Замын хөдөлгөөний дүрэм зөрчих, хурд хэтрүүлж байгаагаас гарах осол аваарын тоо буурахгүй байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Тэр дундаа дүрэм мэдэхгүй жолоочид замын хөдөлгөөнд оролцож байгаагаас эгнээ байраа буруу эзлэх, машинтай болон явган зорчигчийг мөргөж бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулах болжээ. Өсвөр насны хүүхдүүд суррон ихээр унаж байгаа нь нийслэлийн авто замын хөдөлгөөнд гарах ослын тоонд багагүй нөлөө үзүүлж байна.
Цахилгаан дугуй буюу сурронтой холбоотой журам, замын хөдөлгөөнд оролцох дүрэм байдгүйгээс өсвөр насны хүүхдүүд дээд хурдад огцом хурдалж, цагт 50-60 км хүртэлх хурдтай хөдөлгөөнд оролцдог. Энэ нь эргээд зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болж байгаа юм.
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс өгсөн мэдээллээр, Яаралтай тусламжийн тасагт 2019-2024 оны эхний долоон сарын байдлаар скүүтэр болон цахилгаан дугуйнаас /surron/ үүдэлтэй осол гэмтлийн шалтгаанаар нийт 539 үйлчлүүлэгч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ. Үүний 4.6 хувь буюу 25 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.
Энэ төрлийн осол гэмтэлд 10-19 насныхан илүү өртөж буй төдийгүй гэмтлийн оношоор нь авч үзвэл тохой болон шууны гэмтэл 26.7 хувь, тархины гэмтэл 18 хувь, өвдөг болон шилбэний гэмтэл 18 хувийг эзэлж, тохиолдлын тоогоор тэргүүлж байна.Бүртгэгдсэн тохиолдлуудыг шалтгаанаар нь ангилж үзвэл:
- Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч онхолдох буюу унаж гэмтэх -492 (84.2%)
- Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч автомашинтай мөргөлдөж гэмтэх -59 (10.1%)
- Явган зорчигч цахилгаан дугуй, скүүтэрт мөргүүлж гэмтэх -25 (4.3%)
- Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч унадаг дугуй, мотоциклтой мөргөлдөж гэмтэх -7 (1.2%)
- Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч явган хүнтэй мөргөлдөж гэмтэх -1 (0.2%) байна.
Скүүтэр болон цахилгаан дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн нийт тохиолдол нийслэлд илүү их бүртгэгдсэн бөгөөд байршлаар нь авч үзвэл 480 буюу 82.2 хувь нь гудамж, нийтийн зам талбайд бэртэж гэмтжээ.
16-ААС ДООШ НАСНЫХАН СУРРОНТОЙ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦВОЛ ЭЦЭГ, ЭХЭД ХАРИУЦЛАГА ТООЦНО
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсээс дараах мэдээллийг өгч байв. Тухайлбал, 10 хүртэлх насны хүүхдүүд зөвхөн явган хүний замаар эцэг, эхийнхээ хараа хяналт дор унадаг дугуй унаж болно. Орон сууцны дунд бол тоглоомын талбай дээр, гэр хороололд тохиолдолд хашаандаа унахыг зохицуулалтаар зөвшөөрдөг. 10-14 насны хүүхдүүдийн хувьд явган хүний замаар хөдөлгөөнд оролцохыг Замын хөдөлгөөний дүрэмд заасан. Харин 14-өөс дээш насныхан унадаг дугуй унаж бие дааж хөдөлгөөнд оролцож болно. Ингэхдээ явган хүний зам, зориулалтын талбайгаар зорчих боломжгүй бол автозамын зорчих хэсгийн баруун талын эгнээ рүү шахаж оролцоно гэсэн дүрмийн заалтууд байдаг.
Сурроны тухайд хоёр төрөл бий. Спорт төрлийн суррон унаж байгаа тохиолдолд тухайн иргэн заавал насанд хүрсэн байх, жолоодох эрхийн А үнэмлэхтэй байхыг шаарддаг. Харин энгийн загварын цагт 50 км хүртэл хурдалдаг суррон унаж байгаа хүн 16 нас хүрсэн бол жолоодох эрхийн үнэмлэхгүй хөдөлгөөнд оролцож болно.
Харин 16-аас доош настай хүүхдүүд суррон унаж замын хөдөлгөөнд оролцож байвал эцэг, эх асран хамгаалагчид Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох заалттай.
