар тариалангийн үйлдвэрлэл, цаашлаад аялал жуулчлалын цогцолбор байгуулах боломжтой болох аж.

Байдрагийн голоос эх авдаг Бөөнцагаан нуур нь 1990-ээд оны дунд үед хамгийн их түвшиндээ хүрч улмаар уур амьсгалын өөрчлөлт дулааралт буюу ууршил нэмэгдсэн, хур тунадасны хэлбэр өөрчлөгдсөн, голын урсац багассан шалтгаанаар усны түвшин аажим буурсаар байна. Өөрөөр хэлбэл Бөөнцагаан нуурын усны түвшний энэхүү бууралт нь уур амьсгалын дулаарлаас голлон шалтгаалж нуурын үндсэн тэжээл болох Байдраг голын урсац багасан, нуураас уурших усны хэмжээ нэмэгдэн, нуурын усны тэнцэл алдагдсантай холбоотой гэж зарим судлаач хэлжээ. Усан цахилгаан станцтай болсноор усны хэмжээ нэмэгдэх олон давуу талууд бий болно хэмээн тооцжээ.

Энэ мэт усан цахилгаан станц, эрчим хүчний салбарын мега төслүүдээ дэмжсэн цагт хараат бус, мөн хязгаарлалтгүй эрчим хүчний хэрэглээтэй болох боломж бүрдэнэ. Тиймээс ирэх, ирэх жилүүдэд эдгээр төслүүдийг эхлүүлэх, ажил хэрэг болгох хэрэгцээ шаардлага их байна…

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

56 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferAnderson 2024-08-30 109.248.48.244

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenBishop 2024-08-30 45.86.0.72

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferKaiser 2024-08-30 46.8.11.56

Харуулах боломжгүй.

Avatar

JulieAdams 2024-08-30 109.248.138.233

Харуулах боломжгүй.

Avatar

KrisKellner 2024-08-30 188.130.136.178

Харуулах боломжгүй.

Avatar

LauraJohnson 2024-08-30 109.248.48.126

Харуулах боломжгүй.

Avatar

JanetSilva 2024-08-30 109.248.13.219

Харуулах боломжгүй.

Avatar

YeseniaGarcia 2024-08-30 46.8.10.165

Харуулах боломжгүй.

Avatar

MaylinWilliams 2024-08-30 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

SandraMasters 2024-08-30 185.181.245.27

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleRueschhoff 2024-08-30 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaVillarreal 2024-08-30 109.248.15.234

Харуулах боломжгүй.

Avatar

TaraHoward 2024-08-30 109.248.142.2

Харуулах боломжгүй.

Avatar

MeganClaeys 2024-08-30 46.8.22.198

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaDunn 2024-08-30 109.248.205.198

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaParks 2024-08-30 188.130.210.210

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferThompson 2024-08-30 46.8.22.68

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieWashington 2024-08-30 188.130.137.112

Харуулах боломжгүй.

Avatar

PatriciaRamirez 2024-08-30 45.87.252.72

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineHorsford 2024-08-30 46.8.11.77

Харуулах боломжгүй.

Avatar

LaurelTriepke 2024-08-30 188.130.142.126

Харуулах боломжгүй.

Avatar

LindseyMorrison 2024-08-30 188.130.137.168

Харуулах боломжгүй.

Avatar

TammyGarner 2024-08-30 95.182.126.36

Харуулах боломжгүй.

Avatar

AliciaWilson 2024-08-30 95.182.126.159

Харуулах боломжгүй.

Avatar

AmberLittle 2024-08-30 46.8.22.48

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKlimek 2024-08-30 46.8.212.131

Харуулах боломжгүй.

Avatar

TammiFord 2024-08-30 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

KimWhite 2024-08-30 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaJones 2024-08-30 45.84.176.37

Харуулах боломжгүй.

Avatar

EricaDelgado 2024-08-30 185.181.247.128

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHolmes 2024-08-30 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-30 202.126.91.204

Хайрт Орос ах чинь дүү дэвжиж дээшлэхэд дургүй ш дээ. Ахынхаа үгийг дагаж өндөр татвар тарифыг нь хүлцэнгүйгээр төлж бай. Ах нар дайн түрэмгийлэл хийгээд, хүн алаад хүнд байгаа шүү

Avatar

Нэргүй 2024-08-30 66.181.183.136

ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ХУЧИН ЧАДЛЫГ 1.5 гигаватт болгож МАШ ЯАРАЛТАЙ Л БАРИХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ ДАРАА НЬ ОНОН ГОЛ ДЭЭР ТОМ ЧАДЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИВАЛ МОНГОЛ УЛС 100 ЖИЛДЭЭ Ч ЭРЧИМ ХУЧЭЭР АЖРАХГУЙ НОВШИЙН ОРОСЫН ДАРАМТ ГЭДЭГ НЬ ХИЙМЭЛ СААД БОЛОХООС ШАЛТАГБОЛОХ ЗУЙЛ БИШ

Avatar

Нэргүй 2024-08-30 66.181.184.97

эрчим хүчний төслөө хийхгүй ээ. Монголын төрд дан урвагчид эзэн суусан. Зүгээр л гоё ярьж, цаг хугацаа авч байна. 30 жил нэг ч эрчим хүч хийгээгүй байж одоо үнэ чөлөөлнө гэдэг чинь байж боломжгүй. Монголын төрийн удирдагчид бүгд урвагчид

Avatar

газар ус 2024-08-30 180.149.93.62

үерийн энэ их усаа хуримтлуулж, говь руу татая

Avatar

Zochin 2024-08-30 66.181.161.165

Jenco uzen yaddag bailaa tegsen bodi group ternii demjlegeer 300mw stants barad duusch bn. MCS tom company murtluu gants stants barij chadahgui archaagui hugiin ashgiin tuluu company. Tegsnee mah bank geed dandaa shuldag biznes hiideg archaagui company

Avatar

Зочин 2024-08-30 59.153.87.54

Эгийн голын УЦС ийг Путин эсэргүүцдэг. Манай талын нэг эсэргүүн "эх оронч" нь шоронд орсон, нөгөө блавгай нь тун удахгүй

Avatar

Зочин 2024-08-30 103.145.234.104

Цаашид тогтвортой эрчим хүчний эх үүсвэртэй болохынтулд эрчим хүчний үнээ нэмэхээс өөр аргагүй. Эрчим хүчний алдагдалд төлдөг улсын дараас хөнгөрч харин энэ хөрөнгийг шинэ эрчим хүчний эх үүсвэртэй болоход зарцуулья. Улс байнга их хэмжээний эрчим хүчний алдагдлыг төлөөд явах нь зөв шийдэл биш!!! Эрчим хүчний асуудлыг одоо шийдэхгүй бол хэзээ вэ??? Өвөл хөлдөөд үү…Цахилгаанаа байнга таслуулаад явах нь бидэнд хэрэггүй. Эрчим хүчний асуудлыг бодитоор шийдэхгүйгээр улс орны хөгжлийг ярилтгүй!!!

Avatar

21 2024-08-30 202.131.225.197

OROS ZAILAASAI

Avatar

Нэргүй 2024-08-30 149.88.103.39

Оросууд хэзээ ч Монгол хөгжихийг зөвшөөрөхгүй. Учир нь Тува, Халимаг, Буриадууд эрх чөлөөт Монгол улс руу тэмүүлнэ гэж айдаг. Тиймээс тэд Монголын бүх эрчим хүчний төслүүд, ураны төслүүд, газрын ховор элемент болон газрын тосны төслүүдийг өөрсдийн тагнуулууд болох Женко, Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нараар нураалгадаг. Владивостокоор Монголын нүүрсийг гадаадын зах зээлд гаргана гэж луйвардаад Монголын нутгаар үнэгүй тээвэр хийдэг болчихсон, хөөрхий тэнэг Женко бүтээхэд гол үүрэг гүйцэтгэсэн.