Сүүлийн үед хүүхэд, залуус замын хөдөлгөөнд унадаг дугуй, сурронтой оролцох ихэссэн. Хөдөлгөөнд оролцож байхдаа гаргаж байгаа нийтлэг алдаанаас харвал түгжрэл, ачаалал ихтэй замын дундуур залуус чөлөөтэй зорчиж байна. Мөн зам хөндлөн гарахдаа унадаг дугуй, сурроноос буухгүйгээр шууд гарах, гэрэл дохио асахад автомашинтай зэрэгцээд уулзвараар эргэх зэрэг тохиолдол гарч байгаа. Эдгээрээс шалтгаалж зам тээврийн осол гарах нь ихэссэн. Унадаг дугуйны хувьд жолооны үнэмлэх шаардлагагүй
JenniferAnderson 2024-08-29 109.248.48.244
Харуулах боломжгүй.
LaurenBishop 2024-08-29 45.86.0.72
Харуулах боломжгүй.
JenniferKaiser 2024-08-29 46.8.11.56
Харуулах боломжгүй.
JulieAdams 2024-08-29 109.248.138.233
Харуулах боломжгүй.
KrisKellner 2024-08-29 188.130.136.178
Харуулах боломжгүй.
LauraJohnson 2024-08-29 109.248.48.126
Харуулах боломжгүй.
JanetSilva 2024-08-29 109.248.13.219
Харуулах боломжгүй.
SandraMasters 2024-08-29 185.181.245.27
Харуулах боломжгүй.
MichelleRueschhoff 2024-08-29 46.8.14.149
Харуулах боломжгүй.
MelissaVillarreal 2024-08-29 109.248.15.234
Харуулах боломжгүй.
AngelaDunn 2024-08-29 109.248.205.198
Харуулах боломжгүй.
RebeccaParks 2024-08-29 188.130.210.210
Харуулах боломжгүй.
JenniferThompson 2024-08-29 46.8.22.68
Харуулах боломжгүй.
JulieFeeney 2024-08-29 188.130.210.43
Харуулах боломжгүй.
ChristineHorsford 2024-08-29 46.8.11.77
Харуулах боломжгүй.
LaurelTriepke 2024-08-29 188.130.142.126
Харуулах боломжгүй.
LindseyMorrison 2024-08-29 188.130.137.168
Харуулах боломжгүй.
PatriciaAnderson 2024-08-29 185.181.246.16
Харуулах боломжгүй.
TammyGarner 2024-08-29 95.182.126.36
Харуулах боломжгүй.
ErinWoods 2024-08-29 188.130.184.145
Харуулах боломжгүй.
ShirleySmith 2024-08-29 194.35.113.156
Харуулах боломжгүй.
MelissaHoffman 2024-08-29 188.130.143.67
Харуулах боломжгүй.
AmberLittle 2024-08-29 46.8.22.48
Харуулах боломжгүй.
MeganKlimek 2024-08-29 46.8.212.131
Харуулах боломжгүй.
NicoleBalderas 2024-08-29 95.182.125.217
Харуулах боломжгүй.
EricaDelgado 2024-08-29 185.181.247.128
Харуулах боломжгүй.
AmberHolmes 2024-08-29 46.8.23.87
Харуулах боломжгүй.
StaceyLynn 2024-08-29 188.130.137.246
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-29 66.181.187.94
Энэний хамгийн гол буруутан нь Тээврийн цагдаагийн алба
зочин 2024-08-29 139.5.216.190
ХОРИГЛООЧ ЭЭ НААД ДУГУЙ, СКУТЕРЭЭ. ЭНЭ УЛСАД ЯВГАН ХҮНИЙ ЗАМ Ч ХОВОРДСОН ШҮҮ ДЭЭ.
БИТҮҮ ЦЕМЕНТЭН ШИРЭНГЭ. ЮҮН ЯАСАН ИЙСЭН ДУГУЙ СКҮТЭР. ЯМАР БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАН
ҮҮНИЙГ ЗӨВШӨӨРӨӨД БАЙГАА ЮМ БЭ? ТЭР ШИЙДВЭРИЙГ ОЛОН НИЙТЭД ИЛ БОЛГООЧ!!!
Нэргүй 2024-08-29 202.131.225.242
Наад түрээсийн скүүтэрүүдээ хоригло. Ер нь яагаад заавал Нийтийн эрх ашиг, эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулан байж хэн нэгэн намчин бизнес хийж ашиг олох ёстой гэж. хориглох гээд байгаа бол явган зорчигдын амь насныг эрсдэлд оруулж мөнгө олж байгаа скүүтрийн бизнесийг зогсоо. Хувийн суррон скүүтэртэй зөвхөн хүүхдүүд явган замаар яваг. Насанд хүрэгсэд нь автозамаар яваг. Гол нь хэн нэгэн намчин нийтийн эзэмшлийн явган хүний замыг ашиглаж бизнес хийхгүй байя наадах чинь шударга бус байна.