Avatar

Ogt medehgui baij buraad bai l daa. 2024-08-30 202.131.225.197

Egiin goliin stans barag 2 terbumaar bosood dunguj 220 megawwt hvchin chadaltai bol odoo TUV aimagiin Buuruljuuleltd barij bui BODI gruppiin dulaanii stants 300 megawwt baij 400 say dollar hvrehgui vneeer barij bnaa. Getel Hovdiin Erdene bvrend 90 hen megawwtiin usan stansiig 1 terbum dollariin hujaagiin zeeleer barij bna. Ene bol usan stans bol ashigtai gej hudalaa surtal uhuulga hiij bui UBS aimagiin garaltai heden shaantaaj hiideg hvmvvs Hyatadtai.

Avatar

Ogt medehgui baij buraad bai l daa. 2. 2024-08-30 202.55.191.130

Odoo ene jil 150 megawwtiig ashgilaltand ogood hoiton jil duusan gej BODI grupp yrij bna. Mongol shig nvvrseer bayn orond nvvrsenii uurhai deerei stans barival asar ih ashigtai ni deer odoo nvvrsenii stans sain tehnilogotoi bolson shuu.Uaagaa 90 hubi buuruuldag bolson doo. Getel ene usan stans geed bgaa hvmvvsiin barisan Taishiriin usan stans ashiggui ajillaj tataas ami zogsooj bna. us bagtai gol deer huurai uur amisgaltai boroo baga ordog tul dalan jaahan tog gargaad

Avatar

Нэргүй 2024-08-30 202.9.40.219

чамд ямар хамаатай юм. орос руугаа зайлаач

Avatar

Нэргүй 2024-08-30 202.21.115.186

Гол нь цахилгаан эрчим хүчний тохируулга хийхэд л ашиглах гээд байгаа ш дээ!!! Дан дулааны станц бариад илүүдэл цахилгаанаа яах уу байнга Оросуудад үнэгүй өгчөөд дараа нь тэндээс өндөр үнээр худалдаж аваад яваад байх юм уу???!

Avatar

Др.Б.Дагвадорж 2024-08-30 202.179.24.164

Усны Эрчим ХХК Баруун бүсэд 670 МВт чадал 2.2 тэрбум кВтц ЦЭХ үйлдвэрлэх 4 УЦС-ыг 644 сая ам.долр байгуулах саналыг ЭХЯ-д 2022 онд тавьж ТЭЗҮ боловсруулахад туслахыг хүссэн. Түүнээс Эхний ээлжинд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд Майхан 18 МВт УЦС-ыг байгуулах бүх зөвшөөрлийг авч барихад бэлэн болгосон боловч хөрөнгө оруулалт /23 сая дол/ шийдэгдэээгүй. Уг УЦС-ыг өргөтгөн 72 МВтчадлаар байгуулж жилд 270 сая кВтц ЦЭХ гарган Баруун 5 аймгийн хэрэгцээг хангах ТЭЗҮ-ийг 2024 оны 4 сард ЭХЯ-д оруулсан

Avatar

Huz 2024-08-30 122.201.23.66

ovol yahiin bol?holdono bizdee

Avatar

jijeg goluud uvul erooldoo hvrtel holdon shuu hoo.. 2024-08-30 202.131.225.197

mongoliin us bagatai gol deerh usan stansuud ogt ashigtai ajillahgui bna. Taishiriin stans , Durgunii stansuud uliraliin shinjtei ajillaj odoo boltol zardalaa toloogui tataasaar ajildag shuu. hvchin chadaldaa ogt hvrdeggui ni uchir ni jaahan tog tsahilgaan gargahaar dalan dundaraad baidag daa.deer ni huurai uur amisgaltai boroo baga ordog nutagaar ybdag tul dalan dvrch chadahgui bnaa..ingeed zuvhun zun l ajildag yum daa..