Нэргүй 2024-08-29 202.21.110.35
Europeiin ornuudad tsahilgaan dugui scooteriig 300W-aas iluu chadaltaig importloj hereglehiig horigloson baidag n uchirtai baigaa biz? Ingej horisnoor heniig hamgaalj baina?
mongo hunii ami joom shorooljnoos ch dor iom 2024-08-29 59.153.114.42
motsiklnuud n baritsaad adilhan jaahan buduun ch 2 duguitai geed yawgan hunii zamaar yawaad baih iom. argagui l nuguu hdi n sortirnii oron iom.
CarlaJones 2024-08-29 109.248.54.131
Харуулах боломжгүй.
StacieMoore 2024-08-29 46.8.17.71
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-29 66.181.191.82
хүн мөргөж а**х гээд бна ш дээ!!!
Зочин 2024-08-29 192.82.92.42
Хуний амьнаас илуу юм бна уу?! Наад балай зуйлээ хориглоочээ, явган хун ч, унаатай нь ч айдас, Гамшиг болж бна, ийм ч хот байх гэж!!! МАН хурдтай шийдвэр гаргах, зариуцлпга тооцох ямар ч чадвар алга!!!
Нэргүй 2024-08-29 172.91.182.247
Тэгж байгаад л сурна, зохицно. Юм л бол хориглоно, зогсооно. Хүүхэд, залуучууд хичээл, сургуульдаа түргэн очиг л дээ. Томчуулын адил машин унаж чадахгүй ш дээ. Бусад оронд унаж болдог, Монголд болдоггүй юм уу. Тамын тогоо шүү
Нэргүй 2024-08-29 66.181.191.82
юм үзээгүй оркоо хөгжилтэй оронд монгол шиг хүн, дугуй, cкүүтжр нь нэг замаар явдаггүй юм!!! мал юмаа
Нэргүй 2024-08-29 202.131.225.242
энэ нэг их хүүхдүүд бодоод байгаа юм байхгүй. Саяны сонгуульд МАН аас нэр дэвшээд ялагддаг цэнхэр скүүтрүүдийг оруулж ирсэн нэг хулганы гөлчгий шиг бор юм байсан даа. Хэн ч билээ МАН ын буянаар ард түмнийг шулж олсон таван халтар цаасандаа сагаад сошилоор хүн амьтан харааж зүхээд байсан намчин нөхөрийн бизнесийг дэмжиж байгаа хэрэг. нас заагаад хориглоод ирэхээр хувийнхаа юмыг унавал журмална. гэхдээ түгжрээд унах хэрэг гарж л таарна унах бол намчдын цэнхэр шаруудыг унаг гэж тооцож байгаа шүү.
Нэргүй 2024-08-29 202.131.225.242
Наад түрээсийн скүүтэрүүдээ хоригло. Ер нь яагаад заавал Нийтийн эрх ашиг, эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулан байж хэн нэгэн намчин бизнес хийж ашиг олох ёстой гэж. хориглох гээд байгаа бол явган зорчигдын амь насныг эрсдэлд оруулж мөнгө олж байгаа скүүтрийн бизнесийг зогсоо. Хувийн суррон скүүтэртэй зөвхөн хүүхдүүд явган замаар яваг. Насанд хүрэгсэд нь автозамаар яваг. Гол нь хэн нэгэн намчин нийтийн эзэмшлийн явган хүний замыг ашиглаж бизнес хийхгүй байя наадах чинь шударга бус байна.
121212 2024-08-29 202.131.225.242
Наад түрээсийн скүүтэрүүдээ хоригло. Ер нь яагаад заавал Нийтийн эрх ашиг, эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулан байж хэн нэгэн намчин бизнес хийж ашиг олох ёстой гэж. хориглох гээд байгаа бол явган зорчигдын амь насныг эрсдэлд оруулж мөнгө олж байгаа скүүтрийн бизнесийг зогсоо. Хувийн суррон скүүтэртэй зөвхөн хүүхдүүд явган замаар яваг. Насанд хүрэгсэд нь автозамаар яваг. Гол нь хэн нэгэн намчин нийтийн эзэмшлийн явган хүний замыг ашиглаж бизнес хийхгүй байя наадах чинь шударга бус байна.
Нэргүй 2024-08-29 66.181.188.245
yavgan hunii zamaar ih davihij baina!
StacyRojas 2024-08-29 109.248.142.174
Харуулах боломжгүй.
И 2024-08-29 103.168.34.197
хүүхдүүд их гэмтэж байна гэж ярьсаар 2 жил боллоо. Ингээд ярьсаар л байх уу? Төсөв нэмэх, сонгууль гэхээр л яаралтай хурхл чуөлганаа хуралдуулаад л унаан тавьчих юм. ЯАСАГ ХАЛДҮҮ ЗҮРХ, СЭТГАЛТЭЙ ТӨР ЗАСАГ ВЭ ???