Avatar

Нэргүй 2024-08-30 66.181.160.100

2009-2017 онд ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал байсан Ирина Бокова гэгч нь Болгарын коммунист намын том зүтгэлтэн Георгий Боковын охин, ОХУ-ын ОУХДээд сургууль төгссөн, илтэд оросын талыг баримтлагч авгай манай Эгийн голын УЦС-ын төслийг гацаасан юм!!!

Avatar

Нэргүй 2024-08-30 66.181.160.100

1980-аад оны хүүхдүүд болох Оюун-Эрдэнэ нарт хүртэл оросоос айдаг ахмад үеийн айдас нь удамшаад явж байдаг, мөн ч хэцүү юм даа?!! Монгол улс минь яана даа, яана??!! Бид бие даасан тусгаар улс мөн л юм бол өөрийн нутаг дээр юу бүтээн байгуулахаа хөрш улсаас асууж царай алдаж байх ёсгүй!!! Дэндүү арчаагүй юм!!!

Avatar

Нэргүй 2024-08-30 202.131.225.242

Одоо Оросын амыг харж суудаг цаг биш шүү. Яг энэ үед нь эгийн голын УЦС ын ажлыг шууд эхлүүлээд маш богино хугацаанд барьчих хэрэгтэй юм шдээ. Юнеско нэг их юм ярихгүй. Гол нь оросууд. Оросуудыг дайндаа байх үед хүчлэх хэрэгтэй. Барилгын ажлаа эхлүүлчихэд оросууд нэг хэсэг крантаа хаана биз яахав өөр гарц олохгүй юу. Шууд манайхтай бас дайтаад унав л гэж. Харин украйны дайнд орос ялах юм бол монголчууд эгийн голын УЦС ыг мартах хэрэгтэй болно.

Avatar

Нэргүй 2024-08-30 103.168.34.6

Усан цахилгаан станц чинь өвөл ажиллахгүй биздээ

Avatar

Нэргүй 2024-08-30 103.50.206.95

ажиллана. Үйлдвэрлэх эрчим хүчний хэмжээ нь харин багасна.

Avatar

нэртэй 2024-08-30 180.149.93.62

хуримтлагдсан усаараа ажиллана,

Avatar

Нэргүй 2024-08-30 202.126.90.177

орос улс бүрмөсөн мөхсөний дараа л хэрэгжих байхаадаа…

Avatar

11-09 2024-08-30 202.126.90.213

Эрчим хүчний төслүүдийг эрэмблэж ашигтай ажлуудыг эхлүүлье. Гэхдээ энэ ажлуудыг ОЭ лав эхлүүлж чадахгүй. Оросууд ямар нэгэн бдлаар зогсоох арга хэрэглээд бхад хөдөлж блхоор э/з-ийн а/х бүхий ТТ цахилгаан станцыг эхлүүлээч. Шүүхийн асуудал цэвэр үзэмжийн асуудал. Угаасаа шаардлага хангахгүй л юм бол тэнд гацаах сонирхол аль аль талд нь бн.Нэг нь ЦС барьж үзээгүй компани..нөгөөх нь Захиргааны хэргийн хэдэн шүүгчдийг худалдаад авчихсан Моннисын Чулуунбаатар гэдэг хулгайч.

Avatar

Доктор Хрущев 2024-08-30 103.212.119.58

Ер нь энэ УЦС уудын ажил эхлэхэд маш гэцүү…Путин гэж өгөр өвгөн нэг л хөдлөхгүй шинжтэй..Оросыг иймэрхүү байдлаар харсаар байгаад манай улс жинхэнэ утгаараа эрчим хүчний асуудлаар КОЛОНЧЛОГДОХОД их ойрхон болчихсон. Ядахдаа тендер ч зарлаж чадахгүй байна. Хажуугаар нь Оростой холбоотой биш Тавантолгой ДЦС,Эрдэнэбүрэнгийн УЦС, ТЭЦ-2 гэсэн 3 ажлыг яаралтай горимоор эхлүүлэх хэрэгтэй.ТТ станц дээр шүүхдээд бга 2 компани шаардлага хангахгүй учир шүүхийн ажлыг зогсоох хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж